Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Манжийн төрийг аварсан монгол хатанУншсан13,932

Сурвалжит их тайж язгууртны гэр бүлд төрж хүмүүжин, эрдэм ном хүртсэнээр түүхийн өргөн мэдлэг хуримтлуулж, энэ нь хожим Чин улсын төрд зүтгэхэд чухал үр нөлөө үзүүлсэн байна.

Ш.Насанбат эрхмийн бичсэн нэгэн өгүүллийг уншигчдадаа сонирхуулж байна. Их Монгол Улсын түүхэнд олон их хаадын завсарт төрийн эрх барьж, нэр нөлөөтэй явсан, түүгээр ч тогтохгүй улсаа мандан бадруулж, бууран доройтохоос сэргийлж байсан ачтай хатад байсан. Тэгвэл сонирхолтой нь монгол угсааны хэрнээ Манжийн хааны хүүтэй ураг барилдаж, улмаар энэ улсын эхэн үеийн эгзэгтэй түүхэн цаг үеийг даван гарахад гол гавьяа байгуулсан нэгэн хатан байдаг аж. Түүний тухай Ш.Насанбат бичиглэснийг уншигчдадаа сонирхолтой байх болуужин хэмээн нийтэлж байна.

Манж Монголын холбоо буюу тахимдуу гэгээн сод хатан

Хорчин болон Өвөр халх нь манжийн олон аймагтай хамгийн ойр оршиж байсан тул Манж гүрнийг үндэслэгч Нурхач баатар монгол аймгуудтай ургийн холбоо байгуулахдаа, эн тэргүүнд эдгээр олон аймгаас гардан эхэлсэн байна. 1612 онд тэрбээр хамгийн түрүүнд хорчин аймгийн Мянганы хүүхнийг хатан болгон буулгажээ. Үүний дараа түүний хөвгүүд нь монгол язгууртны охидыг хатнаар буулган авах болжээ. Тухайлбал, Нурхачийн хоёрдугаар хөвгүүн Дэйшан монголын жаруд аймгийн Жүглэнийг хатнаа болгон авчээ. Дөрөвдүгээр хөвгүүн Хунтайж нь хорчин аймгийн язгууртан Мингусын хүүхнийг хатнаа болгон авчээ. Тавдугаар хөвгүүн Мангалдай нь жаруд аймгийн Нэйжийн охин дүүг авчээ.

Аравдугаар хөвгүүн Дэглий жаруд аймгийн Элчигийн охиныг хатан болгожээ. Энэ бол цөм манжаас Мин улстай эсэргүүцэн байлдах улс төрийн шаардлагаас болжээ. Ойр зэргэлдээ монгол аймаг ялангуяа хорчин аймагтай ураг барилдсанаар улс төрийн холбоо харилцаагаа бэхжүүлж, хятадын Мин улстай сөргөлдөхөд монголчууд түүний хувьд найдвартай хол боотон, түшиг тул гуур бол ох байв. Энэхүү харилцаагаа ул ам бат болгохын тулд 1615 онд Нурхач мөн хорчин аймгийн бэйл Хонгорын охиныг хатан болгож авсан байна. Нурхачийн хүү Хунтайж хаан суурийг залгамжилсны дараа эцгийн гэрээс ёсоор үргэлжлүүлэн монголын язгууртнуудтай холбоо ургийн харилцаагаа баримталж, ургийн холбоотой хүмүүстээ хишиг хүртээн, өөрийнхөө үйлсэд ашиглах болжээ. Тэр өөртөө ба түүний ах дүү нар, хүү ач нь хүртэл монгол аймгуудаас хатан буулгаж байсан бөгөөд сүүлдээ түшмэл, сайд нь хүртэл монгол хатан авах болжээ.

