Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Киевийн Русь ба Украины түүхУншсан44,311

Тэртээ Евразийн тал нутагт IX-XII зуунд Киевийн Русьчууд Киев хотыг тойрон Оросууд буюу сляванчууд амьдарч байсан юм.

Түүхийн ухааны доктор, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан ахмад Т.Сүхбаатар бичиж байна.


 

Тэртээ Евразийн тал нутагт IX-XII зуунд Киевийн Русьчууд Киев хотыг тойрон Оросууд буюу сляванчууд амьдарч байсан юм. Тэр үед Украин гэдэг үндэстэн байтугай улс байсан гэх ул мөр байхгүй билээ. Харин түүхэнд Киевийн Русь буюу Киевийн оросууд гэх нэр гарч эхэлсэн юм.

Киев хот хэзээ байгуулагдсан бэ? VI-VII зууны үеэс Киевийн тухай сурвалжид гарч эхэлсэн. НТӨ 430 оны үед Киевийг ханхүү Кием (Кий), Щек, Хорив гэх 3 ах дүүс байгуулсан гэж үздэг. Тэд бол цэвэр славян хүн байжээ. Гэхдээ тэр үеийн хот гэхээсээ илүү жижиг суурин бууц л байжээ. IX зууны үед л Киев арай томорч Византи руу хийх аян дайн худалдааны гол түшиц төв болж өргөжжээ.

НТӨ 882 онд Олег (?-912) ван их дайн хийж Орос орныг нэгтгэн Киевд төвлөрөн суусан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Эндээс л Киев оросын хотуудын эх болжээ. Олег вангийн түшиц газар нь Новгород байсан ч тэрээр худалдаа аян дайн хийх дөт ойр замыг бодож өмнөд зүгийн Киевт суух болсон байдаг. Ингээд Киевийн вант улс Бат хааны цэрэгт эзлэгдэх хүртлээ 1240 он хүртэл оршин тогтнож байсан юм. Киев хот тухайн үеийн оросын эдийн засаг, улс төр,  соёл, оюун санааны гол төв болж байсан юм.

Киевийн вант улс 1240 оны 12 сард Бат хааны цэрэгт эзлэгдсэнээр Киев хот үгүйрэн хоосорч дахин хэзээ ч оросын улс төр, эдийн засгийн гол цөм нь болж чадаагүй юм. Киев хот тухайн үедээ 40,000 орчим оршин суугчидтай байсан бөгөөд эзлэгдэх үед 25,000 орчим хүн амь насаа алджээ. Түүний орон зайг Москвагийн вант улс өвлөн авч Москваг тойрсон алтан кольцо буюу улс төр, эдийн засгийн төвлөрөл бий болжээ. Ингээд Киев хот оросын зах хязгаарын ямар ч ач холбогдолгүй хулгайч дээрэмчдийн орогносон Зүчийн улсын харьяа жижигхэн вант улс болон үлдсэн юм. Киевийн вант улсын удирдлагыг Зүчийн улсын эрх баригчид Чингис хааны алтан ургийн ноёноор шууд удирдуулдаг байсан бөгөөд XIV-р зууны дунд хэрд л сая нэг өөрсдөө вангаа сонгох эрхийг олж авсан юм.

XIV зууны дундуур Зүчийн улсын хүчин чадал суларч Литвагын болон Москвагийн вант улс гэсэн хоёр улс бий болж эхэлсэн юм. Энэ нь оросын нутгийг Литва болон Москковия гэсэн хэсгүүдэд хуваасан юм. Яваандаа нийгэм болон соёлын өөрчлөлтөөс үүдэн оросуудыг их орос (дорнод орос), баруун талыг нь бага оросууд буюу мало русь украин, белая русь  буюу цагаан оросууд белорусь гэж хуваах болжээ. Энэ гурван салаа мөчрүүд удаан хугацааны туршид өөрсдийгөө зүгээр л оросууд гэж нэрлэж байсан юм.

