Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ромын жанжин Марк Антонийн тухай 10 баримтУншсан15,905

Марк Антони нь Ромын цэргийн жанжин бөгөөд улс төрийн зүтгэлтэн юм. Түүний амьдрал, үйл хэрэг Бүгд найрамдах улсаас Эзэнт гүрэн рүү шилжих үеийн Ромын түүхийн салшгүй нэг хэсэг болдог.

Марк Антони нь Ромын цэргийн жанжин бөгөөд улс төрийн зүтгэлтэн юм. Түүний амьдрал, үйл хэрэг Бүгд найрамдах улсаас Эзэнт гүрэн рүү шилжих үеийн Ромын түүхийн салшгүй нэг хэсэг болдог. Юлий Цезарь ба түүний хайрт хатан хаан Клеопатрагийн дотны найз байсан Марк Антонигийн амьдрал элдэв явдлаар дүүрэн байжээ. Ингээд түүний талаар 10 баримтыг толилуулъя.

#1 Марк Антони өсвөр насандаа архинд донтогч, сүйтгэгч, завхай нэгэн байжээ

Марк Антони манай эриний 83 оны 1-р сарын 14-нд Ромд мэндэлжээ. Ромын өсвөр насны иргэдийн нэгэн адил Марк тэр насандаа найзуудын хамт Ромоор хэрэн тэнэж, гладиаторуудын тулаан үзэж, мөрийтэй тоглож, архи уун зугаацдаг нэгэн байв. Тэрээр мөн олон олон дуулиантай хэргүүдэд орооцолджээ. Марк хэт үрэлгэн зангийнхаа улмаас ердөө хорьхон насандаа асар их өрөнд унасан байдаг. Улмаар Афин руу зугтаж, философи болон илтгэлийн урлагт суралцжээ.

#2 Түүний жанжны карьер морин цэргийн ахлах байхаас эхлэлтэй

МЭ-ий 57 онд Аулус Габиниусын удирдлага дор Марк Антонигийн цэргийн карьер морин цэргийн ахлагч байхаас эхэлж. МЭ-ий 54 онд Пальмир болон Египетэд маш чухал ялалт байгуулсныхаа дараа Антони Бүгд Найрамдах Ром Улсыг удирдаж байсан гурван зүтгэлтний нэг болох Юлий Цезарийн (бусад хоёр нь Помпей ба Красс нар) цэргийн албанд нэгдсэн.

#3 Марк Антони, Юлий Цезарь хоёр сайн найзууд байсан

Цезарийн удирдлага дор Антони маш сайн цэргийн жанжин болж, Бүгд Найрамдах Ром улсыг амжилттай өргөжин тэлэхэд хүргэсэн Галлийн аян дайнд оролцсон. Энэ үеэр Марк Антони, Цезарь нарын нөхөрлөл үүсч, Цезарь хөнөөгдөх хүртэл үргэлжилсэн юм.

#4 Марк Антони цэргийн жанжнаас гадна зөгнөгч, түшмэлийн үүрэг гүйцэтгэж байсан

Галлийн аян дайны дараа Цезарийн улс төр сонирхдог бүх л тойрон хүрээлэгчид Ромд өндөр албан тушаал хүртсэн. Харин Антони маш хачирхалтай албанд тохоон томилогдсон бөгөөд энэ нь шувуудын нислэгийг судалж Ромын бурхдын хүслийг тайлбарлах үүрэгтэй зөнч хэмээн тайлбарлагдана. Дараа жил нь Антони карьераа өсгөв. Тэрээр аливаа хууль тогтоомжид хориг тавих бүрэн эрхтэй болсноос гадна түүнийг Цезарь давуу тал болгон ашиглаж байв.

#5 МЭ-ий 44 онд Антони Консул болсон

МЭ-ий 53 онд Красс насан эцэслэж, Помпейн дэмжигчид Марк Антонийг эрдмийн зөвлөлөөс хөөж, Цезарийг суудлаас нь буулгасан шалтгаар Цезарь Помпейн хооронд иргэний дайн өрнөв. Тухайн цаг үед Цезарь Итали, Испани, Сицили ба Сардинийг эзлэн авсан. Помпейг дарсны дараа МЭ-ий 44 он гэхэд Марк Антони Цезарийн дараа бичигдэх Ромын хамгийн хүчирхэг хүн болж, Цезарь түүнийг өөрийн хамтрагч консул болгосон гэдэг. Консулууд нь жилд нэг удаа сонгогдож, Бүгд найрамдах улсыг хамтран захирдаг байв.

