Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

БНМАУ-ыг эргэн дурсах ньУншсан14,068

Цаг үе нээлттэй болж цахим ертөнц хүмүүсийг хязгааргүй мэдээллээр хангадаг болсноор 90-ээд оноос өмнөх социалист нийгмийн дүр төрхийг үзэж харахад саадгүй болжээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 он хүртлэх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжсан. 1989 оны сүүлээс эхлэн Монгол улс нь Ардчилсан нийгмийг зарлан тунхаглаж, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар Бүгд найрамдах нэрээ халж Монгол Улс болсон.

...Богд хаан 1924 онд таалал төгсөв. Ингэснээр Богд хаант Монгол улс буюу хэмжээт эрхт хаант засаглал оршин тогтнохоо болсон билээ. Монголын Тагнуулын Төв Газар сүүлийн үед илэрсэн баримт мэдээн дээр түшиглэн түүнийг Зөвлөлтийн тагнуулуудад хорлогдсон гэж үзэж байна. Социалист системийн үед Богд хааныг өвчний улмаас өнгөрсөн гэж бичдэг байсан ба Оросын тал Богдыг оросын тагнуул хороосон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Оросын судлаач С.Кузьмин ба Монголын судлаач Ж.Оюунчимэг нарын номд түүнийг хорт хавдраар нас барсан гэж бичжээ.

Богд хааны хойт дүрийг тодруулахыг Ардын засгийн газраас хориглосон шийдвэр гаргасны үр дүнд Бүгд найрамдах төрийг тунхаглах үндэс бүрдсэн байна. Үүний дараа 1924 оны намар МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулж үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг тогтоохооор шийдвэрлэсэн бөгөөд энэ Их хурлын үеэр Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалын талыг баримтлагч Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин С.Данзанг Зөвлөлт орос улсын болон Коминтерний төлөөлөгчдийн шууд удирдлагаар баривчлан буудан хороосон байна. 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулийг баталсан байна. Ийнхүү БНМАУ тунхагласан 11-р сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн нэрлэн тэмдэглээн өнгөрөөх болсон.

1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Щвейцарь шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй Европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, тэд нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох Монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг Монголд урьж ажиллуулж байжээ.

БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коминтерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамбадорж, Шижээ, Бадрах, Гэндэн, Амар нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” Монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ. ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд Хорлоогийн Чойбалсан төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн өртөн амь үрэгджээ.

Дамдины Сүхбаатар, маршал Дэмид зэрэг Монголчуудын дунд асар их нэр хүндтэй хүмүүсийг шууд хороож болохгүй байсан тул Зөвлөлт улс энэ хоёрыг нууцаар хороосон гэж үздэг. Монголын Тагнуулын Төв Газар шинээр илэрсэн баримтад тулгуурлан Дамдины Сүхбаатарыг оросууд хороосон гэж үзэж байна.

БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцадсан байсан бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминдааны Засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталж байсан байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогүй байсан бөгөөд БНМАУ-д Элчин-Консул л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг хоёр улсын хооронд байгуулаагүй байна. Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр дүнд Манжуур Японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан туслалцах протоколыг л байгуулсан байна. Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу Япон болон Японы байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн цэргийн хүчээр булаан эзэлсэн байна. Хилийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд БНМАУ болон Япон-Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх протоколын дагуу 57-р армийн корпусыг Монголын нутагт байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны Халх голын дайнд хүргэж, энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ.

2-р дайны үе

Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д бүх талын тусламж илгээж байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. 2-р дайнд морь чухал үүрэгтэй байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийн 5 морь бүрийн нэг нь Монгол морь байв. Зөвлөлтөд Америк 665,000 тонн махан бүтээгдэхүүнийг зарсан бол, Монгол 500,000 тонн мах үнэгүй өгчээ. Харин шинель өвлийн цагт төдийгүй зун цагт ч окопонд даарахгүй байхад чухал байсан ба АНУ 54,000 тонн хонины ноосыг мөн зарсан байхад, Монгол 64,000 тонныг Зөвлөлтөд бэлэглэсэн байна. 1942-45 онд Зөвлөлтийн цэргийн 5 шинель бүрийн 1-ийг Монгол ноосоор хийж байв. Вольфрам нь Германы "Барс", "Ирвэс" танкуудын хуягийг нэвтлэхэд шаардлагатай сумыг хийх гол түүхий эд байсан бөгөөд Зөвлөлтөд хамгийн ойр вольфрамын орд Монголд байсан байна. Ийнхүү их хэмжээний тусламж илгээсэн Монгол өөрөө хүнд байдалд орж 1944 оны өвөл Зөвлөлтийн зарим мужийн адил өлсгөлөнд нэрвэгджээ. Квантуны армийн довтолгооноос сэрэмжлэн олон тооны цэрэг Алс Дорнодод байлгаж байсан Зөвлөлт тагнуулын мэдээгээр Япон ойрын үед довтлохгүй гэж мэдсэний дараа зарим цэргээ Германы эсрэг илгээжээ. Монгол улс эрэгтэй, эмэгтэй бүх хүн цэргийн алба хаах хууль гарган цэргийн тоогоо нэмсэн нь Алс Дорнод дахь хүчний харьцааг өөрчлөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.

Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр ӨвөрМонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхолын үүднээс АНУ, Англи нь Ялта болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагч нарын шахалтад орсны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. Иосиф Сталины хүчтэй шахалтаар 1945 онд Чан Кайши дээрхи саналыг гаргасан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

Дайны дараах үе

1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ.

1960-1990

1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Харин 1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа хүйтрэн сөргөлдөх болсон үед Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ. Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж, бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болжээ. Үүнээс гадна БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж чадсан байна. Эдгээрийн үр дүнд Монгол нь социалист улсуудад хөдөө аж ахуйн болон уул уурхайн хямд түүхий эд нийлүүлэгч түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн хөрөнгөөр нөхөж байжээ. ЗХУ-ын удирдлагад Горбачёв 1983 онд гарч ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулах, ил тод байдлын тухай бодлого хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд Цэдэнбал Москвад эмчилгээнд байхад нь Монгол дахь КГБ-ын төлөөлөгч генерал Радченко болон Элчин сайд Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын эдийн засгийн шинэчлэгч нарын гараар хийлгэсэн байна. Үүний үр дүнд Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем устахад ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс төр-эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын үр дүнд БНМАУ нь ардчилал ялж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийг шинээр дахин боловсруулж Монгол улс гэж нэрлэн Парламентын засаглал бүхий улс болохыг зааж тусгасан байна.

Газар нутгаасаа алдсан нь

Зөвлөлтийн тал вольфрам, ураны ордтой Увс аймгийн Давст уул, Хөвсгөлийн Шишгидийн нурууг 1930-1960-аад онд БНМАУ-аас тасдан авчээ.

Халхын сүм орчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлснийг Халхын голын дайнаар чөлөөлсөн ч Буйр нуурын зарим хэсэг болон Халхын сүм орчмын нутаг нь 1960-аад оны Монгол-Хятадын хилийн гэрээгээр Хятадын талд оржээ. 1960-аад оны үед одоогийн Монгол-Хятадын хилийг 2 талын гэрээгээр тогтоожээ.

Мөн Байтаг Богд уул бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан ч хилийн гэрээгээр урд хэсэг нь БНХАУ-ын нутагт оржээ. БНХАУ, Зөвлөлт улсууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч зарим нутгийг тасдан өгөхийг шаардаж байв. 90-ээд оныг хүртэл урд хилийн хамгаалалтад голчлон анхаардаг байсанаас хойд хилийн хамгаалалт суларсныг ашиглан Зөвлөлтийн тал хилийн шонгуудаа аажим аажмаар урагш зөөдөг байсан гэдэг.

 
Сэтгэгдэл 90ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 9. 23:11
Зочин

Социализм буюу олон нийтийн эрх ашиг, аз жаргалтай амьдардаг нийгмийг Скандинавыхнаас л сурч байж бий болгох байх оо. Энэ ардчилагчид попууд үхэх дуусахаар

2017, 10 сар 11. 0:29
Зочин

Яах вэ тэр үед зарим хүнс бараа ховор, хүссэн бүхнээ авч чаддагүй хэцүү л байсан. Гэхдээ Улаанбаатар хот маань сайхан байсаан. Хүмүүс нь соёлтой, хүүхдүүд нь хүмүүжилтэй. Ядаж л автобусанд том хүнд суудлаа тавиад өгдөг байсан. Зуны улиралд бороо орсны дараа нэг их сайхан үнэртээд л, одоо бол жорлон үнэртдэг болсон ш дээ. Хүмүүс ч их тайван налгар, сайхан сэтгэлтэй байж. Ардчилал бидэнд их юм өгсөөн. Гэхдээ бид нарийн учрыг нь олоогүй байж, анархизм болгочихсон. Эрх чөлөө гэдэг гоё үгний цаад утгыг ойлгоогүй. Одоо урьдын бүтээсэн босгосон болгоныг нурааж байна

2017, 12 сар 29. 14:08
Зочин

тийм шүү

2017, 10 сар 10. 23:01
Зочин

tsag tsagaaraa baidaggyi tsahildag huhuuruu baidaggyi ee gedeg yg baidag shig sanagdah um belen um neheed hevtej baih sanaatai

2017, 9 сар 27. 23:53
дорж

гудамж талбай нь ямар чөлөөтөй гоё байна. утаа хаана байна. завсарт нь миеэгийн хүүгийн шахсан газар дахь замбараагүй байшингууд байхгүй байгаа биз дээ. хөдөө орон нутагтаа бүх иргэд ажилтай амьдралтай байсан учир утаа чинь ирээгүй байсан юм. одоо орос хятадын хотуудыг очоод харцгаа.

2017, 9 сар 27. 23:41
гонгор

хэрэг дээрээ социализмийг скандинавын хэдэн орон байгуулчаад байна шүү дээ. Лениний анх бодсоноор явж чадаагүй байхгүй юу даа. тухайн нийгмийн зөв бурууг тунгаах цаг ирнэ. одоогийн ардчилагч нарын ярьж байгаагаар фашизм шиг нийгэм байгаагүй юм. жаахан хаалттай л байсан биз. солонгост боолын хөдөлмөр эрхлэх болсноо эрх чөлөө гэдэггүй юм. гудамжиндаа гуйлгачинтай хотынхоо хогийн сэг дээр хүн "сүрэг" мал шиг амьдардаг болгосноо дэвшил гэдэггүй юм. хамаг үйлдвэрээ төмрийн үнээр хятад гаргаснаа гавъяа гэдэггүй юм . сэтгэлгүй ноён нуруугүй жудаггүй шинэ монголын иргэд буй болгож байгаа маань гутамшиг. тэр үед монгол хүнийг гадаадад хүндэлдэг байсан. одоо ёвропод бүгд хулгайчид гэж үзэж байна.

