Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүн шиг өндөртэй оцон шувуунууд ба тотьУншсан555

Эрт үед дэлхий дээр оршин тогтнож байсан аварга амьтдын талаар бодоход бид хамгийн түрүүнд үлэг гүрвэлийг л санадаг шүү дээ.

65 сая жилийн тэртээ хүн шиг том оцон шувуунууд Дэлхий ертөнцөөр хэрэн тэнэж байв.

Ер нь л одоогийн хүн шиг биеийн хэмжээтэй амьтад байх нь хэвийн үзэгдэл бөгөөд ихэнх нь аварга том биет амьтад байсан ертөнцөд хүмүүн төрөлхтөн яаж амьдарч байв аа?

Эрт үед дэлхий дээр оршин тогтнож байсан аварга амьтдын талаар бодоход бид хамгийн түрүүнд үлэг гүрвэлийг л санадаг шүү дээ. Гэхдээ эрдэмтэд урт хугацааны өмнө амьдарч байсан амьтдын талаар нотолгоонуудыг цуглуулсаар л байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс бол устаж үгүй болсон аварга амьтдын өлгий нутаг гэдгийг нотлох тоо томшгүй нээлтүүд бий.

Тэгвэл юуг илрүүлсэн бэ? Дундаж биетэй эмэгтэй хүний өндөртэй адил аварга оцон шувууны нэгэн тохиолдол бий. Мэргэжлийн бус палеонтологич Лей Ловын 2018 онд олсон малтмалаас Crossvallia waiparensis-ын ясыг харж болно. Уг лут том оцон шувуунууд 66-56 сая жилийн өмнө буюу Палеоцений эрин үед дэлхий дээр амьдарч байв. Тэдгээрийн өндөр нь 1.6 метр байсан гэвэл ойролцоогоор 1.2 метр өндөр болдог өнөөгийн хаан оцон шувуунаас даруй том болох нь харагдаж байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь зөвхөн түүний өндөр ч биш юм. Тэдгээр амьтад дунджаар 70-80 кг жинтэй байсан гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэд уг оцон шувууны хөлний ясыг малтан олж, шинжилсний дараагаар уг шинэ төрөл зүйлийг илрүүлсэн байна. Сүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд тэд уг олдворыг орчин үеийн болон өмнө мэдэгдэж байсан эртний оцон шувуудын малтмалтай харьцуулан, нарийн задлан шинжилгээ хийснээ бичсэн байв.

Сонирхолтой нь C.waiparensis-ын хамгийн ойрын төрөл болох бас нэгэн аварга оцон шувууг илрүүлсэн нь Crossvallia unienwillia. Уг шувууны хэсэгчлэн чулуужсан араг ясыг 2000 онд Антарктикаас илрүүлсэн байдаг. Хэдийгээр аварга оцон шувуунуудын оршин тогтнож байсан эринээс олон жилийн өмнө Шинэ Зеланд ба Антарктикийг холбож байсан эх газар салсан хэдий ч тэдгээрийн байгалийн орчин хоорондоо ижил байсаар байв. Австралийн Үндэсний Түүхийн Кентерберийн музейн ахлах зохицуулагч доктор Пол Скофилдын тайлбарласнаар “Crossvallia төрөл зүйл амьд байхад Шинэ Зеланд ба Антарктика өнөөгийн байгаагаас тэс өөр байсан ба Антарктик шигүү ойгоор хүрээлэгдсэн төдийгүй хоёулаа илүү дулаан уур амьсгалтай байсан.”

Дээрх хоёр төрөл зүйлийн хөлний яснаас аль аль нь илүү их сэлдэг, магадгүй хөл дээрээ алхах, зогсох ч чадваргүй байсныг илтгэх ижил шинжүүд ажиглагддаг. C.waiparensis-ийг илрүүлэх үед палеонтологич нарт оцон шувуудын хувьслын талаар өөр нэгэн шижим олж авсан ба тэд хөгжлийнхөө эхэн үеэс л нэлээд том байсан нь тодорхой болсон. Харин одоо бол судлаач нар энэхүү малтмалыг анх илрүүлсэн талбайгаас илүү олон олдворуудыг олж, өмнөх түүхийн аварга оцон шувуудын талаар илүү ихийг мэдэж авахыг зорьж байна.

Сонирхуулахад палеонтологич нар мөн дэлхийн хамгийн том шувуу болох 19 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга том тоть Heracles inexpectatus-ыг илрүүлсэн. Түүний босоо урт 1 метр орчим бөгөөд 7 кг жинтэй, түүний гайхалтай бие төрхөөс Herculean гэдэг нэр төрөн гарчээ.

Энэ онд Кентерберийн музейд тавигдах Шинэ Зеландын эртний үзвэрийн үеэр эдгээр малтмалуудыг биеэрээ үзэх завшаан олон нийтэд тохиох гэж байна. Харин тэр хүртэл онлайн орчин дахь C.waiparensis-ын 3D загварыг л харж байх үлдлээ.

Орчуулсан Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]