1350-д он гэхэд Зүчийн улсад хямрал нүүрлэж Жанибек хааны хүү Бердибек хаан баруун оросыг хянаж чадахгүй болж Литва болон Польшид алдсан юм. Харин дорнод орос дахин Зүчийн улсын эрхшээл дор 1500 он хүртэл оршиж байсан учир түүхэн хөгжлийн ялгааг улам бүр гүнзгийрүүлсэн билээ. Оросыг өрнөдийн хөгжлөөс 100 гаруй жилээр хоцроосон гэсэн яриа эндээс үүссэн юм. Харин ч дорнод Орос Зүчийн улсын харьяанд байсан тулдаа тэр үедээ хүчирхэг байсан Литва болон Польшийн дарангуйлал цаашлаад ромын папын католик шашны тулгалтаас аврагдсан гэж үзэж болно.

Дорнод Русьт Украин гэх үндэстэн хэзээ үүссэн юм бол. Украины ард түмний гарал үүслийг Днеприйн козакуудын түүхээс салгаж үзэх аргагүй. Тэгвэл козакууд гэж хэн бэ? Ихэнх хүмүүс казах, казок, казак гэсэн нэршлүүд дотор төөрөлдөж байдаг. Эртний орос хэлээр-козакъ, украинаар-козак, польшоор-kozak, литваар-kazokas,белорусь хэлээр-казакі гэж дууддаг.

Козак хүн ам бүрэлдэж бий болсон нь XV зууны дундаас эхтэй, тал нутагт өрнөж байсан тэмцлээс үүдэлтэй байдаг. Козак нь түрэг татар үг бөгөөд ерийн чөлөөт дайчин гэсэн утгатай юм. Козакуудын дийлэнх нь нийгмийн гарлын хувьд оргодол босуул тариачдын удам болохоор нийтийн эрх ашгийн төлөө босож тэмцэх тариачдын талд орох хандлага байнга гаргадаг байжээ. Нэрт евразийн үзэлт Л.Н.Гумилёв козакуудыг угсаатны онцгой дэд бүлэг гэж тодорхойлсон байдаг. Голландын нэрт дипдоматч Исаак Масса козакуудын ихэнх нь эзнээсээ зугтсан хамжлагууд гэж нэрлэсэн нь нэг талаар зөв юм. Нөгөө талаар эзэн нь олон тооны зарц хамжлага тариачидаа тэжээж дийлэхгүй болохоороо эрх чөлөө олгон хүссэн зүгт нь явуулдаг байжээ. Хээрийн хулгайч дээрэмчид гэсэн нэр илүүтэй зохимоор ч юм шиг.

Чөлөөт козакууд өөрсдийн хөлс хүчээр олж авсан бие даасан эрхээ эдлэн амьдарч засгийн хүссэн дэг журамд ордоггүй байв. Тариачид зэрлэг тал нутаг руу оргох явдал улам бүр үргэлжлэх болсон тул Москвагийн зүгээс оргодлуудыг барьж хорих, эдлэн газрыг нь булаах мөн зах хязгаар нутаг руу цөлөх болжээ. Энэ нь яваандаа козакуудыг төрд дайсагнах нөхцөлийг нь улам бүр нэмэгдүүлсэн юм.

Ийм маягаар тал нутгийн хязгаар (Украина гэдэг нь слав хэлээр “хязгаарт” гэсэн утгатай үг юм)-т козакуудын үгээгүй ядуу хэсэг (пролетари) болох “голытьба” (хоосон нүцгэнчүүд гэсэн утгатай) хэмээх жилээс жилд тоо толгой нь өсөж үржсэн, угсаа язгуургүй, юу ч хийхэд бэлэн, юунаас ч буцахгүй хүн амын нэг бүлэг () бий болж, тохирох удирдагч, таарах уриа лоозон л олдвол хэзээ бол хэзээ Москвагийн улсад аюул  занал учруулахад бэлэн болж байв.