 

Ийнхүү Чин улсын эхэн үеийн хаадын хатад нь цөм Монголын хорчин аймгийн хүмүүс байжээ. Энэхүү уламжлалаа хадгалахын тудд Чин улсын сүүлчийн хаадын хатдыг монголын язгууртан дээдсийн охидоос шилж сонгохыг шадар туслахууд нь зөвлөж байж. 1617 оны сүүлээр манжийн хааны гүнж буюу төрөл угсааны доторх охидыг монголын ван, гүн нарт ураглан өгөх болсноос, жинхэнэ ургийн холбоо бүрэлдсэн байна. Эдгээр монгол хатад дотроос Тахимдуу Ёст гэгээн сод Амарлингуй хатан /1613-1687/ хамгийн алдартай нь болж түүхэнд үлджээ. Монголын хатан ухааны эдэд шуналгүй, өнгөнд авташгүй сэцэн ухааныг тод томруун харуулсан нэгэн хатан бол Амарлингуй хатан юм. Амарлингуй хатан хойд Алтан улс буюу зүрчид аймгийг нэгтгэн, Мин улсыг устгаж, бүх дундад улсыг нэгтгэн захирч, дайчин гүрнийг үүсгэн байгуулахад өөрийн хүч чадал, авьяас билгээ зориулсан, монгол үндэстний cop болсон авьяас билэгтэй эмэгтэй байв. Тэрбээр 1613 онд монголын Хорчин аймгийн том язгууртан Зайсан бөх ноёны гэрт төржээ. Сурвалжит их тайж язгууртны гэр бүлд төрж хүмүүжин, эрдэм ном хүртсэнээр түүхийн өргөн мэдлэг хуримтлуулж, энэ нь хожим Чин улсын төрд зүтгэхэд чухал үр нөлөө үзүүлсэн байна. 1625 онд тэрбээр Нурхачийн дөрөвдүгээр хөвгүүн Хунтайжид хатан болж очжээ. Амарлингуй хатныг Чин улсын хааны ордонд ороход халх таван аймгийн ноён Чибхэмэн, түүний нөхөр Хунтайжид нэгэн догшин эмнэг морь бэлэглэсэн байна. Тэр морийг олон баатар эрс номхруулах гээд дийлэхгүй байтал Амарлингуй хатан арга эв, ухаанаараа амархан сургажээ. Үүнд баярласан Хунтайж Амарлингуй хатандаа их хэмжээний гоёл чимэглэл, торго дурдан, элдэв эд эрдэнэс, алт мөнгөөр шагнасан байна. Гэтэл Амарлингуй хатан тэдгээр эд юмсыг: "Гурван улсын үлгэрийн дэвтэр" хэмээх номоор сольж, түүнийгээ бичгийн болон цэргийн сайд түшмэдүүддээ түгээж өгсөнд, Хунтайж болон ордны гаднах, доторх хүмүүс ихээр магтан хүндэтгэх болжээ.

Дараа жил нь Хунтайж эцгийнхээ хаан суурийг залгамжилж, улсаа дайчин улс гэж нэрлэсэн байна. 1636 онд тэрбээр Сэцэн хаан гэсэн цол хүртсэний дараа энэхүү Хорчин монголын боржигон овогт хатнаа мөнх буянт ордны их хатнаар өргөмжилж, Тахимдуу Ёст гэгээн сод Амарлингуй хатан хэмээн нэрлэх болжээ. Үүнээс хойш энэ хатны жинхэнэ нэр орхигдож, өргөмжилсөн цолоор нь түүх шастирт нэр алдрыг нь үлдээсэн юм. Амарлингуй хатан өөрийн авьяас билэг, арга ухаан болон олноос онцгой байр сууриараа Чин улсын гурван үеийн хааны нүд чих нь болж, тус улсын тулгар төрийн бүрэлдэн тогтох ба бүх улсынх нь нэгдэн нийлэх үйлсэд идэвхтэй нөлөө үзүүлжээ. 1643 онд түүний нөхөр Чин Дайчин Хунтайжийн тархинд нь цус харваж, өвчнөөр гэнэт нас баржээ. Ингэхдээ хаан ширээ залгамжлах хүнийг тогтоож амжаагүй болохоор хааны угсааны дүү нар нь хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж, эцэс сүүлдээ цэрэг зэвсэг хөдөлгөх хэмжээнд хүрчээ. Энэ үед ялангуяа нас барсан хааны төрсөн дүү, отгон хүү хоёр бие биендээ өчүүхэн ч найр тавих шинжгүй тэмцэлдэхэд хааны шууд харьяат зүрчид аймгийнхан нь мөн хуваагдан, хоёр шар хошуу хүүг нь дэмжиж, хоёр цагаан хошуу дүүг нь дэмжиж, тэмцэлд оролцсоноос хаан суурь булаалдах тэмцэл нэн ширүүссэн байна.