2017, 8 сар 17. 16:56
Зочин би

Соц нийгмийг сайхан үе гэж магтахгүй ээ гэхдээ энэ үед ажлын байр баталгаатай амьдрал сайхан л байсын ш дээ одоо үед энэ олон залуучуудын амьдралын баталгаа хаа бна бүгд гадаад руу гарч боолын хөдөлмөр эрхэлж байна

2017, 6 сар 18. 1:35
Ard

Mash saihan niigem bsaan!!!

2017, 4 сар 3. 8:58
Зочин

Tuhain ued saihan baij. Gevch denduu saihnii ulmaas huuhduud n humuujilgui osch. tiimees 60, 70 ond torogsod buyu manai deed uyiinhenii baiguulsan onoogiin ardchilsan geh nertei bolovch jinhene ardchilsan bish tsoovor choniin niigemd mani met aliigaa medehgui amidarch bainadaa. ta buhen ih sain anzaarval 60, 70-aad oniihon ih aminchhan setgelgeetei tednii huuhduud buyu 90-eed onoos hoishih batsaanuud ul suurigui bodolgui nuhduud bii shuu

2017, 1 сар 16. 15:07
Зочинerka

yamarch baisan tseej duuren amsaglaj neg negniiha uliig schagaaj amdardagui baisan darga nar n darga shig eh orniihoo tuluu baisan lavl iim olon hulgaach baigaagui yum dag

2016, 12 сар 22. 22:44
Зочин

Хүүхэд насны минь гэнэн хонгор ариун үеүүд минь нүдний өмнүүр өнгөрлөө...Үнэхээр сайхан байсан эх орноороо бахархах сэтгэлтэй иргэн хүн болж зорилготой итгэл дүүрэн амьдарч байж дээ... Халуун ам бүлээрээ инээлдэж хөхрөлдөөд нүдэнд минь нулимс дүүрэн харагдлаа...Гэтэл тэр сайхан дотны хүмүүс минь хаачив. даа Сайхан аав ээж минь ах дүү нар минь алга даа...ямар үгүйлнэ вэ та нарыгаа.....Гэтэл одоо нэг л муухай харгис амиа бодсон зөвхөн өнөөдрөө бодсон эх орон үлдэж дээ

2018, 6 сар 3. 12:32
Зочин

saihan bichjee chinii setgel dotorh medremjiig medreh shig bolloo

2017, 3 сар 25. 21:29
Зочинhh

saihan socialist eh oron baisan gehdee ard tumen min baigaa

2016, 10 сар 25. 12:29
Зочин

ямар ч ...изм,ямар ч нийгэмийн байгуулалт байсан хүн ард,улс орнынхоо сайн төлөө гэсэн л ганцхан урай зорилго тэмүүлэлтэй байдаг болов ч зөвхөн удирдан чиглүүлж байгаа хүмүүсийн ур чадвар,сэтгэл зүрэх,хичээл зүтгэлээс л сайн сайханд,хөгжил дэвшилд хүрэх эсэх нь хамаарна

2016, 10 сар 24. 19:55
ойдаа

Өмнөх үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буупна гэж залуу үе гэдэг хүн бичжээ Уг нь залуу үе ингэж бичихгүй л баймаар Чи залуу үеийн төлөөлөл яавч биш Зүгээр л залуу үеийн нэр барьж хүний араас хутга шааж магадгүй нэгэн байх шиг Тийм л юм бол утасныхаа дугаарыг нэр овгоо бичдэг л байхгүй юу Ер нь хүн төрөлхтний хүсэл бол капитализм, социализм гэдэг нийгмийн хүмүүст хэрэгтэй ашигтай бүх зүйлийг цогцлуулсан нийгэм байгуулахыг хүсдэг биз дээ. Харин бид хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах уриагаар хууртагдан ийм л хогийн нийгэм байгуулчихлаа. Бидний сонгож явуулсан этгээдүүд засгийн эрхийг өөрийнхөө төлөө ичгүүр сонжуургүй ашигладаг ард биднийг мөнгө гэдэг халтар цаасны төлөө улс орноо ч өөрийгөө худалдах сэтгэхүйтэй болгож гэгээн алсыг харах мэлмий оюун ухааныг бузартуулж орхилоо. Тэгээд улс үндэстнийг хоорондоо эв түнжингүй өс санадаг хөрөнгө харахаараа нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болгох хүмүүжлийг орчин үеийн хүмүүс ийм л байх ёстой хэмээн зөвтгөдөг болж Хүн бүр ийм болчихвол ийм нийгмээс залуус зугтаахаас яахав дээ Тэгээд л гадаад явахыг хүсдэг бизээ. Бид өнөө маргаашийн төсөв хөрөнгийн төлөөх намуудын тэмцэл, шуналтангуудын заль мэхэнд хууртаж ярих сэтгэх юм нь зөвхөн түүгээр хязгаарлагддаг нийгэм байгуулах гэж ардчилалыг хүссэн юм бишээ. Коммунизм, социализм гэдэг нийгэм байхыг үгүйсгэхгүй

