Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Парист цуутай Монгол гүнжийн амьдралУншсан131,588

Ниржидмаа 1907 онд төрж, 1983 онд насан эцэслэсэн бөгөөд түүний 70 гаран насны амьдралын түүхийн тухай энд товч өгүүлэхээр бэлдлээ.

Таны харж буй энэ зураг Торгуудын Бамбар вангийн удам Балт вангийн охин Ниржидмаа гүнжийн зураг. 1931 онд АНУ-ын Ситроен-Хаардтын экспедици Ази тивийн өндөр уул, хад асга, халуун элсэн цөл, их Говийг гинжин дугуйтай Ситроен машинаар анх удаа туулахдаа Шинжааны Торгуудын ван Балтынд саатсан бөгөөд торгуудын ухаалаг гүнж Ниржидмаагийн ааш ааль, өнгө төрхөнд татагдаж, гэрэл зургийн хальснаа дүрийг нь мөнхөлж, удалгүй энэ зураг нь “National Geographic” сэтгүүлд нийтлэгдэн Торгууд бүсгүйн хөрөг Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн архивт одоо хүртэл хадгалагдан байдаг гэнэ.

Ниржидмаа гүнжийн тухай Данийн нэрт судлаач Г.Хаслунд, францын нийтлэлч Жорж Ле Фэвр, Нидерландын дипломатч Карл Баркман зэрэг өрнийн сэхээтнүүдийн Англи, Хятад, Орос, Франц хэлийг төгс эзэмшсэн, өндөр боловсролтой хэмээн бишрэнгүйгээр бичиж үлдээсэн тэмдэглэл, түүний намтар болон дээрх гэрэл зурагт буусан дүр төрхөөс харахад олон эрсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн энэ бүсгүй монгол соёлыг дэлхий дахинд тодорхой хэмжээгээр илэрхийлж байсан нь үнэн болж байна.

Ниржидмаа 1907 онд төрж, 1983 онд насан эцэслэсэн бөгөөд түүний 70 гаран насны амьдралын түүхийн тухай энд товч өгүүлэхээр бэлдлээ.

Ниржидмаа нь Шинжааны захирагч байсан, торгуудын Балт вангийн охин юм. 1882 онд төрсөн Балт вангийн талаар түүхэнд ялангуяа 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцсон оролцоо, баримталж байсан байр суурийнх нь талаар дурьдсан зүйл цөөнгүй үзэгддэг. Хятадын талыг баримтлагч байсан гэх нь ч бий. 1771 онд Ижил мөрнөөс буцаж нүүсэн торгуудын голлох ноёдын нэг Бамбарын хойч юм. Манжийн үед, түүний дараа төрд ч Хятадын төрийн хэрэгт нөлөөтэй оролцдог монгол ноёдын нэг байсан энэ хүн Бээжинд хүмүүнлэгийн, Токиод цэргийн боловсрол (1906-1908) эзэмшсэн бөгөөд 1917 онд Шинжаанаас Бээжинд шилжин сууж, Хятадын БНУ-ын сенатын гишүүн байгаад 1920 онд Токиод нас барсан гэдэг. Өндөр боловсролтой, ялангуяа Хятадын хэл соёлыг нэвтэрхий мэддэг, япон, англи хэл эзэмшсэн Балт ван хүүхдүүддээ Өрнийн боловсрол олгосон бөгөөд ууган хүү Минжүүрээ Николай II хааны тэтгэлгээр Санкт-Петербургт, удаах хүү Цэдэндоржоо Германд сургасан бол хоёр охиноо Францад сургуульд явуулжээ. Ууган охин Сэрцоо нь хүн эмнэлгийн чиглэлээр суралцсан боловч залуугаараа өөд болсон байна. Харин отгон охиноо хар бага наснаас нь Бээжингийн франц сургуульд суулгаж байгаад насанд хүрсэн хойно нь Европт Өрнийн хэл соёлын мэргэжил эзэмшүүлсэн нь энэхүү өгүүллийн баатар гүнж Ниржидмаа юм.

Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркман гэгч хүн Зүүнгарын торгуудын тэргүүн ноёдын нэг Дондогдашийн хүү, Монгол руу нүүсэн ойрадын их нүүдлийг манлайлагсдын нэг Асарай тайжийн тухай “Mandate” хэмээх роман бичсэн байдаг бөгөөд энэхүү романы эхэнд “Дотнын найз, торгуудын гүнж Ниржидмаадаа зориулав” гэж үлдээжээ. К.Баркман Ниржидмаагийн тухай “Бүсгүй францаар хачин сайхан ярихыг яана. Англи, хятад, орос хэлийг ч унаган юм шиг эзэмшжээ. Би үүнийг нь мэдээд, “Ойрад торгууд хэлээрээ та ингэж сайн ярьж чадах уу даа” гээд асуучихав. Үүнийг дуулмагц бүсгүйн нүүр гийж, учиртай инээмсэглэснээ, төрөлх хэлээрээ бололтой нэг хэсэг юм хэлэв. Би юу гэснийг нь ойлгосонгүй, гэхдээ сонорт маань нэг л гойд уянгалаг хэл дуурсах нь тэр ээ” гэж дурсчээ.

Мөн нөгөө элсэн цөл, говьд аялаж яваад вангийн гэрт хоносон аялагч, эрдэмтдийн нэг Г.Хаслундын дурдатгалд “Ноёны авхай ирнэ гээд нутгийн иргэд бүгд бужигналдаж эхлэв. Юун ноёхой хаанаас ирж байгааг асуувал хөтөч торгууд “Үгүй та мэдээгүй юм уу?” хэмээн гайхаж. Ниржидмаа гүнж алс холын Францаас нутагтаа ирж байгаа хэрэг байжээ.

Г.Хаслунд “Аа өнөө цуутай гүнж үү?” хэмээн дуу алдсанаа бичжээ. Өмнө нь Хятад, Монголоор аялсан барууны эрхмүүдийн амнаас энэ нэрийг олонтаа сонсож, тал нутгийн торгуудууд Ниржидмаагийн тухай үлгэр мэт зүйл ярьдаг байсан бөгөөд швед эрдэмтэн “Ийм хүн үнэхээр байдаг л байгаа даа, домог биш биз” гэж боддог байжээ. Орой нь хилийн боомт Чугучак буюу монголчууд Тарвагатай гэдэг газарт Г.Хаслунд Ниржидмаагийн барааг анх харсан байна.

Бүсгүйн талаар “Монгол бүсгүйн өнгө жавхааг нүүрэндээ тодруулсан, жавхалзсан гоолиг биетэй тэр бүсгүй Брюссэлиэс сууж ирсэн галт тэрэгнээсээ буугаад хоёр хонож байсан бөгөөд яриа хөөрөө, донж маяг нь Европын хотуудад долоон жил суусны шинж аргагүй тодорч сэтгэл татах нь ид шидийн мэт” хэмээн бичсэн байв. Тэд удтал ярилцаж дани аялагч маань монгол бүсгүйн хэлний мэдлэг, ухаалаг яриа, хурц сэргэлэн ой, чөлөөтэй өргөн сэтгэлгээг бахдан 10 гаруй жилийн дараа буюу 1935 онд “Монголын хүмүүн ба бурхад” номоо хэвлүүлэхдээ Ниржидмаагаар өмнөх үгийг нь бичүүлсэн байдаг.

1930 онд Парист “Ковыльные волны” (Агь халиурсан тал) хэмээх сэтгүүл гаргасны эхний дугаарт цус нэгт ахан дүүс нь Ниржидмааг Парист хэрхэн хүлээж авч уулзсан тухай томоохон өгүүлэл хэвлэгджээ.

