Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Марко Поло монголчуудын талаар ийн өгүүлжээУншсан28,508

Цэргийн дээд дарга, ноёдын зарлиг тушаал дээрээс доошлох шат шатандаа ямар ч саад бэрхшээлгүй биелэж байдаг. Зарлиг тушаалыг ягштал, шуурхай биелүүлэх талаар хосгүй шалгарсан цэрэг энэ ертөнцөд татар цэргээс өөр үгүй билээ.

 Марко Поло 1257- 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв. Марко Полог идэр залуу үед улс  орнуудын  харилцаа  холбоо  өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Цай, торго гэх мэт эд зүйлс худалдан авахын тулд Хятад болон Перс (одоогийн Иран улс) рүү аялах хэрэгтэй болдог тийм үе  байв. Марко Поло арван тав зургаан  нас хүртлээ эцэгтэйгээ уулзаж байгаагүй нэгэн.

Учир нь түүний эцэг худалдаа наймаа хийхээр Ойрхи Дорнод руу аялах урт аялалд гарсан байв. Түүний эцэг уртаас урт аялалаасаа ирээд бараг хоёр жил болсны дараа ахиад өөр  нэгэн аялалд гарах болжээ. Харин энэ удаад тэр Марког авч явав. Энэ нь богино аялал биш байлаа. Марко эцэг Николай, аваг ах Матвей нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрхи дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялсан нь 24 жил үргэлжилсэн .

 

Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл  алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал  зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж  явсан нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж , эдүгээ хүртэл эртэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ
Марко Поло аялалынхаа 17 жилийг одоогийн Энэтхэг, Иран, Афканистан, Монгол, Хятадад өнгөрүүлсэн юм. Энэ хугацаандаа эзэн хаад, гүнж нартай уулзаж, Ази тивийн тухай илүү ихийг мэдэж авсан юм.
Ингээд түүнийг гэртээ төрөлх  хотдоо эргэн ирэхэд Италид иргэний дайн эхэлсэн байв. Түүний хот Генуя  хоттой дайтаж байсан юм.Тэр Генуяд олзлогдон   шоронд байх хугацаандаа Рустачино  хэмээх залуутай танилцаагүйсэн бол одоогийнх шигээ алдартай нэгэн байхгүй байсан биз. Рустачино  Марко Пологийн аялалын түүхийг   “Орчлонгийн элдэв сонин” гэж ном болгон бичсэн нь  Итали даяар хурдацтай тархаж, Марко Полог алдартай аялагч болгож, хүмүүст таниулж чаджээ.

Марко Поло 1298онд суллагдан 1299 онд Венеци хотдоо ирж эндээ амьдарч байгаад 1324 онд нас баржээ.

Одоогоос долоон зуу гаран  жилийн тэртээ Монголын эзэнт гүрний Юань улсын газар шороон дээр хөл тавьж  их хаан Хубилайн албанд бүтэн арван долоон жилийн турш (1271–1289 он) зүтгэсэн Венеци нутгийн худалдаачны хүү Марко Поло өөрийнхөө нүдээр үзэж, биеэрээ оролцож явсан урт удаан хугацааны аялал, үйл явдлын түүхийг ном болгон үлдээсний ачаар Европ дахин Монголын эзэнт гүрний болон Монголчуудын талаар үнэн бодит, баримт сэлтийг олон зууны тэртээгээс мэдэх болжээ. Ийнхүү Монголчуудыг Европ дахинаа эерэгээр сурталчилсан Марко Пологийн хөшөө түүний хүчээ өргөж явсан Монгол улсын төв талбай – Чингис хааны талбайн зүүн өмнө сүндэрлэж харагдана. Энэ хөшөөг Б.Рэнчин гуайн ач хүү уран барималч Б.Дэнзэн урлажээ.

Марко Поло олон газар орны тухай тэмдэглэж үлдээсэн бөгөөд тэр Монголчуудын тухай ийнхүү бичиж үлдээжээ.

