Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XX зууны дуулиант хэрэг: Иоанн Павел руу халдсан ньУншсан9,643

Буудсан хүнийг байцаахад тэрээр юу ч хэлээгүй боловч энэ хүн нь 23 настай Мехмет Али Агжа, “Саарал чоно” гэсэн үндсэрхэг үзэлт (үндсэрхэг үзэл, үндэсний үзэл гэж ихээхэн өөр зүйл гэдэг сэн.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1981 оны 5-р сарын 13-нд Ромын Пап Иоанн Павел II нь Гэгээн Петрийн талбай дээр цугласан олонтой уулзахаар өөрийн пап-мобил хэмээх машиндаа суун гарч ирлээ. Энэ задгай машин нь цугласан олон мянган сүсэгтнүүдийн дундуур тусгайлан гаргасан замын дагуу явган хүний хурдаар Папын гэгээн дүрийг харуулж явах үед явган хамгаалагч нар нь папыг илүү ойрхноос харах гэж, бүр биед нь хүрч адис авах гэж зүтгэсэн хүмүүсээс хамгаалан тавьсан хашлагыг давах, хашлагыг дайран нураах гэсэн зарим нэгнийг зайлуулах гэж ихээхэн зовж явсан гэдэг.

Пап хоёр дахь тойргоо хийх үе буюу 17 цаг 17 минутад хоёр удаа буун дуу гарч эхний сум Иоанн Павелын гэдэс хавьд онож нэвт гаран цаана нь байсан бас нэг эмэгтэй мөргөлчийг оносон бол хоёр дахь сум зүүн гарын долоовор хурууг нь өөр нэг мөргөлчийг мөн шархтуулсан байна. Буудуулсан пап үхэтхийн унахад түүний хамгаалагч Камилло Чибин шууд машинаас үсрэн гарч буудсан хүнийг хөөж эхлэхэд тэр нь буугаа хаян олны дундаас гаран гүйж яваад замд нь саад болон зогсох гэсэн нэгэн Итали гэлэнмааг дайран хоёул газар унасан байна. Камилло ч гарсан эгзгийг алдалгүй тэр даруй турк залууг дарж унажээ.

Пап буудуулан унах үед түүний машин тэр даруй хурдаа аван гэгээнтний сүсэгтэн олонтойгоо уулзах үед бэлэн байлгадаг түргэний машин руу давхиж очсон гэдэг бөгөөд буун дуу гарснаас хойш ердөө 8 минутын дараа пап эмнэлэгийн орон дээр гарсан байжээ. Их цус алдсан, олон дотор эрхтэн нь гэмтсэн Папыг удахгүй бурхан болно гэдэгт эмч нар бараг эргэлзэхгүй байсан боловч тэдний шуурхай ажиллагааны үр дүнд папыг үхлийн гараас салгаж чадсан гэдэг. Мэс засал  эхэлж байх үед ерөнхий эмч Станислав Живешийн зөвлөснөөр папын ойрын лам нар "хойтохыг нь” нууцаар уншиж байсан гэхээр байдал ямар байсан нь ойлгомжтой.

Мэс засал 5 цаг үргэлжилж, дотоод эрхтний найман хүнд гэмтлийг амжилттай торгоож, удалгүй ухаан орсон Пап энэ дэлхийн бүх л католик шашинтан нарыг  “Миний үнэн сэтгэлээсээ өршөөн уучилж байгаа хүний төлөө залбирахыг” гуйсан байна. Өөрийг нь буудсан хүнийг хэлж байгаа нь тэр.

Буудсан хүнийг байцаахад тэрээр юу ч хэлээгүй боловч энэ хүн нь 23 настай Мехмет Али Агжа, “Саарал чоно” гэсэн үндсэрхэг үзэлт (үндсэрхэг үзэл, үндэсний үзэл гэж ихээхэн өөр зүйл гэдэг сэн. Одоо Монголоор дүүрэн өөрийгөө үндсэрхэг үзэлтэн гэдэг хүмүүс олон болж. Шууд л өөрийгөө фашист, нацист гээд зарлачихвал амар баймаар) террорист бүлэглэлийн гишүүн гэдгийг амархан тогтоосон байна. 

Али Агжа урьд нь Туркийн нэгэн сонины редакторыг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял авсан боловч шоронд 6 сар болоод оргож, хэсэг хугацаанд Болгарт амьдарч байгаад Италид ирж хийсэн хэрэг нь энэ.

Хэдийгээр цаашдын байцаалтаар Агжа ганцаараа энэ хэргийг хийсэн гэж зүтгэж байсан ч ийм биш, түүнд туслагчид байсан, ядаж л нэг хүн анхаарал сарниулах зорилгоор жижиг тэсэлгээг олны дунд хийх ёстой байсан (энэ хамтрагч нь сүүлийн мөчид айсан бололтой бөмбөгөө тэслэлгүй чимээгүй алга болсон) зэргийг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.