Үүний дараа монгол бүсгүйн тухай Парисаар эгшин зуур тархаж, түүнд бичсэн захидал, зориулсан дуу шүлэг нь сэтгүүлийн редакцийг дарж байжээ. Сэтгүүл зургаан жил хэвлэгдэн гарахдаа Ниржидмаагийн тухай дурдан бичээгүй дугаар бараг үгүй гэх бөгөөд Европт халимагуудын байгуулсан "Хальмаг Тангчин туг" нийгэмлэг 1933 онд Парист Ниржидмаад зориулан ёслолын хүлээн авалт зохион монгол үндэсний бүрэн хувцас, зүүсгэлтэй бүсгүйн зургийг уг арга хэмжээн дээр байлцсан И.Билибин гэгч зурагчин тусгайлан авчээ.

Зургийн баруун дээд өнцөгт худам монгол үсгээр бичсэн гурван мөр байдгийг Ниржидмаа өөрийн гараар бичиж өгсөн гэж ярьдаг. Эрдэмтэн Владимир Санчировын уншсанаар “Эрээн хавиргын хуучин торгуудын хошууны бүгдийн дарга, ван ноёны охин Ниржидмаа” гэсэн үгс байдаг юм байна..

Бас нэг сонин баримт буй нь Ниржидмаа Францад байхдаа 1937 онд монгол уртын дууны ном гаргасан явдал юм. Торгууд ястны дуулдаг 18 дууны үгийг Ниржидмаа өвгөд хөгшчүүлээс сурч цээжилж авснаа латин үсэг халимаг хэлээр, мөн тод монгол үсгээр буулгасан энэ ном ойрад монголчуудын хэл соёлыг Баруун Европт танилцуулсан хамгийн анхны бүтээл ч байж мэдэх юм.

 

Ниржидмаа 1937 онд нутагтаа буцаж ирсэн бөгөөд хойтон жил нь нөхөр нь болох мөн торгуудын сурвалжит ноён нас баржээ. 1938 онд тэрбээр Бээжинд сууж байсан Францын ерөнхий консул Мишэль Брэальтай дэр нэгтгэж нөхрөө даган Азийн олон оронд сууж байжээ. Монгол хүний, монгол бүсгүйн нэрийг очсон газар болгондоо бахдуулж, бишрүүлж явсан торгууд бүсгүй Ниржидмаа Парист 1983 онд 76 настайдаа бие барсан гэдэг. Монгол нөхрөөс нь гарсан түүний хоёр хүү Шарль дө Торгут, Бонни дө Торгут нар өдгөө Францад амьдардаг. Эх нь тэдний торгууд монгол ястайг үеийн үед мартуулахгүйн тулд de Torgout хэмээх овог авахуулсан бөгөөд Ниржидмаагийн ач охин Натали дө Торгут гэхэд л хэдэн жилийн өмнө Халимагт очиж байжээ.

Ниржидмаагийн ах дүү, тэдний үр хойчисийн түүх намтар ч мөн сонирхолтой юм. Ах Минжүүр ван нь (эцгээсээ хэргэм залгамжилсан) Санкт-Петербургт орос, слав судлалаар мэргэжсэн бөгөөд 1949 онд халимаг, орос хоёр эхнэрийн хамтаар Төвд, Энэтхэгээр дамжин АНУ-д гарсан бөгөөд хожим нь Тайванийн иргэн болж парламентын гишүүнээр сонгогдож байв. Түүний халимаг эхнэрээс гарсан охин Даваанямбуу хоёр хүү төрүүлсний нэг нь Төвдийн томоохон хувилгаан ламын хойд дүрээр тодорч одоо ринбүүчий цолтойгоор Малайзад буян номын ажил эрхэлж буй. Ниржидмаагийн удаах ах Цэрэндорж 1920-иод онд Германд сургууль төгсөж ирээд Бээжингийн католик их сургуульд герман хэл зааж байснаас өөр мэдээ алга гэж бичжээ.

Бэлтгэсэн дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Сэтгэгдэл 73ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 30. 8:08
Зочин

Хятадад булаагдсан өөрийн уугуул нутагтаа амьдарч буй монгол хүн боловч, хятадын иргэн хятадын төрийн түшмэл Балт гэх хүнийг, монголоос урвасан эсэх тухай юугаа бичээд байнаа.

