Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөнч Ванга: ЗХУ-тай дайтвал ялагдана, дайтахаа боль!Уншсан40,632

Нострадамусаас хойш Ванга нь дэлхий дээрх хамгийн алдартай зөнч болсон юм. Дундаж зууны ээдрээтэй, таавар мэт шүлгүүдтэй зөнчөөс ялгаатай нь Вангагийн зөгнөлүүд илүү бодит.

1911 оны 1 сарын 31-нд Османы эзэнт гүрний нутаг, одоогийн Македонид нэгэн болгар айлд шөнө дунд нэгэн охин төржээ. Тэр охин маш сул биетэй төрсөн бөгөөд түүнийг хэн ч амьдарна гэж бодоогүй аж. Харин тэр 2 сарын 26-нд анх удаа уйлжээ. Эцэг эх нь баярлаж грекээр "сайн мэдээ” гэсэн утгатай Вангелина гэж нэр өгчээ. Охиныг 4 настай байхад эх нь нас барсан бөгөөд түүний амьдрал бэрхшээл, хүнд хэцүү байдлаар дүүрэн байв. 1-р дайн эхлэхэд аав нь цэрэгт явж охин хөршүүдийнхээ хараанд өссөн юм. Эцэг нь фронтоос эргэж ирээд 2 дахиа гэрлэв. Харин хойт эх нь сайн эзэгтэй, эхнэр, эх байлаа.

1923 онд болсон их салхи жаахан Вангагийн амьдралыг бүтнээр нь өөрчилсөн юм. Их салхи түүнийг гэрээс нь 2 км зайтай газар аваачжээ. Ухаан алдахаасаа өмнө толгойд нь хөнгөхөн хүрэх шиг болсныг мэдэрсэн гэж Ванга ярьсан. Хэдэн цагийн дараа түүнийг шороонд дарагдсан байхад нь олжээ. Тэр их салхины үеэр нүдээ гэмтээжээ. Тэдэнд хагалгаа хийлгэх мөнгө байгаагүйгээс охин нүдээ эмчлүүлж чадаагүй бөгөөд 4 жилийн дараа бүрэн сохорсон юм.

1925 онд эцэг эх нь түүнийг Земун дахь хараагүй хүүхдийн асрахад өгөв. Сербид тэр 3 жил болохдоо юм нэхэж, ярьж, бэлтгэж сурчээ. Тэнд тэр хангалуун гэр бүлээс гаралтай залуу хүүтэй учирч хайртай болов. Тэд гэрлэхээр шийдсэн боловч хойт эх нь нас барж, эцэг нь гэртээ эргэж ирэхийг тушааснаар тэдний төлөвлөгөө нурсан юм. 1939 онд Ванга уушигны үрэвслээр өвдөв. Өвчин түүнийг хэвтэрт хадаж, тэр босох найдваргүй байсан боловч тодорхой хугацааны дараа хөл дээрээ босчээ. 1940 оноос Ванга ирээдүйг зөгнөж эхэлсэн гэж үздэг. Нэг өдөр түүн дээр "ахыг нь алсан алуурчинг хэлж өгөөч” гэж нэгэн цэрэг иржээ. Түүнийг өшөө авахуулахыг хүсээгүй тул тэр хэлж өгөөгүй. Харин түүнийг өөрийнхөө нөхөр болно хэмээн хэлж цэргийг гайхашруулав. Цэрэг эр ч сохор эхнэр авна гэж хүсээгүй тул итгэсэнгүй. Гэвч хэд хэдэн удаа ирснийхээ дараа Дмитрий Вангад гэрлэх санал тавьжээ. 1996 онд Ванга нас барсан юм. Одоо хүртэл Вангагийн тухай ном, кино гарсаар л байгаа.

