Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталинградаас их хэмжээний булш олдсоорУншсан656

Хуучнаар Сталинград, өнөөгийн Волгоград хотод газар дор шугам сүлжээний ажил хийж байсан хүмүүс Германы 2000 гаруй цэрэг, тэдний морьдыг агуулсан томоохон хэмжээний оршуулгын газрыг олжээ.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

Хуучнаар Сталинград, өнөөгийн Волгоград хотод газар дор шугам сүлжээний ажил хийж байсан хүмүүс Германы 2000 гаруй цэрэг, тэдний морьдыг агуулсан томоохон хэмжээний оршуулгын газрыг олжээ. 13 метр гүн, 7 метр өргөн, 2 метр урттай энэ булш хэмжээгээрээ тун онцгой. Малтлагын ажил өдгөө дуусаад байгаа бөгөөд цэргүүдийн булшийг Орос, Герман хоёр орны цэрэг эрсийг хөдөөлүүлсэн мөрний эргийн оршуулгын газарт шилжүүлж магадгүй аж. 2018 оны 10 дугаар сарын эхээр Германы Засгийн газрын дэмжлэгтэй байгууллагууд 800 гаруй герман цэргийн булш олсон талаараа мэдээлж байсан юм. Цэргийн археологичид малтлагаа үргэлжлүүлсээр энэ тоо огцом өсч өдгөө 1837-д хүрээд байгаа ажээ. Тэгвэл ажилчид санамсаргүйгээр судлаачдын эрж хайж байгаагаас ч их хэмжээний булш олоод байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн аймшигт тулаан болсон энэ хотод ийм олон хүний булш олдох нь ховор зүйл биш. Жил бүр дунджаар 3-4 ийм олноор нь булшилсан байршлуудыг олж илрүүлдэг юм.

Сталинградын тулааны төгсгөлд оросуудын анхны тооцоогоор 80-90 мянган герман цэрэг бүслэгдсэн гэж тооцож байсан нь алдаа байв, үнэндээ 250 мянга гаруй герман, румын, итали цэргүүд бүслэлтэд орсон байлаа. Бүслэгдэж ямар ч авралгүй хүнд байдалд орсон хэдий ч фельдмаршал Паулюсийн арми бууж өгсөнгүй. Цагариг гэж нэрлэсэн операциар Германы армийг хоёр хэсэг хуваан бүслэлтийг шахаж хумив. Фюрер бууж өгөхийг эрс хориглоно гэсэн ч Паулюс бууж өгсөн юм. Нийт 91 мянган цэрэг олзлогдсоны дараа ч өвчин, өлсгөлөнгөөр герман цэргүүд нөгөө ертөнцөд одож байв. Хоёр талаас 2 сая орчим цэрэг дайчид Сталинградын тулаанд үрэгдсэн ба Германы армийн хохирол 800 мянга давсан байдаг. Нэг дор ийм их цэргийн цогцос байсан нь цаг дулаарч хавар болоход тахал, элдэв өвчин гарах нь тодорхой тул цэвэрлэгээний асар том ажил эхэлсэн байдаг.

Зарим газар цэргүүдийг морьтой нь хамт хийж булжээ.

Булшнууд дундаас олдсон бичиг баримтуудыг амь эрсэдсэн цэргүүдийн амьд сэрүүн байгаа төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд өвөө, авга ахынх нь талаар мэдээлэл болгон өгөхөд хэрэг болох болно. Алга болсон цэргүүдийн хувь заяаг мэдэж, хаана яаж оршуулсан талаархи нарийн ширийн мэдээллийг мэдэж авах нь ар гэрийнхэнд нь маш чухал гэж Германы Засгийн газраас томилогдсон комиссын төлөөлөгч өгүүлжээ.

Хүйтэн дайн дууссанаас хойш Германы буяны Volksnund байгууллага Европын Төв, Зүүн, Зүүн Өмнөд хэсэгт орших 83 дайны оршуулгын газрын нийт 910293 герман цэргийн цогцсыг дахин оршуулаад байгаа юм. Дайнд сураггүй алга болсон төрөл төрөгсдөө эрж сурагласан 35000 гаруй хүсэлтийг жил бүр тус байгууллага хүлээн авдаг. Өөрийн албан ёсны вебсайт дээрээ дайнд нас барсан 5 сая гаруй амь үрэгдэгсдийн талаархи мэдээллийг нийтэлсэн байдаг ба олон нийт тус мэдээллийн сангаас үнэ төлбөргүйгээр хайлт хийх боломжтой ажээ. Нэг жилд 100 гаруй мянган хүн энэ вебсайтыг ашигладаг гэсэн тооцоо бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]