Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Херо Б.Баатар: Тийм зүйл байхгүй!Уншсан21,921

ОУОХ-ны вэбсайтад гарсан техникийн асуудал бололтой, тухайн мэдээллийг багахан доош гүйлгэж үзвэл Н.Түвшинбаярын олимпод гаргасан амжилт бичээстэй байгаа юм.

 

Улсын өсөх идэр начин Э.Энхбат МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нарын асуудал олны дунд шуугиан дэгдээсээр байна. Э.Энхбат начин одоог хүртэл ухаан ороогүй, биеийн байдал хүнд байгаа бол цагдаа нарын эрэн сурвалжилж байсан Н.Түвшинбаяр Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь тодорхой болж улмаар ХУД-ийн цагдаагийн хэлтсээс өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авсан. Улмаар цагдаа нар олимпийн аваргыг саатуулах гэсэн боловч эмчийн заалтаар одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм. Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг нөхрийнхөө эмчлүүлж буй ГССҮТ-ийн гадна хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн ба өчигдөр оройноос олимпийн аварга Н.Түвшинбаярын Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгөн медалийг хураажээ гэсэн мэдээлэл сошиалд хүчтэй тархсан ч энэ нь ор үндэсгүй юм. ОУОХ-ны вэбсайтад гарсан техникийн асуудал бололтой, тухайн мэдээллийг багахан доош гүйлгэж үзвэл Н.Түвшинбаярын олимпод гаргасан амжилт бичээстэй байгаа юм.

Одоо олны анхаарлын төвд Херо энтертайнментын захирал Б.Баатар орж иржээ. Түүнийг хэрэг явдал болсон орой "Херо" Б.Баатарыг байсан, Н.Түвшинбаярыг машинд нь суулгаад авч явсан гэх мэдээлэл тарсан тул тэрээр хэвлэлд тодруулга өгсөн байна. Б.Баатар “Э.Энхбат, Н.Түвшинбаяр хоёр, хоёулаа миний дүү. Би зодоон болсны дараа 22:00 цагийн үед очсон. Тухайн болсон арга хэмжээнд нь оролцоогүй. Э.Энхбатыг түргэний машинд өргөлцөж оруулж өгөөд явсан. Би Н.Түвшинбаярыг машинд нь суулгаад авч явсан гэдэг ташаа мэдээлэл” хэмээгээд сошиалд "Хариуцлагатай мэдэгдье! Тийм зүйл байхгүй! Бүх юм тодрох цаг хугацааны асуудал! Хүний амь нас зүгээр байгаасай билээ!!!" хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]