Энэхүү манж үндэстэн мөхөж сөнөхийн бачим зангилааны үед Амарлингуй хатан, хаан төрийн батжин бэхжихийг тунгаан бодож, ураг төрлийн зөрчил тэмцлийг зогсоож, цэрэг зэвсэг хөдөлгөх аюул түгшүүрийг зайлуулахын төлөө өөрийн байр суурийг ашиглаж, хүү Фү Лингийг тэтгэн тусалсан байна. Тэр хаан төрийг их хямралаас аварч гаргахын төлөө арга ухаанаараа эл этгээдийн хүчийг нэгтгэж татаад, хамгийн түрүүнд зүрчидийн найман хошууны доторхи нилээд эрх суурьтай Чин ван Жаргалангийн дэмжлэг туслалцааг олсноор, хаан суурийг булаан авахыг горьдож байсан бусад этгээдүүдийн түрүү санаа байвч, чадал нь хүрэхгүй болоод, арга буюу өрсөлдөн тэмцэлдэхээ түр зогсоожээ. Амарлингуй хатан ийнхүү бүх хүчээрээ чармайж, нөхцөл бүрэлдэн үүссэнээр найман хошууны доторх хоёр шар хошууны бэйл нар хатны хүү 6 настай байсан нялх балчир Фү Лингийг хаан өргөмжлөхөөр тогтоожээ. Бас хааны тэргүүн жанжин сайд Түркүн болон Жаргаланг 8 хошууны цэргийг хуваан захирах, бага эзнийг хавсран засаг явуулахад нь дэмжин туслаад, улмаар хааныг нас биед хүрсэн үед сая өөрийн засаг явуулахаар тогтоожээ. Ингэж Амарлингуй хатан эвсүүлж нийлүүлсний ачаар, нялх хүү Фү Лин /Эеэр засагч/ дайчин улсын хаан болов. Хэрвээ дотоодын хямралыг ийнхүү намдаан дараагүй бол Фү Лин хаан сууринд гарч чадахгүйгээр барахгүй, бас хятадын Мин улсыг ч мөхөөж барахгүй цаашлаад өөрийн хүчийг сулруулж, төр гүрэн нь ч мөхөж сөнөх аюултай байжээ.

Гэтэл хаан ширээг булааж авах гэж далд бодол өвөрлөсөн Түркүнийг байсан цагт Фү Лин хэдийгээр хааны сууринд баттай суусан ч хаан ширээг булаах тэмцэл нь дарагдсангүй. Мин улсыг 1616 онд мөхөөсний дараа Түркүний эрх сүр улам нэмэгдэж, байр суурь дээшлэхийг дагалдан хаан суурийг эзлэн авах гэсэн санаа бодол нь чангарчээ. Тэр арга бүхнийг сүвэгчлэн, эл этгээдийн хүчийг биедээ татаж, өөр бусдад цохилт өгөөд, "тэнгэрээс дор түүнээс өөр хүн үгүй" гэсэн шиг их л сагсуурч аашлах болжээ. 1644 онд хаанаас Түркүнд өндөр цол хэргэм хүртээж өргөмжлөхдөө түүнд хүрээлэн байгуулж, хөшөө босгуулж, гавьяа нэрийг нь тэмдэглэж, сайшаан хүндэтгэсэн байна. Гэтэл тэр хааны хүндэлж өргөсөнд эрдэж, дараа жилээс нь сайд түшмэдэд дур мэдэн захиа зарлиг буулган, өөртөө тусад нь орд харш байгуулан, биеэ эзэн хаантай адилтгаж яваадаа санаа нь гүйцсэнгүй, гуравдугаар жилээс нь хааны ордны нууц хадгалсан данс эвхмэлийг хүртэл дур мэдэн өөрийн ордондоо авчирч, дөрөв дэх жилд нь нэн ташааран эзэн хаанд хүртэл бараалхахаа больж, хааны дээл хувцас хэлхэж өмсөхдөө хүрчээ. Түркүний цаад санаа, шунахай бодлогыг Амарлингуй хатан мэдээд, түүнийг хаан ширээ булаан төрийн эргэлт гаргаж магад хэмээн болгоомжилж, хаан Фү Линий суурийг бататган бэхжүүлэхийн төлөө, түүний удаа дараа гуйсныг хүлээн авч, ураглан суужээ. Учир нь эртнээс Амарлингуй хатныг өөртөө нь гэрлэн суухыг Түркүн олон удаа гуйсан байлаа. Хатан түүний зан авирыг голж байсан ч энэ удаа гэрлэн суусан нь улсынхаа хувь заяаг бодож, Эеэр засагч хааны байр суурийг хамгаалж, Түркүний зарлиг санааг хязаарлахын тулд л түүний гуйсныг зөвшөөрчээ.

