Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийг чандарласан газрыг хүүхдийн тоглоомын талбайн дор байна гэж таамаглажээУншсан749

1945 оны 4-р сарын 30-ны өдөр гэхэд Адольф Гитлер Берлин дэх бункертээ 10 өдрийн нарыг үзэлгүй өнгөрүүлчихсэн байсан ба тэр өдрөө өөрийн нууц амраг Эва Брауны хамтаар амиа хорлож нас барсныг бид сайн мэдэх билээ.

 Орчуулсан Б.Нямдолгор

1945 оны 4-р сарын 30-ны өдөр гэхэд Адольф Гитлер Берлин дэх бункертээ 10 өдрийн нарыг үзэлгүй өнгөрүүлчихсэн байсан ба тэр өдрөө өөрийн нууц амраг Эва Брауны хамтаар амиа хорлож нас барсныг бид сайн мэдэх билээ. Өмнөх шөнө нь Гитлер тушаал өгч Блонди нэртэй хайртай овчаркаа цианитаар хордуулсан байдаг.

 

Тэдний цогцсыг олсон Улаан армийн тусгай анги нэгтгэлийн офицерууд баримт сэлтээр баталгаажуулсны дараа нууц газарт чандарласан гэх ба өдгөө фюрерийн цогцсыг чандарласан байж болзошгүй Берлин дэх нэгэн газрыг хүмүүс соинрхож эхэлжээ. Энэ газар одоо орон сууцнуудын дундах автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн дор лацтай байдаг гэнэ. Яг чанх дээрх газар нь хүүхдийн жижигхэн тоглоомын талбай болон хувирчээ. Зөөлөн элсээр дүүргэсэн олон өнгийн гулсууртай энэхүү талбайг тойрсон орон сууцны байшингуудын нэг ханан дээр шүршигч будгаар нацистын бэлэг тэмдгийг дүрсэлж, хар бэхээр граффити зураг зурсныг тэднийг эсэргүүцэж явдаг хэн нэгэн цэнхэр бэхээр дарж, “Нео-Нацистуудыг тэвчихгүй” гэх мэтээр фашизмын эсрэг утга агуулгатай үгсийг бичиж үлдээсэн нь харагдана. Уг нь Гитлерийг хаана чандарласныг олон жил нууцалж ирсэн ба германчууд ч өөр бусад адал явдал хайгчид ч хайсаар ирсэн байдаг. 73 нас сүүдрийг зооглож яваа КГБ-ийн чөлөөндөө гарсан офицер Владимир Гуменук л хэвлэлийнхэнд ам алдаж Адольф Гитлер, Эва Браун болон Йосеф Геббельсийн цогцсыг гэр бүлийнхнийх нь хамт олж, цогцсуудыг чандарлах нууц даалгаврыг чандлан биелүүлсэн гурван офицероос амьд сэрүүн үлдсэн ганц нь гэдгээ хэлсэн юм.

Тэрээр сонины сурвалжлагчдад хандаж “Хэтэрхий  олон  нео-нацистууд байгаа болохоор байршлыг нь хэлчихвэл цуглараад салахаа болих учраас бүх нууцыг авсандаа авч орно” гэж ярьсан ч орчин тойрныг нь дүрсэлж хэлсэн ба хэрэгт дурлагчид эрэн сурвалжилсаар дээр дурдсан тоглоомын талбайн доорхи газрыг гэж таамаглажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]