Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1988 онд олон зуун баавгай уулнаас бууж Улаанбаатарт хүртэл ирж байжээУншсан141,930

Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ.

Ойрмогхон Сибирийн ой тайгын түймрээс зугтсан баавгай хил даван орж ирж, хаа сайгүй хүн малд х ө  н ө  ө л учруулж, а й л г а ж ичээж байгаа тухай мэдээ гарах болов. Ингэж байгаад аав, хүү хоёр баавгайд э н д с э н эмгэнэлт х э р э г явдал гарав. Гэрийн эзэгтэй хот руу хөөцөлдөх ажилтай явсан байсан тул азаар эсэн мэнд үлджээ. Хэрэвзээ гэртээ байж таарсан бол баавгай ялгаж үлдээхгүй нь мэдээж. Хувь түшиж а м ь д үлдсэн хэдий ч нөхөр, хүүгээ а л д с а н эх хүний сэтгэлийн зовлон шаналлыг үгээр хэлэхийн аргагүй юм. Сошиал сүлжээнд шуугиж байгаа эмгэнэлт явдлын тухай сонсоод яг ийм явдал гуч гаруй жилийн өмнө тохиож хүн зоныг гашуудалд унагаж байсныг эргэн санав.

1990-ээд онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ар хавчуу хэмээх газрын ойролцоо намаржиж байсан нэгэн айлыг баавгай д а р с а н. Гэрт тавь орчим насны эмэгтэй зээтэйгээ хамт байсан бөгөөд охин нь тэр үед сумын төв орсон байж. Тэр жил жимс багатай байсан тул уурлаж, хорхойссон өлсгөлөн баавгай шөнө уулнаасаа бууж эмэгтэйг зээтэй нь хамт х ө н ө ө ж э э. Энэ явдлын дараа нутгийн байгаль хамгаалагч С.Ренчиндаваа тэргүүтэй хүмүүс баавгайг хөөн у с т г а с а н гэдэг.

Гэхдээ 90-ээд оны энэ түүх бол мэдээж хэрэг хил даван орж ирсэн баавгайтай холбоогүй, харин идэш тэжээлийг нь сүйтгэж амьтдын орчныг самарсантай холбоотой хэрэг. Хүмүүс бид байгаль орчноо с ү й т г э ж, ан амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийг у с т г а с а а р байвал эргээд тэд ч хүмүүст том х о х и р о л учруулж чаддаг гэдэг нь харагдаж байна.

Хүрэн баавгай уг нь уулын балар ой хөвчид амьдардаг бөгөөд хүн малын бараа харах нь ховор. Баавгайн анчид ч барагтай бол энэ амьтныг нутаг орноо сайн мэдэхгүй хүмүүсийн тусламжгүйгээр олж а г н а х аргагүй гэлцдэг. Тэгвэл яагаад хөвчийн майга бор ийнхүү айл амьтны гэр с ү й т г э ж, хүний а м и н д хүрэх болдог вэ. Түймрээс зугтаад бөөнөөрөө ороод ирлээ л гэдэг. Харин амьд байгалийн тухай олон сайхан ном, зохиол бичсэн МУСГЗ Ж.Мягмарсүрэнгийн нэгэн өгүүлэл энэ асуултад тохирсон хариу болох мэт санагдсан юм.

Түүнээс гадна уулнаас бууж ирсэн баавгай хэрхэн хүн ардыг а й л г а ж, нийслэл Улаанбаатарт хүртэл орж ирсэн ховор түүхийг эндээс мэдэж авч болох нь ээ.

 

БААВГАЙ БУУСАН НАМАР

Нэг намар Хэнтийн нурууны баавгайнууд бараг цөмөөрөө буугаад ирж билээ. Тэр бол 1988 он байсан юм байна. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг онцлогтой. Ичээлэхийнхээ өмнө самраар өөрийгөө бордож хаанаас нь ч харсан халбаганасан амьтан болох ёстой.

Гэтэл тэр жил хөвчид самар гарсангүй. Намар болж ургамал гандсанаар баавгай таргалах нь байтугай турж эхэлжээ. Өлссөн баавгай элбэгээр  нь  улаан  шоргоолжны  үүр  ухаж  эхэлдэг байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь с о г т с о о р байгаад а р х и н ы  цагаан с о л и о тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг. Ийм баавгайг ард түмэн хорхойтсон баавгай гэж нэрлэдэг билээ.

Баавгай ингэж хорхойтох үзэгдэл 1962, 1971 онуудад мөн болж байсныг эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд юу болж байсан нь манай орны хувьд бүрхэг. Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй гэж нутгийн анчид толгой сэгсэрцгээдэг сэн.