1650 оны 12 дугаар сарын 9-нд Түркүн Хар хотноо өвдөн нас баржээ. Түүнийг үхсэний дараа Амарлингуй хатнаас хааны угсааны сайд түшмэдийг дайчлан, Түркүний үйлдсэн харгис хэрцгий үйл ажиллагааг илчлэн буруушаажээ. Үүгээр ч зогссонгүй Туркүний гэр бүлийн эд хогшлыг хааны ордонд хураан авч, хүүр онгоныг нь эвдэж нурааж, түүний эргэн тойрон гар хөл болж түйвээж байсан хүмүүсийг мөн л чангалан шийтгэх гэж Эеэр засагч хаанд айлтган, ёсоор болгуулжээ. Ийнхүү Эеэр засагч хааны ноёрхлыг бэхжүүлэн, хаан төрийг бататгав. Энэ бол Амарлангуй хатны Чин улсын төрд үзүүлсэн бас нэгэн ач болжээ. Үүнээс хойш Амарлингуй хатан хаан хүүдээ хавсарч засаг явуулах болжээ. Юуны өмнө тэрбээр Эеэр засагч хаанд хятадын соёлыг хүртээж, улс гүрнийг засч тэгшлэх арга ухааныг сургахын хамт бас зарлиг буулган, хятадын ном бичгийг манж хэлэнд буулган, хятад үндэстний ноёрхлын арга туршлагыг суралцуулсан байна. Улмаар бүх дундад улсыг Чин улсын туган доороо нэгтгэж авахын төлөө хятад үндэстний тэргүүлэх жанжид, ноёдтой харилцаагаа сайжруулснаар тэднийг өөрийн төрд зүтгүүлэх болсон нь хатны ач гавьяа, мэргэн ухаан байв. Чин улс байгуулагдсаны дараахан олон жилийн турш үргэлжилсэн дайн дажны уршгаар нийгмийн үйлдвэрлэл хүнд хохирч, ард түмний аж амьдрал тун ч ядуу зүдүү болоход Амарлингуй хатан хааны ордонд арвилан гамнаж үлдээсэн зоос мөнгө, амуу будаагаараа ард олныг олон удаа туслан тэтгэж байжээ. Энэ нь түүний өр зөөлөн, өгөөмөр нинжин хүн байсныг харуулах бизээ.

