Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Цэдэнбал Филатова: Тодорхой баримттай байж хүнийг ялладаг биз дээ, би баримт шаардаж байна.Уншсан9,741

Тодорхой баримттай байж, тvvнийгээ тулгуурлаж хvнийг ялладаг биз дээ. Иймд, би баримт шаардаж байна.

"Эдүгээгийн нэг ч сайдын хийж чадаагүйг Анастасия Цэдэнбал-Филатова хэдхэн туслах, нэг л жолоочийн хамтаар хийчихсэн шүү дээ... "Бүхнийг хүүхдийн төлөө" гэсэн уриан дор өөрийн хань, төрийн тэргүүн Цэдэнбалаас эхлээд, эгэл жирийн үйлдвэрийн ажилтан хүртэлх бүхий л хөдөлмөрчдийн нэг өдрийн цалинг "Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлуулаад дөрвөн зүг найман зовхист хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг яслийг иж бүрнээр нь байгуулж байлаа... Хуримын ордон, Хүүхдийн ордон, Найрамдал зуслан гээд хэлвэл энэхэн цаас багадах хүүхэд залуус руу чиглэсэн их бүтээн байгуулалтыг зууны төрийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын гэргий, Орос төрхтэй ч Монгол сэтгэлтэй, та бидний авгайлан хүндэлж заншсан ажаа-мама буюу Цэдэнбал-Филатова байгуулсныг би энд бахархалтайгаар хэлмээр байна. Энэ үед хүүхэд бүр жаргалтай байж, хүүхэд нас нь цагаахан байж... Жаргалтай хүүхдийн цагаан сэтгэлээр эх орон маань дүүрэн байж дээ..." (Лодонгийн ТҮДЭВ)


 

«ТОЙРОН ХVРЭЭЛЭГЧДИЙН ХЭРЭГ»-т холбогдуулан А.Цэдэнбал-Филатоваг БНМАУ-ын прокурорын газраас таван удаа уулзаж байцаалт авсан байна. Уг байцаалтын эхний протокол : БНМАУ-ын прокурорын газрын хэлтсийн прокурор Бат-Эрдэнэ би, Улсык прокурорын орлогч Б.Хатанбаатарын хамт БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтан Б.Балданг албан ёсны орчуулагчаар оролцуулан, эрх vvргийг нь тайлбарлан өгч доорхи нэр бvхий хvнийг байцаасан протокол.
Москва хот. Элчин сайдын Яаманд. 1990-6-28

БИЕИЙН БАЙЦААЛТ

АНАСТАСИЯ ИВАНОВНА ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА

1920 онд төрсөн, ЗСБНХУ-ын иргэн, эмэгтэй, одоо 70 настай, тэтгэвэрт суух, ам бvл -4, нөхөр Ю.Цэдэнбал, хvv Ц.Владислав-Цэдэнбалович-40 настай -ЭЗХТЗ-ийн харъяа Москва дахь Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, хvv Ц.Зориг-Цэдэн-балович-34 настай – ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Могамоловын нэрэмжит институтэд байгаль хамгаалах асуудлаар эрдэм шинжилгээний ажилтан, гэрийн хаяг-Москва хот, Алексей Толстойн гудамжны 12-р байр, 23, 24 тоотод оршин сууж байгаа.

АСУУХ ЗVЙЛИЙН ТАЛААР:

Асуулт: -Та БНМАУ-ын Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар хэдийнээс эхлэн хэдий хvртэлх хугацаанд ажилласан ба ажил vvргийн ямар хуваарьтай байсан бэ? өөрөөр хэлбэл, ямар асуудлыг комиссын дарга дангаар буюу хамтын удирдлагаар шийдвэрлэдэг байсан бэ?

Хариулт:- Би яг тодорхой санахгvй байна. Миний бодож байгаагаар, 1972-1984 онд би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар ажилласан. Би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын бvхий л асуудлыг хариуцдаг байсан, гагцхvv санхvvгийн талын асуудлыг би хариуцдаггvй байсан, санхvv-аж ахуйн талын асуудлыг Хvvхдийн төлөө Фондын төв комиссын opлогч дарга Дашдовдон, ерөнхий нягтлан бодох Жавзандулам нар хариуцдаг байсан. Учир нь би, нэгдvгээрт, хэл мэдэхгvй, хоёрдугаарт, ЗСБНХУ-ын иргэн болохоор мөнгөний асуудалд оролцдоггvй байсан.