 

ВАНГАГИЙН ЗӨГНӨЛ

Нострадамусаас хойш Ванга нь дэлхий дээрх хамгийн алдартай зөнч болсон юм. Дундаж зууны ээдрээтэй, таавар мэт шүлгүүдтэй зөнчөөс ялгаатай нь Вангагийн зөгнөлүүд илүү бодит. Вангагийнд тэр үеийн хамгийн хүчтэй улсуудын улс төрийн лидерүүд очдог байв. Фашист Германы толгойлогч Адольф Гитлерт ЗХУ-тай дайтвал ялагдана, дайтахаа боль гэж хэлсэн боловч тэр түүнийг сонсоогүй. Гитлерт Ванга өөрийнхөө зөн биелдэг гэдгийг харуулахыг хичээсэн. Тэгээд тэр түүний хувийн хамгаалагчдыг гүү нь төрж байгаа хөршийнх рүүгээ илгээж унага хэрхэн төрж байгааг нэгд нэгэнгүй дүрслэн хэлжээ. Түүний хэлсэн бүхэн таарсан боловч Гитлерийг итгүүлж чадаагүй бөгөөд түүний үгийг дагаагүйгээрээ фюрер ялагдал хүлээсэн юм.

Тэр мөн Сталины нас барах өдрийг ч хэлсэн. Үүний нь төлөө түүнийг баривчилсан ч Сталиныг нас барсны дараа сулласан байдаг. 1963-1969 онуудад Ванга олон улс төрийн үйл явдлуудыг зөгнөн хэлж байв. Жишээ нь, Жон Кеннедигийн халдлага, Чехославакийн бослого, тэр бүү хэл, улсын сонгуулиудын нэр дэвшигчдийн ялалтыг хүртэл хэлж байлаа.

Гэхдээ тэрээр хүссэн хүн бүрт зөгнөлөө хэлдэггүй байв. Заримыг нь гэрийнхээ босго алхуулалгүй хөөнө. Шунахай муу санаатай хүмүүсийг оруулдаггүй, жишээ нь, нас барсан эгчийнхээ үлдээсэн мөнгийг олох гэсэн нэгэн эмэгтэйг хөөж явуулжээ. Учир нь тэр эмэгтэй эгчийгээ өвчтэй байхад асарч, эргэж тойрдоггүй байсан байна. Олон хүн Вангаг зөн билгийн хүчээр баяжсан гэж бодож байсан боловч хуриман дээр нь инж болж ганц самовар л байсан юм. Ванга хүмүүсээс мөнгө авдаг ч тэр нь улсын санд ордог байсан нь түүнийг олон асуудлаас хамгаалсан.

Түүний нэг чадвар нь үхсэн хүмүүстэй ярих байв. Одоо хүртэл эрдэмтэд энэ аргыг түүний хамгийн нууцлаг арга гэж үздэг. Тэдний зарим нь Вангаг бурхны дүрээр ертөнцөд амьдардаг учраас олон жилийн дараа болох үйл явдлуудыг мэдээд байна гэж үздэг. Тоо бүртгэлээр бол түүний зөгнөлийн 80% нь биелсэн. Ванга олон зүйлийг зөгнөсөн ч хамгийн сонирхолтой нь ирээдүйг зөгнөн хэлсэн нь юм. 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн хорт хавдраас ангижрана, харин 200 жилийн дараа өөр ертөнцийн соёл иргэншилтэй уулзана гэдэгт Ванга итгэлтэй байсан. Олон ч зөгнөлүүд нь биелсэн. Олон ч баримт бий.

70-аад онд Оросыг алдаршуулах шинэ удирдагчаар Владимир хэмээгчийг нэрлэсэн. Түүхийг эргэж харвал бүр Зөвлөлт засгийн үед ирээдүйн ОХУ, түүний удирдагч Владимир Путиныг нэрлэсэн нь хичнээн үнэн байсныг харуулдаг. Чухам тэр л Ельциний оронд оросуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, санамсаргүй засгийн удирдлагыг хүлээн авч, дараагийн сонгуулиудад ялалт байгуулж, улсаа улс төр, эдийн засгийн тавцанд гаргасан.

1988 онд Рейган, Горбачев нарын уулзалтыг тайлбарлахдаа энэ үе нь уналтын үе гээд дэлхийн нөлөө бүхий 8 орны тоонд орох нь ээлжит дээшлэх үе гэжээ. 1989 оны зааг дээр Ванга эмээ Бушийн төр барих үед Нью-Йоркийн ихэр цамхаг сүйрнэ гэв. Ванга "Төмөр шувуу” ашигласан алан хядах зорилготой цохилтоос болж сүйрнэ гэж хэлсэн юм.

