Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богд Жавзандамбын шарилыг хайсан ньУншсан26,655

Нийтлэлч А.Баатархуягийн "Монгол нууцын орон" өгүүллийн хэсгийг уншигчдадаа толилуулж байна.

Нийтлэлч А.Баатархуягийн "Монгол нууцын орон" өгүүллийн хэсгийг уншигчдадаа толилуулж байна.

"БОГД ХААНЫ ШАРИЛЫГ ХАЙСАН НЬ

Оныг нь тодорхой санах­гүй ч 2002-2003 оны үест "нэг хүн" хэрэг болгож ирээд машиндаа дуудаж уулзсан билээ. Тэрээр Богд Жав­зандамба хутагтын шарилыг хайж байгаагаа хэлээд мэдэх зүйл бай­на уу гэж асуусан юмдаг. Нэрийг нь мартсан ч саяхан интернэтээр хайлт хийгээд олсон нэрийг үзвэл Нямдаваа гэдэг хүн байж магадгүй байна. Яриан дунд шарил хайгч ганц нэг хүний нэр гарснаас сана­вал Гүнчин гэдэг нэр дурдагдаж байсан, бас л лавлаж үзвэл Гандан хийдийн "Бадам-Ёг" дацангийн лам Гүнчин-Иш гуай байж магадгүй байна. Бас олдсон нь"Гавж Диваа­самбуу гуай ярихдаа: "Бид нар (Сэрээтэр ламыг хэлж байна) Бог­дыг орос хүний нэрээр оршуул­сан тэр газарт очиж байсан. Гэхдээ тэр гэхийн тэмдэггүй л юм билээ" гэж ярьж байсан шүү" гэсэн байна.

Тухайн үед цуглуулсан мэдээл­лээр VIII Богдын занданшуулсан шарилын сураг 1940-өөд оны эхээс тасарчээ. Албан мэдээгээр Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд өвчнөөр таалал төгссөн. Онош нь Сүхбаатар жанжныхтай ойролцоо "хатгалгаагаар нас бар­жээ" Сүүлийн үед ил болж буй ба­рим­таар төрийн эрхээс холдсон Хутаг­тыг ордны оточ нараар эмч­лүүлэлгүй, орчин үеийн анагаах ухаанаар илааршуулахыг хэтэр­хий их хичээснээс таалал төгссөн байна. Коммунизмын жилүүдэд "тэмбүүгээр үхсэн" гэх мэт онош ч амжилттай тархаж байсныг надаас дээших үеийнхэн бүгд мэднэ. "Сүх­баатар" кинонд жанжныг Богдын оточ амжилттай эмчилсэн тэр "сценар" яг үнэндээ Богд хаан дээр хэрэгжсэн байх.

1924 оны Үндсэн хуулийг бат­лахын өмнө хүрээний ба консулын бүлгэмийг үндэслэгч Ерөнхий сайд асан Д.Бодоо, МАН-ын дарга С.Дан­зан, Ерөнхий сайд асан Д.Чагдаржав, жанжин Д.Сүхбаатар бас Богд хаан нарын төрийн зүт­гэлтнүүд үгүй болсон юм. Үүнээс жанжин Сүхбаатар ба Богд хааны шарил түүхийн нууцлаг нугачаанд орсон ба бусдыг нь хожмын түүхээс арчсан тул хөрстөд шингэжээ. Сүхбаатар жанжныг олны нүдэн дээр ёслон оршуулсан авч нас барсан шалтгааныг (хорлогд­сон?) тодруулахаар хэдэнтээ хөнджээ. Эцэст нь нас барснаас нь хойш 70 жилийн хойно "хүний ёсоор" ор­шуу­­лах болоход өөр хүний шарил гарчээ.

Харин хутагтын шарил бүр гайхалтай домог үлдээжээ. Одоо­хондоо шинжлэх ухаан батлаагүй тул "домог" л юм. Хутагтыг нас барсны хойно оршуулаагүй ба занданшуулан тахисан байна. Үндэсний Төв архиваас Л.Хантөг­сийн олж түгээсэн баримт байна. Энэ нь "Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын бичиг. БНМАУ-ын Шүүх явдлын яамнаа өргөв. Мэдүүлэх учир. Эдүгээ Жав­зандамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон гүжир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь "Өчүүхэн бид нар тушаасныг дагаж харьяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба болол­цохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хуа Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэл­цэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодор­хой­лон байгуулж, мэдүүлэн хүр­гэхээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагал­дуулан, БНМАУ-ын Шүүх явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэг­лэх ажаа­муу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он (1925 он), таван сарын хорин зургаан. Хам­баномонхан хэмээ­жээ.

