Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн ер бусын өдөрУншсан1,640

Энэ өдөр эдийн засгийн, шинжлэх ухааны, түүхийн ямар ч сонирхолтой үйл явдал болсонгүй. Хэн ч спортын дээд амжилт гаргасангүй, сансарт хиймэл дагуул хөөргөсөнгүй, сонин сэтгүүлийн тэргүүн нүүрэнд тавих олигтой зүйл юу ч байсангүй. Энэ дэлхий гээч гариг дээрх амьдрал зогссон юм шиг өдөр болж өнгөрчээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүний өдөр тутмын амьдралд янз бүрийн л юм тохиолддог. Зарим нэгний хувьд тухайн өдөр хамгийн баяртай, аз жаргалтай өдөр болдог бол өөр нэгний хувьд дахиж битгий тохиолдоосой гэмээр харамсалтай гунигтай үйл явдал болж өнгөрсөн...гэх мэт. Ер нь сүртэйхэн яривал  амьдрал гэдэг бол үйл явдал, хөдөлгөөн, тэмцэл  гэж хэлмээр.

Хувь хүний хувьд төдийгүй дэлхий дахины хувьд ч бас ийм өвөрмөц онцлог өдрүүд зөндөө болж байсан нь ойлгомжтой бөгөөд энэ удаа нэгэн ер бусын өдрийн тухай сонирхуулах болно. Тэрхүү ер бусын өдөр нь ер бусын юм юу ч бололгүй өнгөрснөөрөө ер бусын өдөр болсон юм байна лээ шүү.

Та өглөө босоод юм уу эсвэл орой зурагтынхаа өмнө суугаад мэдээ үзэж, утсаараа интернет ухаж байхад янз бүрийн л үйл явдал болсон тухай мэдээнүүд  өч төчнөөнөөрөө гарч ирдэг. Тэгвэл ямар ч мэдээгүй, ямар ч сонирхолтой зүйл болоогүй өдөр гэж байсан болов уу?

Энэ хачин бодол толгойд нь орж ирсэн нэг нөхөр дэлхийн хамгийн уйтгартай өдрийг олохоор сэтгэл шулууджээ. Ийм өдрийг олохын тулд маш олон баримт материалыг хооронд нь харьцуулах шаардлагатай болох бөгөөд ганц хүн ийм ажлын цаана хэзээ ч гарч чадахгүй нь ойлгомжтой. Компьютергүй бол ш дээ!

Ингээд 2010 онд Уильям Танстолл хэмээх программч эр өөрийн зохиосон True Knowledge хэмээх хайлтын системийг ашиглан дэлхийн хамгийн уйтгартай өдрийг олохоор оролдож эхэлсэн ба хайлтын систем нь 300 сая гаруй мэдээ мэдээллийг харьцуулан үзсэний дараа тэр өдрийг олсон нь 1954 оны 4-р сарын 11 байлаа.

Энэ өдөр эдийн засгийн, шинжлэх ухааны, түүхийн  ямар ч сонирхолтой үйл явдал болсонгүй. Хэн ч спортын дээд амжилт гаргасангүй, сансарт хиймэл дагуул хөөргөсөнгүй, сонин сэтгүүлийн тэргүүн нүүрэнд тавих олигтой зүйл юу ч байсангүй. Энэ дэлхий гээч гариг дээрх амьдрал зогссон юм шиг өдөр болж өнгөрчээ.

Уильям Танстолл энэ тухайгаа интернетээр дамжуулан түмэн олонд хүргэхэд олон мянга, сая хүн итгэсэнгүй. 6-7 тэрбум хүн амьдардаг (тухайн үед) энэ дэлхийн бүтэн нэг өдөрт ямар нэг том юм болсон л байж таарна гэж үзсэн үл итгэгч нар нь Танстоллыг “будаа болгохоор”  баримт материал цуглуулан, өөрсдийн олж мэдсэн мундаг үйл явдлуудыг олон түмэнд зарлаж эхэлжээ. Тэдгээрээс сонирхуулбал:

-АНУ-ын нисэх хүчний тээврийн онгоцнууд нь Вьетнамтай байлдаж байсан Францын цэргүүдэд хүнс болон бусад ачааг хүргэж өгсөн.

-Лондон хотын нэгэн байранд хулгайч орж 50 фунтын эд зүйл хулгайлсан байна

-Бельгийн улс төрийн нэгэн нам сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

-Кенсингтон дахь угаалгын газарт нэгэн эр ирж өөрийн дотуур хувцсаа угаалгахаар өгөх гэхэд тэд хүлээж авсангүй. Учир нь энэ газар эмэгтэйчүүдэд зориулсан угаалгын газар байжээ

-Туркийн эрдэмтэн Абдулла Аталар энэ өдөр төржээ. (хэн ч юм бүү мэд)

...

Нэг иймэрхүү юмаар Уильям Танстоллыг дарж авах гэсэн нөхдүүд нь сүүлдээ хоорондоо маргалдсаар, эцсийн эцэст бууж өгсөн бөгөөд үүнээс хойш дэлхийн хамгийн уйтгартай өдөр, үгүй дээ л XX зууны хамгийн уйтгартай өдөр бол 1954 оны 4-р сарын 11 гэдэгтэй маргах хүнгүй болсон гэдэг.

Харин хамгийн уйтгартай өдрийн дараагийн байранд 1930 оны 4-р сарын 18 ны өдрийг нэрлэдэг юм байна. ВВС-ийн энэ өдрийн 18 цаг 30 минутын мэдээгээр “Ямар ч шинэ сонин мэдээ байхгүй” гэсэн ганцхан мэдээлэл өгөөд л дуусан юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 9. 3:57
Чалчаа халтар Гөлөгт

Худлаа их мэдэгч болж царайлах ямар хэрэгтэй юм вэ Чалчаа халтар Гөлөг гуай. Чиний наад хамгийн уйтгартай хэдэн нийтлэл нэртэй жорлонгийн юмыг нохой ч тоохгүй. Чааваас амьтан

2021, 12 сар 29. 17:23
цогоо

Тэгээд чи энд үхсэн үлийгээ хийж яваан тонилж далд ор

2021, 12 сар 24. 23:22
Зочин

Дажгүй л нийтлэгч шүү.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]