Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ашиг зангийн домгууд: "Хараалын ном заасан багштай нь хамт хорооё!"Уншсан37,147

Ашиг хэрэг нийлээд буцаж явахдаа нум сумаа хөсөг дээрээ даруулдаг байж. Хоёр хөтчийг замын айлд буухын сацуу алаг морь унасан улаан дээлтэй хүн бас л тэднийд буужээ.

1735 онд төрсөн Ашиг занги хэмээгч нь Түшээт хан аймгийн нэгэн хошууны (одоогийн Өмнөговь, Дундговь аймгийн нутаг) занги байсан хүн бөгөөд эгэл ард олондоо ээлтэй, эзэд ноёдод халтай ширүүн, цэцэн мэргэн, алиа хошин хүн байснаараа олны дунд алдаршиж үлджээ. Ашиг зангийн намтар төдий л тодорхой бус бөгөөд 1968 оны "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүлд нийтлэгдсэн Д.Цэдэвийн "Ашиг занги, түүний холбогдолт домог" хэмээх өгүүллээс хүргэж байна.


Говь нутагт эмгэн өвгөн, хүүтэйгээ аж төрөн амьдардаг байжээ. Нэгэн өдөр засаг хошуунаас эрийн цээнд хүрч байгаа ганц хүүг нь Алтайн харуулын албанаа дайчлан мордуулжээ. Чингэхдээ эцэг нь:

-За хүү минь харуулын албанд амар мэнд яваарай. Эм хүнтэй битгий хавьтаарай гэж захижээ. Хүү, цэргийн албанаа хэдэн жил ч болсон юм бэ, нэгэн өдөр халагдан буцаж явтал хөндийн эхэнд хадан хясааны завсар жижигхэн бор гэр харагдаж, хүү тэднийд буужээ.

-Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой хүү хаачиж явна. Хэт нутаг хаана вэ, хэрэг зориг хэнд вэ? гэж лавлан угтаж, тухтай амраад явахыг хүсжээ. Тэднийх нэгэн охинтой агаад «Охин минь нэгэн сайн хүү төрүүлээсэй» гэж мөрөөдөж суудаг эмгэн, охиныгоо сайн ханьтай ч болгож юун магад гэж бодож суув. Аавынхаа үгнээс гажиж ер үзээгүй хүү явахаар шийдсэн авч эмгэний гуйлтад орж хонох болов. Чингэхдээ гөрөөс агнаж өгчээ. Хүү алсын замд гарч яван явсаар харив. Гэтэл нэг өдөр эцэг нь яагаад ч мэдсэн юм "Чиний хүүхэд чинь хүү юм уу? Хүүхэн юм уу? Чи тэгээд эхийг нь төрөхөд юугаар шөл хийж өгсөн юм бэ?" гэж гэнэт асуужээ. Нуусан хэр шалгаагаад байхлаар хүү үнэн учраа тоочжээ. Эцэг нь хүүгээ загнаж элдэвлэсэнгүй. Тэгээд өвгөн алс хязгаараас ач хүүгээ авчрахаар шийдэж, атан тэмээгээ сойж байгаад Алтайн зүг явжээ. Өвгөн зорьсон айлдаа хүрч эмгэн хүүхэн хоёрт учирласаар хүүг авахаар тохирчээ. Өвгөнд хүүхдээ өгөхдөө эмгэн "Миний ашиг юм байх гэсэн чиний ашиг юм байж л дээ" гэж хэлжээ. Чингээд тэр хүүг Ашиг хэмээн нэрлэсэн ажээ.

* * *

Бээжин хотноо хэрэг нийлэхээр Ашиг занги өөрийн хошууны ноён, өөр нэгэн хошууны чамгүй өс хонзонтой ноёны хамт явжээ. Чингэж явах замдаа Ашиг зангийн ноён тамгаа алджээ. Ашиг болсон явдлыг сонсоод "Улс амьтан унтсан хойно гэрээ түймэрд! Түймэр асуут л өстэй ноёныдоо сандран гүйж орж Тамгыг минь хадгалж бай гээд тамганы хайрцгаа оруулаад тавьчих!" гэжээ. Ингээд улс амьтан унтсаны дараахан гэрээ түймэрдэв. Гэр ид шатаж байх үес Ашигийн ноён өстэй ноёныдоо гүйн орж "Үүнийг минь л хадгалж бай! Бусад юм ч өөрөө мэдэг!" гээд тамганы хайрцгаа тавив. Бээжин орж хэрэг нийлэхийн урьдхан "Тамгаа авъя" гэсээр нөгөө ноёныд ороход хайрцгийг авч өгөв. Үзвэл дотор нь хулгайлсан тамгыг хийсэн байжээ.