 

Энэ сүм нь хожим Гандан хий­дийн номын сан болсон сүм гэнэ. 1938 онд хийдийг хааж, Оросын цэргийн хороо байрлахад хийдийг "цэвэрлэж" бурхан шүтээ­нийг гар­гаж хаяхад хутагтын шарил ч хогонд оржээ. Тухайн үед Орос цэргүүд юу болохыг асуухад зан­дан­шуулсан шарил гэсэн тул ямар байдгийг үзэх гэж биеийг нь ороо­сон самбайг хайчилж үзэхэд ша­рил борц мэт, чийгтэй, хүрэн бор өнгөтэй байсан гэдэг. Энэ тухай дуулсан маршал Х.Чойбалсан цэргийн ангийн даргатай утсаар ярьж, Монголын түүхэнд хүндтэй хүний шарил тул тусгайлан хад­галахыг даалгажээ.

Үүний дараа хутагтын шарилыг оршуулах болсон байна. Ингэхдээ Валя нэрээр олны дунд элдэв шуугиангүй оршуулахаар шийд­жээ. "Валя" нь зарим хүмүүсийн санахаар Орос цэргийн хороон даргын, эсвэл Улаанбаатар дахь Оросын комендатын даргын нас барсан эхнэрийн нэр ажээ. Зарим хүн "Галя" ч гэдэг.

Хутагтын шарилыг Нарангийн энгэрт оршуулсан ба нураасан сүмийн, баганын ёроолыг хөрсөнд ялзрахаас сэргийлж хашсан 1,2 метр чулууг хөшөө болгож, нэр сийлсэн гэдэг. Харин хөшөөнд сийлсэн нэр нь Орос ёсоор овог ба эцгийн нэргүй ба Орос эмэгтэйн Валентина нэрийн богино дууд­лага юм. "Галя" байлаа ч "Галина" л байхгүй юу. Оршуулгыг үзсэн хүмүүсийн ярихаар их олон хүн оролцсон нүсэр оршуулга болжээ. Монголчууд ингэж олноор оролцох болсон шалтгаан нь Орос эхнэрт талтайд бус харин хутагтын ор­шуул­гад оролцсоных бололтой. Хутагтын шарилыг 1944 онд ор­шуул­сан гэж ярьдаг нь үндэслэл муутай. 1938 онд хаасан Гандан хийдийн хурлыг 1944 дахин сэр­гээсэнтэй андуурсан хэрэг болол­той. Тэр жил АНУ-ын дэд Ерөн­хий­лөгч Монголд айлчилж, Гандан хийдийн хурал номтой танилцаад коммунистууд шажин шашин шүтэх эрх чөлөөг ард олондоо эдлүүлж байгаад итгэсэн байдаг.

Үүнээс хойш хутагтын шари­лын талаархи яриа намжсан ба хожим Ардчилсан хувьсгалаас хойш шарилыг эрж хайж эхэлжээ. Дээрх ярианы дагуу хөшөөг олсон ч шарил олдоогүй байна. Монгол­чуудаар шарилыг ухуулсан ч бай­сан­гүй, тиймээс өөр шажинтнуу­даар дөрвөн метр тойрогт тунель­дэн ухсан ч бас л байсангүй. Харин ажигласнаар бол шарилын байсан газрыг метр гаруй ухсан тул хөрс нь зөөлөн байсан гэдэг.

Ингээд шарилын талаарх сураг ажиг тавьж, хүмүүсийн аман яриа цуглуулжээ. Эцэст нь хоёр хувил­барт тогтжээ. Нэг дэхь нь шавь нар нь шарилыг оршуулгын дараа нууцаар зөөж Шар хөвийн дөрөлж дээр хайлуулсан гэнэ. Нөгөө хувил­бараар бол сайн цагийг хүргэхээр одоогийн "Өргөө" кинотеатрын орчим нуусан гэнэ. Гэхдээ булж нуусан байх учиргүй, учир нь хожим энэ орчмыг барилгажуулахад юу ч гараагүй билээ. "Өргөө" кино теат­раас уруудсан олны мэдэхээр "25 дугаар эмийн сан"-гийн гудамж нь уулын жалга юм. Одоо тэр орчимд "Хөгжил" хотхон, манайхны амь­дар­даг "Боловсрол" хотхон, өмнө нь хийд байгаад хожим "Петровис"-ын ШТС болсон газар бий. Учир шалтгаан, бэлгэдэлтэй сонгосон байж магадгүй тэмдэгт газар гэвэл яг энэ ШТС-ын өмнөхөн байрласан Шадар ван Чингүнжавын хөшөө босгосон газар л байж таарах гээд байна.

