Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үндэсний онцлогоо ойлгохсонУншсан5,457

С.Молор-Эрдэнэ Чингис хаанд бидэнд юу ч бүтээж өгөөгүй, хот ч байгуулаагүй гэжээ. Тэгвэл Чингис хаан үнэхээр хот байгуулсангүй юу? Байгуулах шаардлага байсан уу?

Хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй. Гэвч одоо хүн бүр бүх зүйлийг мэддэг байх гэж хичээдэг болж. “Мэддэг байх” гэхээсээ илүүтэй мэддэг юм шиг харагдахыг оролддог болж. Тэр дундаа түүхийг өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлах нь хэрээс хэтэрлээ. Тэдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй филосифич С.Молор-Эрдэнэ. Би түүний ярьдаг философийн онолыг мэдэхгүй болохоор шүүмжилж чадахгүй. Уншигч олон түүнийг эрлийз хурлийз, солио өвчтэй, эсвэл агуу филосоифич хэмээн өргөмжилж байна. Гэвч эрхэм С.Молор-Эрдэнэ эдгээрийн аль нь болохыг би бас л мэдэхгүй. Учир нь би сэтгэл судлаач, генетикч биш. Гэвч би бага боловч “Түүх” гэх шинжлэх ухааныг гадарлана. Тиймдээ ч энэхүү нийтлэлээр С.Молор-Эрдэнэ философичийн үгүйсгээд буй түүхийн тухай товчхон өгүүлэхийг зорилоо.

С.Молор-Эрдэнэ Чингис хаанд бидэнд юу ч бүтээж өгөөгүй, хот ч байгуулаагүй гэжээ. Тэгвэл Чингис хаан үнэхээр хот байгуулсангүй юу? Байгуулах шаардлага байсан уу?

 

Монгол гэх үндэстний бусад үндэстнээс ялгарах онцлог хийгээд, бусдыг байлдан дагуулж чадсан арга ухаан чухам юу байв. Энэ бол хурд, монгол цэргийн гавшгай байдал. Үүний гол эх үүсвэр нь адуун сүрэг. Хэрэв Чингис хаан том хот байгуулан монголчууд хотод бөөгнөрөн суусан бол юу болох байсан бол. Суурин суугаад мал маллана гэдэг бол үнэндээ үүлгүй тэнгэрээс бороо орохтой адил зүйл. Суурин суусан монголчууд газар тариалан эрхлэхээс өөр замгүй. Монгол орны уур амьсгалыг бодолцвол хангалттай ургац авах боломжгүй.

Тэгвэл хүнсний хомсдлоо хэрхэн нөхөх вэ? Одоогийнхтой адил хүнс тэжээлийн тусламж, бүр цаашлаад экспорт, импорт гэх зүйл байхгүй үе шүү дээ. Шавар байшинд бөөгнөрөн суусан монгол цэргүүд Хятад руу довтолж хүнс дээрэмдэж ирнэ гэдэг бол үлгэрийн далай.

Хятадууд нүүдэлчдийг захирч байгаагүй нь нэг талаараа “суурин хот” байгаагүйтэй холбоотой.

Дайсан этгээд их цэргийн хүчээр дайран ирэхэд нь зугтаад л гарчихна. Энэ тухай хятадын түүхэн сурвалжуудад ч мэдээ бишгүй дээ л бий. Энэ үйл явц олон мянган жилийн туршид үргэлжилсэн. Үүнийг ч Чингис хаан мэдэж байсан нь лавтай. Тэр цагт Монгол нутаг томоохон хот байгуулж шавар тагзанд шамбааралдан суух нь Монгол гэх үндэстнийг мөхөөх аюулд ч хүргэж болох байв.

Гэхдээ монголчууд хот байгуулж байгаагүй гэж үү?

Алтан Орд улсын Сарай-Бат, Сарай-Бэрх, Ил хаант улсын Султаныя, Юань улсын Шанду, Дайду хотуудыг тэгвэл хэн байгуулсан болж таарах вэ? Монгол хаадын зарлигаар эдгээр хотыг байгуулсан нь эрхэм философичийн хүсээд байдаг цаасан дээр бичээтэй бий шүү дээ. Монголчууд хэрэгтэй боломжтой бүс нутгуудад хот сууринг байгуулж байсныг, тэдгээр хот суурины туурийг бид одоо ч харж болно.