Украина буюу зах хязгаар нутаг нь тариачдын хувь эрх чөлөө амь амьдрал нь болж нэг ёсны “эльдорадо” болж байв. Америк нэгэн цагт эрх чөлөө амь амьдрлын баталгаа болж байсантай адил зах хязгаар нутаг мөн л тийм боломж олгож байсан тул үхэн хатан тийшээ тэмүүлж байжээ.

Козакуудыг дотор нь Доны, Запорожын, Хопёрын, Мещерын,  Днеприйн, Сибирь, Уралын гэх мэт олон хэсэгт хувааж үздэг.

Энэ нь ч зөв байсан юм. Польш-Литвагийн холбоо нь козакуудыг нэгтгэн зохион байгуулалтад оруулан Москвагийн эсрэг сөрөн зогсох томоохон хүч болгосон юм. Орчин цагийн олон улсын харилцааны онолоор “буфер” улс гэж үзэж болно. Польш болон Литвагийн улс төр, соёлын нөлөө козакуудын дунд нэвтэрч эхэлсэн нь нэгэн өвөрмөц үндэстний эхлэлийг бий болгосон байна.

Доны козакууд

Польшууд ч козакуудаар дамжуулан оросын дотоод хэрэгт нэвт хутгалдан орсон нь Орос Польшийн хойшдын харьцааны зөрчлийг тавьж өгсөн юм. Козакуудыг Оросууд ч Польшууд ч ашиглаж байсан юм. Польшууд козакуудын тусламжтайгаар 1610 оны 06 сарын 24 нд Можайскийн дэргэд оросуудын бут цохин өөрсдийн нөлөөг бэхжүүлсэн бол оросууд 1612 оны 10 сарын 25 нд мөн л козакуудын тусаар Кремльд шивээлсэн польш цэргүүдийг буулган авч байжээ.

Киев хот 1600-д оны дундаас өөрийн гэсэн өвөрмөц шинжийг бүтээгээд байсан юм. Мало русьчууд Украинчууд буюу хязгаар нутгийнхан гэсэн нэршилтэй болж энэ нь козакуудтай харилцах албан ёсны бичиг баримтад хүртэл дурдагдах болжээ.

Хязгаар нутгийн козакууд (Украинчууд) нь нийгмийн хувьд уусгаж шингээхэд бэрх, үндэсний болоод шашин мөргөлийн хувьд харь элемент байв. Энд угсаатны хувьд Польш, Литва, славян, түрэг гаралтан, татар, зэрэг есөн шид нь холилдсон хүмүүс холхиж байв.

Украинчууд гол ажил бол хөрш орнууд болон татар түрэгийн харьяаны нутагт халдан дээрэм тонуул хийх явдал байв. Энэ нь дээрэм тонуул нь Орос, Польш, Литвад ч төвөг учруулах болсон юм. Тиймээс Польш өөрийн талд урвуулах, мөн цэргийн хямд хүч болгон ашиглаж байснаас үүдэн бүртгэлтэй козак гэдэг нэр томьёо үүсжээ. Зарим нь нэгдэн нийлж Польш-Литвад үе үе хүндхэн цохилт өгч байжээ. Ямар нэгэн удирдагч засаг захиргаа ч гэж байсангүй. Оросууд тэр чигт нь зөнд хаясан байлаа. Анхаарал хандуулсан ч засан тохинуулахад нэлээд хүч цаг хугацаа шаардсан ажил болох байсан юм. Тэгээд ч Польшийн нөлөө энэ хязгаар нутагт хүчтэй байсан учир дайтахаас ч төвөгшөөж байсан билээ.

Хязгаар нутагт 1648 онд гетман (Польш хэлээр hetman, герман хэлээр Hauptmann, монголоор ахмад буюу дарга толгойлогч гэсэн утгатай) Богдан Хмельницкийн удирдлагаар козакууд томоохон бослого гаргаж нөлөөгөө бататгах зорилгоор орж ирсэн Польшийн цэргийг хиар цохисон юм. Козакуудын анхны зорилго зөвхөн харгис Польшуудыг хөөн гаргах байсан бол яваандаа автономит эрхийг хангах зорилго болон хувирчээ.