Юм бүхэнд учир шалтгаан бий. Тусгаар тогнолын төлөө тэм­цэгч сүүлчийн хүний хөшөө ба тусгаар тогтнолыг сэргээгчийн нууцлаг шарил? Ингээд миний мэдэх орос хэл дуусаж байна.

@Авиан Баатархуяг

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 11. 15:03
Зочин

бас нэг их мэдэх нэмэгдье халх монгол гэдэг нэршил галданбошигтийн уеэс гарсан билээ монгол орны зүүн ба төв хэсгийг дайны халхавч болгон ашиглаж хоёр талаас нь хавчин байлдаж туйлдуулан зовоосноос аргагуй байдалд орсон бололтой тэгээд бууж өгч амь гарсан ба дайн ч зогссон байна энэ нь эцэстээ муу нэрийг авсан болохоос биш монгол ноедын урвалтаас болооч үгүй бизээ эцэстээ монгол орны төв хэсэг зүүн хэсэг биеэ даан урагшлан хөгжиж мал аж ахуйг гарамгай эрхлэн тогтвор суурьшилтай амьдарч байснаас төв халхын олон хошууд амьжиргаа сайтай байсан гэдэг юм харин галдан хаанаас хойш баруун монголчууд манж хятадын боолчлолд илүү их өртсөн нь түүхээс тодорхой учир нь үржил шим бүхий хамаг газарт хятад тариачид олноор суурьшин бас гэрлэн эрлийзжиж байсан билээ энэ цаг дор бага жижиг ястан овог арайхийн тэсч ардын хувьсгалтай золгосныг мэдэх учир одоо мэдэмхийрэхээс яахав зээ

7 сар 30. 14:53
Зочмин

Тэр хүн чинь Нямдаваа мөн тв ээр бхгүй юм бхгүй гэдэг нэвтрүүлэг хийдэг сүүлд ном хийсээ Амьжиргаа Нямаа. Надад нэг ярьж бсан юм би галзуурчиж гэж бодоод тооггоогүй

2018, 1 сар 23. 17:19
Зочин

Даян хааны зургаан түмний магтаалд 'Харь дайсанд халх болсон, харгих илдний ир болсон Халх түмэн" гэж гардаг юм. Үмхий шушмаа юу ч мэдэхгүй Монголчуудыг баруун зүүнгүй муулаад яс хаяна гэж горьдов уу?

2018, 1 сар 23. 14:33
Зочин

халх гэдэг нь хацар халхавч гэсэн утгатай манж үг юм

2017, 11 сар 9. 10:16
Зочин

medehgui um daa

2017, 11 сар 8. 21:35
Баатархуяг

Богдын шарил болон шавь нарын шарилыг Шаргаморьтын аманд хуучнаар Хойд Солонгос хүүхдүүдийн асрамжийн газрын зүүхэн талд Эрчим хүчний зуслан байсан газарт булсан.энд байшин барьсан айлуудын суурин доороос дан хүний яс гавал шар цууямбууд ороосон хүний яс гавал гарч ирж байдаг. Хүмүүс нь ч айж сэжиглэдгүй муу юм байхгүй гэж боддог бололтой , тэр хавьд байсан айлууд бүгд л өөдөлж дэвжсэн хүүхдүүд нь гадаад дотоодод сургуульд төгссөн бүгд шахуу баяжсан энерги сайтай газар .

2017, 11 сар 9. 10:53
GaldanЗочин

Sayahan Dondogdulamiin sharil Sharaga moritod zuslangiin baishingiin gadaa baidag baisan arai ter haviar baidag uym bolv uu./70-aad onii suuld/Odoo ch baihgui bizdee.

2017, 11 сар 8. 20:27
Зочиteн

Yuu gej l dunguj gandangiin hajuud oirhon tavih vee dee hureegeer duuren hulgaich nar baisan, tegee ene jalga chinihun nohoin huur baas duurtsen gazar l baisii sh dee ter ued

2017, 3 сар 10. 1:02
Үнэнг өчив

8 дугаар Богд хөхнуурт төрсөн Төвд хүн байсан бөгөөд Монгол улсын тусгаар тогтонол Монгол хүний эрх чөлөөний төлөө тэмцсэн анхдагч нь байсан юм. 1911 оны түүний эхлүүлсэн хувьсгал байгаагүй бол 1921 оны Коммунист хувьсгалч гарахгүй байлаа. Буддын шашин Богдын буянаар Халх түмэн ганцаараа өдий хүртэл бүрэн бүтэнээрээ туураг тусгаар явж байна. Гэтэл Зүүнгарын Ойрдууд яав, Цахар Түмэд хаа байна, Барга Буриадууд хаа байна бүгд устаж мөхөж харийн мэдэлд орсон бусуу. Тийм байж Занабазараа муулахуу.

