Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 2Уншсан3,942

... Миний бодлоор бол “ОСТАМ”-ын анхааруулсан Хүрээний нууц хүн, Баргын сүмийн тахилчаас илгээсэн энэ баримтын Гакамоку хоёр нэг хүн шиг санагдана.

Зохиолч Лха.Дарьсүрэнгийн "Онцгой эрх" роман нь Монголын тагнуулчдын эр зориг, авхаалж самбаа, ур чадвар алдар гавьяаг тод томруунаар харуулсан онц сонирхолтой ном билээ. Өнгөрсөн зууны сүүл, 70, 80, 90-ээд оны үед зохиолч Лха.Дарьсүрэнгийн ганц "Онцгой эрх" ч биш адал явдалт, онц сонирхолтой зохиол  бүтээлүүд уншигчдыг байлдан дагуулж байсан юм. Түүний бүтээлүүдээс "Танихгүй танилуудын золголт" хэмээх туужийг цувралаар хүргэж байна.


Нэгдүгээр хэсэг: http://www.tolgoilogch.mn/_a7j5mly70w

 

Хоёрдугаар хэсэг.

 

Рагчаа, Хүрээний нууц хүнд холбогдох сэжим, Зүүн хүрээнд наасан ухуулах хуудасны агуулгатай уялдаж буй сэжгийг ажиглангуут Богдын ордны дэргэд дэх ихэс дээдэстэй холбоотой бүхнийг шалгахаар шийджээ.

-Доржоо! Өнөө шөнө Сэцэн ханы хорооны Зүүн гудамжинд суудаг Паарал-ван гэдэг хүнтэй очиж уулз. Юуны өмнө Богдын ордноос хилийн чанад руу элч илгээсэн эсэхийг сурагла. Нөгөө талаар Богдын ордонд болж байгаа зүйлийг ямар, ямар хүмүүс мэддэгийг тодруул гээд нэгэн зурвас хийж өгөөд Паарал ванд холбогдох зарим зүйлийг товч ярьж өгчээ. Чингэтэл Хүрээний дин буудлуудын эздийн холбоог тодруулахаар явсан Нацаг эргэж иржээ.

Хүрээний зарим дин буудлын эзний гарал угсаа, танил тал, хань холбоотныг тогтоосон баримтаас үзвэл Өргөн чөлөөний өндөр Далайн буудал Рагчаагийн анхаарлыг татлаа. Барон, хүрээнд ирсний дараа гаминтай холбоо бүхий пүүсний эздийн хөрөнгийг сэгсэрсэн мөртлөө өндөр Далайн мэдлийн газраас сэмэрхий хадаг, сэтэрхий зүү ч авсангүй. Бароны тагнуулын газрын дарга Сапайло өөрийнхөө сүүдэрт итгэдэггүй мөртлөө гарын үсэг бүхий онцгой эрх эдэлж болохыг тогтоосон бичиг Далайд хайрласан байв. Хорлон сүйтгэх ажиллагаанд дадсан Сапайло гамингийн нэр хүндтэй хамсаатныг ямар ч зорилгогүйгээр эрхлүүлэхгүй билээ.

-Барон Унгерны яргачин Сапайло, өндөр Далай, Баргын генералууд болон Хүрээний нууц хүн... Эд нар маш сайн нууцлагдсан учгаар холбогдсон байж болох уу? гэж Рагчааг асуухад олсон баримтаа бодит байдалтай тулгаж нэлээн зүйлийг гадарласан Нацаг,

Тогтох тайжийн домог мэт амьдрал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]