С.Молор-Эрдэнэ докторын дурдсан хоёр дахь асуудал бол “Монгол гэрт амьдрахад хэцүү, бараг л боломжгүй, боломжтой байлаа ч одоогийн бүс нутагт бус говиос өмнө л амьдарч байсан болов уу” гэсэн дүгнэлт. Хамгийн ойрхон жишээ дурдвал С.Молор-Эрдэнэ доктор өөрөө Төв аймгийн Жаргалант сумын уугуул гэнэ билээ. Энд түүний өвөг эцэг монгол гэрт амьдраад л ирсний хүчинд энэ хүн хорвоод мэндэлчихээд яваа гэдгээ ойлгодоггүй л юм байх даа.

“Күнзтэй адил нэгэн соёл, нэгэн үнэмшилтэй, нэг үнэт зүйлийг бүтээж өгөөгүй нь Чингис хааны нэгэн алдаа" гэнэ.

Хэн үзэл санаа бий болгож дэлгэрүүлдэг вэ?

Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт ард түмэндээ Күнзийн нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлсийг ард түмэндээ бий болгож өгсөн үү? Тийм зүйл үгүй л болов уу.

Харин ч Чингис хаан “Нэгдсэн Монгол” улсын үзэл санааг монголчуудад суулгаж өгсөн юм. Энэ үзэл санаа XX дугаар зууны II хагасыг хүртэл үргэлжилж байсныг түүх бага боловч уншдаг хүн бүр мэдмээр. Энэхүү нэгдсэн Монголын төлөөх үзэл санаа XX зууны II хагаст их гүрнүүдийн бодлогоор таслагдаж, одоогийн жалга довны үзэл илүүтэй дэлгэрсэн юм.

Тэгвэл Күнз гэж хэн бэ? Күнз бол Платон, Аристотель бас Молор-Эрдэнэ гуайн нэгэн адил сэтгэгч. Үзэл санааг сэтгэгчид боловсруулж хаад хэрэгжүүлдэг жамтай. Гэтэл манай философич нэгдсэн нэг үзэл санаа бахархал төлөвшүүлэх бус Монгол гэх үндэстний онцлог, нөхцөл байдлыг огт мэдэхгүй байж гадны улс орнуудтай харьцуулан ярьж буй нь даанч харамсалтай. Түүхийг үгүйсгэх бус ойлгох, ойлгуулах хэрэгтэй юмсан.
Хамгийн харамсалтай зүйл гэвэл “Монголчууд түүхтэй болохын тулд тээр тэндэх 800 жилийн өмнөх тоосон дотроос нэг хүн гаргаж ирсэн. Тэр нь хэн ч юм мэдэгдэхгүй. Хаана төрсөн нь ч мэдэгдэхгүй, “Нууц товчоо” гэдэг үлгэр байдаг. Нэг л домогт баатар. Чингисийг бодит хүн гэхэд хэцүү” гэсэн Молор докторын гэнэн агаад тоомжиргүй яриа.

Нууц товчооноос давж гарч үзээгүй л хүн байна шүү дээ эрхэм философич маань. Ингэж хэллээ гээд түүхч биш философич гээд өмөөрөх хүн гарах л байх. Тийм юм бол философио ярь л даа.

Судрын чуулган, Дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Нум сумтан ард түмний түүх, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл гээд тоочоод байвал тоо томшгүй түүх сурвалжууд байна. Чингис хааныг монголчууд зохиож гаргаж ирсэн юм биш шүү дээ. Дэлхийн дахин түүнийг тодруулж гаргаж ирсэн юм. Яагаад гэвэл тэр хийсэн гавьяатай хүн болохоор. Чингис хааныг хоёр дахь мянганы шилдэг хүнээр монголчууд тодруулаагүй.

Эрхэм философичоос асуух асуулт.

Та америкчууд Авраам Линкольныг, англичууд Артур хааныг, италичууд Юлий Цезарийг, хятадууд Цин Ши хуандиг, оросууд Их Петрийг харсан гэж бодож байна уу? Тэд хараагүй болохоор тэд байгаагүй гэсэн үг үү?

Танд хамаатуулаад асуувал, та хуланц өвөгөө харж байсан уу? Харж байгаагүй бол танд өвөг дээдэс, гарал угсаа байхгүй гэсэн үг үү? Тэгвэл та хаанаас ирсэн бэ?