Чингис хааны удам угсааны хаад, эздийг тэнгэрт хальмагц Алтай  хэмээх их ууланд оршуулдаг гэдгийг та бүхэнд хэлье. Тэдгээр эзэд, их хаадын хэн нэгэн нь алс хол энэ газараас зуун өдөрчийн хол байсан ч шарилыг нь заавал энэ ууланд авчирч онголон оршооно. Бас нэгэн гайхам сонин ѐсыг өгүүлбэл: Их хаадын шарилыг онголохоор дөчин хоногийн турш залж явах зам гудаст таарсан хэнийг боловч цавчин хороож “эзэн хаанаа дагалдан нөгөө ертөнцөд очиж хүчээ өгөгтүн” гэж ерөөн шарилыг дагуулан хойллого үйлдэнэ. Мөн хүлэг морьдоор тийм хойллого үйлдэнэ. Хаан эзэн халин одмогц хамаг эрдэнэт сайн хүлэг морьдоо нөгчөөн хаан эзнээ дагалдуулан нөгөө ертөнцөд илгээн хойллого үйлдэнэ. Бас нэгэн үнэн баримт гэвэл: Мөнх хааны шарилыг онголохоор Алтайн уул руу залж явах зам гудаст тааралдсан хоѐр түмэн хүнийг нөгчөөн хороож хаан эзэнийхээ хойноос хойллого үйлдсэн нь үнэн билээ. 

Татарууд малын бэлчээр өвс сайтай ээвэр дулаан тал нутагт өвөлжинө. Ус, бэлчээр элбэг дэлбэг уулс, хөндий зэрэг сэрүүн сэргэг, ой модтой газар зусна. Зуны цагт сэргэг сэрүүн  газар ялаа шумуул, хөхтүрүү, зөгий ховор байдаг тул хүн, мал амар тайван зусаж мал сайхан тарга тэвээрэг авдаг. Тэд үргэлж нутаг сэлгэн нүүж зуны гурван сарыг нэгэн бэлчээрт уягдаж талхлалгүй мал сүргээ таргалуулна. Тэд модоор хийж, эсгийгээр бүрсэн, дугариг хэлбэрт сууцтай  ба хаашаа ч нүүсэн сууцаа дөрвөн дугуйтай тэргэн дээр ачиж явна. Сууцны  яс мод нь бөх бат, маш хөнгөн байдаг тул зөөж, нүүж явахад ямар ч төвөггүй. Сууцаа барихдаа үүдийг нь ямагт өмнө зүг рүү харуулан барина. Мөн тэдэнд хоѐр дугуйтай тэргэн дээр барьж хар эсгийгээр хучсан сайн загвартай мухлаг байх агаад хичнээн ч бороо орж байсан дотор тал нь үргэлж хуурай, тохилог байна. Тэргэнцэрийг шар үхэр юм уу тэмээ хөллөж эхнэр, хүүхэдээ суулган ойр зуурын хэрэглээний сав суулгаа ачина.
Гэр орны бүхий л ажил, худалдаа арилжаа хийх, мал ахуйгаа адуулах зэрэг айл гэрийн өдөр тутмын ахуй амьдралын ажил нь гэрийн бүсгүйчүүдийнх бөгөөд эрчүүл нь энэ талаар санаа зовдоггүй, дайнд мордох, ав хомрого хийх, шонхороор ангуучлах нь эрчүүдийн ажил. Тэд мах, сүүгээр хооллож алив ангийн мах, түүний дотор хээр талаар хааяагүй элбэг тарвага  агнаж иднэ. Тэдний идэх уух юманд хорио, цээр үгүй бөгөөд адуу, нохойн мах идэж, гүүний сүү ууна. Бараг бүх амьтаны махыг иднэ. Тэд бол бусдын эмс, эхнэртэй хавьтдаггүй ганц газар бөгөөд ингэхийг шившигтэй явдал гэж үзнэ. Эхнэр хүүхнүүд нь эрдээ үнэнч итгэлтэй. Арав, хорин эхнэртэй байсан ч тэд нь хоорондоо эвтэй найртай амьдарцгаана. Хаана ч, хэзээ ч тэр олон эхнэрүүд хэрэлдэж, маргалдаж байхыг та үзэхгүй. Хүн бүхэн гэр орныхоо ажил үйлд санаа тавин, үр хүүхдээ өсгөж торниулахад хамаг анхаарал халамжаа өгнө. Тэд нар гэр бүл болохдоо хэдэн ч эхнэр авч болох бөгөөд тэжээж, хувцаслаж дийлбэл зуун эхнэр ч авч болдог. Эхнэр авах эр хүн эхнэрийнхээ эхэд инж бэлэг өгөх бөгөөд эхнэр нь нөхрийнхөө талд юу ч өгдөггүй. Анхны авсан авааль гэргийгээ их эхнэр гэх бөгөөд бусдаас илүү хүндлэнэ.

