Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Махидевран хатны бодит түүхээсУншсан18,484

Махидевран (Gulbahar) гэдэг нэр нь хаврын сарнай гэсэн утгатай ба Махидевран Султан нь Османы түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтай хатан байжээ.

Махидевран (Gulbahar) гэдэг нэр нь хаврын сарнай гэсэн утгатай ба Махидевран Султан нь Османы түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтай хатан байжээ.

Махидевран нь Сулейман хааныг Манисад байх үед /ханхүү байхад/ түүний 17 татвар эмийн нэг байжээ. Тэр үед Сулейманы хайртай татварын тоонд ордоггүй байсан ба өдөрт 4акче-гийн урамшуулал л авдаг байж. 1515 онд хүү Мустафагаа төрүүлсэн байна. 1520 онд Селим I хаан /Сулейманы эцэг/ нас барж ханхүү Сулеймантай Истанбул руу нүүжээ.

Бяцхан Мустафа нь Сулейманыг хаан суух үед түүний цорын ганц хүү нь байгаагүй байна. Энэ үед Сулейман хаан 3 хүүтэй байсан бөгөөд том хүү Махмуд 8 настай /эх нь Фюлане хатун/, удаах хүү Мустафа 5 настай /эх нь Махидевран хатан/, бага хүү Мурад 1 настай /эх нь Гюльфем хатун/ байжээ. Сулейманыг хаан сууснаас жилийн дараа түүний том, бага хөвгүүд 10 хоногийн зайтай өвчнөөр нас барж Мустафа цор ганц өв залгамжлагч болжээ. Үүнээс үүдэн Махидевран нь Валиде хатны дараа орох хоёр дахь хүн болов.

Түүхэндээ Махидевран хатан нь ханхүү Мустафагаас гадна Абдулла гэх өөр нэг хүүтэй байсан гэж таамагладаг ч Хюррем хатны хүү байх магадлал өндөр гэж үздэг байна. Гэсэн ч Разие гэх охинтой байсан бөгөөд багадаа өнгөрсөн хэмээн үздэг.

Zaag.mn

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]