Сохор Ванга эмээ зөвхөн ирээдүйг зөгнөөгүй, бас хүмүүсийг өвсөөр, гүжир үгээр /Наговор/ эмчилдэг байв. Харин тэр өөртөө эмч байдаггүй гэж зүгээр ч нэг яриагүй юм. Урт баялаг амьдралаар амьдрахдаа тэр хавдраас болж зовж байсан. 55 жилд түүнээр бараг сая илүү хүн үйлчлүүлжээ. Харин түүний өвчнийг ажиглаж байсан эмч нар эрүүл мэндийг нь дээшлүүлэх талаар зөвлөлдөж байсан ч амьдрал хэзээ дуусах вэ гэдгийг Ванга өөрөө л мэдэж байж. Өөрийнхөө үхлийг мэдэрсэн нэгэн шөнө Ванга зүсэм талх, ус гуйжээ. Дараа нь өөрийг нь угаахыг гуйгаад энэ бүхний дараа "би бэлэн байна” гэж хэлжээ. Өглөө нь тэр нөгөө ертөнц рүү явсан байна. Ванга эмээг нас барснаас хойш Оросын эрдэмтэд олон жил сохор зөнчийн үлдээсэн зөгнөлүүдийг судалж байгаа бөгөөд олон зөгнөл нь Оростой холбоотойгоос тэр.

 

ВАНГАГИЙН МЭДЭГДЭЭГҮЙ, СУДЛАГДААГҮЙ ЗӨГНӨЛҮҮД

Энэ тухай одоо болтол хэн ч мэдэхгүй бөгөөд 21-р зууны эх хүртэл нээхгүй байхыг Ванга хүссэн юм. Алдарт Ванга нас барахынхаа өмнөхөн хийсэн гайхамшигтай зөгнөл бүхий бичлэгүүд байгаа гэдэгт итгэхэд бэрх. Нострадамусаас ялгаатай нь Ванга бодит хүмүүст зориулж зөгнөдөг байсан бөгөөд ярилцлага маш бага өгдөг байв. Ховор тохиолдолд тэр гэнэт маш хурдан ярьж эхэлдэг байлаа. Түүний үйлчлүүлэгчид зөгнөл гэдгийг мэдэхгүй, шууд ойлгодоггүй ч түүний үгүүдийг бичиж авдаг.

Анатолий Лубченко хэмээгч Вангаг нас барахын өмнөхөн нь гэрт нь очиж хэлсэн ярьсныг нь хальсанд буулгаж авсан юм. Зөн билэгч эхлээд түүний аав хаана байгааг асуусан. Тэр аавыгаа Германд байгаа гэхэд Ванга удаан дуугүй байсан нь эцгийг нь хорт хавдартай болохыг мэдэж байгаа юм байна гэж ойлгосон ю.

Дараа нь тэр өвчнийг ялж болно. Харамсалтай нь Анатолий эцгээ аварч чадахгүй гэж хэлэв. Ахиад дуугүй байсныхаа дараа Киев их сайхан хот. Чиний бүх юм сайхан болно гэжээ. Лубченко Вангагаас түүний ярилцлагыг бичиж авах зөвшөөрөл хүсэхэд тэр залуу хүүхэн шиг хөхрөөд энэ бичлэгийг зөвхөн шинэ зуунд хүмүүст сонсгоорой гээд зөвшөөрчээ. Вангатай хийсэн ярилцлага нэг кассетны тал ч хүрэхгүй жаахан болсон. Анатолий түүнээс яаж зөнч болсныг нь асуув. Тэр нас барсан хүмүүсийг хардаг, тэдэнд хандахад амьд хүмүүсийн хувь заяаг харуулдаг гэжээ. Зөнч тэдний ирэхийг хэлээр, ухаанаар дараа нь дуугаар мэддэг, радио шиг зарим нь тод, ойр ярьдаг, зарим нь бараг юу ч ялгагдахааргүй ярьдаг гэжээ.