* * *

Түшээт хан аймаг, Цэцэн хан аймагтай хил тогтооход Ашиг зангийг явуулах болжээ. Хошууны ардаас цуглуулсан бодын ширээр Ашиг занги ширэн тулам олныг хийлгээд цагаан чулуугаар дүүргүүлж тавин тэмээнд ачаад, тавин лангийн ембүү хоёрыг аваад морджээ.

Түшээт хааныхан хэр зэрэг мөнгөтэй явааг мэдэх гэж Цэцэн ханыхаас явуулсан туршуул, эрэлчний байдлаар очиход Ашиг зангийнхан тавин лангийн ембүүгээр майхны гадас шааж, чөмөг хагалаад шороон дээр шидчихэж байна. Маргааш өглөө ширэн туламтай чулуугаа ачиж хөдлөөд нэлээд явж байтал нэгэн хөтөч нь Ашиг зангид ирж "Таны чөмөг хагалж байсан ембүүг буудал дээр мартаж орхиж" хэмээсэнд "Эргэж авчрах гэж тэмээний гарз биз" гэж Ашиг жишим ч үгүй хэлжээ. "Би яваад ирье" гэж тэр хөтөч зүтгэсээр авчирч ачаан дээр дээсээр холбон тохчихжээ. Энэ бүхий л байдлыг нь туршуул хэлж очсонд Цэцэн ханыхан "Тийм их мөнгөтэй айл заавал дийлнэ" гээд хил тогтоож хэрэг нийлэхгүй гэж шийджээ. Хил тогтоолцох хүн Цэцэн ханыхаас эс ирсэнд "Ёс ёсоороо байдаг. Бид тавин тэмээ лантай ирж, хүлээж хүлээж хил тогтоогоод буцлаа" гээд Ашиг занги цагаан чулуугаа асган гортиг татаж нутгийнхаа хилийг тэлжээ. Түүнээс хойш тэндхийг "Ашиг хоргын чулуу" хэмээн нэрийджээ.

* * *

Ашиг хэрэг нийлээд буцаж явахдаа нум сумаа хөсөг дээрээ даруулдаг байж. Хоёр хөтчийг замын айлд буухын сацуу алаг морь унасан улаан дээлтэй хүн бас л тэднийд буужээ. Анзаарсан ч үгүй мордтол Ашигийн нум сум нь алга. Тэр үед Ашиг ч хөсгөө нэхэн гүйцэж ирэв. Хөтөч нар, айлд буусан, нум сум алдсан учир хэргээ нэгд нэгэнгүй тоочжээ. Төдий л хол явсангүй голын захад буудаллав. Түүгээр идшилж байсан сарлаг дундуур явж явж Ашиг нэгэн шар тууж ирээд "Үүнийг төхөөр! Толгойг нь цусдалгүй, шороодолгүй өвчиж янзал" гэжээ. Төхөөрсний дараа махнаас чануулж майхны үүднээ тавьж бууж мордсон эрэл сурлын улсад өгсөөр байв. Нэгэн өдөр хэт хутга зүүсэн өвгөн ирж үхрээ нэхсэнд

-Би хулгайлаагүй ээ. Танай нутгийн улаан дээлтэй, алаг морьтой хүнээс нум сумаар авсан юм" гэв. Өвгөн буусан айл, нутгийн хүн олноос сурсаар байгаад алаг морьтныг нум сумаар ан агнаж явна гэж дуулжээ. Өвгөн, хэргийн эзнийг олоод айсуй байгааг харж Ашиг "Майхнаа буулга! Түргэн ачаал!" гэж хөтөч нартаа хэлжээ. Ашиг ачаа тэмээний бурантгаас атган буудал дээрээ сууж байв. Өвгөн нум сумтай эрийг дагуулан ирэв.

"Үхэр хүний болсон. Наад муу нум сумаа өг! Чамайг чинь би тохитой томоотой хүн гэж бодсон, юм" гэж өвгөн хэлүүт Ашиг нум сумаа авч хөдөлжээ.

* * *

Түшээт гүний хошууны хүний амины хэрэгтнийг Альшаагийн Манж яаманд хэргийг нь таслах тухай мэдээ иржээ. Хэлэлцсэний эцэст Ашиг зангийг явуулах болж "Юу юу хэрэгтэй вэ" хэмээн асуусанд:

-Далан янзын түлхүүр, сайн хулгайч, шилдэг бөх, үхрийн хөлдүү гуя авъя хэмээжээ.