2018, 9 сар 30. 4:10
Зочин torguud Anu

Aav ni urvagch/Balt/ b.san gej unshaad unen bol gutmarr l ym
Harin ohin Nirjidmaa bol uneheer oor,...mash gegeeleg b.jdee

2017, 12 сар 29. 17:23
Зочин

End ch bas hereldseer l. Ai hoorhii

3 сар 16. 23:15
Таны хандлага Стереотайп болох нь

Зориудаар тоглоомоор ч гэсэн хүмүүстэй хэрүүл, уурыг хүргэсэн зүйл битгий бичиж байна. Царай мэдэгдэхгүй юм чинь хамаагүй гэж бас битгий бод. Энергийн хуулиар нөлөө нь заавал гараад байдаг. Дэмий юмнаас баахан хүмүүсийн дунд сөрөг энерги үүсэх нөхцлийг бүрдүүлээд байхаар өөрт чинь муугаар тусаад байдаг юм шүү. Энэ сөрөг энерги бүхэн чиний ээж аав эсвэл үр хүүхэд, ажил үйлсэд чинь сайнаар тусдаггүй шүү.

2018, 5 сар 28. 19:42
Зочин

harin tiim ee yasan ch hereldeh durtai bolchihsiim be dee

2017, 6 сар 18. 14:48
Зочин

saihan busgui bn. tuuh bol tuuh aldaa onoo ali ali n bgaa. Gehdee tiim mundag baisan geed yaah bilee hamgiin harsaltai gol zuil n ene humuusiin ur hoich n torloh nutagtaa amdarch bidnii adil mongoliin irgen bolj amdarsan bol buur saihan bh laa. Sain medehgui ch end bichseneer bugdiig unen gej uzbel ur udam n budg hari ulsad uusan shingsen gej oilgogdhoor bn

2017, 6 сар 18. 11:42
Мөнхтөр

Балт ван монголын эрх чөлөөг чан кайши-гаар зөвшөөрүүлж чадсан вм аа,ном уншицгаа тэнэгүүдээ

2018, 9 сар 30. 4:12
Зочин torguud Anu

Tegeed yagaad zarim nomond urvagch geed b.gaa ym bol?
Chamd notolgoo b.a uu,uzuuleech

2017, 3 сар 15. 11:24
Gerel

baruun mongolchuud urag torol ah ihestei ës jaygtai aihtar uls
bas ajilsag er n zalhuugaas bolj yaduu yavahiig uzdeggui l uls daa..

2017, 4 сар 15. 9:33
mongoliin tuluu

Halh gedeg bol jinhene mongol humuuniig helne.muu bugdiig halah shinjleh gesen utga ilerhiilnd.end bichsenchlen torguudiin tolgoilogch tudii negnii tuhai ih amia bodson,hoer tald tagnuul hiij,zereg dev,hurungu munguu avch uldehiin tuld heniig ch dagahiig chadagch geh oilgohoor baina.unendee ch tiim.tuuniig 100% buruutgahad hetsuu.aguu ih 2 gurnii dundah mongoliin neg ustanii tolgoilogch shuu dee.amia avrah noirgui honoj yvsan bn.durved hun hun bish durvun shiir mah bish gedeg ugiig manai ertnii halhiin ard tumen yutai unen heleltsej udii hurevee.uun shig unen zuil baihgui gedgiig halh mongoliin udamt humuun bi veer amidraldaa oilgoj medej mederch udii zeregtei yvna.baruun aimgiinhan estoi hun muutai,tusalbal esregeer avah estoi gesen shig avsaar,neg udur zugtaagaad uruu ch uguhgui muridag garuud yun bayarlalaa ch bhgui.aimaar muuhai.kazakuud bas bid yadarsan ch tsaana kazakstan bgaa gej helj bhiig sonsoj bsan.tedniig darj bh heregtei.toogiig barih heregtei bodlogoor....,er ni jijig ystnuud evgui dee.buriaduud shudarga ch yum shig teneg ch yum shig arhichid bdgiin.ugaasa ystnuudiin sain tal bol tsuuhun tolgoi tootoi bolohoor amia avch yvah ,hodoodoo hooson honuulahgui bh gedgees uudeltei ajillaj sursan bdag .busdaar bol baga ystnuud bugd ijil ihenh ni muu humuus bdag.mongol gedeg nernii 90% ni halh undesten avch yvdag gedgiig bugd sanaj,ur hoichdoo bas sanuulj amidartsgaaya mongolchuudaa

