Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Монгол морьд Атриатын тэнгисийн шорвог усыг үнэрлэж үзэв (12-р бүлэг)Уншсан4,658

Нар хиртсэний дараа Дорнод Европт ер бусын хатуу хахир өвөл болж, онцгой хүйтрэв. Цэнхэр Дунай урьд өмнө тохиож байгаагүйгээрээ барьцалдан хөлджээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


Монгол морьд Атриатын тэнгисийн  шорвог усыг үнэрлэж үзэв (12-р бүлэг)

Ургац арвинтай намар өнгөрч, өвөл эхлэхийн өмнөхөн 1241 оны 10 сарын эхний бүтэн сайн өдөр Мажарын тэнгэр гэнэт харанхуйлан нар хиртэж, Пештийн гудамжинд ч хүмүүс бие биеэ харахгүй мөргөлдөхөд хүрчээ. Хүмүүс айн дагжиж, ёрчид муу ёрын дохио хэмээн тунхаглана. Мажар даяарыг дайны үүл бүрхэн, уудам тал, нуга хөндий нь цусаар будагдаж, талын чийрэг морьдын туурайд талхилагдсан энэ үед нар хиртсэн нь Европыг улам бүр түгшээжээ.

Нар хиртсэний дараа Дорнод Европт ер бусын хатуу хахир өвөл болж, онцгой хүйтрэв. Цэнхэр Дунай урьд өмнө тохиож байгаагүйгээрээ барьцалдан хөлджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]