Асуулт: – Хvvхдийн төлөө Фондын хөрөнгийг чухам юунд зарцуулах ёстой гэж та vздэг байсан бэ?

Хариулт: -Хvvхдийн төлөө Фондын хөрөнгийг зөвхөн хvvхэдтэй холбогдсон асуудалд, тухайлбал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээн, хvvхдийн тоглоом зэрэг асуудалд зарцуулдаг байсан. Энэ бvгдийг жил бvр тайланд тусгаж байсан. Энэ асуудлыг би ганцаар шийдэж байгаагvй, дөрвөн хvний бvрэлдэхvvнтэй товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Энэ тухай албан ёсны протокол, шийдвэрvvд нь байх ёстой. Хvvхдийн ясль, цэцэрлэг байгуулах, хvvхдvvдэд тоглоом төхөөрөмж олгох асуудлыг энэ товчоо шийдвэрлэдэг байсан, жил бvрийн тайланд тусгагдаж байсан.

Ясль, цэцэрлэг байгуулах, тохижуулах асуудлыг эхний vед Улсын төсөв төлөвлөгөөнд тусгадаггvй байсан, сvvлийн vед төсөв төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг болсон.

Асуулт: -Хvvхдийн төлөө Фондын төв комиссоос бусдыг шагнаж урамшуулах, зочин төлөөлөгч урих, хvлээн авах зэрэг арга хэмжээнд зардлыг хаанаас гаргадаг байсан бэ? Зардлыг улсаас төсөв төлөвлөгөөнд тусгаж гаргадаг байсан уу? Эсхvл Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөнөөс гаргаж зарцуулдаг байсан уу?

Хариулт: -Зочин төлөөлөгч хvлээж аваад их хэмжээтэйгээр зардал гаргаад байсан юм байхгvй. Хvvхдийн төлөө фондын хөрөнгөнөөс зардал гаргаж байгаагvй гэж бодож байна. Энэ асуудлыг санхvv аж ахуйн асуудал хариуцаж байсан хvмvvсээс асуух хэрэгтэй.

Хvvхдийн төлөө фондод их хэмжээний хандив хөрөнгө оруулсан, дэмжлэг туслалцаа vзvvлсэн, энэ ажилд идэвх зvтгэл гаргаж оролцдог хvмvvсийг л шагнаж урамшуулдаг байсан. Тэгэхдээ, хэнийг юугаар шагнах, ямар барилга байгууламж барьж байгуулах, ямар тоног төхөөрөмж тоглоомоор хангах асуудлыг Хvvхдийн төлөө Фондын Төв комиссын товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Тэгээд ч, тус комиссын санхvvгийн vйл ажиллагаанд жил бvр шалгалт хийгээд юу ч хэлдэггvй байсан. 1984 онд намайг ЗХУ руу явахын өмнө Хvvхдийн төлөө Фондын төв комиссын санхvvгийн vйл ажиллагаанд баримтын шалгалт хийгдэхэд ямар нэгэн мөнгө төгрөгний холбогдолтой асуудал гараагvй. Ямар нэг зөрчил байхгvй гэж Дашдовдон надад хэлсэн юм.

Япон улсаас цаг, магнитфон, хvлээн авагч зэрэг, барааг авч ирvvлж, эдгээр зvйлээр хvмvvсийг шагнаж урамшуулдаг байсан. Японоос авч ирvvлж байсан барааг Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Гинадо-Саво гэдэг хvний хөрөнгөөр худалдан авч байсан. Японд элчин сайдын яаманд Зинамэдэр гэдэг хvн ажиллаж байсан бөгөөд энэ асуудлыг Дашдовдон, Зинамэдэр нар хариуцаж байсан юм.

Асуулт: -Хvvхдийн төлөө Фондын Төв комиссын ажлыг МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын АИХ-ын Тэргvvлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс хэн хариуцдаг байсан бэ?

Хариулт: -Хэн ч хариуцдаггvй байсан. Хvvхдийн төлөө Фондын Төв Комисс нь жил бvр ажлаа төлөвлөж, өөрийн товчоогоор батлуулаад хэрэгжvvлдэг байсан. Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөөр ясль, цэцэрлэгvvд, Идэр техникчдийн ордон, эмнэлэг гээд олон барилга байгууламжийг барьж байгуулсан.