С.Ууганбаяр

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 15. 16:19
үнэн хаана байна

Тэнэг хүнтэй тэрсэлдэж бүү марга. Тэрсэлдэж маргавал өөрийгөө түүний зиндаанд аваачлаа гэсэн үг.Дэлхийн түүхтэй маргадаг ганц хүн байдаггүй юм л даа. Хэрэв тийм хүн байдаг гээд гараад ирвэл " действительно он сумашедший" гэдэг онигоо болно. Хийх ажил их, хугацаа даанч богино байна. Ийм юмаар бүү оролд

3 сар 15. 3:03
Зочин

yag unendee mongoliin tuuhiig sotsilizmiin ued usdgasan gehdee usdadgui tuuh gej baidiin bn ter ni mongoliin tuuh mongoliin tuuhiig delhii notoldog delhii notoldog tuuhiig molor erdene metiin humuus, tuuniig dagaj daldagnaj bgaa oorsdiigoo shine tsagiin setgegch nar gej bodogsod uguisgeh gej oroldood nemergui

2018, 1 сар 3. 19:11
Зочин

Энэ ямар шаадаг сда вэ? тэс өөр 2 улс бхад. баримтаа гээд дайраап байдаг.

2017, 10 сар 29. 4:40
Зочин

Ууганбаяр хүү их л үндсэрхэг үзэлт эх оронч хүү байна. Талархая. Гэхдээ эх сурвалж юу ч үгүй ийм юмыг боловсролтой хүн бол тоодоггүй юм. Яахав олонхи уншиж үнэмшиж л байг. Олон улсын түвшинд бол цагийн гарз юм

2017, 9 сар 24. 16:21
post.guest

teneg hun tenegeere duusah ajgyy dolirerdenee

2017, 12 сар 12. 4:19
Зочин

unen shde mongolchuud zalhuu yuch bariagui

2017, 9 сар 20. 23:23
T

Molor erdene gj manai niigemiin unuugiin gajuudaliin tod ilrel shvvde. Odoo turd bga ulsuudiig l harchih. Tsaad Molor oos chin dutahgvi melen hoiloguud zunduu bn. Ene baidal udaan vrgeljilwel Mongol ulsiin orshin togtnol ulam l ergelzeetei boloh bolno. Odoo bga ene togtoltsoog vndseer n uurchluh huwisgal l heregtei. Dahin heley bidend huwisgal heregtei

2017, 9 сар 20. 17:33
Зочин...

uleegeed bai molorerdene min

2017, 9 сар 20. 14:19
Зочин

юу ч хийж бутээхгуйгээр худлаа унэн туух ярьж эрээчиж гэдсээ тэжээдэг хумуус олшрчээ. тэд туухийн тухай юу гэж донгоссон ч нохцол байдал оорчлогдохгуй. энэ хун молор эрдэний хэлсэнийг хэзээ ч ойлгохгуй хун байна

2017, 9 сар 20. 14:57
Зочин

Та нар ийм харанхуй болохоор Молор мэтийн хүмүүст тархиа угаалгаад сууж байна. Үүнийгээ та нар нийгмээ өөрөөр харлаа, өөрөө сэтгэж байна гэж ойлгодог. Үнэндээ та нар юу ч мэдэхгүй. Хүний хэлснийг дагаж дуурайдаг сургуультай сармагчингууд.

2017, 9 сар 20. 13:00
Зочинv

uhsen baasni chini undesnii ontslog montslog manguurtsan gichii be

2017, 9 сар 23. 20:01
Зочин baatar

yag unendee ene molor gegch hudlaa uhantai hunii tsarai gargasan hun ter tegeed yu setgesen yum yamar flisogia yarisan yum hund heregtei neg ch yum hiigeeguin baij uud bolson undesnii baatruudiig min udguu baigaa mongolchuudiig doosh ni hiihees uur yuch chadahgui baas uneheer chaddag yum bol odoo amid baigaa bolohgui butehgui humuusuudiig shuumjleech chadahgui bol, chatsga tsaraailaad duugai suu

2017, 9 сар 20. 13:59
Зоpчин

Zuv l bichsen ba sh de, Ter HEn Bilee Bolor.... d taarsan harui ugsun ba

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]