Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тамирчин бүсгүй тэмцээний үеэр азиудыг гадуурхсан үйлдэл үзүүлжээУншсан8,929

Хэрэг явдал Италид болсон олон улсын тэмцээний үеэр болсон юм. Торгуулийн мөнгийг Олон улсын волейболын холбооноос арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх ажилд хандивлахаа зарласан байна.

БНХАУ-ын Ухуань хотоос дэлхий дахиныг хамарсан цар тахал дэгдэж улмаар энэ тахлын вирусыг лабораторийн нөхцөлд гарган авсан байж болох таамаг улам бүр хүчийг авч, батлагдах тусам дэлхий даяар арьс өнгөний үзэл улам гаарч, Ази гаралтай иргэд хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл энэ байдал тэмцээн уралдааны түвшинд ч цухалзах болжээ. Тухайлбал Сербийн волейболчин эмэгтэй Серби, Тайландын хооронд болсон олон улсын волейболын тоглолтын үеэр нүд, зовхио хоёр тийш нь сунган татаж Тайландын багийн тоглогчдыг арьсны үзлээр гадуурхсан шоглосон нь камерт бичигдэж, тэр бүү хэл өрсөлдөгч багийнхан нь гомдол гаргаснаар олон улсын хэмжээний мэдээний сэдэв болж хувирчээ.

Ингээд өрсөлдөгчдөө доромжилсны улмаас Санжа Журжевичийг спортын сахилгын дүрмийг зөрчсөн хэмээн буруутгаж Олон улсын волейболын холбооноос олон улсын бөгөөд дотоодын тэмцээнд оролцох эрхийг нь хоёр тоглолтоор хасаж, Сербийн волейболын холбоонд 22000 доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ. Хэрэг явдал Италид болсон олон улсын тэмцээний үеэр болсон юм. Торгуулийн мөнгийг Олон улсын волейболын холбооноос арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх ажилд хандивлахаа зарласан байна.

Болсон явдалтай холбогдуулан спортын бусад холбоод ч энэ чиглэлийн дүрэм журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр арга хэмжээгээ чангатгаж эхэлсэн тухай спортын хэвлэлүүд мэдээлжээ. Удахгүй Токиогийн олимп болно. Олимпийн үеэр ч ийм явдал гарахгүй гэх газаргүй хэмээн Олон улсын Олимпийн хорооны мэргэжилтэн мэдэгдээд бусад спорт холбоодыг энэ чиглэлийн ажилдаа анхаарахыг уриалсан байна.

Хийсэн үйлдлийнхээ дараа Журжевич уучлалт гуйсан. Гэхдээ тэрээр "Би алдаагаа ухамсарлаж байна. Тоглолтын дараа би Тайландын бүх баг тамирчдаас уучлалт гуйсан, би багийнхаа найзууддаа яг тэд нар шиг хамгаалалт хэрэгтэй байна гэдгийг л дохио зангаагаар харуулахыг хичээсэн юм, түүнээс хэн нэгнийг үл хүндэтгэх гэсэнгүй" хэмээн уучлал гуйхын зэрэгцээ өөрийгөө өмгөөлөөд авчээ. Сербийн Волейболын холбоо Тайландын баг тамирчдаас "Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэсэн мессежийг сошиал сүлжээнд тавьж идэвхтэй цацсан боловч асуудал нэгэнт олны анхаарлын төвд орсон байжээ.

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс багийн тоглогч асан, хятад гаралтай Жереми Лин өмнө нь арьс өнгөний үзэл гаргаж, азиудыг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж байсан.

Гэхдээ спортод ази тоглогчдыг гадуурхсан тохиолдол л шинэ болохоос ер нь арьс өнгөний үзлээр ялгаварлах явдал асар хүчтэй байдаг. Үүнийг баталсан ярилцлагыг хэдхэн хоногийн өмнө Бельгийн шигшээ багийн од Ромелу Лукаку хэвлэлд өгсөн юм. Тэрээр хөлбөмбөгийн ертөнц дэх арьс өнгөний үзэл дээд цэгтээ хүрснийг онцлоод “Миний бодлоор хөлбөмбөг дэх арьс өнгөний үзэл дээд цэгтээ хүрлээ. Яагаад гэж үү? Учир нь өнөө үед сошиал медиа өндөр хөгжжээ. Тьерри Анри тэргүүтэй хүмүүс яагаад сошиал медиагаас хол байдгийг ойлгож байна. Сошиал сүлжээ эрхлэгч компаниуд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал дээр илүү анхаарч ажиллах ёстой” хэмээжээ.

Францын алдарт хөлбөмбөгчин, Английн Арсенал багийн тоглогч Тьерри Анри оны эхээр өнгөт арьст хөлбөмбөгчдийг ялгаварлан гадуурхах явдал сошиал орчинд түгээмэл тохиолдох болсон тул өөрийн сошиал хаягуудаа устгаж, сошиал медиа компаниудыг хэрэглэгчдээ хянаж чаддаггүй гэж шүүмжилсэн. Түүний эсэргүүцлийг Английн хөлбөмбөгийн багууд болон холбогдох байгууллагууд ч дуун дээр дэмжиж гурав хоногийн турш сошиал хаягуудаа ашиглаагүйг Ромелу Лукаку ярилцлагадаа жишээ болгон иш татжээ.

Лукаку “Үнэнийг хэлэхэд, ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Арьс өнгөний үзлийн эсрэг олон кампанит ажил, янз бүрийн зүйлс хийж байгаа ч үнэндээ бодит үр дүн олж харсангүй. Италид надад ийм зүйл тохиолдоход шууд арга хэмжээ авч байсан. Сериэ-А лигээс надтай болон багтай маань холбоотой байдаг байлаа. Италид арьс өнгөөр ялгаварлагч хүмүүст боловсрол олгохыг хичээдэг. Итали бол гайхалтай орон. Хүмүүс нь ч намайг хүлээн зөвшөөрсөн. Яг энэ л зүйлийг Европын бүх лиг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэд лигийн тамирчидтайгаа ярилцаж, тамирчдаа, багуудаа хамгаалах зүйлс хийх хэрэгтэй” гэжээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 7 сар 8. 0:20
Мягмарсүрэн

Муу тэнэг сeрбүүд тэнэглэсэн үндсэрхэж жанжлах гэж байгаад югослав ч үгүй Косова ч үгүй үлдсэн.Тэр зангаа тавиагүй л байна

2021, 7 сар 2. 12:04
Зочин

Sarmagchin torloosoo salj chadaaguim bj yun hun shooloh chws.

2021, 7 сар 2. 9:11
Hyde Larc en ciel

yaadag ulugchin be

2021, 7 сар 2. 9:11
Hyde Larc en ciel

yaadag ulugchin be

2021, 7 сар 8. 0:21
Мягмарсүрэн

Гайхах хэрэггүй. Сeрбүүдийн нийтлэг зан.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]