Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тайлагдашгүй цоожУншсан9,186

Тэр үед аймгийн яам гэдэг газар дуудагдсан хүн барагтай эргэж ирдэггүйг мэдэх нутаг нугынхан болон Ө.Гүнзэнгийн гэр бүл айн түгшиж балмагдаж байсан гэдэг.

1948 оны долдугаар сарын орчимд тэр үеийн Увс аймгийн дарга, Түргэн сумын Дэлгэрмөрөн баг, Төгсбуянтын хүрээний / Харлаг/ энгийн ард Өгдэй овогтой Гүнзэнг аймагт дуудсан зар бичиг иржээ. Тэр үед аймгийн яам гэдэг газар дуудагдсан хүн барагтай эргэж ирдэггүйг мэдэх нутаг нугынхан болон Ө.Гүнзэнгийн гэр бүл айн түгшиж балмагдаж байсан гэдэг.

 

Дуудагдсан Ө.Гүнзэн уран дархан хүн байсан байна. Аймагт очиход тэр үеийн аймгийн дарга Ө.Гүнзэн гуайг маш хүндэтгэлтэй хүлээн авч уулзаад “Та Монголын нам төрийн нэрийн өмнөөс нэгэн том үйл бүтээж өгнө үү” гээд энэ даалгавар бол маш хариуцлагатай хандах том үйл хэрэг гэжээ. Ингээд таныг маш сайн ур ухаан гүйлгэсэн Монгол хэт хутга, тамга тэмдэг, эмээл, хязаар, цоож, түлхүүр, бурхан баримлыг дээд зэргийн ур хийцтэй хийж чаддаг уртай гэж сонссон. Та зургаан сарын дотор хэний ч санаанд нийцэх, тэгсэн атлаа Монгол үндэсний онцлог шинж агуулсан хэлбэр хийц, ур сайтай нэгэн бүтээл хийж бэлдэнэ үү. Энэ бүтээлийг агуу Оросын удирдагчдад манай нам төрийн удирдагч Х.Чойбалсангаас бэлэг болгох учиртай зүйл шүү. Таниас энэ бүтээлийг таван сарын дараа очиж авна, үнэ хөлс хангалттай өгнө гэж үүрэгдэх гуйхын завсар учирлажээ. Аймгийн яаманд дуудагдаж айж балмагдсан Гүнзэн гуай санаа амарч, юу хийхээ бодож төлөвлөн ар гэртээ харих замдаа таван түлхүүрээр нээгддэг Монгол цоож хийе гэж шийдсэн гэдэг.

Нэгэнт аймгийн дарга гуйж хүссэн, нөгөө талаар орос удирдагчдад бэлэглэх маш нандин зүйл бүтээх үүрэг авсан дархан Гүнзэн олон зүйлийн ур хийц, ухаан билэг шаардсан хэд хэдэн бүтээл хийж бэлдсэний нэг нь таван түлхүүрээр нээгддэг Монголын газрын зургийн дүрстэй цоож нь дээдэст таалагдаж В.И.Сталинд бэлэглэсэн байна. Энэ түүхэн цоожийг одоо болтол хэн ч нээж онгойлгож чадаагүй гэнэ. Цоожийн хойно 1949 Ө.Г гэсэн байх ба СанжийнБаяр ОХУ-д Элчин сайд байхад орос түүх дурсгалын музейн үзмэрээс энэ цоожийн зургийг эх загвараар нь авчирсан болно. Монгол тэр тусмаа Баруун Монголын алдарт дархан Ө.Гүнзэн агсны хийсэн оньсон хайрцаг, хэт хутга, цоож, түлхүүр, алт, мөнгөн тамгын хайрцаг, бие биедээ орж бэхлэгддэг 12 ширхэг мөнгөн аяга, эмээл, хазаар гээд Ойрадын ард түмэнд хадгалагдан үлдсэн түүхийн үнэт бүтээл нь үнэхээр гайхамшгийн ур хийц, ухаан зарж бүтээсэн урт эдэлгээтэй, чанар, өнгө, хийц сайтай өд элгийн зүйлс Увс нутгийн ахмад үеийнхэнд мөнхийн дурсгал болжхүндэтгэлтэйгээр хадгалагдаж байдаг юм.

Ганцхан баримт хэлэхэд, Гүнзэнгийн хийсэн хаалга хаагдаж, нээгдэхдээ дуу авиа гаргаж, сайхан ая эгшиг орсон гарсан хүмүүст сонсогддог байсан гэх түүхэн ам яриа өдий хүртэл хадгалагдан байна. Нууц нь тайлагдаагүй Монгол цоожны нууц өдий болтол тайлагдаагүй харийн нутгийн алтан үзмэрт Монгол хүний ур ухааны илтгэн лангуунд байраа эзлэн бусдын нүдийг хужирлан байгаа бяцхан түүх ийм буюу.

Ц.ЯДАМСҮРЭН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]