Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Bloomberg: Эстони 320 км тусгалтай пуужин худалдаж авлааУншсан2,380

Илүү өндөр алслал бүхий зарим “Габриэль” нь их өндөр авч нисэх замаар ойролцоогоор 500 км орчим тусах чадвартай гэж үзэж байгаа.

Орчуулагч Б.Бадрал

Уншигчдадаа геополитик болон олон улсын цэрэг зэвсэглэлийн салбартай холбоо бүхий цаг үеийн мэдээллүүдийг хүргэж байна.

Эстони улсын зэвсэгт хүчин 320 км-ийн алсын тусгалтай усан онгоц эсэргүүцэх далавчит пуужин худалдан авчээ. Пуужин худалдан авах гэрээг аравдугаар сарын 6-нд Эстонийн Батлан хамгаалах яамны Хөрөнгө оруулалтын улсын төв ба “Протеус Эдвансед Системз (Proteus Advanced Systems) компани байгуулсан бөгөөд энэ компанийн бүрэлдэхүүнд Израйлийн “Израэл Аэроспейс Индастриз” (Israel Aerospace Industries), Сингапурын “Эс-Ти Инджиниринг Лэнд Системз” (ST Engineering Land Systems) компаниуд багтаж байдаг.

Эстонийн хувьд “Протеус Эдвансед Системз”-ээс худалдан авах “Blue Spear” (Хөх жад) пуужин нь зэвсэглэлдээ авч байгаа анхны усан онгоц эсэргүүцэх пуужин болж байгаа юм. Улмаар Эстонийн гарт байгаа усан онгоц эсэргүүцэх пуужин Оросын хувьд тун ч ноцтой асуудлын эх үүсвэр болох чадвартай. Эстонийн Тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүн ердөө 300 албан хаагчтай, зэвсэглэлд нь хөнгөн зэвсэг бүхий зургаан жижиг усан онгоц байдаг ч түүний командлагч Юри Саска “Бидний сонгож авсан зэвсэглэлийн систем нь цаашдын арван жилдээ Эстонийн тэнгисийн цэргийн хүчний хамгаалалтын үндсэн элемент байх болно. Эстонийн тэнгисийн цэргийн хүчин нь үндэсний, бүс нутгийн болон батлан хамгаалах хамтарсан ажилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах боломжтой боллоо” гэжээ.

Энэ хүний хэлж байгаа нь тоглоом биш.

“Хөх жад” пуужин нь Израйлын “Габриэль” пуужингийн хамгийн сүүлийн үеийн сайжруулсан хувилбар. Пуужингийн урт нь ойролцоогоор 6 метр, хөдөлгөөнт харвах сууринаас харвадаг олон горимоор нисэх чадвартай. Жишээлбэл, бага өндөрт нисч чадна. Эсвэл бүр маш бага өндөрт нисч, нэлээд хэдэн арван кг хошуугаар цэнэглэгдэж, дээд зэргийн оновчтой болгохын тулд өөрийгөө чиглүүлэх идэвхтэй радио локацийн системтэй. Мөн радио электрон тэмцлийн системийн дайралтаас хамгаалагдсан гэнэ.

Илүү өндөр алслал бүхий зарим “Габриэль” нь их өндөр авч нисэх замаар ойролцоогоор 500 км орчим тусах чадвартай гэж үзэж байгаа. Харин хамгийн бага өндөрт нисэх онгоц эсэргүүцэгч пуужингийн хувьд “Габриэль” нь түлш зарцуулалт дээр илүү үрэлгэн. Тийм учраас алсын тусгал нь 320 км-ээс бага байдаг.

Гэхдээ л усан онгоцны хөдөлгөөн их өндөр байдаг Балтийн тэнгисийн хувьд 320 км гэдэг бол чамлахаар зүйл биш. Ялангуяа, пуужинг Эстонийн нутгаас хөөргөвөл. Яагаад гэвэл Эстонийн нутгаас хөөргөсөн “Хөх жад” пуужин Балтийн тэнгис дэх Оросын Санкт-Петербург боомтыг Польш ба Литвийн дунд хавчигдсан Оросын харьяа нутаг болох Калининградтай холбодог Финийн буланг давж нисэх ч боломжтой.