2017, 3 сар 22. 11:38
Зочин

yaag tiim

2016, 10 сар 23. 19:40
Xuuchniig husegch

13,14 baisaan, goe tsag ue bj de,bugd ineed aldsan,yamarch aidas tugshuur bxgui,odoo mgl suirchee,boon uur buhimdal,stress, iim amidraliig jargal gj bga bol chi tamdaa ochij shataj uh

2016, 10 сар 22. 10:12
Залуу үе

Шаацгаа коммунистууд үхэж далд орцгоо. Та нараар одоо үхсэнээ хийх вэ. Бушуухан шиг үхээд залуу үедэ зайгаа тавьж өгцгөөгөөч хуучинсаг үхэрүүдээ.

2018, 6 сар 12. 17:36
Зочин

iim erliiz bulingartsan tsusnuudaas bolgoomjil ardaa uluurlsen jootuu barisan hyrad ch bij medne

2017, 10 сар 13. 22:32
Зочин

Ардчилагчид бас үхэж дуисч байж манай улс сайхан болох юм шиг бна даа

2017, 3 сар 22. 11:39
Зочин

chi yugaa ch medexgyi bj yu gexgeed bga yum be dee, yadj gants nom unshaach

2016, 11 сар 24. 16:45
Зочин

хүссэн хүсээгүй хүн төрлөхтөн социалист нийгмийг ббайгуулна.Энэ нийгэм бол хүн төрлөхтний төгс нийгэм юм гэж сэтгэгчид бичсэн байда юм аа. ЮМ УНШ ТОЛГОЙГОО ЦЭЦЭГЛЭ.

2016, 10 сар 22. 11:28
танхай балчир

Чамайг хөгшин болсон хойно чинь далд ор хоосон ардчилагч нараа гэвэл ямар санагдах бол доо.Өнөөдөр өөртөө бий болгосон онол,үзэл суртал байхгүй байхад ирээдүйн та нарын хүүхдүүд хэнийг дуурайн төлөвших юм бол оо.Дэлхийтэй хөл нийлүүлэн алхана гээд бусдын хэлд уусаж ,бусдын хэрэглээнд автаж ,бусдын амаар амьдрах болж байна уу?.Өнөөдөр чи,залуу насны аагаар ийн хэлэх ч мөдхөн миний хэлснийг ой тань эргэн бодох л болно.

2016, 10 сар 21. 21:54
Танхай балчир

Тэр хамтлаг чинь алдарт Соёл эрдэнэ гэдэг хамтлаг юм.Одооны рок нарын эцэг юм даа.Инээхээ ч хат,өөрийнхөө зүйлээр бахархаж чадахгүй хүн бусдын боол болно доо хөөрхий.

2016, 10 сар 21. 21:50
Танхай балчир

Хүн юу гэж ойлгоно түүгээрээ хүлээж авах бизээ.90-ээд оноос өмнө нас биед хүрсэн хүмүүс тэр сайхан байсныг мэдэх байх.Хэдий үйлдвэрт мэргэлжилтэн нь орос болон бусад социалист гэгдэж байсан орны хүмүүс байсан ч Монголчууд тэднээс сурч,өөрсдөө хийж чаддаг болж мэргэшиж байсан.Хүн ард нь сэтгэл санаа нь сайхан,өөдрөг үзэлтэй байсан шүү.Үгүй дээ гэхэд муу хүмүүс гэж нүд үзүүрлэн байдаг танхай явдалтан буюу хулигаанууд нь бөөрөлхөж ганцыг дээрэлхдэггүй ,байгаа бүхнийг нь хуу хамдаггүй /наанадаж унааны мөнгө үлдээдэг /,бас ч гэж хүн чанартай байсан юм шүү.Хамар хашаа, гудамж болон орц байрныхан нь хүмүүсээ мэддэг,алив зүйл дээр нь хараад зогсохгүй дэмжиж хийлцээд өгдөг сайхан байсан.Ахмад настангууд ачаа тээш болон унааны суудалд санаа зовохгүй ,орж ирвэл суудал тавьж өгдөг байлаа.Ардчилал яллаа гэх тэгээд юу ялсан юм.Эрх чөлөө гэх үү,тэр эрх чөлөө чинь тэр үед ч байж байсан юм,үгээ хэлэхэд хаалттай байгаагүй,би ч хэлж л явсан,тэгэхдээ бүр улс төрийн товчооны гишүүны өмнө байгууллагын хурал дээр шүү.Төрийн удирдлагууд тусгай хангамж авдаг байсан ч энэ үеийнхний авч байгаас хамаагүй хэд дахин бага байсан шүү.Монголчууд бүгдийг өөрсдөө хийдэг байсан юм шүү.Түүнийг үгүйсгэнэ гэдэг тамиргүй оюунтайн шинж болно доо.Нэрээ бичээгүй явуулсан байсан тул дахин бичлээ.

2016, 10 сар 21. 20:30
Зочин

ККККК Тэр хамтлагын зурагийг үзээд татаж унтлаа инээлээ.