#6 Цезарийн үхлийн талаарх хуйвалдааныг Марк Антони мэдэж байсан ч түүнийг аварч чадаагүй

Цезарь бүх хүчийг гартаа авахаас сэргийлж хэсэг бүлэг сенаторууд түүний амийг хороох хуйвалдаан зохиож байв. Марк уг хуйвалдааныг мэдчихээд Цезарийг тус уулзалтад явахыг зогсоох гэж яарсан хэдий ч Маркыг мэдэгдэхээс өмнө сенаторууд Цезарийг тусгаарлаж, хэдийнэ хороосон байв. Цезарь 23 удаа хутгалуулж, цус алдсаны улмаас нас баржээ. Өшөө хорсолдоо автсан ч амиа алдах аюултай байсан тул Марк Антони ядуу тариачны хувцас өмсөн Ромыг орхисон гэдэг.

#7 Цезарийн оршуулах ёслол дээр хийгдсэн Марк Антонигийн ажиллагаа олны дургүйг хүргэсэн

Удалгүй Марк Антони Ромд эргэн ирэв. Цезарийн оршуулгын ёслолын үеэр Марк Антони үг хэлж, ромчуудыг амжилттай уриалан дуудаж үймээн тарьж чадлаа. Антони олон түмнийг хөдөлгөж, Цезарийг хөнөөсөн хуйвалдагчдын байшинг шатааж, Брут болон Касс нарыг Грек рүү зугтахад хүргэсэн юм. Юлий Цезарийн тухай жүжгийн зохиолд Шекспирийн хэлсэн үг нь Английн утга зохиолын хамгийн алдартай илтгэл билээ.

#8 Бүгд Найрамдах Ром Улсыг Ромын эзэнт гүрэн болоход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Марк Антони

МЭ-ий 42 онд Марк Антони, Цезарийн дараагийн угсаа залгамжлагчаар нэрлэгдсэн, түүний гайхалтай үеэл Октавиан болон Эмилиус Лепидий нар Ромын эзэнт гүрнийг өөр хоорондоо тусгаар муж болгон хувааж, Ромын засаглалд гурван зүтгэлтний дарангуйллыг тогтоожээ. Тэдний дундах холбоог Хоёрдугаар Гурвал гэдэг ба Марк Антонигийн тушаалыг нөгөө хоёр нь дэмжсэнээр Бүгд Найрамдах Ром улс албан ёсоор үгүй болж оронд нь Эзэнт гүрэн бий болов.

#9 Клеопатраг нас барсан гэж бодсон Антони амиа хорложээ

Холливудын киноны хэсэг

МЭ-ий 41 онд Марк Антони Египетийн хатан хаан, Цезарийн хайрт амраг, хүүгийнх нь ээж Клеопатратай хэдийнэ хайр дурлалын романс үүсгээд байв. Антони, Клеопатра нарын дундаас гурван хүүхэд төрсөн гэдэг. МЭ-ий 32 онд Антони өөрийн авааль гэргий болох Октавиагаас гэрлэлтээ салгасан. Октавиа нь Октавианы эгч байсан. Үүний хариуд Октавиан Клеопатрагийн эсрэг дайн зарласан. Октавиан Марк Антони хоёр алдартай тулаан хийж нийтлэлийн баатар маань ялагдсан бөгөөд үүний улмаас Клеопатраг амиа алдсан гэж элчийн үгэнд итгэсэн Антони өөрийн хутгыг сугалан авч амиа егүүтгэжээ. Гэвч түүний буруу байв. Клеопатра амьд байсан төдийгүй түүнийг олж ирсний дараа Антони хайртынхаа гарт насан эцэслэсэн юм. Октавианы цэргүүд Египетийг эзлэхэд Клеопатра амиа хорлосон нь түүхэнд алдартай билээ.

#10 Антони нийт таван удаа гэрлэж, маш олон хүүхэдтэй болсон

Антонид Фадиа, Антониа, Фулвиа, Октавиа болон Клеопатра гэсэн таван эхнэр байсан. Фадиагаас хэд хэдэн хүүхэд, Антониагаас нэг охин, Фулвиагаас хоёр охин, Октавиагаас хоёр охин, Клеопатрагаас нэг хүү, хоёр охинтой болсон. Дөрөв дэх гэргийг Октавиагаас нь төрсөн охидуудаас Ромын алдартай эзэн хаад Калигула, Клаудиус, Нерон нар мэндэлсэн. Харин Клеопатрагаас төрсөн охиныхоо хувьд тэрээр Мавританийн хааны гэр бүлийн өвөг дээдэс болсон түүхтэй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]