Дараа дараагийн жилүүдэд Польш Козакын дайн сунжирах болсон тул гадны дэмжлэг хэрэгтэй болсон юм. Хоёр тал нэлээд нааштай заалт бүхий Зборивын гэрээг 1649 онд байгуулсан ч хэрэгжээгүй юм. Зовж олсон ялалт нь үүлэн чөлөөний наран адил замхрах аюулд оржээ. Гетман Богдан Хмельцкий Зүчийн улсын үлдэгдэл Крымийн хаант улс, осман түргүүдээс тусламж хүссэн ч нэмэр болоогүй юм. 1654 онд Переяславль хотноо оросын албат болох заалттай хохиролтой гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу Орос Козакууд хамтран Польшийн талд хэсэгчлэн цохилт өгч Польш улсыг бараг мөхлийн ирмэгт аваачсан юм.

Козакууд одоо л нэг автономит эрхтэй болох нь гэж бодож байсан ч энэ нь талаар болж 1657 оны зун Богдан нас барж түүнийг залган хурдан хурдан солигдсон гетманууд мөхөл рүү чиглүүлж байсан юм.

Гетман Петро Дорошенко Туркуудын ивээлд орж Крымийн татаруудаас цэргийн тусламж авах санаа агуулсан Польш-Оросыг ойртоход хүргэсэн юм. Орос-Польш 1667 онд Андрусовод хэлэлцээ хийж Украиныг хуваан авахаар тохирсон юм. Энэ тохироогоор Днеприйн зүүн хэсэг орост, баруун хэсэг нь Польшид шилжсэн байна. Гэсэн ч дэг журам тогтсонгүй бослого үймээн байнга гарах болсон юм.

Украинчууд өөрсдийгөө бүр тусгаар улс болох ёстой гэж итгэн бүхий л арга хэрэгслийг ашиглаж эхэлсэн юм. Гэвч амжилт ололгүй бүр I Петр хааны  үед Киев нь Оросын хаант улсын нэг муж буюу губерн болжээ. Хаант засгаас газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө бослого бүрийг харгисаар дарж эмх журмыг тогтоож байжээ. 1764 онд Гетман цолыг хүчингүй болгож губерний засаг захиргааг нэвтрүүлсэн нь козакуудын автономийг эцэс болохын дохио байв.

Хязгаар нутгийн козакууд эрх чөлөө тусгаар тогтнолыг олох хүртлээ буюу 1917 он хүртэл Оросын эзэнт гүрний мэдэлд байсан ч удалгүй дахин автономит БНУ нь болж явсаар 1991 онд л сая нэг тусгаар улс болжээ. Гэхдээ энэ бол огт өөр түүх л дээ.

Украинчууд гэж хэн бэ? Украинчууд бол цоо шинэ үндэстэн угсаатан ч биш зүгээр урван тэрсэлсэн засаг захиргаагүй Оросууд юм. Америк бол Англи гэдэг шиг.  Украин Орос хоёр адилхан ортодокс буюу үнэн алдартны шашинтай, нэг хэл, нэг соёл иргэншилтэй.

Толгой дээрх хохол үсээрээ л ялгаатай байх. “Хохол” (хохлушка – эмэгтэй нь) гэдэг нь украинчуудыг егөөдсөн доромж нэр. Украинчуудыг “хохол” гэж хэлдэг нь “хөх” ба “улу” гэсэн үгнээс гаралтай “хөх-шар” гэсэн утгатай хэмээн тайлбарласан байдаг. Мөн хөхөл гэдэг монгол үгнээс ч гаралтай гэх зэргээр батлах гэж хичээдэг, гэхдээ баттай нотолгоо бус.