Хэнтийн  их  нуруу  нь  Төв,  Сэлэнгэ, Хэнтий  аймгийн  нутгийг  дамнан  оршдог. Эндээс буусан баавгайнууд баруун тийш гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг хүртэл, 70-80 км, өмнө чиглэлд Баян сумын нутаг төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 130 км, зүүн өмнө чиглэлд  Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр бригадын нутаг хүртэл 200 гаруй км хол газар ил гарч гүйсэн байна.

Тэд цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг аж. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ санана л даа. Дараа нь цөхөрнө, ядарна. Бүүр сүүлдээ цагаандаа гардаг байна. Айлын  эзгүй  гэр  хадланчдын  майхан  ухаж,  идэж  уучихмаар  юм  байвал  цөлмөж дуусгана. Адуу мал руу ч х а л д д а г. Тэр жилийн баавгайн хорхойтолтыг Шинжлэх ухааны академи  сум  бүрээр  нарийн  судалгаа  гаргуулж  хохирлыг  тооцсон  байдаг  юм.

Судалгаанаас харахад  Батсүмбэрийн зөгий үржүүлгийн газар хамгийн их хохирол амсчээ. Хужирт, Моност тохойн 40 бүл зөгийг с ү й т г э ж хамаг балыг нь идэж дуусгасан байна. Мөн Естийн рашаан их хохиролтойд тооцогдоно. Бурхны том байшинг нь нурааж бурхан тахил идээ будааг нь ёстой будаа болгож дууссан билээ. Сүүлдээ рашаанчдын  очдог замыг нь эзлэн авч, тав хоног гэр майхнаас нь гаргахгүй сахисан байдаг. Тэднийг анчид ирж аварчээ.

Бас нэг золгүй явдал болжээ. Хагийн хар нуурын эрэг дээр Майдар дарга очиж ан хийж байх зорилгоор нэгэн байшин бариулсан юм байна. Тэр байшинд нь Мөнгөнморьтын х о р и х о о с   о р г о с о н нэгэн хоригдол амьдардаг байж. Нуурнаас загасаа бариад идчихнэ. Самар жимсхэнээр бас гэдсээ хуурчихна. Гэтэл нэг өдөр хорхойтсон баавгай хүрээд ирлээ. Оргодол ч байшиндаа зугтан орж хаалга үүдээ дангинатал түгжээд бүгчихэж. Нэг хонож, хоёр хонож, нөгөө баавгай явдаггүй, үүдийг нь сахиад хэвтээд байж. Хэд хоносныг бүү мэд. Хожим нь хоригдол байшиндаа, баавгай үүдэнд нь т у р ж ү х с э н байсныг түүгээр явж байсан аянчин гөрөөчин хүмүүс илрүүлсэн юм. Хоригдол бугын шор эвэр атгаастай үүд рүүгээ мөлхөж байсан чигтээ ө ө д болжээ. Баавгай бас урдаас нь архирсан байдалтай хат чихсан байж.

Хорхойтсон  баавгай  Улаанбаатар  хүртэл  тэнээд  ирж  билээ. Амгалангийн Материал техникийн хангамжийн баазын хашаанд, мөн Богд уулан дахь Төрхурахын үслэг ангийн аж ахуйн гал тогоо руу дайрч орж а г н у у л ж э э.

Бас Багануурын уурхайн тэслэх бодисын агуулахад баавгай орж иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлуулж байсан удаатай гэнэ.

Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ. Олон зуун баавгай бууж ирсэн гэж үздэг бөгөөд харин ууландаа эргэж харьсан нь цөөхөн гэнэ. Хүмүүс ихэнхийг нь г а л з у у р ч, с о г т у у р с н а а р нь далимдуулж а г н а ж у с т г а ж арьс, өөх, доньт саврыг нь авч хоцорсон юм.

Баавгай хэнэггүй, зоригтой, бас нэрэлхүү. Нэрэлхүү нь бүүр хэт. Илт давамгай зэвсэглэсэн анчидтай тааралдлаа ч зугтана гэж байхгүй. ”Нэрэнд  муухай юм даа” гэх шиг  өөдөөс нь  алхаж  байгаад  шүршүүлчихдэг.

Гэвч  тэрхүү  хүчит  араатан  эрүүл “с о г т у у д а а” ганцхан могойноос л айна. Юун нэрэлхэх барих. Могой харагдвал ухаан зулаггүй зугтаж арилдаг. Тэрэлжийн эхний айлууд энийг нь мэддэг тул тэр жил гэрээ тойруулж  баахан  зурмал  могой  өлгөчихсөн  байдаг  байж  билээ.  Баавгай  нохой шуугиулан дөхөж явснаа зурмал  могойг хармагцаа ум хумгүй буцан цогьдог байсан юм байх.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]