Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"...Тэднийг хямгадах хэрэгтэй"Уншсан74,661

Дэлхийн 2-р дайны үеэр Германы талд үйлчилж байсан Халимгийн морин хорооны тухай манай хэвлэлүүд дээр нэлээдгүй юм үе үе гардаг бөгөөд тэднийг магтан дуулсан, харан загнасан юм аль аль нь л бий.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р д а й н ы үеэр Германы талд байсан Халимагийн морин хорооны тухай манай хэвлэлүүд дээр нэлээдгүй юм үе үе гардаг бөгөөд тэднийг магтан дуулсан, х а р а а н з а г н а с а н юм аль аль нь бий. Ямар ч байлаа өөрийн өрх гэртээ оруулж, ядарч зүдэрч явахад газар нутаг өгч байсан улс орныг хамгийн хэцүү цагт нь хаяж у р в а с а н хүмүүсийг ямар нэг байдлаар магтан дуулж болдог л бололтой. Хүчтэй дайсныг хараад           у  р в а ж , шарвасан тэрхүү цөөхөн нөхдийн г а й г а а р Халимагийн ард түмэн багадахгүй з о в л о н үзсэн бөгөөд энэ бүх з о в л о н г и й н үндэс болсон у р в а г ч нарын гай дахиад хэдэн үедээ мэдэгдсээр, нөлөөлсөөр байх биз ээ.

Тэгвэл өөр нэг Монгол  ц у с т а й  ард түмэн энэ их д а й н а а р ямархуу байсан талаархи түүхийг сонирхъё. 

Германы арми ЗХУ руу д о в т л о х о д Их Британи хамгийн түрүүнд оросуудыг дэмжихээ илэрхийлсэн гэдэг. Гэтэл үнэндээ Тагна Тува улс Черчиллийн тэр алдарт үгнээс 11 цагийн өмнө ЗХУ-ыг дэмжиж, Гитлерийн Германд д а й н зарласан гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд зогсохгүй улс орон даяараа д а й н ы байдал зарлаж бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө гэсэн уриагаар ажиллаж эхлэн, хамгийн түрүүний арга хэмжээ болгож өөрийн улсын нөөцөд байсан бүх алтыг ЗХУ-руу явуулж (тэр үеийн ханшаар 35 сая рубль), д а й н дуусан дуустал олборлох алтыг мөн ингэж шууд илгээж байхаар шийдсэнээ мэдэгдэж байлаа. Дараа нь БНМАУ шиг адуу мал, арьс шир, эд хөрөнгө цуглуулан Улаан армид бэлэглэх, хямд үнээр худалдаалах кампанит ажил өрнүүлж 50000 адуу, 750000 мал  нийлүүлсэн байна. Мөн өөрсдийн үйлдвэрлэх хүчин чадлын хэмжээгээр цана үйлдвэрлэж (52000 хос цана), өвлийн дулаан хувцас хэрэглэл бэлдсэн нь алдарт Москвагийн хамгаалалт, сөрөг д а й р а л т ы н үеэр эхний хэсэг нь хүрэлцэн ирж тэрхүү ялалтад зохих хувь нэмрээ оруулсан юм.

Тувачууд нийтдээ 12000 богино нэхий хүрэм, 19000 ханцуйвч, 16000 эсгий гутал, 70000 хонины нэхий, 400 мянган тонн мах, ургамлын тос, чарга гээд фронтод хэрэг болох бүх л зүйлийг илгээж байсан бөгөөд нийт ард түмэн тэр чигээрээ өөрийн чадах чинээгээр тусалж, 10-100 малыг айл болгон фронтод бэлэг болгон өгчээ. Эдгээрээс 30000 гаруй үхрийг Германаас чөлөөлөгдсөн Украинд аваачсан ба чухам эдгээр нь Украины алдарт үхрийн фермийн эх үндэс болсон гэдэг.

Мөнгөн дүнгээрээ Тува нь 19 сая акша буюу 66,5 сая рублийн тусламжийг ЗХУ-д өгсөн ба ЗХУ-аас Тагна Тува улсад төлөх ёстой 1,5 сая рублийн өрийг цуцалж байж. Хичнээн жижигхэн улс боловч авлагатай л байсан бололтой.

Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 1941-1942 онуудад Улаан армид үзүүлсэн БНМАУ болон Тагна Тува улсын тусламж нь нийлээд тухайн үеийн АНУ, ИХ Британи, Канад, Австрали, Өмнөд Африкийн холбоо, Шинэ Зеланд зэрэг улсуудын үзүүлсэн н и й т тусламжийн 65 хувьд х ү р ч байжээ. Бахархах, бардамнах дуртай хүнд бол энэ нь яах аргагүй хөөрмөөр тоо.

Тувачууд зөвхөн эд материалын тусламж үзүүлээд зогсолгүй д а й н д сайн дураараа явахаар бүртгүүлж байсан ба Гитлерийн Герман ЗХУ руу х а л д а н    д о в т о л ж э э  гэсэн анхны мэдээний дараа 1000 гаран хүн ЗХУ-д очиж д а й т а х хүсэлтэй хэмээн бүртгүүлж байсан юм.

Фронтын нөхцөл байдал хүнд байгааг сайн ойлгож байсан тувачууд тэдний тусламж нэгэн цагт хэрэгтэй болно гэдгийг тооцож цэргийн тоогоо нэмж, сургалтаа эрчимжүүлж байгаад 1943 онд анхны 200 сайн дурын дайчдаа д а й н д явуулсан билээ. Цаашдаа морин цэргийн бүхэл бүтэн хороонууд, явган цэргийн анги нэгтгэлүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь д а й н д илгээж тэд ч хэний ч өмнө нүүр улайхааргүй т у л а л д а ж байв.

Тувагийн морин цэргүүд фронтын хоёр талд алдаршиж эхэллээ. Улаан армийнхан г а л з у у тува нарыг бахархан шагшиж байхад Вермахтын цэргүүд тэднийг  ү з э н  ядаж байлаа. Учир нь Атиллын үр сад болсон      з э р л э г  монголчууд (Герман цэргийн үг) довтлон ирж, хамгаалалтын нуувчинд хүрч чадвал хэнийг ч ялгалгүй и л д э э р э э т а с ч и ж  ямар ч хүн о л з о л д о г г ү й байжээ. Өөрсдөө ч ү х л и й н аюул тулгарсан үед айж зугталгүй э ц с э э хүртлээ т э м ц э н, олон цэргийг бүслэлтээс гаргаж, өөрсдөө дэр авч амь а л д а ж дууссан олон түүх бий.

Улаан армийн гвардийн 8-р морин цэргийн дивизийн удирдлага Тува улс руу илгээсэн нэгэн захидалдаа “...Сурмич тосгоны ойролцоо болсон т у л а л д а а н д  Донгур-Кызыл даргатай пулемётын хэсэг, Дажы-Серен (Цэрэн л болов уу) даргатай танк эсэргүүцэгч бүлэг өөрсдөөс нь хэд дахин илүү тоотой д а й с н ы өөдөөс ганц ч алхам ухралгүй эцсийн сум, эцсийн х ү н э э дуустал т э м ц э ж баатрын ёсоор а м и а а л д л а а...” гэж бичиж байжээ.

Дайны турш тувагийн олон эрчүүд Зөвлөлтийн одон медалиар шагнуулж байсан ба хоёр хүн ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан байна. Маршал Жуковын Сталинд илгээсэн нэгэн илтгэлд:

“...Манай гадаадын цэргүүд маань (тува цэргүүдийг хэлж байна) орчин үеийн цэргийн тактик стратегийн талаар муухан ойлголттой, д а й с н ы г зарчмын хувьд  о л з л о х  ёсгүй гэж үздэг, хэтэрхий их гэмээр зоригтой хүмүүс байна. Хэрвээ цаашид тэд энэ байдлаараа тулалдах юм бол д а й н ы  эцэст тэднээс а м ь д хүн үлдэхгүй бололтой...”

Сталины хариу, “...тувачуудыг д а й р а л т ы н эхний эгнээнд оруулахгүй хямгадах хэрэгтэй. Нутаг буцаах цэргүүдэд бүх л хүндэтгэлийг үзүүлж, дээд зэргийн сайн хувцас хунараар хангахыг үүрэг болгож байна...”