Ашиг алагд сан хүний хүү рийг хадгалж байгааг тэнсэж мэдээд шилдэг бөхдөө хандаж "Чи явж тормон тэмээний сэг олж ир" гэжээ. Бөх ч торомны сэг аваад ирэв. Ашиг хулгайчид хандаж далан янзын түлхүүрээ өгч "Чи энэ түлхүүрийг авч яваад цоожинд нь тааруулж, хүү рийг хулгай хий! Оронд нь энэ торомны сэгийг хийж яг байснаар нь боогоод ир! Манай хошууны хоригдолд «Би хүн алаагүй» гэж хэлтүгэй хэмээн мэдэгд!" гэжээ.

Хулгайч түлхүүр тааруулан гэрт орж, бүгдийг Ашигийн хэлснээр болгов. Хулгайлж авчирсан хүүрийг бууриндаа газар ухан даржээ. Тэгээд Альшаагийн Манж яаманд очиж ирсэн гэдгээ айлтгав. Хэрэг нийлэх болжээ.

-Чи хө, хүн алс ан юм уу? гэж Ашиг зангийн асуухад:

-Үгүй билээ, ноёнтон минь гэж хэрэгтэн хариуллаа.

-Тийм бий! Хошууны нэр бузар ласан яасан сүрхий золиг вэ? Ала агүй байхад нь энэ ноёнтон чамайг худал гүтгээ юү? Ер нь энэний хүн алс ан баримт нь хаа байна гэхчлэн ярихад "Хүү рийг хадгалж байгаа" гэж яамныхан хариулав.

-Түүнийг оруул! Үзье! гэхэд хэдэн хуяг яваад алагд сан хүний хүү рийг авчирч задлахад дотроос нь торомны сэг гарчээ. Ашиг ажиглаж байснаа "Үгүй ээ, энэ чинь ямар янзын хүн бэ? Хүн лав мөн юм биз дээ" гэв. Альшаагийн яамныхан огт дуугарсангүй. Чингэхлээр Ашиг занги "Манай хошууны нэр хүндийг муутгаж гөрдөв, чирэгдэл болгов" гэж загнан арга буюу торгуулжээ. Тэднийхэн хара ал их хийдэг байсан учир Ашиг занги нэгэн мэргэн арга зохиожээ.

-Нөгөөдрөөс нааш буцахгүй ээ. Зангийн бие муу хариугүй үхэх нь, арга чарга байна уу? хэмээн хэлүүлсэнд тэдний лам эм өгчээ. Эмийг үхрийн хөлдүү гуя дээр асгахад тэр дор нь шатааж байв. Маргааш нь үхрийн гуяыг боож "Манай занги эм уугаад үхл ээ. Хүү рийг нь танай хошуунд оршуулж болох уу" гэсэнд тэднийхэн "Түргэн зайлуул" гэж учиргүй загнажээ. Чингээд Ашиг занги "өөрийн хү үр"˗ээ авч эсэн мэнд нутагтаа буцжээ.

* * *

Эргэлийн арын элснээ байдаг нэгэн их булшийг Түшээ гүн, Итээ бэйл, Говь мэргэн вангийн гуч гаруй ядуу хүн нийлж ухжээ. Булшн аас зандан байшин гарахад хаалга, цонхыг эвдэж ороод янз бүрийн зүйл авсан тухай яриа амнаас ам дамжсаар Түшээт хан аймагтай холбогдсон их хэрэг дэгджээ.

Манж журганаас бул ш ухсан хүмүүсийг барьж цаа зын ял онооход Ашиг зангийг Түшээт ханыхаас томилжээ. Занги

-Хэний юм байсан юм? гэж асуухад Манж журганыхан "Хуучны хааны юм" гэж тайлбарлажээ.

-"Тэгвэл хэн заалдаж хэрэг нэхсэн юм. Юу юу дутуу байгаа юм. Садан төрлийнхнөөс нь нь цуглуулъя" гэж Ашигийг хэлсэнд садан төрлийн хүн ч гэж олдсонгүй. "Садан төрөл нь байхгүй юмыг хэний юм гэж таах вэ? Балар цагийн юм газар дэлхийн өлзийг авна гэнэ ээ. Харин манайх ухалцсан тул олзноос хувь авна, зарга нэхнэ" гэж хүмүүсээ суллан авч буцжээ.

