Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бөхийн холбоо Допингийн эсрэг үндэсний байгууллагад хатуухан шаардлага хүргүүлжээУншсан446

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг та бүхэн Үндэсний бөхийн Салбар хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

Бяр, мэхээ уралдуулан төрийн наадамдаа зодоглож амжилт гаргахаар бэлтгэл хийж, хөдөлмөрлөж байгаа бөхчүүдийгавлига, хээл хахуулийн асуудлаас болоод хохироогоод байвал бас л хэцүү юм даа. Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дээрх санааг агуулсан шаардлагыг хүргүүлжээ. Энэхүү шаардлагад хэрхэн юуг дурдсаныг та бүхэндээ сийрүүлэн хүргэж байна.

"МҮБХ-нд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам - Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг та бүхэн Үндэсний бөхийн Салбар хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан тус байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны 6 дугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон улсын допингийн эсрэг байгууллагад /WADA- World Anti Doping Agency/ та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн болно" гэжээ.

Ер нь бол Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн допингийн асуудалд Допингийн эсрэг үндэсний байгууллага, Биеийн тамир спортын улсын хорооны нэр бүхий хүмүүс холбоотой хэмээн буруутгаж, харьяалах олон улсын байгууллагад чинь гомдол гаргаж шалгуулна гэсэн утга агуулсан аж. Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам ойртсоор сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа ч бөхчүүдийн маань асуудал шийдэгдэхгүй, будлиантай хэвээр л байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]