Украин улс бол Оросыг өрнөдөөс хамгаалах ёстой буфер улс яах аргагүй мөн. Өмнө нь тийм ч байсан одоо ч тийм цаашид ийм байх ёстой. Эцэст нь хэлэхэд үүх түүхээ мэдэхгүй байж байгаагүй улсынхаа өмнөөс мөнгө, түүх нэхэх нь нэн өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй хувь тавилан юм.

Сэтгэгдэл 37ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 3 сар 21. 19:18
Зочин

Киевын вант улс гэж 6 - 13 дугаар зуун хүртэв оршин тогтнож байсан Оросоос тусдаа улс. Оросууд Монголын хараат, хамжлагат улс болж байсан үед Украйн мөн Алтан Ордны хамжлага албат болж байсан. Доны казахууд бол шал өөр түүх. Энэ МАН ын захиалгатай хуурамч түүх зохиодог лалын пизда өөрийнг чинь ороод ална шүү!

2022, 3 сар 22. 2:16
Зочин

Хөөе алчаарай ац минь. Халтайсан эр жомбого минь хуцалгүй олдсон эрхтэнээ хөхөөд сууж бай.

2022, 3 сар 18. 18:31
Зочин

Энэ өгүүлэл укрианчуудыг доромжилсон өнгө аястай бичигджээ. Би олон укриан танина. Дажгүй харьцаатай хүмүүс байсан. Тэднийг алж хядаж зовлон гасланд умбуулж байгаад харамсдаг. Чёрнобылийн ослоор аав нь ажлаасаа ирээд бүх биё нь өмөрч зүрх задарч нас барсан гэж ярихыг сонссон. 14 оны дайнаар олон эмэгтэйчүүд бэлэвсэн үлдсэн гэнэлээ. Одоогын дүрвэгсэд гэдэг хүүхэд эмэгтэйчүүд шүү дээ. Нөхөр хөвгүүд нь тулалдаж алагдаж яваа . Их зовж яваа ард түмэн. Муулах хэрэггүй.

2022, 3 сар 20. 20:41
Зочин

Муулсан бас биш юмаа. Үнэн түүх нь энэ. Түүнийг л бичжээ

2021, 5 сар 23. 21:08
Зочин

Энэ ямар учиртай юун нийтлэл бэ? Огт ойлгомжгүй байна. Ийм баримт нотолгоогүй, эх сурвалжгүй зүйл бичиж олон нийтийн сүлжээнд байршуулж болохгүй байх аа? Украйн, Орос хоёр шүтлэг ойролцоо байх, харин хэл ба соёл нь лав ижил биш өөр шүү дээ. Украйн хэл дотроо бас нутаг нутгаараа арай ялгаатай, баруун украйн хэлийг нь орос хэлтэй хүн ойлгохгүй байх аа? Украйн улсын газар шороо, нутаг маш сайхан, дулаахан, амьдрахад маш тааламжтай. Украйнчууд ухаантай, их сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч ажилсаг найрсаг хүмүүс.

2022, 4 сар 1. 13:09
Зочин

Сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч улс түмэн дэлхий даяар хаа сайгүй байна аа, аугаа их хятадын эгэл ард түмэн ч туйлын хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй. Гагц түүхийн талаас нь ойлгох л чухал. Түүхч хүн уншиж судалсныгаа л бичнэ штээ. 800 аад жилийн өмнөөс л энэ 2 славянчууд чинь Днепр мөрний зүүн баруун нутгаараа талцаад шашнаараа Католик, Православ гэж хуваагдсан бус уу, Упс төрчид- эрх мэдэлтэнгүүд ард түмнээ мунхруулдаг, төр улсаа самардаг биз дээ. Түүх бол сануулдагаа сануулсаар, ойлгуулдагаа ойлгуулсаар л .... сургадаг биз дээ

2022, 6 сар 15. 13:34
Зочин

Тийм шүү. Түүх бол түүх

2022, 3 сар 20. 20:44
Зочин

Славян хэлний аялга өөрөө. Манай халх аялгыг бараг бүх монголчууд ойлгоноо, харин монгор, харчин аялгыг ойлгоход хэцүү юм билээ

