Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богдын луус бэлчиж асан газарт нүгэлт бүсгүйчүүд нажидаа эдэлж суунаУншсан121,187

Аливаа газар орны нэр гэдэг ямар нэгэн түүхийг өгүүлж байдаг билээ. Яруу найрагч Р.Чойном нэгэн шүлэгтээ “Луусангийн маануудыг үгүйлж” гэж бичсэн байдаг.

Аливаа газар орны нэр гэдэг ямар нэгэн түүхийг өгүүлж байдаг билээ. Яруу найрагч Р.Чойном нэгэн шүлэгтээ “Луусангийн маануудыг үгүйлж” гэж бичсэн байдаг. Луусан гэхээр Баянзүрх дэх эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газар л гэж хүмүүс ойлгодог. Гэтэл угтаа тийм бус ажээ. Олноо Дарнатын хувилгаан хэмээн алдаршсан 8-р Богд гэгээн Жавзундамба хутагт маань хувьдаа томоохон амьтны хүрээлэнтэй байсан гэдэг. Тэнд манай оронд байдаггүй амьтад ч байдаг байж.

Богдын эзэмшилд адуу, илжигний эрлийз луус гээч амьтан нилээд хэд байсан бөгөөд түүнийг тусгай маллагч нар эдүгээ тэр хорих лагерь байрлаж буй газарт хариулдаг байв. Ардын дуунд “Зуун лангийн жороо луус” гэж дүрслэгдсэн эл амьтан үр төл гаргаж үрждэггүй юм байна. Богд хаан олон түмэндээ лагшин тунгалагаа үзүүлж, төр шашны аливаа ёслолд оролцохдоо эдгээр луусаа хөллөсөн жууз тэргэнд улсын эх дагина

 

Дондогдулам авхайн хамт залардаг байжээ. Шинэ цагийн баячуул, аялагч жуулчдын зугааны газруудын нэг бол Тэрэлжийн амралт. Тэрэлж гэдэг нь үнэр танар анхилуун тансаг, өнгө үзэмж сайтай нэгэн зүйл цэцэгт ургамал юм. Монголд заан гэгч амьтан угаас үгүй атал чухам яагаад Заан тэрэлж гэж тэрхүү газрыг нэрлэсэн бол? гэж зарим хүмүүс гайхдаг. Тэгвэл Монголын сүүлийн төр шашны тэргүүн маань өмнө зүгийн Энэтхэг орноос хуурай газрын хамгийн том амьтан болох зааныг авчирчээ. Жабзундамба хутагт маань өглөө бүр ордон дотроо алхаж биеийнхээ чилээг гаргахдаа мөнөөх хоёр зааныхаа хошуунд домбон ёотон хийж өгдөг байсан тухай ойр шадар хүнийх нь дурсамж бий. Монголчууд эртнээс нааш зааныг эвтэй дөрвөн амьтны хамгийн амгалан нөхөрсөг тулгуур багана гэж үздэг байсан болохоор хаантан шашин, төрийнхөө эв нэгдлийн билэгдэл болгож ийнхүү эрхлүүлэн тэжээдэг байсан буй за.

Богдын хайртай заануудыг маллагч нь Тэрэлж хавийн ууланд адгуулан хариулдаг байснаас үүдэж “Заан Тэрэлж” гэж нутгийн олон нэрлэсэн гэдэг. Улаанбаатар хотын зүүн хойд чиглэл дэх Шарга морьтын ам хэмээх газар нь одоо айл аймаг суурьшин суусан томоохон зуслан болжээ. Улсын эх дагина Дондогдулам ахайтныг насан зүг болоход тэрхүү аманд найман шарга морь сэтэрлэн тавьж тахих болсон байна. Дашрамд өгүүлэхэд Дарь-Эхийн овооны доод бие дор “Дондогдулам рашаан” хэмээх ундармал булаг бургилан гарч, хавийн улс амьтан ундаа цангаагаа саяхан болтол тайлдаг байлаа. Чингэтэл нийслэлд суурьших гэсэн хөдөөгийнхний нүүдэл, суудлын хөлд дарагдсаар тэр сайхан рашаан ус ширгээд байгааг БОЯ-ны хоосон толгойнууд хөндий цээжтэнгүүд ойлгодог болов уу?

Wikimon.mn

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 8 сар 28. 7:33
Зочин

Юуны тухай юу ч бичээд байгаа юм тэнэг ухаандаа төрсөнөө биччихэж

2020, 4 сар 20. 21:43
Зочин

За ёстой газар усны нэрийг тайлбарлаа гэхэд ингэж шаахгүй ээ тэрэлжин заан гол бол аль 17-р зуунд Галдан бошигт заан тэрэлжид байлдаж явсаныг түүхийн сурвалжид дурьдсан байдаг. Юун Богдын заан тэр чинь орсонд тэжээгдеж байгаад хатгаа аваад үхсэн бөлгөө

2018, 12 сар 14. 8:51
Зочин

худлаа шүү Тэрэлж голын зүүнээс Заан гол цутгадаг юм

2019, 8 сар 11. 11:23
Зочин

Дондогуламын рашаанаас ууж өслөө. Шарга морьтын амны эх, Жигжидэд байдаг юм. Нэг гар хувьчилж аваад дээр нь нэг худаг шиг юм барьчихсан, усыг нь савлаж зардаг сурагтай.

2020, 10 сар 12. 17:38
Зочин

ккк

2019, 7 сар 24. 22:39
Зочин

lo san gej hytadiin nogoonii talbaigaar nerelsen gej sonsson um bnaa

2019, 8 сар 10. 14:21
ЗочинДамбадорж

Богдын зааныг ганц тэр горхиноос усладаг байснаас Зааны горхи гэж байснаа Заан горхи гэж нэрлэх болсоныг эцэг минь ярьдаг байсан даа.Эцэг маань Богдын соёг нь байсан юм гэнэ лээ

2019, 8 сар 12. 17:01
Зочин

Зааны гол хол шүү, .юун заан аваачиж услах

2019, 8 сар 10. 14:30
ЗочинДамбадорж

Луусан гэдэг хужаа 1950 иад оны дундуур бол уу мөрийтэй тоглоомын хэргээр ч бил үү Монголоос хөөгдөөд түүний хураагдсан хашаанд эмэгтэйчүүдын шоронг оруулсанаас хойш эмэгтэйчүүдийн шоронг луусан гэдэг болчихсон билээ

2020, 8 сар 27. 20:21
Зочин

Худлаа юм бичихээсээ ичмээр юм аа Харин бүгдийг нь худалч гээгүй шүү. Дондогдуламын рашаанаас ууж_ Шарил дээр нь очиж л байлаа. Тэр бол Шарга морьтын ам

2020, 12 сар 13. 20:48
Зочин

Шаргаморьтод байсан

2020, 8 сар 28. 15:13
ЗочинБТ

яг үнэн Хуурай мухарын амны эхэнд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]