Асуулт: -Дашдовдон ярихдаа “Хvvхдийн төлөө фондын төв комиссын шугамаар бусдыг шагнаж урамшуулах, гадаадын төлөөлөгчдийг урих, хvлээж авах, мэргэжилтэн авч ажиллуулах, өөрсдөө гадаадад явах, хөрөнгө мөнгө зарах, эд бараа бэлэг дурсгалын зvйл авах, зарах асуудлыг А.И.Цэдэнбал-Филатова голлох замаар шийдвэрлэдэг байсан” гэдэг юм. Vvнийг юу гэж vзэх вэ?

Хариулт: -Дашдовдон худлаа ярьж байна. Санхvv-аж ахуйн талын асуудлыг Дашдовдон, Жавзандулам нар хариуцдаг байсан. Би комиссын даргын хувьд бvхий л асуудалд оролцдог байсан хэдий боловч товчоо эцсийн шийдвэрийг гаргаж байсан. Хэнийг юугаар шагнах, гадаад орноос хэнийг урих, гадаадад хэнийг явуулах, хөрөнгө мөнгө юунд зарах, юу авах зэрэг асуудлыг товчоогоор хэлэлцэж шийдвэрлэдэг байсан, албан ёсны шийдвэр, тогтоол, протоколууд нь Хvvхдийн төлөө Фондын Төв комисст байгаа.

Мэргэжилтний тухай асуудал ерөөсөө яригдаж байгаагvй. Би өөрөө мэргэжилтэн шvv дээ. Энэ талаар би хэнээс ч асууж суралцахгvйгээр ажиллаж чадах мэргэжилтэн гэж өөрийгөө vзэж байсан.

Карамелийн гэр бvлийг л урьснаас өөр зочин төлөөлөгчийг урьж байгаагvй. Би өөрөө Хvvхдийн төлөө Фондын Төв комиссын шугамаар гадаадын орнуудад нэг ч удаа явж байгаагvй. Харин Дашдовдон л явдаг байсан. Тухайлбал, Манагуа, Япон зэрэг улсад Дашдовдон явсан. Намайг Франц улсаас хоёр удаа урьсан боловч Аюулаас Хамгаалах байгууллага зөвшөөрөөгvй учраас би явж чадаагvй юм. Харин Финлянд руу бол Монгол-Финляндын найрамдлын нийгэмлэгийн шугамаар явсан юм шvv.

Асуулт: -Хvvхдийн төлөө фондод дэмжлэг туслалцаа vзvvлсэн, хөрөнгө хандив оруулах ажилд идэвхитэй оролцсон тохиолдолд сайд, дарга нарыг нь шагнаад байсан атлаа байгууллага, хамт олныг шагнадаггvй байсны учир юунд байна? Ер нь ямар ажил хийлээ гэж сайд, дарга нарыг шагнаж байсан юм бэ?

Хариулт: -Хvvхдийн төлөө ямар нэг тодорхой ажил хийсэн, манай ажилд сайн туслаж, нэмэр хандив оруулсан хvмvvсийг л шагнадаг байсан. Сайд, дарга нарыг нь л шагнаж урамшуулдаг байсан, ер нь тийм л байсан шvv дээ. Энэ асуудлыг товчоо хэлэлцээд тогтоол шийдвэр гаргадаг байсан.

Асуулт: -1983 онд Хvvхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор 56 мянган төгрөгөөр бусдыг шагнаж байсан байна. Нэг удаа ийм их хэмжээгээр шагналыг хавтгайруулж хэрэглэсний учир юу вэ?

Хариулт: -Хvvхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор мөнгө төгрөг зарах нь зарсан. Энэ тухай товчоогоор хэлэлцсэн протокол, тогтоол байгаа. Дээд байгууллагаас ямар шийдвэр гарсныг болон хэнийг чухам юугаар шагнасныг одоо би санахгvй байна.

