Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголын их хаан Гүюгээс Ромын Папд илгээсэн төрийн бичигУншсан7,793

Зөвхөн энэ нэгэн өгүүлбэрийг Түрэг хэлээр бичээд төрийн албан бичгийн үлдсэн хэсгийг бүхэлд нь Перс хэлээр бичжээ

Мөнх тэнгэрийн хүчинд бүх аугаа их ард иргэдийн Далай хааны зарлиг

(Зөвхөн энэ нэгэн өгүүлбэрийг Түрэг хэлээр бичээд төрийн албан бичгийн үлдсэн хэсгийг бүхэлд нь Перс хэлээр бичжээ)

Их хаан Гүюгийн захидал

Их хаан Гүюгийн захидал

Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хурилдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай. Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв. Эдгээр үгийг тань бид үл ойлгов.

 

Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ? Чи өгүүлсэн бишүү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ? Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно.

Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ. Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй лайсан хэмээнэ.

Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай.

Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ" гээд захидлын эцэст болон захидлын дундах залгаасан дээр Монголын Их хааны Төрийн тамга даржээ.

Монголын их хааны төрийн тамгын Ромын Папад явуулсан төрийн бичигт дарсан дардас

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 7 сар 23. 0:46
mgl huu

mongoliin ezent gurenii ued dipolmat hariltsaa hel bichgiin chadvar unheer sain baij ee

2016, 12 сар 13. 12:29
Эвт шаазгай буга барина

Зөв зүгээр сэтгэгдэл бичсэн нэгнийгээ ёс бусаар хэлж байдаг нь юуны учир вэ. Эвтэй эетэй өөр хоорондоо зүй зохистой харилцаж байвал бидний Монголчуудад нэн хэрэгтэйсэн.

2017, 11 сар 15. 21:19
Зочин

yg unendee mongolchuud bish bugd zahialagchid 2t iljignii chihen d us ch hiisen segsene tos ch hiicen segsene gedeg ug bidag oorsdoo l horon canaangaa tarchilj baig

2016, 9 сар 20. 8:33
Зочин

arab bichij xaraad erguudeed baih yma sda neeree

2016, 9 сар 16. 18:36
Зочин

одоо цагт англи хэлээр олон улсад харилцлаг шиг тухайн бүс нутагт хэрэглэгдэж болох албан бичгээр харьцжээ

2016, 9 сар 16. 7:51
зочин

чи өөрөө ядаж криллээр бичээч.өөрийн толгой дээрхи бухлыг хараагүй байж хүний толгой дээрхи өвсийг харна гэгч болж байх шив.

2016, 9 сар 16. 7:48
зочин

яагаад ичих ёстой юм бэ.энэ чинь орчуулга нь шүү дээ.монгол бичгээр эхэлж бичээд дараа нь тус хэл рүү хөрвүүлж илгээж байсан.монгол эх нь бас байгаа шүү дээ.

2016, 9 сар 13. 15:46
unshigch

ichihgui gadaad hel bichgeer zahia bichij baijee. heden zuunii terteed ch odoo tsagt ch neg l ich mongoloor iarij bichihees ichij gutarsan humuus. hunii iumaar goioh ovchintei maluud. odoo bol tovd tarhitai, krill oros bichig usegtei, hiatad huvtsastai, anglaar iarij bichij gaihuulsan maluud.

2017, 5 сар 15. 20:26
Ший3

Хөөе Та өөрөө сайхан Монгол бичгээрээ., сайхан монгол үгээрээ зөв найруулж бичтүгэй. Ядахдаа кирилээр бич л дээ.

2016, 9 сар 14. 16:01
mongolica

mongol heleer chadan yadan bichsen mongol bish mongol hun guia unshigtun uhaaragtun erguu romiin papd hamgiin oir oilgoj boloh hel ni persia hel blaa gj

2016, 9 сар 13. 18:18
uhaaragch

чамлугаа малтай юу ярих билээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]