Тэдний өмсдөг хувцас нь алтан саатай магнаг торгоор хийж, булга, үен, суусар, үнэгний арьсаар доторлосон буюу хажиж эмжисэн маш тансаг билээ. Гоѐл чимэглэл, эдлэл хэрэглэл нь жигтэйхэн үнэтэй. Зэр зэвсэг нь нум сум, сэлэм, бялуу байх боловч тартаруудын гол зэвсэг нь нум сум бөгөөд тэд нар үнэнхүү мэргэн харваачид билээ. Зэрлэг үхрийн буюу өөр бусад амьтаны ширийг хатааж хийсэн ширээр ар зоогоо хуяглаж хамгаална. Тэд бүгд эр бяртай, ид хавтай, эрэлхэг дайчин бөхчүүд. Аян дайны алс замд тартарууд өөрсдийн агнаж алсан араатан жигүүртний махаар хооллон, гүний сүүгээр цангаагаа тайлан сар, жилээр өөр хоол унд гэлгүй, өлсөж цангалгүй явах бөгөөд унаа морьд нь хээрийн бэлчээрт таарах өвс болгоныг идэж явах тул морьдоо тэжээх арвай буудай, аага хивэг ачиж, тээж явахын хэрэггүй байдаг. Тийм учираас тэд алс хол аялан, алалдан тулалдахдаа бусдаас илүү тэсвэр тэвчээртэй, тэнхээ чадалтай байдаг. Тэд эзэд хааддаа үнэнч, сахилга дуулгавартай бөгөөд хэрэгцээ шаардлагатай үед зэр зэвсэгээ агсан бүтэн хоногийн турш эмээл дээрээс буулгүй морьдоо идүүлэн хонох бол энүүхэн энд. Алив нэгэн хүчир бэрхшээл, хүнд хэцүү зүдүүрийг дааж давж гарахдаа өөр бусдаас илүү учир бага зардал сүйтгэлээр дэлхийн олон улс орон, газар нутагийг байлдан дагуулж эзэмшин эрхшээх чадвар чадавхитай ард түмэн билээ.

Татарууд аян дайнд нэг буман цэрэгтэй гарлаа гэвэл: Арван цэрэг болгон нэг даргатай аравт болдог, арван аравт нийлээд нэгэн зуут болж зуутын дарга захирна, арван зуутаас нэг мянган бүрдэж мянганы ноён захирна, арван мянгатаас нэг түмэт бүрэлдэн түмтийн ноён захирна, арван түмтээс нэг бумат бүрэлдэн бумтын ноён захирна. Ингэж аравт аравтаар зохицуулан зассан цэргийн аль ч тушаалын дарга, ноён зөвхөн өөрийн захиргааны арван хүнтэй л тулан ажиллаж тэдгээр арван хүн өөрсдийн дарга, ноѐны өмнө бүх хариуцлагыг хүлээнэ.

Хэрвээ буман цэргийн их жанжин хэн нэгнийг аль нэгэн газар руу илгээх болвол түмтийн ноёныг дуудан тийшээ явж, тийм үүрэг гүйцэтгэх мянганыг бэлэн болго гэж тушаана, түмтийн ноён өөрийнхөө мянганы ноёнд төдийд бэлэн байхыг тушаан өөрт тохоогдсон үүргийг үтэр түргэн биелүүлнэ. Цэргийн дээд дарга, ноёдын зарлиг тушаал дээрээс доошлох шат шатандаа ямар ч саад бэрхшээлгүй биелэж байдаг. Зарлиг тушаалыг ягштал, шуурхай биелүүлэх талаар хосгүй шалгарсан цэрэг энэ ертөнцөд татар цэргээс өөр үгүй билээ.