2016, 12 сар 16. 23:15
Зочин

harin tiimee. ed nar l chinii shutej sonsoj baigaag yu ch ugui hoosonoos bii bolgoh gej ingej mahaa idej yavsan uis. ed baigaagui bol chi rok pop gej medehgui huduu gertee baisan shigee buusunduu barigdaj argala tuugeestei. yun hot yun bicheg useg

2016, 10 сар 25. 12:09
Зочин

монгол хүнийг харахаараа эрлийзүүдийн уур нь л хүрдэг гэж бодсон чинь бас инээд нь хүрдэг байх нь

2018, 6 сар 12. 17:38
Зочин

ha ha estoi estoi

2016, 10 сар 21. 15:23
Зочин

Хүн юу гэж ойлгоно түүгээрээ хүлээж авах бизээ.90-ээд оноос өмнө нас биед хүрсэн хүмүүс тэр сайхан байсныг мэдэх байх.Хэдий үйлдвэрт мэргэлжилтэн нь орос болон бусад социалист гэгдэж байсан орны хүмүүс байсан ч Монголчууд тэднээс сурч,өөрсдөө хийж чаддаг болж мэргэшиж байсан.Хүн ард нь сэтгэл санаа нь сайхан,өөдрөг үзэлтэй байсан шүү.Үгүй дээ гэхэд тэр үед муу хүмүүс гэгддэг хулигаанууд нь бөөрөлхөж ганцыг дээрэлхдэггүй,байгаа бүхнийг нь хуу хамдаггүй,бас ч гэж хүн чанартай байсан юм шүү.Хамар хашаа,хажуу хавиргын хүмүүсээ мэддэг,алив зүйл дээр нь хараад зогсохгүй дэмжиж хийлцээд өгдөг сайхан байсан.Ардчилал яллаа гэх тэгээд юу ялсан юм.Эрх чөлөө гэх үү,тэр үед ч хэлэх үгээ хэлэхэд хаалттай байгаагүй,би ч хэлж л явсан.Төрийн удирдлагууд тусгай хангамж авдаг байсан ч энэ үеийнхээс хэд дахин бага байсан шүү.Монголчууд бүгдийг өөрсдөө хийдэг байсан юм шүү.Түүнийг үгүйсгэнэ гэдэг тамиргүй оюунтайн шинж болно доо.

2017, 10 сар 13. 22:36
Зочин

Тусгай хангамжийг устгана гэж гарч ирсэн Элбэгдорж жилд 400 саяын хоол иддэг байсан гэнэ шүү

2018, 6 сар 12. 17:42
Зочин

ene muu aalz udahgui hagarana uneren d n nogoo hujaa bayrtsgt metiin toiron hureelegch nar Muujirana hagarval dotoroo s n olon OT garna ted nar n zah zeeliin sguurgand bugd KAPUT

2016, 10 сар 25. 12:38
Зочин

энэ үед би улс ороныхоо ирээдүйд огт санаа зовдоггүй байлаа. харин нь одоо бол ирээдүй их л бүрхэг санагдаад байх боллоо. бид хаашаа явж байнаа

2016, 10 сар 21. 11:42
zochin

Ta nar saihan baisan geed l baih yam medeej dursamj bolohoor ungursun hoino bugd l saihan baidag eruul saruul uhaanaar bodvol bid buh yamaa huneer hiilgedeg zaalgadag uursdiin medel gej baihgui mongolchuud barilgaa hurtel oligtoihon barij chaddaggui delguur horshoond ni oligtoi yam yuch baihgui ulun zelmeghen ami zuudag ard tumen ni mash yaduu estoi l eejeesee uur hun tanihgui emeeleesee undur davaa uzeegui hugjil gej tuiliin hotsrogdson iim l oron baisan herev iim yanzaar tsaash urgeljilbeln udahgui dampuurlaa zarlah baisan mungugui bolohoor neg ulsaas ur tavij zeelseer b baigaad ih urund orchihson l baisan daa humuus yamiig amarhan martah yam daa

2016, 11 сар 24. 16:56
Зочин

ТА ТЭР ҮЕД САНААЧЛАГГҮЙ ХУЛЧГАР , ГАНЦААРАА ӨӨРИЙГӨӨ БОДОЖ БАЙДАГ ЭТГЭЭД БАЙЖ ДЭЭ. ТИЙМ ХҮМҮҮС Л ТЭР ҮЕИЙГ ИНГЭЖ ХАРНА., ЭНЭ ҮЕД БИД ОЛОН ЗҮЙЛИЙГ ЭХЛҮҮЛЖ ОЛОН ЗҮЙЛ ДЭЭР АЛДАЖ ОНОЖ БАЙСАН Ч ОНОЖ ЯВСАН НЬ ОЛОН БАЙСААН. МОНГОЛЧУУДАДА ЧАДАХГҮЙ ЮМ ОЛОН БАЙСАН Ч ЧАДАХ ЭРМЭЛЗЛЭЛ ДҮҮРЭН БАЙСААН. ХАРИН ОДОО.....