* * *

Ашиг занги хүрээ орох замдаа нэгэн авгайнд буужээ. Авгай буруу зөв үүдээрээ шагайгаад л байв. Ашиг занги:

— Яагаад сандарч тэвдээд байгаа юм гэж асуусанд

— Би өлсөхдөө баяны хониноос нэгийг хул гай хийж урьд шөнө төхөөрүүлж авсан юм. Гэтэл баян мэдэж мөрөөр нь мөшгөж явна, яадаг билээ гэжээ. Ашиг хонины тол гой шийрийг бурхны гүнгэрваанд, мах арьс, сэвс бүгдийг өрхний нь завсар хийлгээд,

— Огт гэмгүй хүний дүрээр бай! гэв. Баян дагуулж ирсэн хүнийхээ хамт гэрт оронгуут Ашигийг харж жинстэйгээр нь албаны хүн гэж мэдээд:

— Ашгүй та ч энд байна. За энэ авгай миний хонийг хул гайлсан юм. Бид нэгжинэ дээ гэхэд Ашиг:

— Амьд хүний гэрч болохоос үх сэн хүний дэр болсон нь дээр гэсэн үг бий. Гэвч би гэрчилнэ. Тэгэхдээ хуульд зааснаар татаатай өрх, тахисан бурхан, тавтай гэзэг гурвыг нэгждэггүй юм шүү. Хэрэв гарахгүй бол гэмгүй хүнийг хулгайд сэрдсэн хэрэгт эмээлтэй морио нэгжүүлсэн хүнд өгдөг хуультай юм шүү гэв. Чингээд баяны эмээлтэй морины цулбуурыг буруу үүдээр нь оруулж авгайд бариулаад нэгжүүлэв. Баян их л нэгжсэн боловч олоогүй учир Ашиг авгайд морийг нь авч өгчээ.

* * *

Долоон сүмийн Чойнхорбал цорж гэгчийг шавийн нэг тайжид хараал хийж а лав хэмээн хилсээр баривчилжээ. Да хүрээнд Чойнхорбалын хэргийг шүүх төлөөний түшмэдээр Түшээ гүний Ашигийг тохоон томилжээ. Тэр үес Хүрээ орсон хүн бүхэн Богдод мөргөдөг заншилтай байхад энэ удаад Ашигийн мөргөсөнгүйн учрыг хэн ч мэдэхгүй байв. Маргааш нь Шанзавын яамнаас хэрэгтэн Чойнхорбалд цаазл ах ял заах болов.

Гэтэл Ашиг "Эрхэм ноёдоос асуух нэг зүйл байна, болох уу" гэхэд Шанзавынхан "Болно" гэж толгой дохижээ. Ашиг "Хорт ургамлын ганц хоёр навчийг тасалснаар түүний аюул устахгүй гагцхүү үндсээр нь ухаж хаяваас зохилтой бус уу" гэхэд Шанзавынхан "Тийм ээ" гэлцэв. Тэгэхлээр нь Ашиг "Тэгвэл хар аал хийж хүн алда г шавийг хараа лын ном заасан багштай нь хамт хоро ох нь зүйтэй" гэв. Тэгээд Ашиг хэрэгтэнд хандаж "Чиний ха раалын багш хэн бэ? Түргэн хэл" гэж шаардсанд "Жаа миний багш Богдын Ёнзон хамба" гэж хэрэгтэн Ашигийн зааснаар хэлжээ. "Богдын Ёнзон хамбыг дуудан ирүүлж зохих ялы г хүртээе" хэмээн Ашигийг хэлэхэд Шанзавынхны сүр сүлд нь бууж таг дуугүй болов. Чингэснээ бүр ээлж ээлжээр гарсаар байв. Ашиг "Ёнзон хамбыг шавийн нь хамт шийтгэнэ" гэж сүр бадруулсаар л суув. Нар шингэхийн үес нэгэн тарган лам ирж, дагалдан яваа хүндээ морио бариулаад орж ирэнгүүт алтан ембүү алд шар хадагтай барьж "Богд танай гурван төрлийг даая. Багшийн минь амийг уучилж өгнө үү" гэж байна гэхэд Ашиг "Багшийн нь амийг би уучилъя, шавийн нь амийг та уучилна уу гэж Богдод айлтгана уу" гээд хадаг ембүүг эгүүлэн барихад түүнийг нь авч "Жаа" гэж хэлээд морджээ. Чингэж Ашиг занги Чойнхорбалыг хилс хэргээс аварчээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 3 сар 17. 12:49
Эрдэнэ

тухайн үед ч бас булш тонодог, ойр хавийн айлын малыг хэнэг ч үгүй хулгайлдаг байж дээ.

2021, 8 сар 22. 13:43
Зочин

Тийм байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]