Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Даварсан вьетнам"-уудыг сургах гээд өөрсдөө сургамж амссан ньУншсан26,226

Дайны дараа Вьетнам улсын нэр хүнд сүрхий өсөж тухайн бүс нутгийн хамгийн нөлөөтэй улсын нэг болсон бөгөөд АНУ болон БНХАУ гэсэн хоёр том гүрнийг ялсан учир арга ч үгүй байх.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1979 оны 2-р сарын 17 нд Хятадын Ардын Чөлөөлөх арми Вьетнамын газар нутагт халдан довтолж, Ази тив дэх хоёр социалист орон хоорондоо дайтсан түүх эхэлдэг. Бүтэн сар хагасын турш үргэлжилсэн энэ дайнаар хятадууд 600 мянган хүнтэй армийг тулалдаанд оруулснаас 62 мянга 500 цэргээ  устгуулж, 280 танк болон хуягласан техник, 118 их буу миномётын хохирол үзэж ялагдсан байна. Энэ дайн нь зөвхөн хоёр улсын дайн биш гэдгийг ЗХУ-д, бас БНМАУ-д маш сайн ойлгож байсан бөгөөд уг дайн эхлэх үед тухайн үеийн БНМАУ (өнөөгийн Монгол Улс) хэзээ мөдгүй энэ дайнд орж магадгүй гэмээр тийм л цаг үе байсан билээ.

 

Дайн эхэллээ

Хятад улс Вьетнамд довтлон орсон шалтгаан нь Камбож. Маогийн талын үзэл баримтлалтай Пол Потын дөрвөн жилийн харгис дарангуйллыг түлхэн унагаахаар Вьетнам улс 1978 оны 12-р сард 120 000 мянган цэргээ Камбож улсад оруулсан нь хятадуудад таалагдаагүй нь тэр. Пол Пот (энэ хүн 3 жил төр барихдаа 1,7-3 сая хүний аминд хүрсэн нүгэлт нэгэн бөгөөд тухайн үед Камбож улс 7 сая хүрэхгүй хүнтэй байсан гэдэг) хэн ч байсан хамаагүй Хятадын баруун гар учир даварсан Вьетнамыг сургахаар хятадууд Вьетнамд довтлон, цахилгаан дайн хийж, ялж дийлэн өөрийн эрх ашгийг хамгаалах зорилготой байв.

Хятадын Коммунист намын удирдагчид амархан ялж, зорьсон хүссэндээ хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байсан бөгөөд тэдэнд ингэж итгэлтэй байх үндэс байсан юм. Тухайн үед Вьетнамын нийт цэргийн 85 хувь Камбожийн нутагт байсан болохоор цөөхөн хэдэн хилийн цэргийг 600 мянган хятад цэргүүд арчиж хаяад дор нь Ханой хүрнэ гэж тэд тооцож байв.

Ингээд довтолгоо эхэллээ. Хятадууд 35 минутын турш хүнд артиллерийн галын бэлтгэл хийж, 7 корпус нь Вьетнамын хилийн хориглолтын гол түшиц газруудыг дайрч эхэлжээ. Гэхдээ хилийн тодорхой хэсгүүдээр биш нийт хилийн дагуу буюу 1480 км-ийн дагуу нэвтрэх боломжтой бүх л газраар дайрсан гэдэг. Дэн Сяопин тэргүүтэй (өнөөх Дэн өвгөн мөн) Хятадын Ардын Чөлөөлөх армийн довтолгоо амжилттай эхэлж хоёрдугаар сарын 19-нд Лаокай, гуравдугаар сарын 2-нд Каобанг, 4-нд Лангшон зэрэг стратегийн ихээхэн чухал түшиц газруудыг эзэлж авсан ба одоо эндээс Ханой ороход 100 дөнгөж давсан км зай байлаа. Хятадууд Солонгосын дайнд хэрэглэсэн хүний олноор дарж авах буюу, хаа сайгүй бөөн бөөнөөрөө зэрэг зэрэг дайран хохирлоо үл хайхран дайсны хориглолтын цэгүүдийг эзэлж авах аргаар байлдсаар дээрх амжилтад хүрсэн ба Вьетнамын үндсэн цэргүүд энэ хооронд нутагтаа эргэн ирж, зохион байгуулалттай эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй болсон байлаа. Энэ үед Вьетнамын удирдлагууд хамгийн зөв, цорын ганц шийдвэр гаргасан нь ЗХУ-д хандаж цэрэг, зэвсгийн тусламж нэн даруй үзүүлэх хүсэлт гэхээс илүү аврал эрсэн гуйлт байлаа. Оросууд ч байдал ийм дээрээ тулах тухай зохих мэдээлэлтэй, бэлтгэлтэй байсан тул Алс Дорнод болон Сибирийн хэсэгт цэргийн хүчийг дэндүү хурдтай байршуулж, (25 мотобуудлагын нэгтгэл, 250 мянган цэрэг, агаарын хүчирхэг хаалт), Монголын нутагт байсан цэргийн анги бүрэлдэхүүнээ байлдааны бэлэн байдалд оруулсан байна. Одоо Вьетнамд дайтаж байгаа Хятадын Ардын чөлөөлөх армийн араас Манжуурын хэсгээр ЗХУ-гийн анги нэгтгэл, Монголын говиос Монгол-Зөвлөлтийн асар хүчтэй арми дайран ирэх аюул бий боллоо.

