Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хрушевын утасны бичлэгийг ил болгожээУншсан11,692

Тэд Берлиний хана гээчийг босгох тал дээр санал нийлж тэр нүсэр ажлаа ердөө л наймдугаар сарын 13 гэхэд эхлүүлэхээр болсон гэнэ. Яриаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улсын төв архиваас орос хэл дээр товчлон хөрвүүлсэн нь энэ.

Германы хэвлэлийнхэн нэгэн маш ховор бас сонирхол татахуйц утасны яриаг улсынхаа төв aрхиваас олж олон нийтэд дэлгэжээ. Тэд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев болон Германы Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Вальтер Ульбрихт нарын 1961 оны наймдугаар сарын 1-ний өдөр бүтэн хоёр цаг 15 минут утсаар ярьсан бичлэгийг ийнхүү илрүүлжээ. Тэдний яриа эхэндээ  БНАГАУ-ын хөдөө аж ахуйн талаар өрнөж байснаа сүүлдээ Баруун болон Зүүн Берлиний хилийг тусгаарлах тухай хэлэлцсэн байв. Тэд Берлиний хана гээчийг босгох тал дээр санал нийлж тэр нүсэр ажлаа ердөө л наймдугаар сарын 13 гэхэд эхлүүлэхээр болсон гэнэ. Яриаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улсын төв архиваас орос хэл дээр товчлон хөрвүүлсэн нь энэ.


Хрушев: Танай олон инженерүүд наад төслөөс чинь зугатаад байна уу? Манайхаас чадварлаг хүмүүс авах уу? Асуудалгүй шүү дээ.

Ульбрихт: Манай улс төрийн товчоо Болгар, Польшид хандахаар шийдсэн. Тэд ажилчид илгээх байх.

Хрушев: Бид ч гэсэн залуу комсомолчуудаасаа өгч болно. Ажиллах хүч манайд хангалттай байгаа. Тэр «Америкийн дуу хоолой» гээчийг битгий сонс. Биднийг ажилчидгүй мэтээр л яриад байх юм.

Ульбрихт: Надад таниас тийм тусламж гуйх эрх алга л даа.

Хрушев: Та зүгээр бодоод үз. Vүнийг бид ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ гэж?

Ульбрихт: Ардчилсан Германд тусалж байгаа социалист тусламж гэж үү?

Хрушев: Зүгээр л залуучуудын солилцоо гэвэл ямар байна? Яг нөгөө Фиделийн санал болгодог шиг.

Ульбрихт: Тэгэхээр хилийг бүрэн хаахад хэдий хэрийн хугацаа шаардагдах бол? Улс төрийн товчооноос Берлиний Сенатыг энэ долоo хоногт хилээр нэвтэрч байгаа бүх иргэнийг бүртгэх шийдвэр гаргасан. Тэдгээрийг бид дараа нь бүх байдлаар шалгана. Хил хаах сургаар зөрчил их гарах магадлалтай.

Хрушев: Тэгээд ямар тооны тухай яригдаад байгаа юм?

 

Ульбрихт: Албан ёсоор Берлинд 75 мянга. Берлинийг хяналтдаа авах хэрэгтэй байна. Хүн амын тоог нарийвчлан гаргах шаардлагатай. Иргэд Берлиний нөгөө талд гарахдаа зөвшөөрөл авах болно гэдгийг их л гайхах байх. Түүнийг зөвөөр тайлбарлах шаардлагатай.

Хрушев: Гэхдээ та нар иргэддээ хил хаасан ч гэсэн нийслэл Берлиндээ эргэн ирэх бололцоо олгох хэрэгтэй шүү!

Ульбрихт: Yүнд бэлтгэхэд хоёр долоо хоног шаардагдах байх

Хрушев: Түүнийг хэзээ боломж гарна тэр үедээ л хий. Бид бүх зүйлд бэлэн байх болно.

Ульбрихт: Та нар санаа зовохгvй тайван байж болно. Аденауэр болон Брандт хоёр бидэнд тусална байх

Хрушев: Би Аденауэрийг ялна гэж бодож байна. Бид ямар ч улс төрийн тоглоомоор тоглохгүй. Тэд бол хоёулаа л хөгийн амьтад. Гэхдээ Брандт нь Аденауэраасаа муу хүн. Бид та нартай л хамтaрна.

Ульбрихт: Брандтаас юу ч гарч мэднэ.

Хрушев: Нэг асуулт байна. Та нар гудамжаа яаж хуваах гэж байна даа. Энэ нь баруун, энэ нь зүүнийх гэж…

Ульбрихт: Бидэнд төлөвлөгөө байгаа. Байшинг хоёр хаалгатай болгож түлхүүрийг нь хурааж авна. Тэр ажлыг эхлүүлсэн. Маш хурдавчлах л хэрэгтэй байна. Харин замын хөдөлгөөн л хэцүү байна. Хурдан галт тэргийг газар дор сэлгээ хийлгэдэг болгоно. Тэгээд солилцoо хийсний дараа Баруун Берлин рүү орно.

Хрушев: Түүнд чинь тэгээд хэн сэлгээ хийж зорчиж байх юм?

Ульбрихт: Зөвшөөрөл бүхий хэсэг иргэд байгаа. 14 мянга орчим. Тэд Баруун Берлинд амьдарч харин манайд ажиллана.

Хрушев: Дараагийн асуулт. Тэд тэгвэл тэнд амьдраад танайд ажиллах юм байна. Харин наанаас чинь тэнд ажиллаж болох зөвшөөрөлтэй хүн байгаа юм уу?

Ульбрихт: Yгүй. Тэр хориотой. Гэхдээ манайд амьдралын түвшин дээгүүр зиндааны айлын хэдэн мянган хүүхэд байна. Тэдний хувьд Зүүнд амьдарч харин Баруун Берлинд суралцана.

Хрушев: Yүнийг л их анхаарах хэрэгтэй дээ!

Ульбрихт: Бид тэднийг олноор тийш нь явуулахгүй ээ. Бид хүн амаa хуваах дайныг аль хэдийн эхэлсэн. Гэхдээ манайд шилдгүүд байх ёстой гэж Улс төрийн товчоо үзсэн. Өчигдөр надаас Английн сэтгүүлч «Та нар өнөөдөр хилээ хаах гэж байна уу?» гэж асуусан. Тэгэхээр нь би «Энэ бол Барууныхнаас л шалтгаална» гэсэн дээ.

Хрушев: Бид энэ асуудалд дээр бие биенээ маш сайн ойлгох шиг боллоо. Ажилд чинь амжилт хүсье! Би ч удахгvй айлчилж ажилтай нь танилцана аа. За баяртай.

Ульбрихт: Таныг ингэж их анхаарал тавьж байгаад баярлалаа. Удахгүй Зүүн Берлинд уулзъя. Ажил долоо хоногийн дараагаас бүрэн эхэлнэ. Нөхөр Хрушев!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]