1661 онд хаан хүнд өвчинд нэрвэгджээ. Энэ үед урьд болсон гашуун сургамжаас улбаалж, түүнтэй хаан ширээ залгамжлагчийн асуудлыг зөвлөж, хааны гуравдугаар хүү Сиован Еэгээр суурийг залгамжлуулахаар тогтжээ. Ийнхүү Эеэр засагч хаан эхийнхээ үгийг авч, гэрээс бичиг үйлдээд, 8 настай хүүгээ хаан залгамжлуулахаар бичиж Сони, Согсог, Абилаг, Уубай зэрэг 4 хүнийг шинэ хааны засагт туслах их сайд болгохоор зарлигдсан байна. 1661 онд хааныг нас барахад хүү нь суурийг нь залгажээ. Энэ бол Чин улсын түүхийн хамгийн гарамгай хаадын нэг Энх-Амгалан байжээ. Манж нь хааны нэрийг дуудахаас цээрлэн, оны цолоор нэрлэн дуудцаг заншилтай байсан. 1661-1722 он хүртэл Амарлингуй хатан нас бага, цус шингэн ач хүүгээ чадлын хирээр хавсран дэмжиж: "Эцэг дээдийн үеэс эрийн хүчинд тулгар төрийг байгуулсан учраас цэрэг зэвсгийг яасан ч сулруулж болохгүй, төр засагт эрдэм чадалтай хүмүүсийг хүндэтгэн хэрэглэж, хэрэг явдлыг төв голчоор шийтгэн туслах хэрэгтэй. Төр засгийн дэвшүүлэн буруулах их хэргийг урьдаар дээш мэдүүлэн, дараа нь сая хэрэгжүүлэх хэрэгтэй" гэж заан сургаж байжээ.

Энх Амгалангийн засаглалын эхний үед урьдын хаан Эеэр засагчийн соёрхлоор их сайдын зэрэгт хүрсэн Уубай эрх бүхнийг цөм өөрийн гар дээр төвлөрүүлэн, шадар хамсаатнаа цуглуулж, өөр бусдыг гадуурчлан хавчиж, бага хааныг хорлон алж, эрх булаахаар хуйвалджээ. Амарлингуй хатан Уубайн харгис ажиллагаа, шунахай санаачлагыг ухан мэдэж, улмаар хаанд Уубайг арилгаж хаях арга ухааныг зааж өгчээ. Энх Амгалан эмэг эх Амарлингуй хатны саналыг авч, 1669 оны нэг өдөр Уубайг ордондоо залж уулзах гэсэн нэрээр дуудаж авчраад, бөх барилддаг хэдэн залуучуудаар баривчлуулав. Үүний дараа Энх-Амгалан хаан тэр дороо зарлиг буулган, түүний албан тушаалыг эвдэж, насан туршид шоронд хорихоор шийтгэжээ. Ийнхүү ганц ч цэргийн хүчийг хэрэглэлгүйгээр нэгэн үе балмад аашилж байсан Уубайг дарж авснаар, түүний байр суурь бэхжин, 61 жил хаан сууринд сууж чаджээ. 1687 оны 12 дугаар сарын 25-нд Чин улсын төрд бүх хүч чадлаа шавхан зориулж, эрхэм хүндтэй явсан Амарлингуй хатан 75 насан дээрээ өвчнөөр нас баржээ. Тахимдуу Ёст гэгээн сод Амарлингуй хатан нь ийнхүү насан туршдаа Чин улсын гурван үеийн хааны сууринд сууж, эрх барьж, засаг явуулах их үйлсэд бие сэтгэлээ зүдрээн хавсарч, улсын эв нэгдлийг биелүүлэхэд гавьяа зүтгэлээ үзүүлсэн монгол хатан юм. Түүний ер бусын улс төрийн үйл ажиллагаа болон эрс хатуу зориг цөс, алсын хараа түүх шаштирт тэмдэглэгдэн үлдэж, хожмын хүмүүсийн магтаал сайшаалыг олсоор иржээ.

Шийрэвдоржийн Насанбат

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 3 сар 6. 14:54
Зочин

Шал дэмий юм хийсийн. Эртхэн үхэж далд орсон бол Манж улс мөхөх ч байсын билүү

2017, 10 сар 6. 8:52
Зочин

Төрийг аугаа их туршлагаар л залдаг ажгуу... Мөнгө, шунал, бялдуучлал аль нь ч төрийг бузарладаг байна даа...