Энэ хугацаанд Зөвлөлтүүд өөрийн чадварлаг, туршлагатай генералуудыг Вьетнамд илгээн тэд ч богино хугацаанд Вьетнамын цэргийг Камбожоос татах тал дээр ихээхэн хурдтай ажиллаж, зарим хэсгийг нь ямар нэг хэмжээгээр татаж чаджээ. Энэ ажиллагаанд Зөвлөлтийн өчнөөн олон тээврийн АН-12 онгоц оролцсон бөгөөд чухам энэ онгоцоор авчирсан цэргүүдийн ачаар үнэт цаг хожсон билээ. Хятадууд цахилгаан дайнаа дуусгаж амжаагүй байх тэр үед ЗХУ-аас Вьетнамд БМ-21 (Град буюу бидний мэдэх Катюша-гийн тухайн үеийн хувилбар, одоо ч зэвсэглэлд бий. Хятадууд энэ зэвсгийн ид шидийг Даманскийн будлианы үеэр яс махандаа хүртэл мэдэрсэн түүх бий) нийлүүлж байлдааны бэлэн байдалд оруулжээ.

 

Вьетнамчууд эсэрүүцэж эхэллээ

Араасаа дэлбэртэл өшиглүүлэх аюултай болж гайхаж, эргэлзэж тээнэгэлзэж эхэлсэн хятадуудын өмнөөс вьетнамууд ширүүн эсэргүүцэл үзүүлэх чадалтай болж ирснээр түрэмгийлэгчид хулчийлаа. Тэд 3-р сарын 5-нд байлдааны ажиллагаагаа зогсоож, “цэргээ тодорхой төлөвлөгөөгөөр, аажмаар гаргаж эхлэх” гэж байгаагаа мэдэгдсэн байна. Хэдийгээр хятадууд ингэж ам шүд алдсан ч дайн тулаан их бага хэмжээгээр 3-р сарын 18 хүртэл үргэлжилсэн юм. Энэ дайнаар Вьетнамын 900 сургууль, 50000 тариачдын гэр орон, 450 эмнэлэг, 25 уурхай, 55 үйлдвэр завод устаж үгүй болсон гэдэг.

Дайны дараа Вьетнам улсын нэр хүнд сүрхий өсөж тухайн бүс нутгийн хамгийн нөлөөтэй улсын нэг болсон бөгөөд АНУ болон БНХАУ гэсэн хоёр том гүрнийг ялсан учир арга ч үгүй байх. Харин хятадууд энэ дайнаар өөрсдийгөө ямар байдалд байгаагаа ойлгож, цэрэг армиа шинэчлэх ажлыг эхлүүлсэн нь одоо дэндүү гэмээр амжилттай явагдаж байгаа билээ.

