Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Меркуриг хөнөөсөн өвчин бас нэгэн урлагийн домгийг авч одлоо"Уншсан18,006

Энэ үед нь Эрик Брун хүндээр өвчилсөн гэх гунигт мэдээ түүнд ирж, Нью-Йоркоос Копенгагенийг зорьсон Рудольф Нуреев Эрик Бруныг сүүлчийн амьсгалаа татахаас хэдхэн цагийн өмнө хэвтэж байсан эмнэлэгт нь очсон гэдэг.

Зөвлөлт Холбоот Улс төдийгүй дэлхийн дуурь, бүжгийн домогт балетчин Рудольф Нуреевийг мэдэхгүй хүн ховор. Түүнийг Эрхүү хотод төрсөн гэж тэмдэглэсэн байдаг ч үнэн хэрэгтээ Владивосток чиглэлийн галт тэргэнд мэндэлжээ. Тиймээс Эрхүү хотоос холгүй орших төмөр замын өртөө хүүг бүртгэж авсан байна. Нуреев Улаан армийн улс төрийн багш Хамит Фазлеевич болон түүний эхнэр Фарида Аглиулловна нарын бага хүү болон мэндэлсэн билээ. Тэр Роза, Розинда болон Лидия гэсэн гурван эгчтэй айлын ганц хүү юм. Хүүхэд байхаас л Нуреев Уфа хотын соёлын төвийн дэргэдэх Ардын бүжгийн ассамблейд бүжиж, 15 насандаа  Уфа хотын дуурийн театрт орж, жилийн дараа театрынхаа бүрэн эрхт гишүүн нь болжээ. 1955 онд Нуреев бүжиг дэглээчийн сургуульд сурахаар Ленинградыг зорив. Гэвч 12 настай хүүхдүүдийг элсүүлэн авдаг байсан тул 17 настай Нуреевыг хэн ч тоож хардаггүй, анхаардаггүй байжээ. Гэсэн хэдий ч яаж ийгээд сургуульд орж, 1958 онд төгсмөгцөө М.Кировын нэрэмжит Ленинградын дуурь, бүжгийн театрт ажиллах урилга хүлээн авсан байна.

Балетын домог

Рудольф Нуреев мэргэжлийн түвшинд анх удаа “Лауренсия” балетын Фрондосогийн дүрд тоглож байсан гэдэг. Хожим нь Вена хотод зохион байгуулагдсан долоо дахь удаагийн оюутан, залуучуудын наадамд оролцож, алтан медаль хүртжээ. Хичээл зүтгэл, авьяас чадвараараа гурван жилийн дотор багийнхаа хамгийн чухал, үнэ цэнэтэй балетчин болсон Нуреев Болгар, Зүүн Герман, Египет зэрэг олон орноор аялж, дэлхийн дуурийн урлагийн алдартай тайзуудад бүжиглэх болжээ.

Зөвлөлтийн буйдхан тосгоны байшингаас дэлхийн сонгодог урлагийн сор болон гялалзахад нь Рудольф Нуреевт бүжгийн авьяасаас гадна чин сэтгэлээ зориулсан их хичээл зүтгэл, судалгаа, сониуч зан, тэсвэр тэвчээр, сэтгэлийн их хат тусалсан нь дамжиггүй.

Сонгодог бүжгээр хичээллэж эхэлсэн хүү авьяас чадвараа гайхуулсан балетчин болж хаалттай системийн хилийг даван дэлхийн урлагийн төв болсон Парис хотод аялан тоглолтоор очив. Хачирхалтай явдал болж 1961 онд болсон уг тоглолтын дараа Зөвлөлтийн гялалзсан залуу балетчин ЗХУ руу буцахаас татгалзаж, улс төрийн орогнол хүслээ. ЗХУ-ын Үндэсний аюулгүй байдлын хорооноос Парисын дуурийн театрт шаардах бичиг ирүүлэв. Тус шаардах бичигт Нуреевыг бүх тоглолтоос хасч, ЗХУ руу яаралтай буцаахыг шаардсан байв. Гэвч Нуреев болон францчууд ЗХУ-ын шаардлагыг үл тоосноор тэрээр түүхэн дэх эх орондоо буцаж очоогүй хамгийн алдартай хүмүүсийн нэг болов.

Нуреев Францад “Маркиза де Куэваса” балетын багт бүжих болов. Гэхдээ Франц улс түүнийг хүчээр нутагт нь буцаачихаагүй ч улс төрийн орогнол олгохоос татгалзсаар л байлаа. Тиймээс Нуреев ирээдүйгээ баталгаатай болгохын үүднээс Их Британийг зорьж, Лондонд Марго Фонтейны хамтаар Хатан хааны театрын тайзнаа бүжиглэх болов. Яв явсаар эцэст нь Нуреев Австрийн иргэншилтэй болж, Вена хотноо дуурийн театрт ажиллаж эхэлсэн байна.

Рудольф Нуреев балетаас гадна кинонд тоглосон удаатай. Тэрээр ЗХУ-д амьдарч байхдаа “Души исполненный полет”, “Ромео, Жульетта”, “Би бүжигчин”, “Залуу үе ба үхэл” зэрэг балетын тухай киноны гол дүрд тогложээ. Үүний зэрэгцээ, алдарт балетчин “Щелкунчик”,  “Дон Кихот”, “Үнсгэлжин”, “Нойрсож буй гоо бүсгүй”,  “Хунт нуур” зэрэг олон жүжгийг дэглэсэн байна.

