Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Мажарт зоосон мөнгө цутган тухлав (10-р бүлэг)Уншсан3,827

IV Бела ван хэдхэн шадар цэргийн хамт эргэж ч харалгүй Ваг голын эх өөд, Таатрын өндөр уулын бэрх бартаанд найдан, тийш давхилджээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


10-р бүлэг.
Мажарт зоосон мөнгө цутган тухлав

 

IV Бела ван хэдхэн шадар цэргийн хамт эргэж ч харалгүй Ваг голын эх өөд, Таатрын өндөр уулын бэрх бартаанд найдан, тийш давхилджээ. Хамаг тамга, тэмдэг, туг сүлдээ ч авах самбаа төрсөнгүй. Тэр уулсын цаана түүний садан төрлийн Болеслав вантны эзэмшил Бага Польш байлаа. Толгой мэнд шургуулах халхавч тэр. Монголын нэг анги түүний мөрийг алдалгүй мөшгив. Гэвч түүнийг таатай зүйл хүлээж байсангүй, Таатрын уулсын ар талд Польшийг бүхэлд нь будаа болгосон монголчуудын ялалтын туг сүлд аль хэдийнэ дэрвэж байжээ.

 

Заяа нь эргэсэн хотынхон гурван өдөр эрэлхэгээр хамгаалсан боловч эцэстээ монголчуудын замд тээглэсэн зуу зуун хот балгадын хувь заяаг давтав. Хамгаалагчид үй түмэн сум, жад, чулуу мод монголчууд руу нисгэх боловч үр дүн хомс, харин монголчуудын харвасан сум бүхэн байгаа өршөөлгүй онож, хуяг бамбай, агсамж бүхнийг нь нэвт, зад цохиж байжээ. Хот эзлэгдэж, эсэргүүцсэн бүхнийг дарав. Дунай мөрний их ус улааран туяарчээ.

Энэ үед өмнөд замын зэрэг ирж нийлэв. Хадаан жанжны удирдсан энэ зам цэрэг Трансильванийг бүхэлд нь, Валахын умард хэсгийг дайран цохиж, Варад, Зило, Таснад, Клуж, Салка, Сибиу, Саасваарош, Перг, Сегед, Арад зэрэг олон хотуудыг буулган авчээ. Ингээд Дунай мөрнөөс баруунтайх мажарын бүхий л газар нутаг монголчуудын хяналтад оров.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]