Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чернобылийн архи: Дэлбэрэлтийн бүсэд хийгдсэн анхны хүнсний бүтээгдэхүүнУншсан6,186

Профессор Жим Смит Атомын үр тариа бүхий шилтэй архийг алгуурхан өргөнгөө “Энэ бол үлдсэн цор ганц шил, би үүнийг барих бүртээ сандардаг” гэв.

Профессор Жим Смит Атомын үр тариа бүхий шилтэй архийг алгуурхан өргөнгөө “Энэ бол үлдсэн цор ганц шил, би үүнийг барих бүртээ сандардаг” гэв.

Чернобылийн дэлбэрэлт болсон бүст ургаж байсан үр тариа болон усаар хийгдсэн “артисан архи” бол дэлбэрсэн цөмийн цахилгаан станц орчмын хаягдсан газраас гаралтай анхны хэрэглээний бүтээгдэхүүн юм.

Тухайн бүсийн аж ахуйд тариа будаа ургуулах замаар багийнхан архины төслийг эхлүүлсэн. “Бидний эхний санаа бол хатуу архи хийхийн тулд ‘уг хөх тарианы үрийг хэрэглэх’ байсан” гэж тэд хэлжээ.

Их Британийн Портсмотын Их Сургуулийн Профессор Жим Смит болон архины төсөл дээр ажилласан багийн гишүүд нь дэлбэрэлтийн бүсэд 1986 оны гэнэтийн цөмийн гамшгийн дараа газар нутаг хэрхэн сэргэж буйг олон жил судалсан судлаач нар. Энэхүү архийг худалдаанд гаргаснаар одоо ч гамшгийн улмаас эдийн засгийн хүнд байдалд байгаа Украины нийгэмд ашигтай байгаасай гэсэндээ тэд эхлүүлсэн гэдэг.

Энэ архи цацраг идэвхт шинж чанартай юу?

Проф. Смит: “Энэ бусад ямар ч архинаас илүү цацраг идэвхтэй биш” гэжээ.

“Аливаа зүйлийг нэрж гаргаж авахад түүн дэх хорт элементүүд нь хаягдал бүтээгдэхүүнд үлддэг гэдгийн ямар ч химич нар баталж хэлнэ. Тиймээс бид Чернобылээс авсан бага зэрэг бохирдолтой тариа будаа болон усыг авч, тэдгээрийг нэрсэн. Маш өндөр түвшний лаборатор бүхий Саутгемптон Их Сургуулийн найз нараасаа бид тухайн архинаас ямар нэгэн цацраг идэвхт бодис илрүүлэхийг гуйсан. Харин тэд архинаас нэгийг ч олоогүй, бүх үзүүлэлт тэдний илрүүлэх хязгаараас доогуур байсан.”

Киев дэх Украины Ус Цаг Уурын Хүрээлэнгийн эрдэмтэн доктор Женнади Лаптев нь мөн шинээр бий болсон Чернобылийн Спиртний Компанийн үүсгэн байгуулагч билээ.

Дэлбэрэлтийн бүсээр хийсэн миний аяллын үеэр бид ярилцсан юм. Байгаль орчин, газар тариалангийн чиглэлээр судалгаа хийж яваа тэдний багийг би дагалдах зуур тэр надад хөх тарианы үр болон түүгээр хийх архиар зарим газр тариаланг хэрхэн үр бүтээлтэйгээр ашиглаж байгаа талаар тайлбарласан.

Тэр хэлэхдээ “Бид газар нутгийг зүгээр л хаячихаж болохгүй.” “Бид үүнийг олон янзын аргаар ашиглаж бас цацраг идэвхт нэгдлийг нь бүрэн арилгаж болохуйц ямар нэгэн зүйл үйлдвэрлэж болно.”

Эрдэмтэд яагаад заавал архи хийх болсон бэ?

Ер нь бол цацраг идэвхээр бохирлогдсон үр тариагаар бид цэвэрхэн, нэрмэл бүтээгдэхүүн хийх боломжтой байсан. Гэхдээ Проф Смитийн хэлж буйгаар энэ төсөл нь өвөрмөц борлуулалтын цэг бүхий архидалт бий болгохоос илүү зорилготой. Тэрээр архины борлуулалт нэмэгдсэнээр дэлбэрэлтийн бүс орчмын нийгэмд дэмжлэг болоосой гэж хүсдэг.

Профессор Смит хэлэхдээ, 1990 оноос хойш Чернобыльд хийгдэж буй түүний ажлын үр дүнд Украины ард түмний эдийн засгийн байдал хэцүүхэн хэвээр байсаар байхад байгал орчны байдал аажмаар сэргэж байгаад гайхаж байна.

Тэрний хэлж байгаачлан “[Дэлбэрэлтийн бүсэд] цацрагийн үүсвэрүүд байгаа хэдий ч Чернобыль дахь хамгийн бага бохирлогдсон хэсэг л гэхэд дэлхийн өөр хаанаас ч олдохооргүй өндөр цацраг туяа агуулж байдаг.”

“Тэнд амьдарч буй дийлэнх хүмүүсийн асуудал гэвэл тэдгээр хүмүүс хэзээ ч эрүүл хооллож, эрүүл амьдарч, сайн үйлчилгээ, ажил, хөрөнгө оруулалттай болохгүй.”

Түүний хэлснээр Чернобылийн хатуу архийг үйлдвэрлэх, борлуулах бас нэгэн зорилго бол ихэнх мөнгөө орон нутгийн иргэдэд тараах боломжийг олгох явдал юм. Үлдсэн орлогоор нь бизнестээ дахин хөрөнгө оруулалт хийх болно, гэхдээ Проф Смит багаа "нийгмийн спиртийн аж ахуйн нэгж" дээр ажиллуулахын тулд багийг орлоготой байлгахыг хүсэж байна.

Профессор Смит нэмж “Яагаад гэвэл ослоос 30 жилийн дараа, одоо цагт энэ бүс нутагт хамгийн хэрэгтэй зүйл нь цацраг идэвхи биш, харин эдийн засгийн хөгжил.” 

Архи хэрхэн амтагддаг вэ?

Лондон хотын коктейлны газар ажилладаг мэргэжлийн багийнхны тусламжтайгаар бид дараа нь гэрийн архи болон Атомын архийг харьцуулсан.

“Энэ архинд орсон үр тарианы орц их тул илүү шүүслэг амттай. Уухад хөх тариа нь хүртэл амтагддаг” гэж Сохогийн Свифт барны Сэм Армэеэ хэлжээ.

Тэхээр Сэм энэ архиар ямар коктейл хийдэг вэ? “Мэдээжийн хэрэг сонгодог мартини хийдэг. Гэхдээ үүнийг бас оргилуун дарстай ч мөн хольдог" гэж тэр хэллээ.

Өнөөг хүртэл зөвхөн нэг шил үйлдвэрлэгдсэн бол Атомын мартини худалдаанд гарах хүртэл хэсэг хугацаа өнгөрөх болно. Гэхдээ Проф Смит болон түүний багийнхан энэ жил 500 шилийг үйлдвэрлэж, дэлбэрэлтийн бүсэд ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед жуулчдад борлуулахыг зорьж байна.

Ц.ЛХАГВАДУЛАМ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]