Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэнгисийн цэргийн "BARMAID" маш нууц ажиллагааУншсан10,503

...Ажиллагаа эхлэхийн өмнө "Эзэгнэгч" шумбагч завийн гадна талыг электрон удирдлагатай том хэмжээний тусгай таслагч, видео камер зэрэг багаж, төхөөрөмжөөр тоноглосон байна.

1982 онд Англи, Аргентин хоёр улс Фолкланд арлын маргаанаас болж дайтлаа. 1982 оны 5 дугаар сарын 2-нд далайд явагдсан тулааны үеэр Английн эзэн хааны тэнгисийн цэргийн "Эзэгнэгч/Conqueror/" цөмийн хөдөлгүүртэй шумбагч завь, Аргентины "Генерал Белграно" байлдааны усан онгоцыг 3 ширхэг топед харваж сөнөөсөн ба үүний улмаас хөлгийн 323 усан цэрэг бүгд амь үрэгдсэн байдаг.

Тэгвэл энэ явдлаас хойш 2 сарын дараа энэхүү английн "Эзэгнэгч" шумбагч завь хэдэн мянган км-ийн цаана орших Баренцийн тэнгист маш нууц "Barmaid" ажиллагаанд оролцож явжээ. Энэ талаар өгүүлнэ.

 Аргентины "Генерал Белграно" усан онгоцыг

сөнөөсний дараа "Conqueror" шумбагч завь

Усан цэргийн ахмад Христофер В.Браун/Christopher Wreford-Brown/ ахлагчтай "Эзэгнэгч" бол 4,9 мянган тонн усан түрцтэй, 80 метр урт, усан доогуур 52 м/цаг хурдтай явах боломжтой цөмийн хөдөлгүүртэй тухайн үеийн английн хамгийн хүчирхэг шумбагч завийн нэг юм.

"Barmaid" бол америк, английн хамтарсан ажиллагаа бөгөөд зорилго нь Баренцийн тэнгист польшийн далбаа мандуулсан зөвлөлтийн тагнуулын хөлөг онгоцноос хамгийн сүүлийн үеийн шумбагч завь илрүүлэх технологи бүхий маш нууц дуу чимээний локаторыг хулгайлах явдал байлаа.

Уг локаторыг усан онгоц араасаа 7,62 см-ийн диаметртэй 3,2 км-ийн урттай тусгай троссоор чирч явах ба усны дор өрнөж буй бүхий л дуу чимээг сонсох, мэдрэх, бичлэг хийх зориулалттай юм.

Ер нь дуу чимээний локатор нь идэвхтэй болон

 

идэвхигүй гэсэн хоёр төрөл байдаг. Идэвхитэй локатор нь усан дотор өөрөө огцом, богино дуу/дин гэсэн чимээ/ гаргах бөгөөд энэ ямар нэгэн объектод хүрээд буцаж ойсон чимээг барьж авах байдлаар хаана юу байгааг мэдэж болдог байна.

Харин идэвхгүй локатор нь далай дотор болж буй бүхий л чимээ, түүний дотор идэвхитэй локатор, хөдөлгүүр, сэнсний гаргаж буй чимээг сонсдог багаж гэж энгийнээр ойлгож болно. Идэвхгүй локаторыг ашиглахад бэрхшээл ихтэй, яагаад вэ гэхээр хөлөг онгоц өөрөөсөө гаргаж буй дуу чимээнээс болоод өөр бусад чимээг ялгаж сонсоход төвөгтэй болгодог гэнэ. Тийм учраас зарим хөлөг онгоц дуу чимээний локатораа далайн хэдэн зуун метрийн гүнд оруулаад троссоор чирч явдаг байна.

 

Ажиллагаа эхлэхийн өмнө "Эзэгнэгч" шумбагч завийн гадна талыг электрон удирдлагатай том хэмжээний тусгай таслагч, видео камер зэрэг багаж, төхөөрөмжөөр тоноглосон байна. Даалгавар гүйцэтгэхэд гурван том бэрхшээл тулгарч байв. Нэгт. Энэ ажиллагаа нь зөвлөлтийн тагнуулын хөлөг онгоцны үйл ажиллагааг шууд тасалдуулах учир зөвлөлтийн талд богино хугацаанд илчлэгдэх, улмаар хариу цохилтод орж сүйрэх эрсдэл өндөр байв. Хоёрт ажиллагааг хоёр завь усны мандал, усан дор зэрэг хөдөлгөөн үйлдэж явах үед нь амжуулах ёстой байсан. Гуравт английн шумбагч завь зөвлөлтийн локатороос өөрийгөө нууж ойртож очих шаардлагатай байсан билээ.

Гэвч энэ бүх бэрхшээлийг давсан англичууд локаторын хулгайлж дөнгөсөн байдаг. Тэд эхлээд зөвлөлтийн усан хилийн зааг дээр яваа польшийн далбаа мандуулсан тагнуулын хөлөг онгоцыг 900 гаруй метрийн зайтай нууцаар маш алгуур дагаж явжээ. Улмаар эгзэгийг нь тааруулж байгаад троссыг таслаж локаторыг аваад тухайн газраас нэлээд холдсон хойноо усанд шумбагчдыг гарган локаторыг завины хажуу бөөрөнд бэхлээд шууд нутаг буцаж Шотланд дахь Фаслане боомтод эргэн ирсэн байна. Энэ ажиллагаа 30 гаруй жилийн туршид маш нууцын зэрэглэлд багтаж байсан юм.

Дэд хурандаа Р.Энхболд

https://www.facebook.com/eggi.mongolian

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]