Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Алтан ургийн хамгийн агуу хатдын нэгУншсан33,112

Тулуйн хатан Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин бөгөөд 1203 онд ураг барилдаж Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн 4 хөвүүнийг төрүүлж, Чингис хааны хамгийн хайртай дархан бэр болжээ.

Тулуйн хатан Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин бөгөөд 1203 онд ураг барилдаж Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн 4 хөвүүнийг төрүүлж, Чингис хааны хамгийн хайртай дархан бэр болжээ. Тулуйг 38 насандаа тэнгэрт халихад бэлэвсрэн хоцорсон Сорхагтани хатанд Өгэдэй хаанаас зарлиг ирүүлж өөрийн хүү Гүюгийн ивээлд очуулахыг хүссэн боловч Сорхагтани хөвгүүдээ өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөөг үзүүлсэн байдаг. Хүү Мөнх нь Их Монгол улсын 4 дэх хаан болж, хүү Хубилай нь бүх хятадыг байлдан дагуулж Юань гүрнийг байгуулан их хаан болсон бол Хүлэгү хүү нь баруун өмнөд Азийг байлдан дагуулж Хүлэгүгийн хаант улс буюу Эл хант улсыг байгуулж, Аригбөх хүү нь Их Монгол улсын 5 дахь их хаанд өргөмжлөгдөж байжээ.

Өгэдэй хаан аливаа хэргийг шийдэхдээ Сорхагтани бэхиг оролцуулдаг байсан нь түүний нэр нөлөө их байсныг гэрчилж байна. Гүюг хаан ширээнд суусныхаа дараа ч өөрийн эхээс илүү Сорхагтани хатны зөвлөлгөөг сонсдог байв.

Гүюг, Бат хоёрын харилцаа муудаж Гүюг далд санаа агуулан баруун зүг мордоход Сорхагтани элч довтолгон Батад сануулсан нь хожим Сорхагтани хатанд маш том дэмжлэг болж Их хааны суудал Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд Бат хаан ихээхэн нөлөөлжээ. Ийнхүү Гүюг хаанаас хойших 35 хааны 33 нь Тулуйн удмаас тодорсон түүхтэй.

1242 онд Мажарын Белград хотоос олзлогдон ирсэн Францын уран дархан Вильгелм Де Буше нь Сорхагтани хатны харъяат өмч байсан ба Хархорум хотын алдарт мөнгөн модыг урласан байдаг. Хэдийгээр олзлогдон ирсэн боол байсан ч Хархорумд элбэг дэлбэг, хавчигдаж хяхагдахын зовлонгүй, хувь заяандаа сэтгэл хангалуун амьдарч байсан гэдэг.

1251 онд Мөнх Монголын эзэнт гүрний 4 дэх их хаанаар өргөмжлөгдөхөд Гүюгийн хатан Ойгул Хаймиш тэргүүтэй Өгэдэй, Цагаадайн угсааныхны эсэргүүцэлтэй тулгарчээ. Сорхагтани бэхи хатан хүүдээ “ураг төрөл, ойр садангийн хоорондох асуудлыг алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургасан боловч Мөнх хаан эхийнхээ сургаалыг сонссонгүй Алтан ургийнхнаас 75 хүнийг цаазалсан юм. Сорхагтани бэхи энэ үйлдэлд нь дургүйцэж отгон хөвгүүн Аригбөхийг даган төрийн хэргээс хөндийрөн Жарантай, Цагаан сүмийн гол дагуу мал маллан амьдарчээ. Сэтгэл санаагаар унаж, дараа жил буюу 1252 оны зун Алтайд байсан Аригбөхийн зуны ордонд нас баржээ.

Сорхагтани бэхи хатан Хархорумд байнга ирж үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр өглөг өгч, газар газрын шашинтнуудыг дэмжин тусалж, Бухар хотод сургууль байгуулахад алтаар хандив өргөжээ. Ислам мөргөлтний мянган хүүхэд тус сургуульд суралцсан ба өнөөг хүртэл оршиж “Хатны сургууль” гэж нэрлэгдсээр иржээ. “Сударын чуулган”-д өгүүлснээр түүнийг нас барахад шарилыг нь Бурхан халдун буюу Чингис хааны их дархан цаазат газарт аваачиж нутаглуулжээ. Сорхагтани бэхи хатныг ийнхүү тэнд оршуулсныг үзвэл хэр зэрэг эрхэм хүндтэй хатан байсныг гэрчлэх ажээ.

Чингис хааны зарлигаар Аураг ордод Цагаадай, Елюй Чуцай, Долоодой, Сорхагтани бэхи хатан нар Монгол төрийн бодлогыг тодорхойлох “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном бичжээ. Эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэн төрийн их судрыг зохиолцож байсан түүхээс үзвэл Сорхагтани бэхи нь маш ухаалаг төдийгүй Чингис хааны итгэлт бэр байсны гэрч юм.