Асуулт: -Хvvхдийн төлөө фондын төв комиссын дvрэм-д “Хvvхдийн төлөө фондын хөрөнгийг цэцэрлэг ясли барьж байгуулах, тохижуулах, материаллаг баазыг бэхжvvлэхэд зарцуулна” гэж заасаи байхад яагаад уг хөрөнгөнөөс их хэмжээтэйгээр шагнал урамшилд зарцуулж байв.Сангийн яамнаас хvvхдийн төлвө Фондын төв комиссын санхvvгийн vйл ажиллагаанд 1973-1984 оныг хамарч хийсэн шалгалтаар 224.6 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Vvнийг та юу гэж vзэж байна?

Хариулт: -Би аж ахуй-санхvvгийн талын асуудлыг хариуцдаггvй байсан гэдгээ тvрvvн хэлсэн. Миний гарын vсэгтэй, санхvvгийн холбогдолтой баримт нэг ч байх ёсгvй. Хvvхцийн төлөө Фондын төв комисст эцсийн шийдвэрийг товчоо гаргадаг байсан, мөнгө төгрөгийг зарцуулах асуудлын талаар мөн л уг товчоо шийдвэр гаргадаг байсан.

Санхvvгийн талын болон ажилд идэвхитэй дэмжлэг туслалцаа vзvvлсэн хvмvvсийг шагнаж урамшуулж байх тухай асуудлыг дvрмэндээ тусгаагvй нь буруу болжээ, хэрхэн яаж тусгахыг мэддэггvй байсантай холбоотой байх л даа. Гэхдээ бусдыг шагнаж урамшуулах замаар хvvхдийн төлөө фондыг арвижуулах, барилга байгууламж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг явуулж болдоггvй юм гэж надад хэн ч хэлээгvй шvv дээ. Хэрэв боддоггvй юм бол надад хэлээд өгч болох л байсан шvv дээ.

Хvvхдийн төлөө фондын төв комисст дарга, орлогч, нарийн бичгийн дарга, нягтлан-бодогч, нярав, жолооч гэх зэрэг зургаахан хvн батлагдсан орон тоогоор ажиллаж байсан. Тэгвэл байгуулсан барилга байгууламж, бий болгосон зvйл багагvй байсан байх. Хvvхдийн төлөө фонд зохион байгуулж, санаачилга гаргаж, хөөцөлдөж, бусад байгууллага, хамт олон, хvмvvс ч идэвхи зvтгэл гарган дэмжиж тусалж их ажил хийсний vр дvн гэж vздэг. Ер нь Хvvхдийн төлөө Фондын хөрөнгөөр барих барилга байгууламжийн зураг төслийг Зөвлөлтийн болон Монголын барилгын аль ч тал хамаагvй vнэ өртөггvйгээр хийгээд өгдөг байсан юм.

Асуулт: -Та гадаад оронд ажлаар болон амралтаараа явахдаа 12 мянга гаруй төгрөгийн зvйлийг бэлэг дурсгалын зvйл нэрийдлээр авч яваад тайлан гаргаж тооцоогоо хийгээгvй байна. Яагаад тайлан тооцоог хийдэггvй байв?

Хариулт: Би Хvvхдийн төлөө фондоос юу ч авч байгаагvй. Нэг удаа Финлянд явахдаа (оныг санахгvй байна) зардал мөнгө ч юм уу, бэлэг дурсгалын зvйл ч юм уу, юм авч явсан байж болно. Гэхдээ бvх зардлыг Финляндын тал бvрэн даасан учир бид юу ч зараагvй, эргvvлж авч ирээд тушаасан, бэлэг дурсгалын зvйл мөн адил.

Асуулт: -Москва хотын орчимд Жуковын тосгонд Зуслангийн байр бариулах асуудлыг чухам хэн анх санаачилж, хаанахын ямар байгууллагын шийдвэрээр хэрхэн яаж барилгын ажлыг эхэлсэн болох? Албан ёсны тогтоол шийдвэр нь барилгын ажил эхэлснээс хойно гарсны учир юунд байгааг ярьж өгнө vv?

Хариулт: -Москвагийн орчимд зуслантай болох асуудлыг бид өөрсдөө тавьсан. Лувсангомбо хэлэхдээ: “Анастасия Ивановна та энэ асуудлын талаар хөөцөлдөөд гvйгээд байх хэрэггvй, бид Москвад байр бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчих” гэж хэлсэн юм. Барилгын ажлыг Лувсангомбо, Чулуун нар эрхлэн хариуцаж байсан. Москвад барилга барих тухай асуудлыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо шийдвэрлэсэн.