Калинград бол Дэлхийн хоёрдугаар дайны өв гэж болно. Нэгэн цагт Германы нутаг байсан энэ газар одоо Оросынх болсон бөгөөд өнөөдөр Балтийн тэнгис дэх Москвагийн гол түшиц газар юм. Энэхүү 224 км.кв талбайтай, 400 мянган оршин суугчтай нутаг дэвсгэр янз бүрийн зэвсэглэлээр битүү хучигдсан газар аж.

Калининград муж нь Балтийн тэнгисийн бүс нутаг дахь Оросын түшиц газар болж өгснөөр, тэнд байрласан тэнгисийн болон хуурай замын цэрэг нь НАТО-гийн хамгийн хүч султай гишүүд болох Латви, Литва, Эстонид нөлөө үзүүлэх боломж олгодог.

Гэхдээ Калининград мужийн байршил нь нэг талаас давуу тал боловч бас томоохон сул талтай. Энэхүү Оросын түшиц газар нь НАТО-гийн гишүүдээр бүслэгдэж байрласан. Ингэснээр бүс нутгийн геополитикийн байдал муудвал НАТО-гийн гишүүн орнууд Калининград мужийн нөөцийг хангаж байдаг ачааны машин, усан онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг хялбархан хааж чадна гэсэн юм. Чадах төдийгүй 10 жилийн өмнө ч ийм юм болж байсан. Хариуд нь Москва Санкт-Петербургийг Калининградтай холбосон тэнгисийн худалдааны шинэ зам нээж байлаа. Хэрэв цэрэг дайны мөргөлдөөн бүс нутагт үүсвэл энэ хэсэг газар нь хангамжийн цувааны давтамжаас шууд хамаарна гэж баттай хэлж болно.

Одоогийн байдлаар НАТО Балтийн тэнгисийн бүс нутагт нэлээд хүчирхэг тэнгисийн цэргийн хүчтэй байгаа. Гэхдээ тэд Эстонийн мэдлийнх биш, бүр нарийн яривал НАТО-ийн гишүүн Балтийн тэнгисийн гурван улсын алиных нь ч биш. Эстонийн мэдэлд байгаа цорын ганц минад саад тавигч, мина хайгч гурван ширхэг самнагч онгоцнуудын ганцынх нь ч усан түрц 500 тонноос хэтрэхгүй бөгөөд бүгд хамгаалах зориулалттай усан онгоц. Тэдний зорилго бол Эстонийн боомтуудыг худалдаа арилжаа хийхэд нээлттэй байлгах.

Хуурай газрын хөдөлгөөнт сууринаас хөөргөдөг усан онгоц эсэргүүцэгч пуужин нь хамгаалах чадвартай гэдэг нь гарцаагүй. Жишээлбэл, Оросын тэнгисийн десантын хүчнээс хамгаалах боломжтой.

Гэхдээ нөгөө талаас эдгээр пуужин нь давшилтын зэвсэг юм. Европ дахь тэнгисийн хамгийн чухал бөгөөд хамгийн нарийн газар байрласан Эстонийн пуужингууд Калининградыг Оросын эх газартай холбож, түлш ба хүнсээр хангадаг урсгалыг хаах чадвартай. “Хөх жад” пуужин нь зүгээр нэг усан онгоц эсэргүүцэгч пуужин биш. Усан онгоц эсэргүүцэгч бусад пуужингийн адилаар хуурай газар дээрх байг ч довтлох боломжтой пуужин юм. Харин Санкт-Петербург бол Эстонийн хилээс ердөө 150 км-ийн зайд байдаг. Эстони хэдэн ширхэг “Хөх жад” худалдан авч байгаа нь мэдэгдэхгүй байна. Нэг пуужин нь ойролцоогоор 5 сая долларын үнэтэй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]