3 сар 17. 23:19
Зочин

kkk.Mongolchuudiin tusgaar togtnoh husel deer doroolj Tuvdiin bodolgoor l mongoliin shariin shashnii terguun ondor gegeenii hoit duriig shashinaar dulduidaj Tuvdees neg huuhed todruulj 2-8 -r bogdiig mongoliin ezen haanaar orgomjilj baisan bololtoi.Tiimees haa aa holiin tuvd huuhed uhamsartaigaa mongoliig manjiin erhsheelees choloolj tusgaar uls bolgon gej yaaj bodov gej.Mongolchuudiin shashin shutgelgiin ashiglaj Tuvdiin bodlog ni todorhoi. Mongoloo tus uls bolgohiin toloo Tuvd hunees mongol saiduud dutuu bodono gej baihgui biz. Negent shashnii terguun,ezen haan bolson hen ch bai erh yambaa aldahgui baihiin tuld mongol saiduudiin uhaanaa uralduulj bolovsruulsan bodlogiin hussen ch es hussen ch demjij l bolno bizdee. Muugaar bodohod hunii gazar sharaan deer evguizan avir gargaval hergem zereg ch yu ch bish ami nasaa ch aldah yum garahiig uguisgeh sh dee.Uchir iimd mongol ulsiin tusgaar togtnuulahad ontsgoi gaviyatai geed baih ni yu yum. Ter hun medeej dotood setgeldee bol zorchiltei l baij taaraa negent haanii suudal deer suuj tamga,gariin mutraa tavisan ni unen bolohoor bas uguisgehgui baival yaasan yum.

2017, 11 сар 10. 14:51
Зочин

za xo bi chin baruun mongoliin torguud xun bna aa.manai ger buliin xun dorvod bid tegeed ustsanOiraduud bolj bnaa daa.Xerev ze Manjuud urvasan xalxuudtai niilj baruun Mongol oiradiin 1 say xun zong genotsid allaga xiigeegui baisan bol odiid Mongol uls maani Kazakstan,Kirgiztanaas dutaxgui dor xayj15 say xuntei l baix bailaa.Ene tegeed xalxuudiin gaviay yu? 1911 onii manjiin esreg tuuxt xuvisgaliig xalxuud tolgoiloogui yum ixenx ni ovor mongolchuud baisan yum daa xo...

2018, 1 сар 23. 14:35
Зочин

зочины хэлж байгаа зөвөө

2017, 11 сар 9. 8:45
монгол эмэгтэй

овоо доо. нэг түүх мэддэг хүн байна, юу гэж муулах вэ дээ. манайх гэр бүлээрээ түүх судалдаг, тэгээд энэ талаар мэдчихээд буруугаар ойлгож муугаар хэлж бодож байснаа бодоод гэмшиж уйлж байсан. үнэхээр гайхамшигтай хүмүүс байж дээ.

2017, 11 сар 8. 20:46
Зочин

халх гэдэг чин урвагчууд ер чингисийн үед халх гэж байсан уу манжид бууж өгч урвасан цагаас халх гэж дуулдаж эхэлсэн байдаг занабазар эх орноо ард түмнээ манжид дагаар оруулж урвасан хулгайч халхууд үйлийн үрээ хусаад ч арилахгүй

2017, 11 сар 10. 23:18
Зочин

Яг зөв. Халх гэдэг нэр нь халхлах гэсэн үгнээс гаралтай. Нэг ёсондоо Манжуудыг халхлах гэж ойлгож болох юм.

2017, 11 сар 9. 10:09
Зочин

Их буруугаар мэддэг бололтой ...

2017, 9 сар 4. 15:18
Зочин

Хамгийн их урвасан гарууд бол халхууд

2017, 11 сар 6. 23:34
Зочин

Chi ooriigoo l xichee

2017, 11 сар 6. 23:21
Зочин

tiim uu

2017, 3 сар 22. 17:41
Муу малдЗочин

Муу тэнэг чам шиг муу хулчгар халхтай юу ч ярихав

2017, 4 сар 7. 12:20
ХҮРЛЭЭ

хахаха энэ халх халх биш гэдэг яриа одоо зугээр л 2 тэнэг хүний муудах шалтаг л болж дээ

2017, 3 сар 7. 17:38
Зочинах

богдын музейд манаач байсан хүний яриагаар бол лам нар том тогоон хийж галаар чандарласан хүний биеэс их тос гардаг юм билээ лам нар урт иштэй шанагаар тогооноос хальж гарах тосыг нь хутгаж авж гал руу хийж байсан гэж ярьсан гэсэн энэ үнэн бхаа

2017, 4 сар 7. 12:22
ХҮРЛЭЭ

Сонин түүх байнаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]