Цаашид биднийг юу хүлээж байгаа бол гэж Анатолийг асуухад Орос сайхан амьдарна. Македон, Болгар арай муухан. Оросууд дэлхийг өөрчлөн байгуулах гайхалтай удмыг төрүүлнэ. Гайхамшгийн үе ирнэ. Эрдэмтэд эртний гар бичмэлийг тайлж уншиж түүнд юу нь үнэн, юу нь зохиомол болохыг хэлнэ. Дэлхийд ирсэн амьдралын нууцыг мэдэж огторгуйд шинэ амьдрал олно. Гаригийн газрын хэвлийд том хотыг олно. Бүх юм өөрийн дараалалтай байдаг. Яарах хэрэггүй гэв. Эрчим хүчнээс болж дайн болох боловч хүмүүс дайсагналыг зогсоож чадна. Тэгээд цаг хугацаа гэдрэгээ явна. Тэнгэрийн биет дэлхийн усанд унаснаар аварга давалгаа үүсч зөвхөн хотуудыг биш, улс орнуудыг арчина гэлээ.

Хүмүүс үлдэх болов уу гэж асуухад сайн санаат хүмүүс үлдэнэ, муу хүмүүс амьд үлдэхгүй. Олон ард түмэн үхнэ. Үүний дараа үхэшгүй мөнхийн сайхан амьдрал ирнэ.

Ургамал, амьтад адилхан үр хөврөлөө өгнө. 21 жил болоход хэн ч газраар явахгүй, хэн ч нефть олдворлохгүй. Газар амарна. Нарнаас эрчим хүч авна. Бүх галт тэрэг нарны энергээр цахилгаанаар, агаараар нисэх болно. 40 жилийн дараа өвчнүүд алга болж шинэ өвчнүүдээр солигдоно. Далайгаас хүмүүс ус ууна. Арлууд байхгүй болно. Дараа нь огторгуйгаас сайн ус олно. Хүн төрөлхтөн өсч нэмэгдэнэ. Хятад, Энэтхэгээс бага хүн амтай болно гэжээ.

Дэлхий дээр бурхан гэж бий юу гэж асуухад Ванга бурхан бий. Хүн бурханд байж болно. Харин бурхан хүнд байхгүй гэсэн гэдэг.

 

2011-5079 ОНЫ ХООРОНД ЮУ БОЛОХ ТУХАЙ ВАНГАГИЙН ЗӨГНӨЛ

2011-Радио идэвхит тундаснаас үүдэлтэйгээр дэлхийн бөмбөрцгийн Хойд хагаст ямар ч амьтан ургамал үлдэхгүй. Дараа нь мусульман шашинтан амьд үлдсэн европчуудын эсрэг химийн дайн эхлүүлнэ.

2014-Ихэнх хүмүүс химийн дайны хор хөнөөл болох арьсны идээт үрэвсэл, хавдар өвчнөөр өвчилж шанална.

2016-Европ бараг л хүнгүй болно.

2018-Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно.

2023-Дэлхий тэнхлэгээрээ бага зэрэг өөрчлөгдөнө.

2025-Европт одоо хэр хүн ам бага суурьшиж байна.

2028-Энергийн шинэ эх үүсвэр бий болно. (Магадгүй энэ нь бүрэн хянаж болох халуун цөмийн реакция байж болох юм). Өлсгөлөнг аажмаар даван туулна. Сугар гариг уруу удирдлагатай сансрын хөлөг хөөрнө.

2033-Хойд туйлын мөс хайлна. Дэлхийн далайн түвшин нэмэгдэнэ.

2043-Дэлхийн эдийн засаг хөгжиж ирнэ. Европыг мусульман шашинтан захирна. .

2046-Ямар ч эрхтэнг зохиомлоор бий болгож, эрхтэн шилжүүлэн суулгах нь эмчилгээний шилдэг аргуудын нэг болно.

2066-Америк мусульманы Рим уруу довтлохдоо климатический гэж нэрлэгддэг огцом хөлдөөх шинэ зэвсэг хэрэглэнэ.

2076-Ангигүй нийгэмд шилжинэ (коммунизм).

2084-Байгаль дэлхийгээ сэргээнэ.

2088-Хэдхэн хормын дотор хөгшрүүлдэг шинэ өвчин гарч ирнэ.

2097-Хурдан хөгшрөлтийг ялна.

2100-Хиймэл Нар дэлхийн харанхуй байгаа талыг гэрэлтүүлнэ.

2111-Хүмүүс киборгууд болно (амьд робот).

2123-Жижиг улс гүрнүүдийн хоорондох дайн дэгдэнэ. Том гүрнүүд оролцохгүй.

2125- Венгричүүд сансраас дохио хүлээж авна (Вангаг дахин бүгд санацгаана).