2017, 3 сар 13. 1:34
Зочин

Totally agree

2016, 9 сар 17. 11:56
zochin

Tuhain ued uvur MONGOL gj baigaagui Mongol hatadiin er zorig suu uhaan gaihamshitai Odoo manai terguun hatagtai nartai zuirleh ym daanch baihgui dee

2016, 9 сар 16. 18:27
Зочин

Дандаа өвөр монгол хүүхэн авжээ

2016, 9 сар 15. 19:42
Зочин

Хүүхнүүдэд эх орон гэж байдаг юм уу. Эх орон нь эрх мэдэл, эр нөхөр нь ч юм уу, мэдэхгүй юм даа

2016, 9 сар 15. 18:06
zochin

bi bas itali hunees chi romiin ezent gurnii sergen mandaj bsn ter ueiin talaar yu gej bodoj bna baharhaj yavdagyy gehed ter baharhah ni medeej tuuh bol tuuh ter syyt humuus ter tsag ueiinhaal buteel ni bsn geed , eniig odoo ued yarij ongirood chamd yamarch tys bolohgui shuudee gej bilee

2016, 9 сар 15. 17:59
zochin

haa bsn huuheniig mongol huuhen bolgool , magtaal,soliorch ogohiimaa, orosiin buriad mergen buuchiig hurtel mongol hun delhiin 2 r daind germanyydiig ailgaj yavlaach gehshig , haa hamaagui humuusiig mongol hun bolgoj oortoo hamaatyylj magtaj ongiroh ene ***** zangaa manai mongolchyyd bolimoor yumaa, yalangua setguulchid bol bur ***** yumaa neeree leniniig hurtel mongol ygsaatai hun bsn geed tenegtej ogohiin boliochee, ene delhiid sain yavaa sain yavj bsn hun bolgoniig mongoltoi hamaatyylchihiin bna l daa nerteigeer ni , bi usa d amidardag hun chingis khaanii tuhai gadnii humuust yarij joohon omogshih geheer chi ter ued bgaagui bizdee, tgheer ternii hiisen zuil chamt hurteelgui gej bilee, tiim bolohoor ongorsnooroo bish onoodor chi bolon mongol yls gej yu hiij buteej ene delhiin haah ni yavj bgaagaaraal unelegdenuu gehees ongorson ued amidarch bsn ter hunii uil hereg chamd hurteelgui bolohneedee manaihaan, tiim uchiraas bitgii chingisiin mongol gej tseejee deldeed bai ireeduigee harj onoodrooroo amidartsgaay,

1 сар 16. 15:53
Зочин

chamaig mongol bish manj ugsaatanii ur hoich gdgiig heleed bnshuudee ene hedii ongorson baij boloh ch chmg tuuh mddeg humuus bol manj hun l ghees chingisiin uyiin mongol gj hen ch helehgui bid bol daichin gurnii hoichis ym ongorson balarsan ym chin chmg yg hen be gdgiig chin helj ogood bnshuudee tgl delhiigeeer neg hunnu bol ungar turk mongol bsn gd bgn bishuu

2017, 11 сар 8. 17:11
Зочин

tegeed tuux ee medexgui tuuniigee xamgaalaxgui yavax bolj bna uu? Bolij uz dee! Onoodor chinii namtariig shal oor xun ooriinxoo namtar bolgood chamaig xen ch bish bolgochixvol chi yax ve? tuuntei Mongol ulsiin tuux odoo busdiin tuux bolj baigaag chi medex uu? Chingis xaan gej tseejee deldexdee gol ni bish uneniig zovxon tsooxon ene Mongol xumuus yarij batalj baxaraxgui yum bol chinii tuuxiig Oros Xyatad ch yum uu Kazakuud ooriin tuux bolgood yariad bgaag chi yu gej oilgox ve?

2017, 11 сар 17. 18:02
Зочин

Чин үнэнг сайхан хэллээ. Танд баярлав.

2016, 9 сар 15. 10:47
ца

энх амгалан цус нэгтэйгээ мэддэг болохоор яг улаан цайм Монголд халдаж зүрхэлдэггүй байсан байх. харин Занабазар, Галданг дарахын тулд тусламж гуйж очсон. аманд нь өөрсдөө ороод ирж буй хоолыг хэн залгихгүй байх билээ. миний л бодол. Дээрх нийтлэлийн гол санаа нь Монгол хатны ухаан, ур чадварыг магтсан. Яахав бидний дайсан байсан учраас муухай санагдаж байгаа байх. өөр улсын бидэнд хамаагүй түүх байсан бол Амирлингуй хатан агуу хүн байжээ гэнэ.

