Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“За миний дүү тайвшир, хоёулаа барилдъя”Уншсан31,125

Гараад иртэл Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нарын дунд засуул Лүгдэв суугаад бөх тайлбарлаж харагдана.

“МОРЬТ” хэмээх Пүрэв начны паянгууд

Нэг удаа Дагвасүрэн арслан улсын начин Пүрэвийг жирийн барилдаанд амлажээ. Жаал үзээд арсланг барсангүй гэнэ. Тэгээдд шаралхан “Наадмаар аваарай” /чаддаг юм бол гэсэн утгаар/ гэсэн юмсанж. Зун нь наадамд арслан ам авахаар алхаж явтал Пүрэв халз таарч, арслан ч “Ам хэвээрээ биз, би одоо авлаа шүү” гэсэн чинь "Морьт" залбираад “Ээ, арслан минь болоогүй шүү” гэжээ.

Нэгэн удаа Д.Сэрээтэр начин, Пүрэв начин хоёр 1966 оны үерийн жилийн наадамд дөрвийн даваанд таарч барилджээ. Барилдаан одоогийн “Алдар” нийгэмлэгийн хашаанд үргэлжилсэн аж. Үзэж, үзэж Сэрээтэр начин тосгуулж хавсраад нүүрсний хогтой газарт нүүрээр нь халз унагажээ, Пүрэв начинг. Босч ирээд элэг бүсээ тайлах үед нь Сэрээтэр тахимаа авахгүй инээгээд байж. Учир нь Пүрэв начны хөлстэй нүүрэн дээр нүүрсний хог наалдсан тул цагаан шүд, улаан нүд хоёр л гялалзаад жигтэйхэн инээдтэй юм харагдсан аж. Тэгтэл Пүрэв ”Тахимаа аваад, энэ хог новшноос хурдхан салгаад өгөөч” гэсэн юмсанжээ.

1975 оны наадамд Д.Сэрээтэр Пүрэвийг амлажээ. Хоёул үзээд байж. Байнгын бэлтгэл дутмаг тул “морьт” цуцаж байна гэнэ. Тэгснээ “Хөөе, хаявал хурдхан хаяад өгч үз” гэжээ. Сэрээтэр “Би чадахгүй нь, чи хая” гэж. Гэтэл “Үгүй ээ, би чадахгүй, хурдхан хаяад өгч үз” гэж дахин гуйсан аж. Энэ бол ядарлаа гээд зүгээр хэвтээд өгөх биш юутай ч үнэнээрээ барилдаж мэхэнд унах гэсэн шударга бөхчүүдийн маань жишээ юм даа.

Морьт хэмээх улсын начин Пүрэв

“За миний дүү тайвшир, хоёулаа барилдъя”

Улсын харцага Ч.Өвгөнхүү энэхүү хууч яриаг үлдээжээ. Тэрээр “Зүрх зүссэн их үерийн жил тавын даваанд хэн амладаг бол аварга, арслан, заанууд амлахгүй өнгөрөөвөл учир бий шүү" гэж бодож суутал үл таних засуул “Бээжин арслан амласан, түргэхэн гар” гээд бараг л хөтлөөд явдаг юм.

Зүрх палхийгээд бие ширвээтэх шиг хачин боллоо. Гараад иртэл Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нарын дунд засуул Лүгдэв суугаад бөх тайлбарлаж харагдана. Зүүн хойд өнцөгт Бээжин арслан өвдгөө тулан хайрцаглан зогсох нь ямар гоё бөх харагдсаныг үгээр дүрслэхэд бэрхтэй. Ийм гоё бөх бас байдаг аа гэж бодоод бишрэх сэтгэл төрсөн дөө.

Бээжин аварга

Дайраад тонгорохоор нь хавираад зайлтал хөл гулгаад дарга нарын халз өмнө шахуу тэнцэрлээ. Арай унасангүй дээ гэж бодоод эргэтэл нэвтрүүлэгч Бадамсэрээжид арслан “Арслан Бээжин унаж, цэргийн арслан Өвгөнхүү БНМАУ-ын начны болзол хангалаа” хэмээн зарлах үед Бээжин арслан нүдний буланд босож амжаагүй харагдав.

Яг энэ мөчөөс өнчин өссөн би улсын цолонд хүрлээ гэж бодохоос ээж минь харагдах шиг болоод нулимс аяндаа асгараад юун барилдах мантай дараагийн даваа хүртэл хөглөж явтал Цэрэн аварга мэгшээд байгаа намайг аргадан мөрөн дээр гараа тавиад “За миний дүү тайвшир, хоёулаа барилдъя” гэж байж билээ. Мөн сайхан хүн шүү. Хатуу сэтгэлтэн бол далимдуулж дайрчихаад л явчихгүй юу” хэмээн хуучилсан юм.

Цэрэн аварга
Улсын харцага Ч.Өвгөнхүү

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]