1944 онд Тагна Тува улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хүсэлтээ гаргаж, үүнийх нь төлөө Чойбалсан Салчиг Тогоог (тухайн үеийн Тувагийн удирдагч)   а л г а д а ж   байсан тэр үед ЗХУ-ын Дээд зөвлөл Тувагийн хүсэлтийг хүлээн авч дэмжиж, Тувагийн ардын хувьсгалт арми ЗХУ-ын Сибирийн тойргийн тусгай 7-р морин хороо болон өөрчлөгджээ. Ийнхүү Урианхай ах дүүс маань их д а й н ы  үеэр эр зоригтой т у л а л д а ж, алдар нэрээ мандуулж явжээ.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 9. 14:09
цахар

Халимагуудад орос газар өгөөгүй юм шүү. Тэд өөрсдийн газар дээрээ амьдарч байгаад өөрийн эрхгүй л оросын харьяанд орсон юм. Халимгууд Оросын харьяанд орсон цагаасаа л цагаан хаанд үнэнч зүтгэж, сумны зэв сэлэмний үзүүр болж явсан. Германы талд орсон явдал бол Гитлерийн суртал ухуулгын хүчтэй нөлөө, нөгөө талаар улаантны /коммунист/ хийсэн яргалал зэргээс болсон. Мөн Гитлерийн тусламжаар улаан оросоос тусгаарлаж өөрий улсаа байгуулах санаа ч явж байсан. Бид оросуудыг дагаж Халимагуудаа муулж болохгүй

6 сар 10. 20:43
ммм

Тиймээ үнэн энэ л дээ. Тагна тува бюу урианхайн хязгаар хэзээч тусгаар жижиг улс байгаагүй Монголын харъянд байсан. Оросууд яаж ч чадахгүй алцаганаж байгаад дайны дараа хүчирхэгжихээрээ салжиг Тогоогийн толгойг эргүүлж өргөдөл гаргуулан 1949 онд автоньмит эрхтэйгээр ЗХУ-д дагаж орсон. Улс байсан бол 16дахь республик болох байсан. Алтайн хязгаарыг ч дээрэмдсэн, Хянганы нурууны ихэнх талыг, баргыг Хятдын талд тохиролцож үлдээгээд. Чойбалсан өөрийн өвгөдийн нутгаа, ах дүү нараа буруу харж уйлж, чадалгүйдээ шүд зуугаад л үлдсэн Монгол хүн.

6 сар 9. 19:38
Зочин

Хэзээ энэ дэлхийд ад болсон оросын улаан нөлөөнөөц салах юм бол.

9 сар 8. 16:23
Зочин

улаан орос гэж одоо байхгүй юмны нөлөө гэж худлаа яриад яахав дээ. Түүний оронд хужаагийн аюул бодитой болчихоод байгааг яриач.

6 сар 7. 17:07
Зочин

өөрөө бичиж чадахгүй байж нүүрээ нуусан юмны ардаас бичсэн хийсэн хүнийг хуцлаа барьлаа гээд байдаг, өөрсдөө нохой болохоо мэдээд өөрсдийнхээ хэлээр хуцах энэ тэр гээд байгаам байна, хуцмал нохойнууд.Хуцмал нохойнууд хятаддаа очиж хуцаарай.Монголд төрсөн бол азтай нохой шүү.Харин бичсэн хүнд хэлэхэд баярлалаа гэе.

6 сар 7. 17:05
Зочин

өөрөө бичииж чадахгүй байж нүүрээ нуугад хуцаад байгсдад хятаддаа очиж хуц гэж хэлэе.

6 сар 7. 17:00
Зочин

Тувагийн нохой Тогоо ард нийтийн санал асуулгагүйгээр улсаа оросод зарсан нь үнэн.

6 сар 8. 14:52
z

manai bal 2 udaa zarah gej uzsiinsh dee zoloor iim yum bolsongui

6 сар 7. 11:39
Зочинэлч

Малаа чи түүх судалж байж бичнэ шүү, шууд оросын материалыг үг үсэггүй махчилж орчуулаад байж болдоггүй юм

6 сар 7. 16:04
Agu

Eedee yag naadhiig chin bichih gej bsiin ene nuhur hudlaa yum bicheed bhin medehgv zvilee bichihgv bh heregtei

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]