Цэргүүд алс холын аян дайнд мордохдоо элдэв ачаа, бараа биедээ үл авна. Зөвхөн айраг, сүү хийх хоёр жижиг ширэн дашмаг, мах буцалгах жижиг тогоо ганзгалж явна. Тэрчилэн бороо хурнаас хоргодох жодгортой байна. Бачим тулгуу бэрх үед цэргүүд гал түлж хоол, унд хийж идэлгүй, морьдынхоо судасыг ханаж цусыг нь уух төдийгөөр голоо зогоож арван хоног ч зогсоо чөлөөгүй довтолгоно.

Татар цэргүүд дайн тулаанд орохдоо байлдааны нэгэн уран арга хэрэглэнэ. Тэд тулааны талбараас ухран зугатаахыг хулчгар шившигтэй зүйл гэж огтхон ч тооцдоггүй. Тулалдааны талбарт байршлаа чөлөөтэй солин давхилдаж дайсны эгнээ жагсаалыг ээлж дараалан харваж өдөөнө. Тэд агт морьдоо бараг л унасан эзнийхээ харсан зүг рүү жолоо сунган давхихаар нохой мэт сургасан  байх бөгөөд морьд нь ч жолоо эргүүлэх буюу өвдөгөөрөө хавчиж залсан зүг рүү ам мэдэн давхина.  Татар цэргүүд ухран зугатаахдаа эмээл дээрээ эргэн харж нэхэж яваа дайсныхаа цэрэг, морьдыг алдалгүй харван хороосоор буруулах бөгөөд нэхэж яваа дайсан ч цэрэг морьд нь цөөрсөөр байгааг онцгойлон анзааралгүй дийлж байна гэж хууртан хөөсөөр, нэхсээр, хорогдсоор байдаг. Татарууд зугатаан зулбаж явахдаа дайсны цэрэг, морьдоос хангалттай олныг хороосноо мэдэрмэгц гэнэт эргэн дайрч дайсны цэргийн үлдэгдлийг хүйс тэмтрэн сөнөөж ялалт байгуулдаг.

Хэн нэгэн этгээд бага сага зүйл хулгайлсан бол долоон удаа ташуурдан занчина. Хулгайлсан зүйлийн хэмжээ, учруулсан хохиролын байдлаас болж ташуурдах тоо арав араваар нэмэгдэн арван долоон удаа, хорин долоон удаа гэх мэтээр нэг зуун долоон удаа хүртэл нэмэгддэг бөгөөд олон олон гэмтэн хулгайч энэ шийтгэлийг даалгүй үхдэг байна. Морь хулгайлсан буюу өөр бусад цаазлах ялтай зүйлсийг хулгайлсан хулгайчийг сэлмээр тасар цавчин өчиггүй цаазлана. Хэрэв хулгайч хулгайлсан зүйлийнхээ үнийг ес дахин нугалан төлбөл цаазын ялаас хэлтрүүлнэ. Эзэн хаан бусад хаад ноѐд, язгууртан түшмэд маш их мал хөрөнгөтэй байдаг, тэдний сүрэг доторхи гүү, морь, тэмээ, шар үхэр, үнээ болон бусад бод малыг өөрсдийнхөө тамга тэмдэгээр тамгалана. Тийнхүү тамгалаж тэмдэглэсэн бод малыг хариулагагүйгээр бэлчээрт нь залах бөгөөд бусдын мал сүрэгтэй нийлж холилдвол тамга тэмдэгэр нь таньж ялгаж салгаж авдаг.

Энэ мэтээр Марко Поло Монголчуудын талаар олныг өгүүлжээ.

Сэтгэгдэл 33ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 2. 11:13
Г.Батнасан

Марко Поло гэдэг хүний үлдээсэн өв ядаж 25 хувийн үнэнтэй биз. Харьцуулан бодвоос тэр үед өөрсдийгөө дэлхий дээрхи хамгийн соёлтой, ухаантай, дайчин гэж үзэж байсан хөгшин Европынхон түүний үзэж туулсанд итгэж чадаагүй биз. Монголчуудын тэсвэртэй, тэвчээртэй, дайчин, зоримог, өргөсөн тангарагтаа үнэнч, элдэв хэрэглээ багатай гэдгийг яс махандаа шингээсэн үр удам нь өнөөгийн НҮБ-ийн энхийг сахиулах хүчин гэдэгт харуулаад байгаа юм биш үү? Магадгүй НҮБ-ийн энхийг сахиулагчидын талаас дээш хувь нь Монголчууд болчихож магадгүй. Тэр цагт Монголчууд НҮБ-ээс гуйх биш НҮБ Монголоос гуйх биз. Энэ чинь нөгөө утгаараа Дэлхий дахинд энх тайвныг тогтоогч нь Монголчууд болчихож байгаа хэрэг. Чингэс хаан Дэлхий дахиныг эзлэн түрэмгийлэх гэж яваагүй харин Дэлхий дахинд энх амгаланг тогтоох гэж явсаныг яс махных нь тасархай МОНГОЛ ХӨВГҮҮД харуулж байна даа.