2016, 12 сар 16. 23:17
Зочин

pezdaanuud yum unshildaa. tahian tarhiaraa uchuuhen yum chalchij tsetserheed bhiim

2016, 10 сар 21. 2:09
zochin

huuhed bsan blhoor ter ch yumu yamarch bsan jargaltai ue.Manaih 12 laa .ihenh ni orsod bolon dotooddoo surguuli soel togsson amidral ni batalgaatai baharhan duuriah zuiltei saihan tsag ue bjde.Ydaj l zaluus hair setgeleeree ger bul zohiodog bsan ni odoogiin zaluust sonirholtoi bh da

2016, 10 сар 20. 19:51
zochin

uneheer saihan bisan ene ueiin zurag uzej steresee taildag ymar jargaltai bisan jargalaas largalruu gej baidaggui yumaa 25 n jil zovloo odoo jargah tsag bolson bailguidee ene tor zasagaa demjieo

2016, 10 сар 20. 19:14
Зочин

их дэлгүүрийн ойр орчмын байруудын дунд буга орж ирээд бэлчиж явдаг байсныг тод санадаг шүү

2016, 10 сар 20. 16:58
Зочин

tuuh tuuheeree uldene bid dairaad l garsan yum odoo yaltai bilee harin dahij orosiig dagahuu yahav yu gej bodoj baina

2016, 10 сар 20. 16:17
Зочин

Dursamjtai shûu

2016, 10 сар 20. 15:43
Зочин

Буянгийн жаргалсайхан гэдэг хүн Нийслэл хотын төвд чимээгүй хот байгуулаад 30 жил болж байна
Арга хэмжээ авдаг дарга цэрэг бафйцаагч нар байна уу?? Зургийг нь энд тавьчихсан байна шүү дээ

2016, 10 сар 20. 15:39
Зочин

ямар ч л байсан хүн амаа өсгөж эрүүлжүүлж хятадуудыг хөөж хууль хэрэгидэг мундаг цаг үе байсан

2016, 10 сар 20. 17:29
Зочин

хятадыг нутаг зааж өөр өөр газар нутаглуулж зарим нь нутаг буцсан даг

2016, 10 сар 20. 15:37
Зочин

үнэн үнэн сайхан цаг үе

2016, 10 сар 20. 15:25
Зочин

Энэ доор сэтгэгдэл үлдээсэн нөхөр измийн үед дамын наймаачин байсан байхаа ккк

2016, 6 сар 5. 6:19
Зочин

ямар үхсэн баасных нь сайхан байх вэ. хойд солонгос шиг л амьдарч байсан шүү дээ. сүүнд оочирлоно, мах олдохгүй, мандиран сайхан үнэртэхгүй яах вэ, ховрын юм аргагүй шүү дээ, бүгд аилхан ядуу байсан тул барьцах юмгүй. шунах юмгүй байсан нь л сайхан байсан байх. Энэ үеийг сайхан байсан гээд байгаа хүмүүс Хойд Солонгос руугаа зайлаасай.

2016, 12 сар 14. 16:09
Үхсэн хойноо

Үхсэн сүү нь хятад хуурай сүү.мах нь нуль ивомэк.мандарин нь пестицидтэй хятад.хүмүүс нь хоосон хонохгүй ч хүн чанартай монголоороо байсандаа.солонгос явна гэсэн хүн алга чи хуцаад байхааар Жон авгын нутаг руу зайлдаа

2016, 11 сар 24. 17:04
Зочин

ЭНЭ ҮЕД ХАМГИЙН ЗАЛХУУ АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГҮЙ , СУЛ ДОРОЙ , САНААЧЛАГГҮЙ, ХУВИА ХИЧЭЭГ Ч , АЖИЛЛАСАГ ХҮМҮҮСИЙН АРД ХОЦОРДОГ , ӨГЛӨӨ СЭРДЭГГҮЙ , ЧАЛЧИГЧИД Л САЙХНЫГ НЬ ОЛЖ ХАРААГҮЙ БАЙХ. ЭНЭ НИЙГМИЙН ҮЕД МОНГОЛД ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ НЬ ХҮҮХДҮҮД БАЙСЫМ ДАА ХАРИН ОДОО.........

2016, 5 сар 30. 23:43
Мика

Энэ Хангай зочид буудлын балгасыг засах юм уу нурааж болдоггүй юм байх даа.

2016, 5 сар 30. 14:54
xun

bi ene niigemiig uzen yaddag.songuuliin xar PR exeljee...MAH!!!! ene niigem xuniig yaj zombi bolgoj baisaniig ter ued ajilj amidarch bsan xumuus sain medne!!!

2016, 11 сар 24. 17:07
Зочин

ЖИНХЭНЭ ЗОМБИ ОДОО Л БАЙГАА ДАА . МӨНГӨ УРД НЬ БАРИАД СУУХАД ЮУ Ч ХИЙДЭГ БОЛСИЙНШТЭЙ ТИЙМЭЭ

2016, 5 сар 27. 19:48
ветеринар

хүн төрөлхтнийг эвдрэлцүүлдэг юм нь эд хөрөнгө мөнгө гэж нэг суут хүн 200 шахам жилийн өмнө харсан байдаг Түүгээрч барахгүй улсыг хоёр гурав түүнээс дээш систем болгон эвдрэлцүүлдэг Тэхээр үүнийг яаж зохицуулах вэ гэдгийг зарим орон аль хэдийнээ олчихоод ард иргэд нь аз жаргалтай амьдарч байна даа Лав л АНУ биш тэдний гар хөл ч биш

2016, 5 сар 27. 18:31
Зочин

МАШ САЙХАН НИЙГЭМ БАЙСАН УДИРДАГЧИД НЬ ОФФШОР ДАНСГҮЙ.АРД ТҮМЭН НЬ БҮГД АЖИЛТАЙ .ЦАЛИНТАЙ .БОЛОВСРОЛ ЭРҮҮЛ МЭНД ҮНЭГҮЙ БҮХ ЗҮЙЛ БАТАЛГААТАЙ БАЙСАН ЮМ.

