Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аняг дурссан гашуун зургуудУншсан8,998

Ассошейтэд Пресс агентлагийн гэрэл зурагчин Пулитцерийн шагналт Аня Нидрингхаус Афганистаны сонгуулийн явцыг сурвалжилж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.

 

Ассошейтэд Пресс агентлагийн гэрэл зурагчин Пулитцерийн шагналт Аня Нидрингхаус 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд Афганистаны сонгуулийн явцыг сурвалжилж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан юм. Тэрээр Иракийн дайны талбарт ажиллаж олон алдартай гэрэл зургуудыг олны хүртээл болгож дайны хор гамшгийг олон нийтэд сурталчлах сэтгүүлчийн үүргээ гайхалтай гүйцэтгэсэн нэгэн юм.

Сүүлийн жилүүдэд тэрээр Афганистанд ажиллаж тэнд өрнөж буй бүх л халуун үйл явдлын дотор орж чадаж байлаа. Түүний дурсгалд зориулан Ассошейтед Пресс агентлагаас Аня Нидрингхаусын гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасныг уншигчдадаа сонирхуулж байна.

 

2011 онд Берлинд гаргасан "Аня Нидрингхаус дайны талбарт" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ үеэр

Афганистаны нийслэл Кабулын ойролцоох бяцхан тосгонд бусад хүүхдүүдтэй тоглож буй афган охин

Афганистаны Кундузын зүүн хэсэг Фейзабад хэмээх уулархаг нутагнт алба хааж буй Германы энхийг сахиулагч 34 насныхаа төрсөн өдөрт зориулан лаа асаажээ

Афган дахь Германы цэргийн жийп сүйрсэн иргэний агаарын онгоцны хажуугаар явж байна

Афганистаны засгийн газрын элитийн батальоны цэрэг

Уулын тосгоны хүүхдүүд Германы цэргийн жийпийг даган гүйлдэж байгаа нь

Кабулын худалдааны зах

2011 оны зургадугаар сарын 11. Хелманд муж. Америк цэргүүд Чарли тусгай ажиллагааны үеэр дайралтад өртсөн Тэнгисийн цэргийн тавдугаар дивизийн, нэгдүгээр батальоны байлдагчийг аварч байгаа нь.

Кабулын нэгэн зочид буудалд бөмбөг дэлбэрэх үеэр

Кандагар мужид алба хааж буй Канадын хатан хааны нэрэмжит нэгдүгээр батальоны цэрэг

Оршуулгын газрын дундуур яваа афган охин

Канад цэргүүдийн өөдөөс гаргаж буй афган хүүгийн царайны хувирал

Афганы дунд сургуулийн нэгэн анги

Афганистаны засгийн газрын цэргүүд ариун Рамадан сарын үеэр баяр тэмдэглэж буй нь

Афган хүү Кабулд орших тоглоомын төвд тоглож байна

НАТО-гийн цэргүүд тусгай ажиллагааны үеэр. Яг энэ гэрэл зургийг авсны дараа эдгээр цэргүүд дайралтад өртөж буудалцсан гэнэ

Шархтай долоон настай афган охиныг цэргийн нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж байна

АНУ-ын төрийн дуулал эгшиглэх мөчөөр

Афганистаны дүрвэгсдийн хуаранд

23 настай афган залуу

Фейзабадын эмнэлэгт эмчлүүлж буй афган охин ээжтэйгээ

Афган хүүхдүүд хичээлдээ явж байна

Афганистаны сонгуулийн хороо руу Талибын зэвсэгт дайчид дайрсан мэдээг авсан афганы цэргүүд

Шархадсан америк цэрэг нисдэг тэрэг дотор

Амиа золиослогч машинтайгаа дэлбэрсэн газраас хүүхдүүдээ аван холдож буй афган эр

Афганы парламентын гишүүн эмэгтэй

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 4 сар 19. 21:23
d

Azgui tahianuud

2016, 4 сар 16. 13:32
Зочин

ene buzariin uls ruu yavj yadag bna a

2016, 4 сар 15. 19:53
Зочин

тэр тахиа нь амиа золиослогч байсан бололтой

2016, 4 сар 15. 18:11
Зочин

Энэ америкууд цаанаа л 1 ёозгүй шаарнууд шүү. Тэр гүйж явахдаа 1 муу тахиаг дэлбэртэл нь өшиглөж байгааг хараарай.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]