4 сар 15. 18:58
Hugo KhalifaFacebook-р нэвтэрсэн

Ероол бат оршиг

4 сар 15. 19:08
Зочин

Батнасанм сайхан хэллээ.

4 сар 29. 2:26
Зочин

tiim shuu goy hellee

2017, 11 сар 3. 9:09
Зочин

Ene nohoinii mah iddeg gehed yund ni gaihaad baigaa yam be ter ued chini zuvhun mongolchuud mongoliin ezent guren amidarch baigaagui hyataduud solongosuud orosuud geed mash olon undestenguud baisan hyatad solongosuud odoo ch gesen nohoinii mah iddeg shuu dee ter ued bugd mongoliin ezent gurnii irged baisan bolohoor l mongol tataruud gee biz tegeed ch marko polo uuruu gadaad hun baisan

2016, 11 сар 7. 4:47
Зочин

Чингис хаан , монгол морь , Монголын байлдан дагуулалтыг худал тvvх шинжлэх ухааны vндэслэлгvй гэж хэсэг орос эрдэмтэд баримтат кино хийсэн бсан.Тэдэнд хариу болгож манай эрдэмтэд кино хиймээр бна.

2016, 11 сар 6. 21:32
Зочин

Марко Пологийн 50 хувь үнэн бусад нь цуу яриаг бичсэн Цуу ярианы нэг нь нохойны мах Мөн Марко Поло Хятадын их цагаан хэрэмийн тухай бичээгүй юм

4 сар 25. 1:14
Зочин

Yamar Harris yum .be 2000 hun ali baidag uher muruuruu uhehgui bizar hog

4 сар 16. 23:22
Зочин

Тэр цагаан хэрэм нь шарилжинд идэгдээд зүгээр хашааны төдий зүйлийг онцлоогүй байх өө. Өөрт угаасаа байсан зүлийг дурдах илүүц биз

2016, 11 сар 6. 14:39
Болдбаатар

Марко полокМонголын зүрхэн нутагт ирээгүй. Тэр буддын шашиндкидэгдсэн хойт хятадын нутгаар дайрч түвдүүдтэй уулзсан. Мөнх хааны оршуулга нь ямар болсон Чингис хааны оршуулгын еслолоос өөр байж болно. Чухамдаа бол Пологын зохиолыг 50% үнэнтэй гэдэг. Энэ ийтлэлкоруулсан хүн эх зохиолыг өөрөө уншилгүй бусдын бичснийг давтан оруулжээ. Харамсалтай!

2017, 11 сар 3. 9:00
Зочин

chi tegeed bugdiig medej baigaa yam uu esvel ter ued amidarch baisan yam uu hunii yu unshij sudalsniig medej chaddag neg daldiig haragch garaad ireh shiv

2017, 10 сар 7. 18:24
Зочин

ТИЙМ ШҮҮ..МОНГОЛЧУУД АРАЙ Л БҮХ АМЬТНЫ МАХ ИДДЭГГҮЙ БАЙХАА...

2017, 1 сар 31. 0:48
Зочин

er n mongolchuud manjid ezelegdehees omno coel irgenshil ahui man iim bisan manjid 300 jil kolonchilogdohod bidnii ahui amidral shashin shutleg hurtel oorchilogdoj irsen yum bina ingej oorchilogson mongolchuud ter ueiin aguu soel ahui amidraliig oilgohgui ter ued odooniihtoi adilhan bichig tsaas hogolorson ue bigaahui zasah ch tsag bigaagui uchiraas hudalaa bichih shaardlaga bihgui bisan tiim uchiraas temdeglel 99 huv uheh gedegt itgej bina tegeed hen ehelsen ter aguu gedeg gesen Monh orshin togtnoh undeslel MONGOLchuudad bigaa l yum bina

2016, 11 сар 6. 14:16
Зочин

Гарчиг зөв бич.