Барилгын талбайг тогтоосон хэмжээнээс нь ихэсгээд байсан юм байхгvй, гагцхvv гадна ил хоёр вирандтай байсныг нь барилгын зураг хийсэн, барих хvмvvсийн зөвлөснөөр битvvлээд өрөөний зохион байгуулалттай болгосон, мөн доод талд нь харуул хамгаалалт байлгах юм гээд давхар болгочихсноос барилгын талбайн хэмжээ (ашигт талбай), vнэ өртөг нь нэмэгдсэн юм билээ.

Бидэнд тийм их мөнгө байгаагvй, бид мөнгийг гуйвуулж авч чадахгvй байсан. Тийм учраас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо “Москвад бид НАХЯ-ны хөрөнгөөр зуслангийн барилгыг бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчихна биз” гэсэн. Сvvлд нь Ж.Батмөнх дарга “Улсын хөрөнгөөр барьсан байр учраас хувьд худалдахгvй” гэсэн, С.Лувсангомбо ч “Би мэдэхгvй, мэдэлгvй” гэдэг болсон. Ийм учраас бид уг байрыг хувьдаа худалдан авч чадаагvй юм.

Асуулт: -Та МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын бэлгийн фондноос Ю.Цэдэнбалын нэрээр бусдыг шагнаж байсан уу?

Хариулт: -Намын Төв хороо, Засгийн газрын бэлгийн фондын талаар комиссар Гэндэндаржаа, дараа нь Нанзад нар сайн мэдэх ёстой. Тэд энэ асуудлыг хариуцаж, гvйцэтгэдэг байсан юм. Цэдэнбал болон би уг фондноос юу авч, хэнд өгснийг мэдэхгvй, тэд л бvгдийг мэдэх учиртай. Би энэ ажилд оролцдоггvй байсан, энэ фондын асуудалтай харьцаж байгаагvй. Ер нь миний гарын vсэгтэй баримт байгаа юм уу? Хэрэв тийм баримт байвал надад vзvvлэх хэрэгтэй байна.

Тодорхой баримттай байж, тvvнийгээ тулгуурлаж хvнийг ялладаг биз дээ. Иймд, би баримт шаардаж байна.
Хvvхдийн төлөө Фондын төв комиссын санхvvгийн vйл ажиллагаанд жил бvр баримтын шалгалт хийгддэг байсан, тэгэхэд ямар нэг хэмжээгээр надтай холбогдсон зөрчил дутагдал яригддаггvй байсан.

Миний төрсөн өдрийн ойгоор байгууллага хvмvvс надад дурсгалын зvйл өгч байсан, тvvнд хvлээн авагч, магнитфон зэрэг зvйл л байдаг байсан, харин vнэт эдлэл өгч байгаагvй.

Манай гэрт бэлэг дурсгалын зvйлд ирсэн мөнгөн аяга нилээд хэд байсан ба тvvнийг Монголд байхдаа хvмvvст эргvvлээд бэлэглэдэг байсан, одоо манайд 3-4 ширхэг мөнгөн аяга vлдсэн болов уу гэж бодож байна.

Асуулт: -Ц.Молом, С.Лувсан нар Улсын сан хөмрөг болох алтан зоос, алтан аяга зэрэг зvйлийг Ю.Цэдэнбалд өгч байсан байна. Эдгээр зvйлс хаана байна?

Хариулт: -Би энэ тухай юу ч мэдэхгvй, юу ч сонсож дуулаагvй юм байна.

Асуулт: -Таны 60 насны ойгоор Геологийн яамны сайд байсан Хурц танд дотроо байгалийн цэвэр алттай чулууны цуглуулга өгсөн байна. Vvнийг яасан бэ?

Хариулт: -Би чулууны цуглуулга дотор алт байсан эсэхийг мэдэхгvй байна. 1988 онд Монголд эргээд очиход цуглуулга байхгvй болчихсон байсан.

Асуулт: -Та -”Зоос гоёл чимэглэлийн vйлдвэрт” Сазанов гэдэг хvнийг мэргэжилтнээр авч ирж ажиллуулаад, тvvгээр алтан эдлэл их хийлгvvлдэг байсан байна. Алтыг хаанаас авч байсан бэ?