Тэдгээр төрийн бодлогын 3 боть сударыг 1245 онд Өгэдэйн их хатан Дөргөнэ (Туркина) Араб руу явуулснаас хойш яасан нь мэдэгдэхгүй алга болжээ. Хожим 1251 онд Сорхагтани бэхи хатан тэдгээр 3 боть номын гол чанаруудыг түүвэрлэн санаж “Алтан аялгуу” болгон цээжээр дуудан сэргээжээ. Харин тийнхүү цээжээр дуудан өгсөн нь амнаас ам дамжин цээжлэгдэн ирсэн нь маш сонирхолтой. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, Хөх нохой овогт Журнайн Нүрзэд гэдэг хүн 1958-1962 онд авга ах өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн 2000 онд хэвлүүлсэн бөгөөд судлаачид энэхүү зохиол нь Их Монгол улсын түүх, төрийн бодлого, хэл соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааг хөгжүүлэхэд ихээхэн тус болохуйц бүтээл болохыг тэмдэглэжээ.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах

Сэтгэгдэл 28ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 20. 0:52
Зочин

One of the best schemers in Mongolian history. Her contribution directly led to Guyuk's death.

2016, 10 сар 4. 13:45
Зочин

za medeh ym alga unen hudlaan medegdehgui ynz buriin l ym gardag bolj aygat udgan ntr bsal iluu ym bicheh ym daa hudlaa l gar bna lee shd

2016, 10 сар 3. 23:26
Зочин

Нүрзэд гуайн ном нь хаагуур зарагддаг бол. Олж уншихсан

2017, 2 сар 16. 15:15
Зочин

Гандангийн төв хаалганы баруун урд номийн соёл дэлгүүрт байгаа байхаа

2016, 10 сар 2. 17:50
Болд

Алтан ургийн гүнж гэж байж болно, харин алтан ургийн хатан гэж байдаггүй юм даа.

2017, 6 сар 26. 21:17
Зочин

ugsaa n yzguurtan gunj bol HATAN l gesen ug shuudee

2016, 10 сар 2. 8:53
bataa

ayangat udgan ene sudriig ih hatnii ongodoos asuuj sergeen hevluulsen gsn.hotod zaragddag gsn.olj unshihl heregtei ed de.

2017, 6 сар 26. 22:15
Зочин

судрыг өртөөлөн бидэнд хүргэсэн хүн бол Ж.НҮРЗЭД ах юм.бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.

2017, 1 сар 18. 13:19
Зочин одгэрэл

Алтан дээд үнэний аялгуу судрыг Аянгат удган буулгаагүй бичээгүй энэ ташаа мэдээлэл байна... уг судрын эхэнд хэний ямар удмын хэн хэнгүүд өртөөлөн аман хэлбэрээр хадгалж цээжилж ирээд ном болгон буулгасан нь тодорхой байдаг. Хөх нохой овогтны Нүрзэд агсан гэж байдаг санагдана... Нүрзэд агсны гэргий одоо амьд сэрүүн байдаг тул тэндээс мэдээллийг авч болно

2017, 1 сар 18. 13:19
Зочин одгэрэл

Алтан дээд үнэний аялгуу судрыг Аянгат удган буулгаагүй бичээгүй энэ ташаа мэдээлэл байна... уг судрын эхэнд хэний ямар удмын хэн хэнгүүд өртөөлөн аман хэлбэрээр хадгалж цээжилж ирээд ном болгон буулгасан нь тодорхой байдаг. Хөх нохой овогтны Нүрзэд агсан гэж байдаг санагдана... Нүрзэд агсны гэргий одоо амьд сэрүүн байдаг тул тэндээс мэдээллийг авч болно

2016, 10 сар 1. 18:39
Зочин

yamarch baisan Hereid aimgiin hatan yum baina yag ene hereid aimgiin hun unuudur mongold baigaa bolovuu

2016, 10 сар 1. 17:49
Зочин

Ямар сурвалж бичигт тэр"... алтан дээд үнэний аялгуу" гэдэг ном чинь байна вэ.Үүнийг л би олохсон гэж сонирхоод буй юм. Би бол сурвалж бичгээс хайгаад олоогүй юм. Тиймээс худлаа бичлээ гэж үгүйсгэнэ. Түүнээс биш хэдхэн жилийн өмнө уран зохиолд сэтгэлийн хөөрлөөр бичсэнийг сурвалж бичиг гэдэггүй. Түүхийн үнэнийг сурвалж бичгээс хайдаг. Сурвалж бичиг гэдгийг тайлбарлах хэрэггүй буюу.