2018, 2 сар 20. 13:04
Арайчдээ

Юу юу гэнээ чи. Яасан айхтар монголжсон жунгаа вэ чи. Монгол үндэстнийг, Монголчуудыг дан ганц халх ястай хүмүүсээс бүрдэж байсан гэж бодоогүй биз. Манж Чин улстай алалдана байлдаж алтан амь, халуун цусаа хайрлалгүй тэмцэж эх орноо хамгаалсанаараа Зүүн гар улс, Баруун Монголчууд буруутай бол. Халхууд Манжтай сүлбэлдэж цус, яс, угсаа, үндэс нэг Монголчуудаа алсан бузарт нүгэлтэй хүмүүс шүү.

2017, 9 сар 16. 20:42
Зочин

Халхууд бид хоорондоо алалцсаар байгаад бага ястны идэш их болж байгааг санах цаг болжээ

2017, 4 сар 15. 9:37
Halh

mundag heljee halh tuvtei mongol uls mandtugai.jijig ystanguudiig uusgaj halh bolgoh bodlogiig demjie! Amia bodson urvagch sharvagch nar ni baruun zugiin jijig ystanguud baisan gedeg notlogdson bilee.

2017, 3 сар 23. 17:27
Зочин

Хэрэв халимаг Жа лам байгаагүй бол торгуудын Балт ван, баядын Нацаг бээл, Дүрвэд далай нах нар хятадын талд орж тэдний дэмлжэгт их горьдож цалин пүнлүү авч байсан гэдэг. Жа лам эдгээр урвагчдын хандыг хага дарж Магсаржав, Дамдинсүрэн нартай нийлж Ховдыг чөлөөлж өгсөн юм даа

2016, 10 сар 28. 12:07
Зочин

Hasag; Torguud 2-g hezee ch davraaj boldoggui yum gej hugshchuul yaridag baisan ni BAS l uchirtai biz. Sain humuus Bol yav ch bish..

2018, 2 сар 18. 10:36
Зочинторгууд

Ямар ястай эх эцэг чинь чамд хэлэв.чи хаанахын хэн бэ

2018, 2 сар 18. 0:24
Зочин 1

bitgii huts chi !

2017, 1 сар 28. 18:13
Зочин

За хуцаж ульна биз

2016, 12 сар 9. 0:36
Зочин

Gulug mine hasgùdtai zyirleed bgarai. Muu hujaa chin

2016, 10 сар 24. 20:02
Зочин

Худам монгол, тод монгол арай ялгаатай бус у? Торгуудууд бол тод монголоор л бичмээр...

2016, 10 сар 20. 15:05
Зочин

bayarlalaa.

2016, 10 сар 20. 13:38
Зочин

Торгуудууд одоо ч мундаг Ховд аймгийн Булган суманд голлон амьдарч байгаадаа Ажилсаг хөдөлмөрч ард түмэн бий

2016, 10 сар 20. 13:35
Зочин

Яаж ч байсан Ховдынхон тэр тусмаа торгуудууд урвана гэж байхгүй, харин жинхэнэ урвагчид чинь халх ноёдууд одоо ч гсэн монголоо бодож хөгжих гэхлээр саад болоод байхлээр нь салан тусгаарлаж аваад хошуу нутгаа өрнийн өндөр боловсролоор хөгжүүлье л гэж зорьсон байх энэ Балт ван уншиж судлах хэрэгтэй л юм бай