2130-Усан доорх Колони улсууд. (харь гаригийнхны зөвлөгөөний тусламжтайгаар).

2164-Амьтдыг хагас хүн болгон хувиргана.

2167-Шинэ шашин шүтлэг.

2170-Их газар нутаг хамарсан ган гачиг.

2183-Ангараг гариг дээрх Колония цөмийн гүрэн болж, Дэлхийгээс хамааралгүй байдлыг шаардана. (Англиас Америк яг ингэж шаардаж байсан).

2187-Хоёр ч том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.

2195-Далайн колониуд эрчим хүч, хоол хүнсээр бүрэн хангагдана.

2196-Ази болон Европ тивийнхэн холилдоно.

2201-Наран дээр халуун цөмийн үйл явц удаашрана. Эрс хүйтрэнэ.

2221-Хүн төрөлхтөн дэлхийгээс гадуурх амьдралын эрэлд ямар нэг аймшигтай зүйлтэй холбоо тогтооно.

2256-Сансрын хөлөг дэлхий дээр ямар нэг аймшигт өвчин авчирч тараана.

2262-Гариг эрхсийн тойрог аажмаар өөрчлөгдөнө. Ангараг гаригт солир заналхийлнэ.

2271-Бие махбодын константын өөрчлөлтүүдийг дахин тоолно.

2273-Шар, цагаан хар арьстан холилдож шинэ арьсны өнгө бий болно.

2279-Юу ч үгүй хоосноос энерги бий болно. (Магадгүй вакум эсвэл хар нүхнээс).

2288-Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.

2291-Нар хэмээ алдан хөрж эхэлнэ. Нарыг дахин халаах оролдлого хийгдэнэ.

2296-Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Таталцлын хүч өөрчлөгдөнө. Сансраас хуучин станцууд, дагуулууд унаж эхэлнэ.

2299-Францад партизаны хөдөлгөөн исламын эсрэг тэмцэж эхэлнэ.

2302-Ертөнцийн нууц, шинэ чухал хуулиудыг нээнэ.

2304-Сарны нууцыг нээнэ.

2341-Сансраас газар дэлхий үрүү ямар нэг аймшигтай зүйл дөхөж эхэлнэ.

2354-Хиймэл Нарнуудын нэг дээр осол гарснаас үүдэн ган гачиг болно.

2371-Агуу их өлсгөлөн нүүрлэнэ.

2378-Шинээр богино хугацаанд өсөн нэмэгдэж буй арьстан хүмүүс.

2480-Хоёр хиймэл нар мөргөлдөж, Дэлхий ертөнц бүрэнхийд сүүмэлзэнэ.

3005-Ангараг гариг дээр дайн болно. Гариг эрхсийн траектор алдагдана.

3010-Солир Сарыг бут цохино. Дэлхийг тойроод чулуу, шороон бүслүүр үүснэ.

3797- Энэ үеэр дэлхий дээр амьд бүхэн устах ч хүн төрөлхтөн өөр оддын системд шинэ амьдралын үндсийг бий болгоно.

3803-Шинэ гариг дээр хүн цөөн суурьшиж байна. Хүмүүс хоорондоо харьцах нь бага болсон. Шинэ гаригийн уур амьсгал хүний бие махбодь мутац болно.

3805-Байгалын нөөц баялгийн төлөө хүмүүс хоорондоо дайтна. Хүмүүсийн талаас илүү нь устаж сөнөнө.

3815-Дайн дуусна.

3854-Соёл иргэншлийн хөгжил үндсэндээ зогсоно. Хүмүүс амьтан шиг сүргээрээ амьдарна.

3871-Шинэ суутан хүмүүст ёс суртахуун шашны тухай ярьж өгнө.

3874-Шинэ суутан хүн амын янз бүрийн давхаргын дэмжлэг авна. Шинэ сүм зохион байгуулагдана.

3878-Харь гаригийнхан шинэ сүмтэй хамт хүн төрөлхтөнийг мартагдсан шинжлэх ухаанд дахин сургаж эхэлнэ.

4302-Гариг дээр шинэ хотууд бий болж хөгжинө. Шинэ сүмийн удирдлага шинжлэх ухаан технологийн хөгжлийг идэвхжүүлнэ.

