Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хэн нэгний гээсэн түрийвчийг олвол та яах вэ?Уншсан3,511

Кон ба түүний хамтрагчид эдгээр гэнэтийн үр дүнг ашиглан дөрвөн түлхүүр элементийг тодорхойлон хүмүүсийн шударга байдлыг загварчилж болно гэж үзжээ.

Олон улсыг хамарсан нэгэн сонирхолтой судалгаа хийгдсэн нь нийт 17,000 түрийвчийг санаатайгаар гээж, хүмүүсийн хариу урвалыг ажигласан байна. Гэтэл хүн төрөлхтөн төсөөлснөөс ч илүү үнэнч бөгөөд нинжин сэтгэлтэй ажээ. Science сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд хүн хүндээ туслах хүсэл нь бидний хувиа хичээсэн зангаас илүү хүчирхэг болохыг харуулжээ.

Шотландын гүн ухаантан Адам Смит 1776 онд бүтээсэн “Үндэстнүүдийн баялаг" бүтээлдээ хүний мөн чанарын цөм нь хувиа хичээсэн байдал гэсэн байдаг. Сонгодог эдийн засагт ухаалаг хувийн сонирхол нь эдийн засгийн үйл ажиллагааны түлхүүр бөгөөд үүний хажуугаар нийгмийн ашиг тусыг бий болгодог гэж үздэг. Гэхдээ ийм таамаглал нь хүний зан байдлын талаар үнэн зөв таамаглал дэвшүүлдэггүй.

АНУ-ын Мичиганы их сургуулийн Ален Кон, Кристиан Лукас Зүнд, Швейцарийн Цюрихийн их сургуулийн Мишель Андре Маречал, АНУ-ын Солт Лейк Сити хотын Ютагийн их сургуулийн Дэвид Танненбаум нарын судлаачид хүмүүсийн хувь сонирхлыг харуулсан цуврал судалгааг хийжээ.

"Хүмүүс эдийн засгийн хувьд илүү их түлхэц өгөх үед илүү шударга бус ханддаг" эсэхийг тодруулахыг багийнхан оролдсон. Энэ нь "шударга бус байдлыг нэмэгдүүлэх материаллаг хөшүүрэг нэмэгдэх үед шударга зан байдал нийтлэг биш болно гэж үздэг" таамаглал юм. Кон ба түүний багийнхан бодит амьдрал дээр хүмүүс хэр үнэнч болохыг турших ажиллагаа явуулжээ. Үүний тулд тэд 40 улсын 355 хотоор явж 17303 түрийвчийг банк, кино театр, музей, шуудан, зочид буудал болон бусад олон нийтийн газруудад гээжээ.

Бүх түрийвч нэвт гэрэлтдэг бөгөөд тус бүрийн дотор түлхүүр, дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт, эзэмшигчийнх нь нэр, имэйл хаяг бүхий гурван ижил нэрийн хуудас болон тухайн орны үндэсний мөнгөн тэмдэгтээр 13.45 орчим доллартай эсвэл бүр огт мөнгөгүй байв. Эдгээр түрийвчүүдийг судалгааны туслах ажилтнууд яаран гүйж байгаа мэт дүр эсгэх замдаа гээгдүүлж байв. Үүний дараа хүмүүс олсон түрийвчийг эзэнд нь буцааж өгөхийн тулд хэчнээн ихээр оролдож, цаг хугацаагаа харамгүй зарцуулж, түрийвчинд байгаагаас ч их мөнгийг тэрхүү эрэлдээ зарцуулж байгааг тогтоосон юм.

Нийт 40 орноос 38-д нь “иргэд мөнгөгүйгээс нь илүү мөнгөтэй түрийвчийг буцаан өгөх нь маш их байсан” гэсэн дүгнэлт гарч иржээ. Мөнгөний хэмжээг долоо дахин ихэсгэхэд ч энэ нөлөө илүү тод харагдаж байв. Нэг ёсондоо гээгдүүлсэн түрийвчин доторхи мөнгөний хэмжээ ихсэх тусам хүмүүс бусдад туслахыг, түрийвчний эзнийг олохыг илүү ихээр хичээдэг байна.

Магадгүй түрийвч дотор эзэнд нь нэн хэрэгцээтэй боловч “олсон хүнд” хэрэггүй түлхүүр гэх мэт зүйлс байсан нь буцаан өгөх шалтгаан болсон гэж тэд заримдаа үзэж байв. Судлаачдын нэг болох Шалви “үүнээс үзэхэд хүмүүс үнэнч шударга байхын зэрэгцээ бусаддаа анхаарал тавьдаг гэсэн санааг харж болно” гэжээ.

Үр дүн маш гайхширмаар байсан. Судалгааны хэсэгт багийнхан мөн энгийн хүмүүс болон эдийн засагч нарын хариу урвалыг судалсан ба үр дүн нь судлаач нарын таамаглан хүлээж байснаас эрс өөр байсныг олж мэдсэн. Кон ба түүний хамтрагчид эдгээр гэнэтийн үр дүнг ашиглан дөрвөн түлхүүр элементийг тодорхойлон хүмүүсийн шударга байдлыг загварчилж болно гэж үзжээ.

1. Түрийвч хадгалах эдийн засгийн ашиг, 2. Түрийвчний эзэнтэй холбогдох тогтмол хүчин чармайлтын өртөг, 3. эзэмшигчийн сайн сайхны төлөө анхаарал халамж тавих ба 4. Өөрийгөө хулгайч мэт сөргөөр мэдрэх хандлага.

Эдгээр дөрвөн элементээс өөрийгөө хулгайч гэж үзэх сэтгэлзүйн өртөг нь эдийн засгийн ямар ч ашиг тусыг давж гарахад хүргэдэг болохыг харж болно. Өөрөөр хэлбэл хэн нэгний гээсэн түрийвчийг олоод эзэнд нь буцааж өгөхгүй л бол "би халаасны хулгайчаас дээрдэх юм алга" хэмээн өөрийгөө зэмлэх сэтгэлгээ хүмүүст хүчтэй төрдөг аж.

Харин та хэн нэгний гээгдүүлсэн түрийвч олвол хэрхдэг вэ?

Орчуулсан Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]