Хариулт: -Би өөрийнхөө алтан эдлэлийг эвдлээд юм хийлгэдэг байсан юм.

Ингэж асууж хариулснаар байцаалтыг завсарлаж, протоколтой танилцаж гарын vсэг зурахыг мэдэгдэхэд, А.И.Цэдэнбал-Филатова нь “Протоколтой танилцахгvй, гарын vсэг зурах шаардлагагvй. Би ЗСБНХУ-ын иргэн болохоор намайг байцаахдаа Зөвлөлтийн талаас зөвшөөрөл авах ёстой. Энэ удаагийн байцаалтын протоколыг миний тайлбар болгох маягаар авч байна гэж ойлголоо” гэв.

Байцаалтад Улсын прокурорын орлогч Б.Хатанбаатар оролцож ярилцсныг хальс бичлэгт хурааж авахад, нэг кассет болсон болно.

БАЙЦААЛТ ЯВУУЛСАН:

1……………..Б.Хатанбаатар,
2…………….. Ж.Бат-Эрдэнэ,
орчуулагчаар ажилласан Б.Балдан
Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD_%D1%83%D0%B4%D0%B8%D1%80%D0%B4%D0%B0%D0%B3%D1%87_%D0%AE.%D0%A6%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BD%D0%B1%D0%B0%D0%BB%D1%8B%D0%B3_%D0%B7%D0%B0%D0%B9%D0%BB%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85_%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0
Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 5. 12:57
tunelЗочин

mongol ornii toloo zutegsen oros huniig ul hundelsen hun ooroo yamarch ooriin tolgoigui hun gesen ug yumuudaa

2018, 3 сар 28. 17:06
Зочинm

ulsiin erdnesiin sangaas ix shaaj bsan bxa

2018, 2 сар 5. 13:49
монголмаа

БАТ ГЭГЧ ТЭНЭГТ ХЭЛЭХ ҮГ: ЧАМАЙГ БОДВОЛ ХИЙСЭН ЗҮЙЛТЭЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮМҮҮС. ЭНЭ ХОЁР БУУРЛЫН ХҮЧИНД МОНГОЛ УЛС БҮХ НИЙТЭЭРЭЭ БИЧИГ ҮСЭГТЭЙ БОЛЖ, ДЭЛХИЙН ТҮҮХЭД ХҮН АМАА 100% ХУВЬ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГТ ОРУУЛЖ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС САЛГАЖ БАЙСАН УЛС МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ. ЧИ БОЛ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ БАЛ ДАРГЫН ҮЕД МОНГОЛООС ХӨӨГДӨЖ ГАРЧ БАЙСАН ХЯТАДЫН ҮР УДАМ БАЙХ. ЖИНХЭН МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭ Ч ЭНЭ 2 БУУРЛЫГ ЧАМ ШИГ ХЭЛЭХГҮЙ.

3 сар 5. 12:59
tunelЗочин

unen vodoltoi tand vayarlalaa

2018, 1 сар 13. 21:31
Зочин

Mongol bish mortloo teren shig mongold ih yum hiisen mongol garch ireegui l bna.

2018, 1 сар 13. 10:19
Зочин

одоо асуултаараа төрийн өндөрлөгүүдээс байцаалт авч асуулт хариултыг нь уншмаар байна

2018, 1 сар 5. 14:40
Бат

Цэдэнбалыг жинхэнэ урвагч гэх байх. Гадаад, дотоод ямар ч шахалт дарамт байхгүй байхад дагаар оръё гээд гуйгаад гүйгээд байсан хүнийг урвагч гэхээс өөр яах юм. Тэгээд бас оросын тагнуулч эмэгтэйтэй гэрлэсэн. Цэдэнбал өөрөө оросын тагнуул байсан нь түүхэн үнэн биз дээ.

3 сар 5. 13:04
tunelЗочин

vataa chamshig huuhed tagnuul gej yu ym gedgiig medehgui vaij iim ug helj voldoggui ym odooch hamaagui volj dee

2018, 1 сар 5. 16:27
зочин

Энэ улсыг ядаж тэмбүүнээс салгасан гэдэг шүү.