2021, 12 сар 10. 5:58
ЗоБолдчин

Зөв үнэн юм бичсэн байна украйны Бандөрийн талын фашистууд уншаад нөгөө хэдэн тэнэг хохолууд Монголд дайн зарлаж магадгүй мангуунууд шүү Зөлөнский уур нь хүрнэдээ

2022, 3 сар 21. 0:42
Зочин

Чи украйн хүнтэй гар барьж үзсэн юм уу баннер гэж мэдэх үү .мэдэмхийрэхийн мэдлэг ол

2021, 5 сар 22. 16:58
Зочин

НТ-нийтийн тоолол НТӨ -нийтийн тооллын өмнөх. Жаахан ялгаж бич

2020, 8 сар 12. 2:20
Зочин

манай соц үеийн түүхчид чааваас юмнууд байдаг ганц мэддэг хэл нь орос тэгээд оросын 1 блогчины юмыг орчуулаад тавьчихсан өөр хэл мэдэхгүй слаян хэл ч мэдэхгүй монголын түүхийг ч оросуудын хэлсэнээр ойлгодог мудакууд

2022, 3 сар 20. 21:24
Зочин

harin tiim orosyn bugs dolooj ugaadsygn. gudardag novsh baina

2019, 2 сар 20. 14:27
Н

Украйнчууд Монголоос мөнгө нэхээд авахгүй гэдгээ мэдэж байгаа ш дээ. Гол асуудал Монголыг Оросын эсрэг турхирах гэсэн далд санаа. Монголчууд та нар энэ хүртэл дайрч, эзэлж явсан хүмүүс, сляванчуудыг нэгтгэж өгөн Орос орныг бий болголцсон. Одоо та нар өөрсдийнхөө нутаг дэвсгэрийг ав гэж хэлж байгаан.

2018, 10 сар 17. 1:24
Украйн орон мандтугай

Төгсгөл хэсгийг нэг хэт орос бичсэн юм шиг л санагдлаа. Украйн яагаад оросыг дагаж хамгаалах ёстой гэж? Сарматианы тал нутгаас цааш (Одоогийн орос) алс бөглүү мөнхийн харанхуй газар гэж хэлэгддэг байх үед Хар тэнгисийн хойд эрэгт Эртний Грекийн буюу Эллэнний соёлт хотууд болоод ,Скипийн нүүдэлчид, Балканы хойгийн Дасиан зэрэг улс хүмүүс амьдарч байсан юм шүү!. Хэтэрхий нэг талыг барьсан ташаа мэдээлэл байна. Эзгүй хов хоосон Украйнд хэдэн босуул ирээд одоогийн Украйны 45сая хүн бүрэлдчихсэн юм шиг л авч өгч байнаа. Уугуул ард иргэд гэж байна .

2022, 3 сар 21. 13:38
Зочин

tatar, tureg, polish ,oros geed zusen zuiliin undestenees burelden togtson uls.Tuuh n bol 16 17 zuunaas ehtei.Mongoliin baildan daguulaliin uyed tcever orosuud amidarch baisan

2019, 2 сар 19. 19:45
Ч.Цэндлхагва

Санал нэг байна.

2018, 9 сар 23. 21:05
Зочин

Маш тодорхой бичжээ. Хохолуудаа гэж...

2018, 8 сар 24. 13:24
Зочин

Svhbaatar guai ta odoo arhia baga uu,orosyn tvvhen eh survaljuudyg baga unsh.Busad ulsuudyn tvvhen survaljuudyg jaahan sudalna bgaa.Rusi neriig orosuud ukrainchuudaas deeremdsen wm sh dee.Ted neg vndesten bish.

