Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургуудаасУншсан16,412

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо 1983 онд манай улсад ирж байсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэлх хугацааны өөрчлөлтийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургийн номын нээлт нэгдүгээр сарын 15-нд Монгол-Японы төвд болсон билээ.

Сүгияама Тэрүзо 1983 онд анх Монгол улсад ирж байсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэлх хугацааны өөрчлөлтийг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Түүний авсан гэрэл зургуудаас хүргэе. 

"Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомогт манай улсын соёлын үнэт өв болон социалист засаглалтай үеийн Улаанбаатар, 1992 онд социалист засаглалаас ардчилалд шилжсэн “Монгол Улс”-ын нийслэлийн өнгө төрх, Монголчуудын амьдрал, уламжлал, хувцаслалт гэх мэт соёлыг 36 жилийн түүхийг гэрчилсэн 223 зураг багтсан байна.

Тэрбээр 

“ВАСЭДА- 100 жил” гэрэл зургийн цомог  1976 он

“МОНГОЛ ЗУРАГ”/Монголын шашны зураг/  1987 он

“МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГ” 1988 он

“МОНГОЛЫН СҮМ ХИЙД БОЛОН АРХИТЕКТУР” 1990 он

“МОНГОЛ УРАН БАРИМАЛ” /Монголын цутгамал бурхад/ 1990 он

“Монголын нууц эрдэнэс” гэрэл зургийн цомог 1996 он

“Монголын шашны урлаг” гэрэл зургийн цомог 1998 он зэрэг гэрэл зургийн цомог гаргаж байжээ.

Ташрамд дурдахад ноён Сүгияама Тэрүзо нь 2007 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж байв.

 

 

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 10 сар 23. 16:03
Зочин

Цагаан хаалга 1991 оноос хойш Хан-Уул гэдэг бичигтэй болсон байх шүү. Голомт хотхон 2000 оноос хойш баригдсан. Он оны зураг холилдсон байна.

3 сар 25. 23:01
Зочин1

1.18.21.р зураг 1983 онд хамаарахгүй

2 сар 21. 14:06
Зочинзаа

ХАН УУЛ ГЭСЭН БИЧИГТЭЙ ЦАГААН ХААЛГАНЫ ЗУРАГ ЯВЖ БАЙНА

2 сар 9. 5:49
Baburhaan

2 zurag 1983 ond hamaagui yum shig bna.

2020, 9 сар 23. 12:19
1111

1983 оноос өнөөг хүртэлх өөрчлөлт гэж байна

2020, 8 сар 28. 11:46
Мөги

2010 оноос хойш барисан. 4 зам дээр бгаа SAMSUNG гэсэн барилга бна өө.

2020, 7 сар 17. 11:42
Зочин

Нийслэл маань маш богино хугацаанд материаллаг талаараа үсрэнгүй хөгжсөн боловч эргээд урбан соёлоо алдчихсан юм байна. Одоо бол цэвэр утгаараа нүүдэлчдийн хот болжээ. Эсгий Өргөөгөөс дэвшсэн юм бол бетон ой л байх шив дээ.

3 сар 22. 18:02
Зочин

Санал нэг байна

2020, 8 сар 3. 10:57
Зочин

thnks

2020, 5 сар 10. 9:48
Зочин

Hyundai avto busnuud bur suuld yavj ehelsen. Karosa ch 1983 ond baigaagui

2020, 12 сар 6. 9:22
Зочин

Малтаад бай 1983 оноос одоог хүртэл гэж бна

2020, 5 сар 7. 7:23
Зочин

Golomt hothon apartment suuld barigdsan bh

2020, 4 сар 21. 13:57
УИД

УИД 1989 гэж байна

2020, 6 сар 5. 12:46
мээдээ

1983-аас 89 оны хооронд ямарч ялгаа байхгүй ийм л байсан.за

2020, 4 сар 8. 20:34
Зочин

Ганданг дээрээс харуулсан зураг бол 1992 он хавьцаа юм шиг байна. Би тэр үед шашины дээдийн оюутан байлаа. Жанрайсигийн хажуудах Дүйнхор дацан болон зүүн урд талын Гунгаа Чойлин дацангууд 90ээд оны эхээс дунд үед хүртэлх хугацаанд баригдсан юм.

2020, 4 сар 17. 15:04
Зочин

Тийм байна. Зарим нь 1990 оноос хойшхи зургууд байна. Гэхдээ сонирхолтой байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]