2017, 9 сар 16. 20:44
Зочин

халхын сайн эрчүүл Баатарууд байгаагүй бол хувьсгал хийж одоогийн Монгол улсын суурийг тавьх байсан уу сайн л бодоорой

2017, 11 сар 18. 1:11
Зочин

eruuluu bugd mongol t1guude

2016, 11 сар 29. 10:43
Зочин

баруун монголчууд их эх оронч сэтгэлтэй ахас ихэсээ хүндэлдэг ураг төрлөө мэддэг хүмүүс шү дээ үнэхээр ч ямар ч тохиолдолд баруун монголчууд хэзээ ч урвахгүй гэдэг үнэн

2016, 12 сар 25. 22:24
Зочин

Za ingeel manaixan jalga dovooroo taltsaad exeldeg ee bolix xeregtei! Bid neg L mongol

2016, 9 сар 6. 17:31
Зочин

Хааны охин биш дээ. Гүнж гээд байгааг нь ойлгохгүй юм

2016, 9 сар 2. 12:21
Zochin

Балт ван тухайн үедээ хошууныхаа 500 гаруй хүүхдийг өндөр боловсролтой болгохоор гадагш явуулах гэхэд нь халхын урвагч ноёдууд эсэргүүцэж байсан түүх байна. хэрэв тэр 500 хүүхдүүдийг баруунд сургасан бол манай өвөг дээдэс үүнээс ч илүү сайхан зүйлийг монгол нутагтаа үлдээж өвлүүлэх байсан байх даа гэж боддог.

2017, 1 сар 25. 13:40
Зочи Цагаан

Балт ван чинь урвагч байсан хүн шүү дээ Или Тарвагатайг минь Хятадын генерал Го Си Линд өгсөн хараал идсэн новш байсан .. Үр хүүхдүүд нь Тайваны Гоминданы намын гишүүд болж Хятадын бөгс долоож жаргасан пизда нар .. Энэ эм ч гэсэн Франц эрийн бөгс долоож амьдарсан

2016, 9 сар 2. 8:25
Зочин

Бас нэг Мадаме Бадам гээд Францад амьдардаг Алтай нутгаас гаралтай Монгол.эмэгтэйн тухай дээр үед их ярьдаг байсан. Сүүлд 80 оны эхээр эх орондоо төрсөн газар дээрээ ирээд явсан гэдэг юм

2018, 6 сар 8. 20:36
Зочин

Haruul Altai roman

2017, 2 сар 5. 19:45
Зочин

Найзаа зохиол амьдрал хоёроо ялгаарай онигоо болно шүү. Наадах чинь энэ гүнжээс санаа авч бичсэн Харуул Алтай гэдэг романы баатар, уран сэтгэмжийн дүр. Явж өглөө л дөө

2016, 9 сар 1. 18:26
S.bayriin adilaar

ETSEG NI ODOOGIIN MANAI LUIVARCHIDTAI TUSTEI YMDAGUDA UURUU ULS EH ORNOO ZARJ UR HUUHDDEE HARI BOLOVSROL OLGOJ HEZEE L BOL HEZEE EH NUTGAA HAYJ YVHAD BELEN BALT VANGIIN ACHAAR ALTAIN HYZGAARIIG HYTDUUDAD ALDAJ BAISAN DE TORGOUT GENE UU URVAGCHIN UR UDAM GEDGEE MEDEED MONGOLD AMIDRCH CHADAHGU YVJ BGA YM

2016, 8 сар 26. 12:31
com

Bolovsrol ni ter ueiin mongolchuudaas davchihsan baij dee

2016, 8 сар 25. 10:55
зочин

энэ сөрөг сэтгэгдэлтэй хүмүүсийн тархи нь ширгэчихсэн байдаг байхаа

2016, 8 сар 23. 10:47
иргэн

цаг үеийг шүүмжлээд яах вэ. Тэр үед байсан бол манай одоогийн энэ хэдэн ноён санаатай дарга нараас цөөнгүй хүн ийм замыг сонгоно оо.