2016, 10 сар 20. 17:23
Зочин

сайхан цаг шүү
айл бүхэн амар тайван.хүмүүс нь ажилтай хүүхдүүд нь хүмүүжил боловсролтой,ах захаа хүндэтгэсэн сайхан үе байж дээ

2016, 5 сар 27. 13:04
Зочин

Хүн бүр эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байлаа, хүүхэд бүр эх орныхоо төлөө сурч боловсорч байлаа жинхэнээсээ ажиллаж, сурч байсан их ирмүүн тэмүүлэлтэй сайхан үе байжээ. тэр үед хог дээр амьдардаг хүн байгаагүй шүү, хүн бүр ажилтай, хэрэв ажилгүй бол хороон хориноос мэргэжилийн курст суулгаж мэргэжилтэй болгож ажилд оруулж өгч, ажлын хамт олонд нь хүмүүжилийн доголдолтой хүмүүсийг даалган өгч бүх нийтээрэй ажилтай амьдралтай сайхан байсаан, хүүхдүүд хүртэл зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөдөг байлаа хөдөлмөр зуслан гэж хүүхдүүдийг ажилд сургаж, багийн хамт олны хүмүүжил суулгадаг байждээ, хагас өдөр ажиллаж хагас өдөр амардаг юм юм сайхан байлаа

2016, 5 сар 27. 6:36
Gerlee

Erh barigchid ni ard tumnee eh orniihoo hugjliin tuluu, ard tumen ni eh orniihoo umnu uuregtei bas hariutslagatai bdag bjee. Hamgiin saihan ni hun chanar gaihamshigtai bsandaa

2016, 5 сар 26. 12:48
1970-аад оны хүн

Ядаж л Монгол хүн өмнөө тавьсан нийгмийн зорилготой байж дээ

2016, 5 сар 26. 8:39
Зочин

hogiin baisan du hogiin tseg deer amidardag humuus hurtel baisan sh de manaih harin maslotai talh iddeg bsn aav eej maani ajilchin humuus bsn ailuud tolgoi tsuvdai boortsogl iddeg bsn

2016, 5 сар 26. 6:59
Зочин

Door bichsen nuhduud ene ued amidatch uzsen yum boluudaa.odoo bodohid ih l uitgartai 1 heviin ulmun zulmun amidral sanaand ordog yum. Ene zurguud surtal uhuulguin zurguud yum shuudee.baga baihad iim goyo zuragtai nom uzeed bodit amidralaas yagaad ingej zurdugiig gaihdag baij bilee. Suu talh honogiin hoolnii mahand oochirlood l guideg baisansan. Nutag doshnii atamanuud ihtei. Bariulchih geed hetsuu l baidag baisansan. Yostoi l humursun togoond amidarch baij.bugd l barag ijilhen bolohoor yaduu baigaagaa ch medehgui

2016, 11 сар 24. 17:19
Зочин

ЭНЭ ҮЕД ХУЛЧГАР ГАРУУДЫГ ИХ ДЭЭРЭЛХДЭГ БАЙСЫН , ЧИ ИХ ДООШОО ХАРЦТАЙ ЭР БАЙЖ Л ДЭЭ ДЭЭШЭЭ ХАРЦТАЙ ХҮН ЛҮҮ ХҮМҮҮС ОЙРТООД БАЙДАГГҮЙ Л БАЙСАН ДАА. ТИЙМЭЭ ЭНЭ СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРАГ ЗАРИМ НЭГ НЬ БАЙНАА .ГЭХДЭЭ ЭНЭ ҮЕД БАЙСАН ХҮМҮҮС АРАЙ Ч ДУУСЧИХААГҮЙ БАЙНАА . УЛААНБААТАР ХОТ МИНЬ ЯГ Л ИЙМ БАЙСААН.

2016, 10 сар 20. 17:26
Зочин

тэр үед ядуу хүн байгаагүй.хичнээн олон хүүхэдтэй байсан ч толгой цувдаа хямд бууз хуушуураа хийгээд иддэг л байсан үе шүү дээ.амрах ажиллах горим дүрмээ төрддөг үе.

2016, 5 сар 25. 18:49
zochin

Uls shig uls baij dee odoo mongolchuudiin huvid bvh vum ongorson. Hairan saihan niigem hairan uls oron haramsaad baihiin

2016, 5 сар 26. 10:56
Зочин

t1

2016, 5 сар 27. 6:33
Gerlee

Chi t1

2016, 5 сар 25. 16:08
Зочин

bi ene ued bgaaguigees yalgaagui l dee(dunguj turj bsan nyalzarai bsan) gehdee iim zuragnuud harahaar yag tsag ued ni ochson met sanagdaad setgel neeh goyo dulaan bolood ene ue ih shn gegeegleg bsan sanagddaj heseg tusuuliin tsag hugatsaagaar ayaldag hervee tsag hugatsaanii mashin bdag bol ochij uznee

2016, 5 сар 25. 14:14
а

үнэхээр сайхан байсан ёстой жинхэнэ хүний төлөө нийгэм байсан ийм л нийгэмд хүүхэд нас минь өнгөрчээ . алим мандарины амт ,улаан ус , момпса зайрмагны амт амтагдаж байн алтан шагай чихэр /24-н/ хүүхдийн парк гудамж талбай тэгээд аав ээж 2 минь харагдаж байна.

