Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уильям Уоллесыг цаазалсан ньУншсан16,382

Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэгч, энэ нутгийн ард түмний эсэргүүцлийн билэг тэмдгийн нэг болсон Вильям Уоллесыг бид “Хатан зоригтон” киногоор мэдэх билээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэгч, энэ нутгийн ард түмний эсэргүүцлийн бэлгэ тэмдгийн нэг болсон Уильям Уоллесыг бид “Хатан зоригтон” киногоор мэдэх билээ.

Бослого дарагдсаны дараа Уоллесыг баривчлан авч тухайн үеийн хамгийн харгис шийтгэлийг давхарлан хэрэглэх ял оноосон байдаг бөгөөд энэ нь дүүжлэх, гэдсийг нь хүүлэх, тэлж алах гэсэн зүйлүүд байсан юм. Хэрвээ та киноны төгсгөл хэсгийг санаж байвал яг л энэ дарааллаар ялыг гүйцэтгээд төгсгөлд нь толгойг нь тастан цаазалдаг. Мел Гибсон болсон явдлыг ерөнхийд нь үнэнээр үзүүлэхийг хичээсэн гэдгээ хэлж байсан боловч бодит байдал дээрээ яг ямархуу тамлалт явагдсаныг нь ядаж дөхүүлж харуулж чадсан бол Хатан зоригтон киног гаргах газар, үзэх үзэгч олдохгүй байх байсан гэж найруулагч маань өөрөө хэлсэн байдаг юм билээ.

Уильям Уоллесыг цаазалсан тэрхүү ял нь зөвхөн төр засгаас урвагчдад л хэрэглэдэг ял байсан бөгөөд цаазын тавцан руу аваачих үеэс эхлэн тамлалт явагдана. Гэмтэн этгээдийн хоёр гарыг ард нь хүлээд хоёр хөлөөс нь уясан олсыг мориор аажуухан чирэн явах ба энэ үед үзэгч олон түмэн түүн рүү муудсан ногоо, ялзарсан нохой, муур зэрэг түмэн бузар булай юм шидэн янз бүрийн саваа, нойтон бургасаар ороолгоно. Нулимж дэвсэх, өшиглөх бол энүүхэнд. Ингэж чирэн явах үед ялтан этгээд үхэж байсан хэд хэдэн тохиолдлын дараа хамаа намаагүй мод чулуугаар цохих зодохыг хориглосон юм гэнэ лээ. Арга ч үгүй байх, сайхан тамлал харна гэж байтал цаазын тавцан хүрэлгүй өнөөх нь үхээд өгөхөөр муухай биз дээ.

Дүүжлэх

Дүүжлэхдээ маш болгоомжтойгоор буюу хүзүү нугасыг нь тасалчихгүйн тулд аажуухан өргөх ба амьсгал нь боогдоод яг үхдэгийн даваан дээр буулгана. Мэргэжлийн болсон яргачин хүн хэтрүүлнэ гэж байхгүй. Энэ байдал хэд дахин давтагдах ёстой. Заримдаа дүүжлэгдэн байх үед хүлээтэй хөл гарнаас нь доош татаж улам тарчлаах бөгөөд үзэгч олон ч ёстой сайхан таашаал авна гэдэг нь ойлгомжтой. Энэ үед гэмтний хөл гар, мөр тохой мултрах нь тохиолддог л зүйл.

Гэдсийг нь хүүлэх

Энэ тамлалтыг хийхийн өмнө өнөө муу гэмт хэрэгтнийг нүцгэлж байгаад модонд хүлээд, бэлэг эрхтнийг тастан аваад ил гал дээр шардаг байж. Хэрвээ ялтан энэ аргаар цаазлагдах ёстой бол гэдсийг нь хагалж эд эрхтнийг нь нэг нэгээр нь гаргаж ирэн шарж, олон түмэнд үзүүлж алах ёстой байсан бололтой. Хамгийн сүүлд зүрхийг нь гаргаж ирэх ба ихэнх тохиолдолд энэ хэмжээнд хүрэлгүй ялтан үхдэг байсан боловч зүрхээ сугалуулах хүртлээ амьд байсан тохиолдол бас цөөнгүй. 1545 онд цаазлагдсан Жон Хоутон гээчийн гэдэс дотрыг гаргаж байхад энэ хүн бурхнаас өршөөл аврал эрсэн залбирал уншсаар зүрхийг нь гаргах үед л амь тавьсан гэдэг.

Аль болохоор үхүүлэхгүй удах тусмаа л сайн. Show must go on.

Тэлэх

Уильям Уоллесын хувьд бол эхлээд тэлүүлж байгаад гэдсээ хагалуулсан бөгөөд дотор эрхтнийг нь гаргаж байх үед амьсгаа хураасан байна. Дараа нь гар хөл толгойг нь таслах ёстой ч Шотландын энэ эрийн биеийг бүр олон хэсэг болгож тасдаж жижиглэсэн юм гэнэ лээ.

Англичуудын хувьд цаазын ийм арга нь 1820 он хүртэл хэрэгжиж байсан ба нэгэн цаазын үеэр олон түмэн тэсгэл алдан уурсан дайрч, яргачныг барьж аван алах шахсан учраас олон түмний нүдэн дээр гүйцэтгэхээ больжээ. Үүнээс хойш зөвхөн шорон дотор, олны нүднээс далд, цаазын ялыг үзэх хүсэлтэй сонирхолтой хүмүүсийн нүдэн дээр гүйцэтгэж байгаад 1870 онд албан ёсоор больсон бол дүүжлэн алах ялыг 1998 оноос л хориглосон байна.

Алж хядаж, хүн тамласан муухай юм бичлээ гэж зарим хүн уурлаж болох ч энэ бол хүн төрөлхтний түүхийн нэг л хэсэг. Дундад зууны үед тамлал яргалал гэдэг бол түмэн олныг захирч байх, ард түмнийг хөгжөөн сэргээж байх нэг чухал хэрэглүүр байсан бөгөөд манай түүхэнд ч аймшигтай муухай яргаллаар амиа алдсан тохиолдол цөөнгүй бий. Манжууд Чингүнжавыг “зоосны нүхээр гаргаж”, чин ван Ханддоржийн хүүг ёс алдсан хэргээр толгойг нь тастан жигнээд аавынх нь өмнө хоолтой цуг тавьсан зэргийг бид лав мартаж чаддаггүйтэй адил шотландчууд ч гэсэн Уоллесыг хэрхэн алсныг мартдаггүй бололтой юм билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]