2018, 8 сар 15. 22:19
Зочин АКМ

За сайхан бичсэн бна Путин ингэж ам асуусан байдаг Украйн улс гээд тууний туух гэх юм Ямар хаантай байсан юм бэ нэрлээч гэсэн гэнэ лээ Манайд бол 21 их бага хаад байгаа шуу Манай олон хаадыг дэлхий мэдэх байхаа Назарбаев азтай хун Казакстан хэмээх улсын анхныы еронхийлогч юмаа гое хэлсэн байгаа биз

2018, 6 сар 20. 16:00
Зочин

Ойлгохгүй байгаа бол монголын Захчин гээд л ойлгочих. Өөрөөр хэлбэл зах хязгаар нутаг, тэнд амьдардаг хүмүүсийг нийтээр нь хэлсэн ойлголт. У край буюу зах хязгаар

2022, 4 сар 23. 13:45
Зочин

Товч бөгөөд гоё тайлбар байна.... Хүлээж авах нь ойлгох нь хэд юм бол тэмээ гэхээр ямаа гээд л хэрэлдэж өгөх юм аа

2022, 3 сар 21. 8:47
Зочин

Украина бол орос хэлний окраина (зах хязгаар) гэсэн үгний сунжрал.

2018, 4 сар 27. 20:26
Жанна

Ойлгомжтой л тайлбар байна

2018, 3 сар 13. 19:40
Зочинхг

За арай ч ингэж хэлж болохгүй байх.

2018, 3 сар 13. 20:55
Зочин

rus bol rus neg l orosuud ukrian gedeg n zah hyzgaar gesen ub uund neh ergelzeed bih yum bihgui

2018, 3 сар 13. 21:10
Зочин

bichsen niitlel yg zov on daraalliin huudas unen gevel ene bolgoo

2018, 3 сар 12. 0:10
Зочин

Чингис хааны цэргүүд цөмөрч ирэхэд орос улс гэж байгаагүй энд тэнд хуваагдсан бие даасан славяны жижиг ханлигууд байсан БатХааны Алтан орд улс замбараагүй славяны ханлигуудыг нэгтгэж орос украйн улс үүсэх хөрсийг бүрдүүлж өгсөн Энэ дтүүхэн үнэнтэй оросууд эвлэрч чаддаггүй

2018, 6 сар 4. 16:42
чин

ном сайн унш чи юу ч мэддэггүй юм байна ядахдаа англи хэл дээрхийг унш

2018, 3 сар 13. 21:08
Зочин

haana yls tor soeliin tov bn ter l tuhain ulsiin yzguur erh ashgiig erhemjej avch yvah estoi shuudee ter n OROS oronii tov MOSKVA Kreml tegeed daguul hot soel uls tor tovuud PETERBURG geed Oddessa kiev geed l neg l NEGDSEN Oros guren shuudee

2018, 3 сар 12. 12:01
Бат

Дээрх түүх бол хэтэрхий энгийнчилсэн, асуудалд дилетант маягаар хандсан зүйл байна. Өөрөөр хэлбэл Оросын түүхийг гадарлах төдий хүний л ажил байна даа.

2018, 3 сар 14. 10:16
Зочин гэе

Оросын түүх энд бичээгүй байна украйн гэх улс байсан эсэх хэзээ хэнээс эхтэй тухай л бичсэн байна. би хувьдаа муугүй судалгаанд тулгуурлаж мөнгө нэхсэн нөхдүүдэд хариу барьжээ гэж бодож байна

2018, 3 сар 14. 8:36
ЗочинМандах

Түүхийг дутуу дулмиг, өнгөцхөн мэдээлэл, мэдлэг үндэслэн бичсэнээс огт оролдохгүй байсан нь өлзийтэй юм.

2018, 3 сар 13. 21:15
Зочин

engiin gechihej chiniiheer bol orootsolduulj bihih yumuu tiim yumand UNEN orshihuu

2018, 3 сар 16. 22:37
вовка

украйн гэдэг нь край буюу хязгаар гэдэг үг .

2018, 4 сар 6. 0:57
Зочин

У край - земли буюу хязгаар нутаг

2020, 11 сар 15. 0:55
бат

зочин гэе -тэй санал нэг байна. Бас Крым хэзээ ч Украиных байгаагүй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]