2016, 5 сар 25. 13:34
Зочин

hot ih tseverhen baigaa biz. hoggui bas baishin barilga ni emh zambaraatai, zaita

2016, 5 сар 25. 13:27
oogii

Minii huuhed aidasgui taivan uneheer az jargaltai shan ungurchee. Ene ued aav eej maani ch gesen ajiltai orlogotoi 11 huuhdee gedes tsadagalan yugaar ch dutaalgui shan usgusun shuu. Odoo ued tiim olon huuhedtei bsan bol gej bodohoos aimaa.

2016, 5 сар 25. 13:10
Зочин

yostoi zuud shig saihan elbeg delbeg az zhargaltai uneheer saihan baizh de,bidnii baga nas aztai ungursun yum bna da

2016, 5 сар 25. 12:06
bi

ene ued humuus eh ornoo gesen setgeltei turiin tusheeduud ard tumnee gesen bodoltoi blaa .saihan ue shuu

2016, 5 сар 25. 10:58
harhun

uneheer gaihamshigtai saihan bsaan.

2016, 5 сар 24. 12:41
zz

gahai shuvuu tejeej boldoggui balai niigem bsn da bas mongolchuudiin baliar zang buur uduuj ugsun mataasaar amidardag hobbytoi ataarhuu uls mun ch ih bsn daa

2016, 5 сар 24. 12:41
Зочин

Энэ цаг үеийн түүхэн зурагнууд үзэж стресээ тайлдаг болждээ.Өнөө цагт өнгө нь гялгар ч дотор нь өмхий байгаад дотор бачууруулах.**** гэж

2016, 5 сар 24. 11:33
Монголхүү

Сэтгэгдэл бичсэн хүмүүстэй санал нэг байна. Насанд хүрсэн хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, түүндээ тохирсон цалин авч, насны эцэст тэтгэвэрт гарна. Ямар ч байсан гуйлгачин болж гудамжинд гарахгүй, хоосон хонохгүй, насыг барна, улс минь намайг хаяхгүй гэсэн итгэл, найдвартай амьдарч байсан юм. Одоо бол тийм итгэл үнэмшил байхгүй шүү дээ.

2016, 5 сар 24. 12:21
Зочин

Тйим шүү. Айдас, бухимдалгүй... ирээдүйдээ, үр хүүхэддээ санаа зовох юмгүй байсан. Гол нь цалингаараа л хангалттай амьдарч болдог байлаа.

2016, 5 сар 24. 11:24
Зочин

ЭРҮҮЛ САРУУЛ СЭТГЭХҮЙ, ЭРҮҮЛ САРУУЛ НИЙГЭМ, ЭРҮҮЛ АХУЙ ОРЧИН

2016, 12 сар 14. 16:12
$Аваад үхэх үү

Тийн шдээ үхээд буцахын хооронд стрессгүй л баймаар бна

2016, 5 сар 24. 11:23
Зочин

ХҮН ЧАНАР, ЁС ЗҮЙ, УХАМСАР, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРАМ, ШУДАРГА ЗАН ЧАНАР,,,,,,,,,БҮГД ХАРАГДАЖ, САНАГДАЖ БАЙНА

2016, 5 сар 24. 11:07
Зочин

гоё

2016, 5 сар 24. 11:00
Зочин

lalar Garbochebaas bolj manai uls suirsen dee

2016, 10 сар 23. 10:27
dino

yag tiim.

2016, 5 сар 24. 10:57
зочин

ядаж л хүмүүс итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлтэй байлаа

2016, 5 сар 24. 10:55
Зочин

Жинхэнэ жаргалтай байсан үе дэ.

2016, 5 сар 24. 10:53
Зочин

Би ч 70-аад оны бүтээгдэхүүн л дээ. Энэ үеийг хүүхэд нас минь цухасхан дайраад өнгөрсөн. Гэхдээ л дурсамжтай дэндүү сайхан цаг үе байсан санагддаг юм.

2016, 5 сар 24. 10:47
зочин

энэ бол сэтгэл санаа тайван эд хөрөнгийн донгүй эрдэм ухаантны нэгдэл эх орны жинхэнэ хөгжлийн үе байсан

2016, 5 сар 24. 10:25
z

Saihan baijee. Uls oron hugjuud ulam l saikhan boldog, manaih bolohoor baigaa yumaa ustgaad ulam l hoishoo uhraad baihiin. Deeguur baigaa heden shunaltai humuusiin hiij baigaa ajildaa.

2016, 5 сар 24. 9:54
зочин

энэ бол Монгол үндэстний хөгжлийн томоохон цаг хугацаа байлаа.

2016, 5 сар 24. 10:55
Mongol

Tiim shuu

2017, 12 сар 12. 20:44
Зочин

урдын сайхан цаг гэдэг энэ дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]