Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн энэ үеийг хагарч бутарч хоорондоо тэмцэлдсэн, нөгөөтэйгүүр Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн XVII, XVIII зуун Олноо өргөгдсөн Монгол улсыг тунхагласан XX зууны эхэн хүртэлх хугацааг хамруулан ойлгоно.

Манжийн төрд хүчээ өгсөн Монгол гүнжийн түүхУншсан15,902

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ

1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.

Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

 

Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна. Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.

Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг. Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна. Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг. Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ. Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.

Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа. Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ. Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ. Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг. Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн түүх бий.

Сэтгэгдэл 27ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 26. 21:39
Hatuu hun

heeriin chonotoi niilsen .... gedeg ene.

2016, 7 сар 26. 11:46
Батаа

Энд сэтгэгдэл бичсэн тэнэгүүдээс цэвэр Монгол хүн байна уу?Хятадын хольцтой бас өмхий дөрөвдүүд л хэл яриа нь хөгжөөгүй бөөснүүд сэтгэгдэл бичсэн байна.

4 сар 11. 18:19
хүсэл

цэвэр монгол гэж үгтоос байхгүй дээ хө

7 сар 25. 15:16
Зочин

Манж чин улсын нөлөөнд байх үед монголчуудыг хятад хүнтэй гэрлэхийг хориглосон хууль гарч байсан гэдэг. Би их гайхдаг байлаа. Гэтэл нутгаа санасан монгол бүсгүйн хийсэн үйл байсан байж дээ.

2016, 7 сар 1. 10:04
ar halh

tgd ym blhor BARUUN MONGOLIN TENEGVVD MANJIN TUHAI NIITLEK YWUULAXAR URVAGCH MURVAGCH GD HUTSAAD BNA XALXIN ACHAAR AMID VLDEJ GAZAR SHOROON DR NI AMIDARCH BJ HAAN BNA TER OIRADUUD CHIN HYDULAD UUSAAD ALGA BOLSON HAANA BNA GAZAR NUTGA CHIN HASAG , HUJJA , OROSIN OMCH BOLSON

2016, 7 сар 21. 23:30
Халх

тийм шүү яг үнэн Ар Халх дээр Монгол улс сүндэрлэсэн

2016, 9 сар 26. 21:41
Hatuu hun

Busad mongolchuudaa zolioslon baij Mongol uls uldsen . Tedniig hun am gazar nutagtai ni hyatad orsod ugch baij bid hadnii zavsar havchuulagdan uldsen uls yum

2016, 7 сар 1. 10:00
zvvngar vs manj

manjuud chin hytan aimgiig vgvi hiij garch irch altan uls gegchig baiguulj mongolin haadig modon eljgend haddag bsn ym bnlee tgd ix mongol ulsin vyd muhuj uls torin butralin vyd daxin hvchiig awsan

2016, 7 сар 1. 9:57
dundad zuun

tgdhdee manjuud yah ingej ezlen tvremgilsen ym boldoo herwe mongolchuud manjid 200 jil darluulagvi bol bidni uls orno odiid ymar bsnig hen medexew chhngis khani helsner jinhene orsoldogch daisna hvrtel hairladag bx ystoi gj helsem baidag tegtel tgegvi ulmaar hydax ustai horon muu oroldlogo xiisenbolokhor oorsdo ingj tvvhiin tawtsangas ustaj vgvi bolson bxalda.

2017, 11 сар 29. 23:36
Зочин

Uuu naigui, manaihan darluulah aimaar durtai. Darlagchid, ulsaa hudaldagchdaa magtahaaraa shulsee tatahaa meddeggui, aav eej ruugee ch bosno yarih yum bhgui, nugasgui!!

2016, 6 сар 30. 22:59
jgjgjg

KANSIGIN EH YMU TGD

2016, 6 сар 30. 22:55
mgng

amirlangui hatan gj

2016, 6 сар 30. 22:27
manjuud

MANJUUD BOL OIRADUUDIG BODWOL AUGA VNDESTEN SHV YMAR ***** OIRADUUD BISH HOORXI XDN OROWDOLTOI VHENTSERVVD NEGNE HYDAJ BJ AMID VLDSEN XDN HUJAA SAMAATAI SHEESNVVD DORWOD ,BAYD ,OOLDOOSO AWHUULAAD ODOO HYTAD 10 SAY MANJ VNDESTEN BNA HARIN OIRADUUD HAANA BNA USTAJ VGVI BLSN.

2016, 6 сар 30. 22:24
halh

ENH AMGALAN HAANI EEJ BORJIGON UGSAANI XALX XATAN BSN BXA

4 сар 11. 18:22
хүсэл

боржигон гэхээр халх болдгиймуу тэнэгээ чи хужаа, боржигон говийн хэдэн аймагт л байдаг

2016, 6 сар 30. 22:23
halh

HEN NI HENES URWASAN GJ UMXI DORWOD OOLDVVD HUTSAD BGARAI XALXIN ACHAAR AMID VLDCHIXECH CHOHUNDORJ , UNDUR GEGEEN ZANABAZAR , NAR URVAGCH BISH SHVV.

2017, 2 сар 17. 3:45
Зочин

Chahuun dorj

2016, 6 сар 30. 22:16
manj

gaixaltai ene bol mongoliin negen suut hatdin neg ymaa manj bol mongoltoi adil nvvdelchin aimag ym ( harin ene ***** oiraduud oorsdin burugasa bolij hyduulsan ym galdan gegch urvagch nohoi halhuudig hohrooj manj haani tewcherig barj bsn ymd

2016, 6 сар 16. 12:45
Зочин

husmeergui l hatan bna

2016, 6 сар 16. 10:38
durwed

ХАЛХУУД УГААСАА ИЙМ УРВААЧ ШАРВААЧ НАР БАЙСАН ЮМ ОО

2017, 2 сар 17. 21:42
Зочин

ok

2016, 6 сар 16. 12:46
Зочин

chi muu hagalan butargagch nadtai taarval bi chamaig shuud alna

2016, 6 сар 16. 11:28
Зочин

tenegteerei, durvud min

2016, 9 сар 5. 16:10
Зочин

zaa ingeed 2 mongol hulgaich bie bienee tsaash haruulvaa gej,,,

2017, 8 сар 11. 12:28
Зочин

Yeiin yed iim nuhdyydees bolj mgl hyn am tsuun heryyltei uruultai yavj irsen bh ni l d. Bid chin orchin ye 21r zuund amidarch bga busu. Tyyhee bol hayaj geej bolohgyi. Tyyheesee suraltsaj hereggyi avir aranshingaa geej shine ye, orchintoi hul niilyylen alhaj bj taaashid tevchij yldeh yostoi ye udam yum shig sanagdaj bn

2017, 12 сар 28. 16:56
Ойрд монгол

халхавч гэзээнүүдээ гэж

4 сар 11. 18:23
хүсэл

ккккккк яаг үнэн хогийн урваачид

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]