2016, 10 сар 1. 15:56
Зочин

Монгол их хатан тандаа мөгөе

2016, 10 сар 1. 12:03
Зочин

Сортугтани роман дээр алтан судрыг Чингис хаан, Өгөөдэй хааныг таалал төгссөний дараа Дөргөнө хатан төрийн эрхийг барьж байх хугацаанд хатны санаачлагаар аураг ордонд бичсэн гэж гардаг. Бас Мөнх хаан ширээнд заларсаны дараа төрийн урвагч нарыг шийтгэхэд хатан энэ ажлыг өөрөө гардан гүйцэтгэх болдог гэж гарсан. Тэрнээс энэ хэргээс болж сэтгэл санаагаар унаж насан өөд болсон гээгүй дээ. Аль нь зөв бээ

2016, 12 сар 19. 6:02
Зочин

Наадах чинь уран зохиол шүү дээ

2017, 8 сар 14. 20:07
Зочин

Хэдий уран зохиолч гэлээ түүхэн үнэнийг гуйвуулж болохгүйээ. Хойч үе буруу ойлгоно шүү. Мандухай цэцэн хатан, АНУ хатан,зэрэг ктнонд түүхийг гуйвуулсан зүйл их байдаг шүү дээ

2017, 2 сар 16. 15:54
Аtarsaikhan. LuЗочин

Нүрзэд гуайн гэргий Долгорсүрэнгуай гэж сайхан хөгшин бий жил болгоны 9 сарын эхний долоо хоногийн амралтын өдөр энэ АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ-г уншигч судлагчидын чуулган болдог. Энэ агуу их судар өдөр ирэх тутам Тэнгэр үзлийн гүн ухааны иш үндэс нь болж тодорч байна. Харин мэдсэн нэг нь өөрийн болгох эх сурвалжаа дурдахгүй амин чанарыг нь алдагдуулах өөр өөрийнхөөрөө будлиулан онолдох хаа сайгүй энэ онолоор буралдаж булаалдах ТББ- ууд борооны дараах мөөг шиг дэлгэрч Монгол суу ухаан, Оюун түлхүүр гэх мэтээр судартаа өөрт нь бошиголосноор үзэл бодлын буюу онолын дайн хийгээд л байна.
Энэ мэт их завхруулах шинжтэй байгаа нь тодорч л байна. Энэ бол дэлхийн цусгүй дайнаас Хөх Монголыг аварч авч гарах цаашлаад дэлхийн ИЗМ-уудын дампуурлаас хүн төрлөхтний үлдэж хоцрох төрийн гүн ухаан, Гений мутацид орж сөрөг хүн төрлөхтөнөө дарж дийлэхгүй байгаа барууны дампуурсан соёлыг засан тохинуулах, баруун зүүнгүй хайгаад байгаа МОНГОЛИКА буюу хүн төрлөхтөнд үлдээж өгсөн ЧИНГИСИЗМ болж дэлхий түүнийг горьлож суугаа огт өөр өнцгийн ахуйжсан гүн ухаан болноо. Би вээр энэ судраар өөрийгөө нээх түлхүүр хийж яваа ЧИНГИС-ийн болоод Монголын түүхийг нь бус дотоод сэтгэлийн агуу их суу ухааныг нь эрэлхийлэн бясилгагч, Энэ судрын тухай мэдээлэл өгч чадах,
"МӨНХ ТЭНГЭРИЙН БОШИГО МОН ГЭРЭЭНИЙ ЁС" "АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ СУДЛАГЧ, МОН гэрээний МОН-ОГОУ УЛ бясИлгалын дэмч Хотгойдын Цагаандээлт овогт Лувсандоржийн Атарсайхан "БИ" үзлийн хийрхэлээс дайжигч

2017, 6 сар 26. 22:19
Зочин

амжилт

2016, 9 сар 30. 21:20
Зочин

augaa geech malaa aguu gej ..uul hadand baikdag aguu, nuhiig heldeg ym ..

2017, 9 сар 14. 22:18
Medlegt dusal nemer

Augaa aguu agui

2016, 9 сар 30. 23:32
Зочин

uul hadand baidag nuhiig agui gedeg yum aguu gedeg n bahadmaar surdmeer tom ih gesen utgiig ilerhiilmoi

2016, 9 сар 30. 18:31
Зочин

EREEND SHAAJIILEESHD,HAHAHAHA

2017, 9 сар 14. 22:22
Medlegt dusal nemer

Ereend ee!!! Mongol hun Mongol udmiin ner tur Mongol gazar shoroond shunah gutaan guivuulah gej oroldson hariin ch ooriin ch hun buhen hurteh shiitgel baidag yum! Ter shitgeliif chi ueiin ued uriin ureeree gesgeegdej tseerluulegdeh boltugai!!! Xypai Xypai Xypai

2016, 10 сар 4. 10:09
anar

Erguu dagz be yadag.

2016, 10 сар 2. 22:12
Зочин

***** mal we

2016, 9 сар 30. 15:56
БООЛ

ИХ ХАТАНД СӨГДӨН МӨРГӨМҮҮ

2017, 2 сар 13. 14:29
Зочинunszigj

bi sorhutana hatnii talaar arai oor oilgolt abj baisan durguni hatnii taliin tejeeber gulugnuud ug nomiin ordniig ustgasan gej unszij baisan szuu dee

2017, 2 сар 16. 16:02
Аtarsaikhan. Lu

Тэртээ тэргүй ялагдагчийн язгууртаны бузарАлсан түүхийг шүүж цагаа гарздаж юу хийнэ Мөнх тэнгэр үзэл гэж чухам юу байсныг л уудлан судалдаг болоосой доо залуус минь яс цус нэгт ахан дүүс ягчилдаж толхилцоод юунд хүрнэ? мөхөлд л...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]