2017, 1 сар 31. 0:56
Зочин

Delhiin tuuhendeh hamgiin aguu EZENT gurniig baiguulagchid gesen garchig n uneheer mundag bichsen baina bayrlla TITEM gerel setguuld AMJILT huce

2016, 12 сар 19. 16:46
Зочинkfn

Nohoin mah ch hudlaa baihaa oorsdoo mongolchuud chin ih tseertei uls shuu dee.ter hudlaa baihaa.dunduur n shaasan baih.

2016, 11 сар 6. 13:14
Зочин

Marko Pologiin hushuug harahaar Mongol uls hariin kolonichlold baisan ym shig setgegdel turdug yadaj juulchid duhuud ochihoor hushuun deer yamar ch tailbar baidaggui, Mongol ulsiig baiguulsan undesnii baatar ayatai hushuu hotiin yag tuvd zurhen tushaa baih uchirgui joohon holduul ymand erembe gej bna aa daa

2017, 1 сар 30. 19:07
ЗочинUnshigch

Chi sanaa zovoltgui, Marco Polo gesen bichgiig haraad bichig useg tailagsan hun aldart aylagchiin hөshөө gedgiig medne, yooy ineed hurgeed hayhiimaa neeree..kkkk

2016, 11 сар 6. 5:10
Зочин

ix xyral zasgiin gazriin gishvvdiig toswoos xylgailsan mongoo 9 nygalj toloxgvi bol 107 ydaa tashyyrdiy.daagaad garwal darxlagdsan deed xylgaich tsol olgood nasaar ni dyrtai gazraa songon amidrax erx olgie.daaxgvi golog tsarailaad vxwel xorongiig ni xyraaj orondoo ogtsgooe.

2016, 11 сар 6. 0:13
Зочин

Тэнүүлч Марко гэж худалч залхай нөхөр байсан одоо Монгол улсын үндэсний баатар хөшөө нь нийслэлийн төвд сүндэрлэж байгаа **** гэж

2017, 2 сар 4. 15:26
Зочин

Тэр үеийн Европчууд Марко Пологийн үгэнд итгэхийг огт хүсээгүй. Монголын эзэнт гүрэн гэж ямар агуу байсан тухай ярианд итгээгүй учраас түүнийг худалч хэмээн цоллосон юм. Дундад зууны үеийн Европт багт наадамд "Далан худалч Марко Поло" хэмээх дүр хүртэл байдаг байсан.

2016, 11 сар 7. 14:05
zochin

Марко пологийн бичсэн зүйлс бүгд худал хэн батлахын

2016, 11 сар 6. 10:16
Ном

Та хаана явнаа ? Хаанаас ирсэн бэ?

2016, 11 сар 6. 0:03
Зочин

Nohoin mah odo ch mongolchud iddeg shd suryee uushgini owchtei humus

2016, 11 сар 5. 22:27
Зочин

арай ч нохойны мах иддэггүй байсан байх оо...

2016, 11 сар 6. 10:18
Лха

Тухайн үеийн нийгмийн доод давхарга идэж байсан болох юм

2018, 4 сар 20. 21:12
Зочин

niigemiin dood davxraga gej bidnii ved i baigaa uym

2016, 11 сар 5. 22:13
Зочин

baharhmaar gaihaltai tuuh unshlaa bayrlalaa

2016, 11 сар 5. 18:57
yg vnen

vnen shvv . manjiin darlald 200 jil darlagdahdaa . yduuus .. ht horhoi barij idej baisan gedeg . . komnistuuud . 90 on l hvrtel hudlaa goe yrij loozognoson bolohoor ard tvmen tvvhiiug martsan

2016, 11 сар 5. 14:15
Зочин

Orda geed kino uz

2016, 11 сар 5. 4:45
Зочин

nohoinii mah iddeg bsn gene vvvv

2017, 11 сар 17. 22:05
vantomor

marco polo arabiin hoigoos tsaash yavj uzeegui hun yum bishuu, germanii spiegel-d tegj bichsen bainlee...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]