4302-Шинжлэх ухааны хөгжилт. Эрдэмтэд хүний бие махбодид бүх өвчний нөлөөлөх ерөнхий механизмыг олж гаргана.

4304-Ямар ч өвчнийг ялах арга олдоно.

4308-Мутацын үр дагаварын хүчээр хүмүүс өөрийнхөө тархины нөөцийг 34%-иар илүү ашигладаг болж эхэлнэ. Хар хор, үзэн ядалт гэсэн ойлголтууд бүрэн устана.

4509-Бурхантай танилцана. Хүн эцсийн бүлэгт хөгжлийн дээд түвшинд хүрч Бурхантай харьцах боломжтой болно.

4599-Хүмүүс үхэшгүй мөнхийн болно.

4674-Соёл иргэншил хөгжлийнхөө дээд цэгт хүрнэ. Гариг дэлхий дээр амьдрагчдын тоо ойролцоогоор 340 миллиард болно. Харь гаригийнхантай ассимиляцад орж эхэлнэ.

5076-Гариг ертөнцийн хил хязгаар олдоно. Харин түүний цаана юу байгааг хэн ч мэдэхгүй.

5078-Хэдийгээр хүн амын бараг 40% эсэргүүцэх хэдий ч ертөнцийн хязгаарыг орхих шийдвэр гарна.

5079-Ертөнц сүйрнэ.

 

ВАНГАГИЙН ЗАХИА ГЭРЭЭС

-Хүн гэдэг бол өөрийгөө хэн гэж үзэж байгаагаар тодорхойлогдоно. Хэрвээ өөрийнхөө үзэл бодлыг буяны, үнэний тал уруу өөрчилж чадвал тэрээр ахуй амьдралдаа бүхнийг сольж өөрчилнө.

-Хүн өөрийгөө, өөрийнхөө эргэн тойронд байгаа бүхнийг хайрлах ёстой. Бидний хүнд хэцүү цагт зөвхөн энэ л бүхнээс илүү хэрэгтэй. Тэрээр бас Бурханд хүнд хэцүү цаг үед нь тусалж дэмжсэнд, амжилтанд хүрэх ухаан хайрласанд нь талархах ёстой.

-Тэнэгүүдтэй тэмцэх хэрэггүй. Тэд үнэхээр аймшигтай тул тэднийг өөрчилж засах гэж бүү оролд. Мулгуу нэгэн бүр илүү аймшигтай. Тэд хүн ард цочирдох ямар ч юм хийхэд бэлэн байдаг.

-Хэзээ ч биелэхгүй зорилго бүү тавь. Өөрийнхөө хүчинд тохирохыг зорилгоо болгохгүй бол дараа нь чамайг бүгд харааж зүхэх болно.

-Амласнаа биелүүлнэ гэдэгтээ өөртөө итгэлгүй байвал амлах хэрэггүй. Хэн нэгэнд учруулсан өвдөлт, гай зовлон эрт орой хэзээ нэгтээ чамд өөрт чинь эргэж ирнэ.

-Бурхандаа залбирч мөргөнгөө өөрт хэрэгтэйгээс илүү ихийг гуйх хэрэггүй.

-Миний үүрч яваа ачаа даашгүй хүнд тул атаархах хэрэггүй, харин ч намайг өрөвдөөрэй. Хэт ихийг хүсэх хэрэггүй. Хожим нь та төлж дийлэхгүй.

-Буянтай сайн үйлс бүтээсэн бол итгэ, найд. Харин нүгэлт муу юм үйлдсэн бол түүнийхээ хариуг л хүлээ.

-Хулгай хийж, худал хэлэлгүй, хүн алалгүй хүн шиг л хүн байгаарай.

-Хоорондоо бүү муудалц. Харин бие биенээ хайрлаарай. Сайн юм сайныгаа дагуулдаг, муу нь муугаа дууддаг.

-Хэрвээ та Бурханы сургаалийг жинхэнэ ёсоор уншиж чаддаг бол аль эрт толгой эргүүлсэн асуудлуудаа шийдэх байсан. Та нарын нэлээд нь итгэдэггүй нь харамсалтай. Тиймээ, олон , олон хүмүүс....

-Хүүхдүүд нүгэлгүй, тэд эцэг эхийнхээ хийснийг цайруулж байгаа нь энэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]