Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Усан бар жилийн Сар шинийн барилдаанд түрүүлэх магадлал өндөр долоон бөхУншсан13,265

Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж байна. Сар шинийн барилдаан хамгийн сүүлд 2019 онд буюу шороон гахай жилийн сар шинээр зохион байгуулагдсанаас хойш 2020, 2021 онд цар тахлын улмаас хоёр жил дараалан цуцлагдсан юм. Тиймээс энэ удаагийн сар шинийн барилдаан яахын аргагүй бөхийн хорхойтон монголчуудын анхаарлын төвд байгаа юм. 

Энэ жилийн сар шинийн барилдаанд зодоглосон улс, аймгийн цолтой 256 бөхийн дундаас түрүүлэх магадлал өндөр долоон бөхийг нэрлэж байна. Эдгээр долоон бөхийн сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон сүүлийн үеийн томоохон заалны барилдаануудад ямар амжилт үзүүлсэн тухай дор товч дурдав.  

(Гурвын даваанд бөхчүүд ам авсан байдал, даваа унааны жагсаалтыг үзнэ үү. Давсан бөхийн нэрийг тодруулав.) 

 

Улсын гарьд Мягмарын Бадарч - 2022 оны 1 сарын 13-нд болсон Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд үзүүрлэж, 2021 оны 12 сарын 29-нд болсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн. Сүүлийн үеийн заалны томоохон барилдаануудад тогтмол түрүүлж үзүүрлэж буй. 

Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий - 2018 оны сар шинийн барилдаанд түрүүлсэн. 2022 оны 1 сарын 13-нд болсон Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж, 2021 оны 12 сарын 29-нд болсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаанд түрүүлсэн. Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн. 2021 оны 12 сарын 19-нд зохиогдсон Хантайшир дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. Сүүлийн үеийн заалны томоохон барилдаануудад тогтмол түрүүлж үзүүрлэж, шөвгөрч буй. 

Улсын харцага Оргихын Хангай - 2014 оны сар шинийн барилдаанд улсын заан Д.Рагчаад, 2017 оны сар шинийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамбад тус тус өвдөг шороодож үзүүрлэсэн. 2022 оны 1 сарын 13-нд болсон Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд түрүүлж, 2021 оны 12 сарын 19-нд зохиогдсон Хантайшир дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүрлэсэн. Сүүлийн үеийн заалны томоохон барилдаануудад тогтмол түрүүлж үзүүрлэж, шөвгөрч буй. 

Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс - 2018 оны сар шинийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзийд унаж үзүүрлэсэн. 2021 оны 12 сарын 19-нд зохиогдсон Хантайшир дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн. 

Улсын арслан Цэдэвийн Содномдорж - 2016 оны сар шинийн барилдаанд түрүүлж, 2012, 2017, 2018 оны сар шинийн барилдаануудад тус тус шөвгийн дөрөвт үлдсэн. Сүүлийн үеийн заалны томоохон барилдаануудад зодоглоогүй. 

 

Улсын заан Доржийн Анар - 2021 оны 12 сарын 29-нд болсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. 

Улсын харцага Төрөөгийн Баасанхүү - 2021 оны 12 сарын 29-нд болсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. Сүүлийн үеийн заалны томоохон барилдаануудад тогтмол шөвгөрч буй. 

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]