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 7. 21:04
Зочин

he he he yum medehgui bol yadaj wikipedia uzej bgaad orchuulaad tavihgui de

2 сар 7. 15:49
Хахаха

Ишшш чааваас дутуу мэдлэгтэй бол дуугай байж сур монголоос л бага тусламж өгсөн байдгийн, тэд нарын тусламжтай ялсан гэж бодож байгаа бол наад бөндгөршүү юмандаа сум зоо

2 сар 6. 22:09
Зочин

Тэр тулалдааны тухай кинон дээр хятад цэргүүд хүний олноор давамгаалах гэж байгаад дов толгод шиг болтолоо хядуулж байгаа гардаг.
Тухайн үед хятадууд их ядуу амьдралтай байсан болохоор вьетнамын дэлгүүрүүдийг тоноод тэр дундаа эм хүний хөхны даруулга,дотоожыг ихээр авцгааж өвөртөө чихчихсэн явцгааж байсан гэдэг.

2 сар 6. 0:20
Зочин

Оросууд Орос улс туслаагүй бол энэ дэлхийд устаж алга болох байсан өчнөөн улс гүрэн байдаг юм билээ.Энэ жагсаалтад бүүр Франц хүртэл байдаг юм билээ. Тэгэхээр Вьетнам улс АНУ Хятад 2 той хоёулантай нь байлдаад дийлсэн гэдэг бол үндсэндээ Орос улс хоёуланг нь ялсан гэсэн үг юм.

2 сар 7. 11:02
Зочин

1941 онд Америк тэр агуу Оросуудад чинь туслаагүй бол өдийд Оросууд Германаар ярьж байгаа ккк

2 сар 8. 0:50
MGL

Чиний тэр үхэн хатан өмөөрөх гээд байгаа Яанкуудын өгсөн тусламж чинь,миний Монголын өгсөн тусламжтай яг адилхан байдаг юм шүү дээ. дээ.Тэгэхээр Оросууд бас Монголоор ярих байсан юм биш үү.хэ хэ

2 сар 8. 9:09
Бн

Орос хэлний үгсийн сангийн 30 гаруй хувь нь Монгол хэлний үгс бдг. Жишээ нь сибирь-шивэр, саратов-шар дов, алы-гал улаан.

2 сар 7. 21:29
Зочин

Tomson tolgoit

2 сар 7. 14:25
Зочин

Kkk xuurxii du teneg yum bn

2 сар 6. 19:20
Зочин

Tiim shv chi yag zov helle oros uls er ni tusalsaan shde

2 сар 6. 9:44
Зочин

Minii muu ah geedl shulsee uschuuleed uilaad baidag arhichin gar munuu

2 сар 6. 1:38
Зочин

Чингис хааныг ч бас Орос ах нар л дандаа авардаг байсан даа

2 сар 7. 1:02
Зочин

Түүхээ эхлээд судлаарай. Чингис хааныг хэзээ ч Оросууд аварч байгаагүй.

2 сар 7. 6:43
Зочинболд

Зүгээр хийрхсэн мал гэж чи л бх

2 сар 5. 16:54
Зочин

Ямар ч аймаар хүчтэй танк онгоц пуужин хийгээд дотор нь нэг муу хужаа суухаар утга учир байхуу Ямхийн онол. күнзийн сургааль энэ тэр гээд цөөн үндэстэнүүдийг хомроглон устгаж коммунист диктатураар дарангуйлж хүний олноор цусандаа уусгаж байсан. Бусдын түүхийг устгаж шинээр өөрийн болгож бичиж. Элдэв башир. хулгайн аргаар(3н улсын гэрээ г.м ) газар нутгаа тэлсэнээс нэг их байлдаад ялаад байсануу?

2 сар 5. 14:25
Зочин

Дэндүү амжилттайдаа ямар улсыг эзлэв? Тайванийг эзэлж барав уу?

2 сар 5. 14:38
Зочин

Одоо армын зэвсэглэл нь орчин үеийн хамгийн хүчтэй гэх бүхий л зэвсэглээлээр хангалттай хангагдсан хүн амын нөөц маш ихтэй хүн амаа шавхагдашгүй гэж үздэг

2 сар 7. 21:58
Зочин

Xutsoo xitadiig xuchtei bolson gedgiig ni medexgui l ym bn. Xulchgar garuud surgaar ni chatsga aldaj bdiin. Xitadiig xeden mingan jileer ni darlaj irsen Mongol ax nar ni bn duu nar yu yarix ve!!

2 сар 6. 18:09
Зочин

1 arga baina yag dund n atomiin bumbug hayval tcuuruh baihdaa

2 сар 8. 12:35
Зочин

Новшуудаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]