Тухайн оны сүүлээр болсон шүүх хурлаар Али Агжад бүх насаар нь хорих ял өгсөн нь энэ хүний хувьд хоёр дахь удаагаа ийм ял авсан хэрэг байв.

1983 онд Пап шоронд хоригдож буй Али Агжаг эргэн очиж, удаан хугацаагаар уулзан ярилцсан бөгөөд тэд чухам юуны тухай ярилцсаныг Пап ч, Агжи ч дараа нь ер хэлж байгаагүй юм. Харин Пап шоронгийн хаалгыг даван гарч ирэхдээ “Буудсан хүн нь Агжа боловч түүнийг өөр хүний гар чиглүүлсэн юм шүү” гэж хэлсэн гэдэг.

Удалгүй Агжа янз бүрийн юм ярьж эхэллээ. Түүнд Болгарын элчин сайдын яамны ажилтнууд гар буу өгсөн гэсэн мэдээлэл хэвлэлд гарах үед Болгар болон Туркийн зургаан хүнийг баривчилж, КГБ-ийн урт гарын тухай дэлхий даяар нэг хэсэг шуугин байсныг зарим нэг нь сайн санаж байгаа байх. Гэсэн хэдий ч батлах ямар нэг баримт олоогүй учир эдгээр хүмүүсийг сулласан байна.

Он жил өнгөрсөөр 2000 онд хүмүүсийн хувьд мартагдаад байсан Али Агжаг Италийн Ерөнхийлөгч өршөөн хэлтрүүлж шоронгоос сулласан ба түүнийг суллуулах талаар хамгийн их санаа тавьсан хүн нь хүнд өвчинд нэрвэгдэн насныхаа төгсгөлд ойртсон Иоанн Павел II байсан билээ.

Хэдийгээр шоронгоос суллагдсан боловч эрх чөлөөтэй болж амжилгүй Туркэд хүргэгдлээ. Энд түүнийг урьдын хэргийнх нь төлөө дахиад л шорон хүлээж байв. Зургаан жилийн дараа янз бүрийн өршөөлөөр, шоронд үлгэр жишээ байсных нь төлөө суллалсан боловч ердөө найм хоногийн дараа дахиад л баригдсан байна. Гэхдээ энэ удаа Туркийн дээд шүүх түүнийг сулласныг алдаатай шийдвэр гэж үзсэн учир тэр. Хоёр ч удаа бүх насаараа хорих ял аваад мултарсан ч гурав дахь удаагаа шоронд орохдоо Агжагийн сэтгэл санаа нэлээд өөрчлөгдөж хачин юм бүр ихээр ярих болсныг хэвлэлийнхэн янз бүрийн эх сурвалжаас олж аван нийтэлж, энэ эр дахиад олны анхаарлын төвд орсон байна. Тэрээр шоронгоос гараад Иоанн Павелын шарил дээр очиж мөргөнө, түүний булш байгаа газрын ойр амьдарна (заримдаа Иоанн Павел II-ын төрсөн нутагт гэх), лалын шашнаас татгалзаж католик шашинтан болно, яагаад Папыг буудсан тухайгаа, түүнийг хэн хөлсөлсөн зэргийг өгүүлэх ном бичиж байгаа... гэх мэт. 2010 онд энэ хүн өөрийгөө бүр христ гэж зарласан түүхтэй.

2010 онд тэрээр шоронгоос суллагдсаны дараа өөрийнхөө хийсэн хэргийг энэ удаа огт өөр талаас буюу Ватиканы зарим нэг дээдсийн захиалгаар Папыг буудсан, ЗХУ-ын явуулгаар энэ хэргийг хийсэн, Ираны лалын шашны тэргүүнүүдийн түлхээсээр бузар хэрэг үйлдсэн зэргээр янз бүрээр ярьж, өөрийнх нь бичсэн дурдатгалыг 7 сая доллараар худалдаж авах хэвлэлийн компанийг хайж байв. Ийнхүү олон түмний өмнө гэмт хэрэг хийсэн этгээд амьд сэрүүн, 20-р зууны хамгийн том хэргийн нэг болох уг явдлын учир одоо болтол олдоогүй байна.

2014 онд тэрээр Иоанн Павел II-ын бунханд очиж цэцэг өргөсөн бөгөөд цаашдаа бас хэнийг хийсэн хэргийнхээ буруутан болгох бол...

P.S.

Хоёрдугаар Иоанн Павелийг буудсаны дараа Папын бие хамгаалагч Камилло Чибин огцрох хүсэлт гаргасан боловч Пап хүлээж аваагүй байна. Дараа нь Пап өөрийг нь оносон сумыг нэгэн сүмд шүтээн болгон өгөх үеэр тус сүмийн том лам Хуан Мария Фернандес Экрон хутга барин католик шашны тэргүүнийг хөнөөх гэх үед энэ хүн урдуур нь орон байж хамгаалсан гэдэг билээ. 

Папыг буудсан газраа эргэн ирээд байгаа Али Агжа
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 7. 21:36
Зочин

Өмх ий түркийг зүгээр л шууд цохиод алчихгүй

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]