Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Байдаг л нэг ажил мэргэжилтэй жирийн иргэдээс дарангуйлагч хүртэлУншсан17,471

Алдартай улстөрчид цэргийн жанжнуудаас илүүтэй дарангуйлагч нарыг дурсаж, бичих нь бий.

Түүхэнд аливаа нэгэн алдартай улстөрчид цэргийн жанжнуудаас илүүтэй өөрийн улс орнуудыг дарангуйлах замаар төрийн эрхийг барьж байсан удирдагч нарыг дурсаж, бичих нь бий. Хувийн амьдрал нь олон нийтийг үргэлж соронздож байдаг бөгөөд Засгийн эрхэнд гарах хүртлээ тэд багшаас аваад зураач хүртэл ажил хийж, энгийн иргэний амьдралаар амьдарч явсан тухай сонирхол татам баримтуудыг хүргэж байна.

Бенитто Муссолини эхлээд багшаар ажиллаж, харин дараа нь сэтгүүлзүйд оржээ.

Бенитто Муссолини “хэсэг хугацаанд багшаар ажиллаж, харин энэ ажил өөрт нь огт таарахгүй нь гэдгээ удалгүй ойлгожээ” хэмээн Британийн нэвтэрхий толь бичигт бичсэн байна. Дараа нь тэр Швейцарьт очиж, улс төрийн сэдвээр дагнан бичдэг гайгүй сэтгүүлч болох хүртлээ аар саархан ажил хийж, амиа тэжээж байжээ.

Ким Ир Сен дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армийн хошууч явжээ.

1930-аад онд Ким Ир Сен Японы түрэмгийлэгчдийн эсрэг партизаны эсэргүүцлийн хөдөлгөөнд нийлжээ. Сүүлд нь тэр Зөвлөлтийн армийн хошууч болсон бөгөөд бригад командалж байсан аж. Ингээд сүүлд нь Умард Солонгосын цэргийг командлах болсноор төрийн өндөрлөгт хүрэх зам нь нээгджээ.

Иосиф Сталин шашны сургуульд сурч, харин сүүлд нь давтлагын багш, албан хаагч болжээ.

Сталины сүсэгтэй ээж нь хүүгээ санваартан болгохыг хүссэн учир тэр Тбилисийн шашны сургуульд орж суралцжээ. Гайгүй сайн сурч байсан ч, 1899 онд сургуулиа орхисон байна. Дараа нь багш, Тбилисийн одон орныг судлах оргилд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байв.

Адольф Гитлер зураач байжээ.

Гитлер дүрслэх урлаг сонирхож байсан бөгөөд үүнийг эцэг нь дэмждэггүй байсан байна. Тэрээр Вена хотод цайны газарт хар бор ажил хийж, усан будгаар зураг зурдаг байсан ч, эцсийн дүнд дүрслэх урлагийн академид орох гэж хоёр ч удаа оролдоод, бараагүй байна.

Пол Пот хувийн сургуульд түүх, газарзүй, францын уран зохиолын хичээл заадаг байжээ.

Пол Пот Парист тэтгэлэгтэйгээр радио электроник судалж байжээ. Гэвч хувьсгалт үйл ажиллагаанд татагдан орсноор өөрийн цагийг хичээлээс гадуур өнгөрүүлж, улмаар шалгалтад унасны учир түүний тэтгэлгийг зогсоосон байна. Ингээд тэтгэлэггүй болсон Пол Пот нутагтаа буцаж ирээд хувийн сургуульд багшилж байжээ.

 

Угандын дарангуйлагч Иди Амин тогоочийн туслах, боксын аварга, чадварлаг усанд сэлэгч байжээ

Иди Амин тогоочийн туслахаар 1946 онд Британийн колонийн армийн Африкийн буудлагын хороонд ажилд оржээ. Сүүлд нь тэр 1951 оноос 1960 онд боксын хагас хүнд жингийн аварга болж, мөн сайн усанд сэлэгч гэгдэж байж.

Гаитийн ерөнхийлөгч асан Франсуа ‘Папа Док’ Дювалье эмч байжээ.

Дювалье 1934 онд Гаитийн анагаах ухааны их сургууль төгсчээ. Тэр 1943 он хүртэл эмнэлэгт эмчээр ажиллаж байсан байна.

Николай Чаушеску гуталчны туслахаар ажлын гараагаа эхэлжээ.

Чаушеску бага сургуулийн боловсрол л эзэмшжээ. Тэрээр өөрийн төрсөн тосгоноос явснаар гуталчны туслахаар ажиллаж эхэлсэн байна.

Франсиско Франко цэрэгт татагдаж, 1915 онд Испанийн армийн хамгийн залуу ахмад болжээ.

Франко Толедогийн явган цэргийн академи төгсөж, дараа нь Испанийн эзэмшил Мароккод колоничлолын кампанит ажлын үеэр цэргийн жинхэнэ албанд сайн дураар шилжсэн байна. Тэрээр “удалгүй сайн ажилтай, цэрэгт их анхаарал тавьдаг” гэдгээрээ ялгарч, 1919 онд Испанийн армийн хамгийн залуу ахмад болжээ.

Аугусто Пиночет цэргийн академид геополитикийн хичээл заадаг байжээ.

Аугусто 1937 онд явган цэргийн офицерын хувиар дээд боловсрол олж, сүүлд нь цэргийн академид геополитикийн хичээл заадаг байсан байна.

Йозеф Тито католик шашны санваартан байсан бөгөөд улс төрд орохоосоо өмнө Словакийн ардын намын даргын нарийн бичиг байсан.

Хорхе Рафаэль Видела Аргентины армид алба хааж байжээ.

Видела 1944 онд цэргийн үндэсний коллеж төгсөж, дараа нь Аргентины армид татагджээ. Тэр 1973 онд армийн жанжин штабын даргаар томилогдсон байна.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 12 сар 16. 22:41
Зочин

Манай Энхбаяр бас багш шүү дээ.

2016, 9 сар 29. 8:36
dandaa bagsh nar baina shuu gaixaltai

zochin

2016, 9 сар 28. 22:46
dino

"daranguilagch" gedeg todorhoiloltiig hen ugch baigaa ny sonin shuu.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]