Хувийн амьдрал

XX зууны шилдэг балетчин Рудольф Нуреевийн тухай домог мэт олон яриа бий. ЗХУ-ын түүхэн дэх хамгийн алдартай дүрвэгч түүнийг авьяас чадвараас нь дутахааргүй алдаршуулсан нэгэн зүйл нь хувийн амьдрал. Тэрээр бэлгийн цөөнх гэдгээ хэнээс ч нуудаггүй байв. Дэлхийн хэвлэл мэдээллээр Нуреевыг алдарт дуучин Фредди Меркюри, загвар зохион бүтээгч Ив Сен-Лоран, дуучин Элтон Жонтой дотно харилцаатай байсан гэх. Гэхдээ Нуреевын хувийн амьдралд нь тохиосон үнэнч хайр нь Данийн бүжигчин Эрик Брун байсан юм. Нуреев түүнийг бүхэл амьдралынхаа туршид хайрлаж явсан гэдэг. Сонгодог бүжгийг хөгжсөн хэлбэр бүрээр нь бүрэн дүүрэн эзэмшихийг хичээсэн Рудольф Нуреев “Дани школа”-ыг нь сонирхон, Данийн хамгийн авьяаслаг балетчин, сонгодог бүжгийн багш, бүжиг дэглээч Эрик Бруныг зорин Копенгаген хотноо очсон байна. Энэ нь тэдний хамтдаа аз жаргалтай, уран бүтээлээр дүүрэн оргилуун 25 жилийн эхлэл байв

Эрик Брун нэр алдарт тэмүүлдэггүй нэгэн байсан тул Нуреевын тоглолтын дараах хүлээн авалт, Холливудын оддоор дүүрэн үдэшлэг цэнгүүн, нэг ёсондоо түүний оддын амьдралаас залхаж эхэлсэн ч гэдэг. Энэ амьдрал нь л Нуреевыг ДОХ гэгч аюулт өвчний халдвар авахад хүргэсэн гэж дүгнэх шүүмжлэгчид бий. Аминаасаа ч илүүгээр Рудольфийг хайрлаж байсан Эрик Брун түүний хөнгөн амьдралтай эвлэрч чадахгүй байсан учир Копенгаген хотдоо буцаж төв театрынхаа гоцлол бүжигчнээр ажиллаж, сүүлд нь балет дэглээчийн даруухан амьдралаар амьдрах болжээ.

Харин Нуреев 1984 онд ДОХ-оор өвчилсөн гэдэг нь тогтоогдож, хүнд цохилтод орсон байна. Асар их хөрөнгө мөнгийг өвчнөө эдгээхэд зориулж хамгийн орчин үеийн гэгдэх багаж хэрэгсэл, туршилтын эмийг хэрэглэн, үнэтэй эмчилгээ хийлгэж байсан гэдэг.

Энэ үед нь Эрик Брун хүндээр өвчилсөн гэх гунигт мэдээ түүнд ирж, Нью-Йоркоос Копенгагенийг зорьсон Рудольф Нуреев Эрик Бруныг сүүлчийн амьсгалаа татахаас хэдхэн цагийн өмнө хэвтэж байсан эмнэлэгт нь очсон гэдэг. Тэд хоёулхнаа хэдхэн минут уулзсан нь тэдний хамтдаа өнгөрүүлсэн хамгийн сүүлчийн мөчүүд нь байжээ. Нуреев бүтэн 10 жилийн туршид өвчинтэйгээ тэмцсэн ч 1993 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр ДОХ өвчний улмаас хорвоог орхив. Түүнийг Парис хотын Сент Женевьев дэ Буа-д оршуулжээ. Хэвлэлүүд "Домогт Меркуриг хөнөөсөн өвчин бас нэгэн урлагийн домгийг авч одлоо" хэмээн бичиж байлаа.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 27. 18:18
Зочин

Хөөрхийдөө нэр алдар нь аварсангүй хамаагүй л авалцаад явж бурхан гэсгээжээ хамаагүй хусалцаж байхдаа бэлгэвч углахгүй үхэж байгаа юм шиг л оригоороо заваарахаар ингэж сдагаараа эргэж байгаа юм.Бэлгэвч хэрэглэж сурах хэрэгтэй манай найзын эхнэр жомбого Нараа сүүлэрч яваад бэлгэвч нь цоороод жирэмслээд түүнийгээ мэдэхгүй явж байгаад нөхрөө онгоцны буудал дээр хэнгэрэг мэт гэдэстэй угтахдаа хайраа уучлаарай ганцхан удаа хийхэд ийм болчихлоо гэж хуцдаг гардаа.Одоо жомбого Нараа хог дээр гараад саппоро хавиас ганц нэг бэлэн гоймонд явж байгаа гэсэн бурхан балайгуудыг ингэж шийтгэдэг юм

8 сар 25. 13:56
Зочин

гомо шүүдэ.
гэтэл майк гээд ДОХ туссан сагсчин одоо ч хэвээрээ байгаа

8 сар 27. 14:05
Зочин

Мэжик Жонсон чинь бомбоогоо төмсөгтэй нь таслуулаад амьд гарсан гэсээн

8 сар 26. 15:30
Зочин

Мэйжик үү?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]