2017, 11 сар 17. 18:04
Зочин

Гэтэл Амирлангуй Монгол хатан байгаа нь түүхийн маш том ололт, Монгол гений амжилт. Тэхээр бид бахархах нь зүйн хэрэг.

2017, 11 сар 8. 17:20
Зочин

Magad Amirlangui xatnii buyanaar Mongol uls onoodor orshin togtoj baigaa ch yum biluu? Uchir yu xemeevees Manj Chin ulsiin xuulind Mongol nutagt xyatad xuniig nuuj ochix suurshixiig xorigloson xuuli 200 jil mordogdson shuu dee.Ter buu xel Mongol xunii xyatad xuntei suulgax ger bolgoxiig ch xorigloson baisan.Xojim Chin ulsiin tor 19 zuund xangaj xyatadchlagdaj irsenees xoish ene xuuli aldagdaj xyataduud Mongol nutag luu suurishij exelsen yum. Gesen xedii ch Manj chin ulsiin Mongol dox Ambai said nar xyataduudad xyazgaarlalt tavij moxliin irmeg deerx mongolchuudiig uusgachixgui gal golomtiig min zalguulj 1911 onii xuvisgald avchirch zolguulsan sain taluud baisan ni Amirlangui xatnii az gaviay baixiig uguisgexgui shuu dee....

2017, 11 сар 17. 18:09
Зочин

Амирлангуй миний бахархал. Яг ийм л улбаатай байсан учраас Монгол эх орон газар шороо минь өдийг хүрч бидэнд иржээ. Шаахайн мөр бүү оруул гэж зарлигдсан хүн чинь энэ хатан. Энх Амгалан эмээгийнхээ бодлогоор төрөө удирдсан. Сүүлчийн амьсгаагаа хураахдаа Үхрийн ширэн дээрхи Эх орныхоо газрын зурган дээр хэвтсэн гэсэн.

2016, 9 сар 18. 14:48
Зочин

Таны л бодол зөв байна аа. Харин монгол бүсгүй хүн Манж улсын аварсан гэхээр агуу гэж хэлэхэд үнэхээр хэцүү л юм. Монголынхоо төлөө үйл хийсэн бол амаа олохгүй магтмаар л байна...

2017, 11 сар 17. 18:11
Зочин

Зөвхөн Манжийг бус Монголыг хамгаалж чадсан юмаа.

2016, 9 сар 15. 9:46
Зочин

oliggui tuuh baina baharhah yum lav bish monoglchuudiin tsusiig sorj baisan manj nar unuudur manddag tsag irjee sonin tsag bolj de

2016, 9 сар 14. 22:35
Зочин

энэ муу янхан , ач хүү нь монголыг жинхэнэ цумласан даа

2016, 9 сар 14. 5:57
MONGOL

CHAAVAASDAA ENE MONGOL HUUHNUUD deer ueseel hytadiin devsger bolj irsen balai nar baina shuu dee hoorhii

2017, 11 сар 17. 18:14
Зочин

Тэнэг хүнд:
Манж Хятад биш. Тэр үеийн нэг нүүдэлчин аймаг. Юм уншмаар юм.
Өөрийнхөө нэг арчаагүй хүүхнээр бүх эмэгтэй хүнийг дүгнэчих юмаа.

2016, 9 сар 14. 0:55
Дорж

Ёооо юу бичээд байна? Солиотой ***** вэ? Нэг муу манжийн дэвсгэр болсон хэдэн хүшхнийг магтаж гэнэ.

2016, 9 сар 13. 22:35
Зочин

Magtah yumaa olvoo.

2016, 9 сар 13. 20:17
Зочин

аварсан гэвэл урвагч уу Монголч гэх шиг эх нь юм шиг бичих юм аа

2016, 9 сар 13. 17:20
enkhamgalan ach ni Monggold ih gai tarisan daa

enkhamgalan ach ni Monggold ih gai tarisan daa

2017, 11 сар 17. 18:17
Зочин

Дотроо самуурвал ямар гай ирдэгийн жишээ. Амирлан хатан энэ бүхнийг харж зогсоон ба Занабазарт тусалсан нь ухаан гэж ойлгодог.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]