2018, 6 сар 19. 12:38
Зочин

эх орон ард түмэн газар нутгынхаа төлөө маш том бүтээн байгуулалтыг хойч үе буюу одоогийн энэ бид бүхэн үйлчлүүлээд эрдлээд хэрэглээд эмчлүүлээд сууж байгаад том том обьектуудыг хэн санаачилан барьж бүтээгээд үлдээсэн юм бэ ? энэ сайхан бүтээн байгуулалтыг одоогийн энэ үеийн бидэнд үлээсээгээд хороовоогийн мөнх бусыг орхиод одсон буянтай хүмүүс бол ЦЭДЭНБАЛ дарга эхнэр ФИЛАТОВА хоё р юм шүү ?? үүнийг монголын ард иргэд бүгд мэндэн ? хийсэн үлдээсэн бүтээн байгуулалтай эх орон ард түмэнийгхээ төлөө эрүүл мэндийн салбар боловсрллын салбар тайюан амьдрах бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгөөд улс эх орон ард түмэндээ хийх юмаа хийгээд явсан нэрт улс төрчид билээ одоогоор халдвартын эмнэнэлэг хавдрын эмнэлэг найрамдал зуслан эх нялхасн тав гурван ихэр хоёр ихрийн улсын цэцэрлэг дүүрэг бүрт маш том талбайтай хүүхдүүийн цэцэрлэг сургууль ард кино теата од кино театр өргөө кино театр хүүхдийн театр хувьсгалын музей хүүхдийн номын сан энэ бүгдийг санаачилан хийж хэрэгжүүлээд хойч үе бидэндээ үлдээгээд үлдээсэн бүтээн байгуулалтуудыг бид бүхэн одоо ажиллуулсаар хэрэглээд байж байгааг бодитоор нь харж байгаа биз дээ?????? энэ хоёр хүний хийсэн бүтээсэн бүтээн байгуулалтууд н нь монголын ард түмэн маш тодорхой үлдсэн үүгээр нь л бид ургашилж сурч эмчлүүлээд явж байна шүү дээ???? үүнийг одооны энэ залуучууд мэдэхгүй тийм учираас багш нар хэлж өгч байх хэрэгтэй 70 80 аад оны багш нар одоо цагийн хүүхдүүдэд энэ хоёр эх оронч улс төрчийн түүхийг үнэн мөнөөр нь хэлж өгч баймаар юм даа

2018, 1 сар 5. 14:19
МХ

ЕР НЬ МОНГОЛЫН ТӨРД ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ИНГЭЖ ДАРАА НЬ АЖЛАА ӨГСНИЙ ДАРАА НЬ ДАРАМТАЛДАГ ХОГИЙН УЛСУУД Ч ЮМ АА ДАА... МОНГОЛД ЮУ ХИЙСЭН ХЭДЭН ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭДГИЙГ НЬ Ч ДҮГНЭЖ ЦЭГНЭЖ ЧАДАХГҮЙ, МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ БАЙСАН БАЙГАА БҮГДИЙГ ИНГЭЖ МОХООСООР СҮҮЛДЭЭ МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ХҮН Ч ҮЛДЭХЭЭРГҮЙ БОЛООД БАЙГАА БӨГӨӨД МОНГОЛ УЛСЫН БАЯЛАГИЙГ ГАДНЫ ДОНШУУРУУДТАЙ НИЙЛЖ ЦУСАЛСАН ЮМНУУД Л ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧИХААД ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ШИРХЭГ ДАРААЛАН НАМНАЖ МОНГОЛЧУУДЫГ СӨХРҮҮЛЖ БАЙНА. МОНГОЛ УЛС МИНЬ ... ИНГЭХ Ч ГЭЖ ДЭЭ ЭНЭ ХУУЛЬ ТӨРИЙН БОДЛОГО ЗӨВ, ШУДАРГАД ХЭТ ХАТУУДААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ... ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД Л БҮХ ЗҮЙЛЭЭ ТӨЛӨВЛӨН ИРДЭГ БӨГӨӨД БҮГД БАГААР АЖИЛЛАЖ ХААЦАЙЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ...

2018, 1 сар 5. 13:55
ЗочинNAH

HATANBAATAR,BALDAN HOYORIG SAIN SHALGA,AH DUU BUGDIIG NI!!!!!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]