2016, 8 сар 18. 16:27
MGL

Ulsaa hudaldsan noediin 1 l bn.Taivanii mongolchuud geed bad neg iimerhuu urvagch nar zunduu baidgiim...

2016, 8 сар 17. 11:39
l.baigalmaa

saikhan tuukh unshlaa dahiad goe sonirkholtoi tuukh oruulj baigaarai

2016, 5 сар 24. 0:46
zochin

Mongoliin ezent gyrnii ard tymen iim l baina, Oor tyyh olon baigaa shdee, Mongoliin ih gyren chin olon yastanaa negtgesen ih gyren baigaad , ,,,,odoo hoorondoo yndeseeree ene ter geed baihaar ulam holdood baina daa hoorhii, Manai ih gyrnii yeiin musulman shashin odoonii busad orond baigaagaas oor baisan… tyyhee gej., saihan baina.

2016, 5 сар 5. 22:15
Зочин

Торгууд сэвгэр,тэр уедээ хойшоо нуудэллэсэн торгууд (одоогийн Халимагууд ) буцаж Шинжаандаа ирсэн Балбар вангийн охин. Их боловсролтой хун байжээ.

2016, 5 сар 5. 10:32
М Мөнхтөр

торгууд эмэгтэйчүүд сайхан

2016, 5 сар 3. 18:32
болд

монгол бүсгүй хатан ухаан гэдэг энэ дээ...хаа ч харц дээгүүр монгол хатад бахархалтай,сайхаан сайхан...

2016, 5 сар 3. 10:59
Эрдэнээ МГЛ

Гүнж гэдэг нь Манж эцэгтэй Монгол эхтэй бүсгүй хүүхдийг хэлдэг байж. Дээр үед Манжид зусардаж охин үрээ манжид бэр болгон өргөж албан тушаал горилдог байсан байна. Тэгэхээр гүнж гэдэг үгийг хэрэглэхдээ энэ бүгдийг бодолцоорой.

2016, 8 сар 17. 8:01
Зочин

Tiimvv. medmeer yum bn. sonsoj bgagvi l de.

2016, 5 сар 10. 11:28
Зочин

бүү худал мэдэмхийр

2017, 7 сар 3. 16:01
Зочин

Юм мэдэхгүй байж хэрүүлч гэдэг нь олны дунд амаа гэдэг дээ

2016, 8 сар 23. 21:02
bi

tuuhee unshchihaad comment bichij bai

2016, 5 сар 2. 10:23
Зочин

Сайхан Монгол бүсгүй байна...

2016, 4 сар 26. 14:25
odko boom odko boom

Nice yuma zarim neg mdremjgvi pisdanuud vheed ogooch odoo hawriin tsag tsaana chin ows nogoo delgereed bn

2016, 4 сар 26. 14:23
Зочин

Nice yuma zarim neg mdremjgvi ergvv malnuud vheed ogoosei pisda

2016, 4 сар 25. 18:27
Зочин

Baharmaar saihan busgui uma :)

2016, 4 сар 25. 16:39
Ховд хүн

Урвасан байх магадлал өндөр юм байна

2016, 5 сар 3. 10:00
mongol

Zaaasssss ooriihoo tolgoigoor bitgii dugne za

2016, 4 сар 21. 17:40
Зочин

Ter door bichsen humuus unen doroi burai humuus bainaa. Yanaa. IIm zavaan ugeer hun heldeg bol jinhen gemt heregten hudal helj hulgai hiij hun doromjilj yavdag zavaan oorsdoo ter yashkaanuud geech yum bailgui. Arai denduu ****** yum aa

2016, 4 сар 26. 14:27
odko boom odko boom

Mmhn zow goy hllee

2016, 4 сар 21. 17:22
4

ЗҮҮНГАРЫН ХААНТ УЛСЫГ СЭРГЭЭН БАЙГУУЛЖ ХОВДЫН ХЯЗГААРЫГ МОНГОЛООС САЛГАХ ГЭЖ ОРОЛДСОН БАЛТ ВАНГИЙН ОХИН НИРЖИДМАА БАЙНА. ЯГ ХЯТАДАД УРВАСАН ГЭЖ ҮЗЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ, ХАРИН САЛАН ТУСГААРЛАГЧ БАЛТ ВАН ГЭВЭЛ ЗОХИНО.

2016, 4 сар 21. 16:12
Зочин

ер нь л шинжаан ховдоос гаралтай хүмүүсийг, торгууд нарыг хятадууд өөртөө ил далд аргаар урвуулан ашигладаг юм байна даа. тэд ч энэ үүргээ давуулан биелүүлдэг юм байна. тэднээс үеийн үед болгоомжлох ёстой юм байна.

2016, 5 сар 5. 21:00
КОВД КҮН

ЧИ КОВДООС ЭВЛЭГЭЭГ КЭЛЭЭД БНА УУ???

2016, 4 сар 21. 15:59
Зочин

ХЯТАДАД УРВАСАН БАЛТ ВАНГИЙН УДМЫН ЯШКА БАЙНА

2018, 2 сар 18. 10:42
Зочинторгууд

Соёлтой бай .түүхээ судалж номоо сайн уншаарай'Бодвол чи ойд тойрсон ::::::: адил юум

2017, 1 сар 9. 16:11
Зочин

Yasan teneg hun be Chi uuruu Yashka.

2016, 4 сар 21. 17:00
Зочин

чи ч ёстой удмаараа толгой хоосон люмпэн пролетарийн удам байна даа

2016, 4 сар 21. 16:23
Зочин

ёстой тэнэг

2016, 4 сар 22. 7:33
Зочин

vh chi

2016, 5 сар 3. 10:02
mongol

tenegee yund gaihuulnav...tuuhiig tuuheer n orhi za. Ene huuhneer baharhaj baina, neg ch gsen Mongol tsuutai emegtei, France-d neree duursgaad Mongol gedeg neriig gargaad avchee, ymar saihan ym bee.

2016, 4 сар 21. 15:56
зочин

гайхуулаад ч байх зүйлгүй гадныханы дэвсгэр болсон л хүүхэн байсан байна лээ шүү дээ

2016, 4 сар 24. 15:02
зочин

Чи бол ийм хүүхнийг шаах нь битгий хэл уулзаж ч чадахгүй **** байна даа. Энэ хүний амьдралын зовлон жаргалыг чи бол мэдэхчгүй. Мэдье гээд хаанаас ямар мэдээллээс олж авахаа ч мэдэхгүй. Чи бол 4 хэл битгий хэл монгол хэлээ ч сайн эзэмшээгүй шаар байна.

2017, 1 сар 9. 16:15
Зочин

Yaag unen ug iim hun sugiig delhii yaj daadag yum boldoo.

2016, 5 сар 3. 10:04
mongol

Ymar uchirtai yvsan garsan yug n ch medkui baij amniihaa ongorhoigoor ungaj baih ymaa neeree. Ymartai ch chamaig ingeed ungaad hevtej baihad chine ene huuhen Mongol gedeg neriig duursgaad tuuhend temdeglegdeed uldej dee, tenegee.

2016, 4 сар 21. 15:53
Зочин

Хятадад урвасан Балт вангийн удам уу?

2016, 5 сар 3. 10:06
mongol

Tuuh medehgui baij, urvagch ene teree bolij uz ta nar. gadaadad garhaaraa l urvasan bolj baina uu? sain saihan, medleg bolovsrol hoogood yvsan baishtee. Ta nariin ovog deedes har gertee boor guursandaa barigdaad hevtej bhad, ene hatan neree duursgaad France-d yvj baijee dee yanz n hahaha

2016, 5 сар 5. 18:12
Зочин

boos guursandaa barigdaad ch geh shig

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]