Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлер Швейцарийг эзэлж чадаагүйн учирУншсан30,259

Швейцарийн Холбооны Улс гэх энэ улсыг энэ дэлхийд 8 настай балчраас 80 настай буурай хүртэл бичиг үсэг тайлагдсан хүн бүр мэдэх байх.

Швейцарийн Холбооны Улс гэх энэ улсыг энэ дэлхийд 8 настай балчраас 80 настай буурай хүртэл бичиг үсэг тайлагдсан хүн бүр мэдэх байх. Олон ном зохиол, кинонд энэ улсын тухай гардаг. Ядаж нэрийг нь дурдаж өнгөрөөгүй тагнуул, мафиийн сэдэвт адал явдалт кино ховорхон. Энэ улсыг хүмүүс “Швейцарийн банк”-аар нь ч илүү сайн мэднэ. Бас "Викторинокс" хутга, гайхамшигтай чамин чанартай цаг, дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй байгаль гэх гурван том нэрийн хуудас бий. Маш өвөрмөц соёлтой энэ улсад дээрх дөрвөөс өөр маш олон “нууц” бий бөгөөд түүнээс сонирхуулья. Энэ улсын хөгжлийн хөтөлбөр манай улсад ч хамаатай байж болохоор байсныг түүх гэрчилдэг.

Швейцарийн Холбооны Улс нь ХБНГУ, Итали, Франц, Лихтенштейний вант улсуудтай хиллэн баруун Европын төв цээжинд оршдог. Герман, Франц, Итали, Руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл түгээмэл тархсан. Хүн амын боловсрол, соёлын түвшин нь дэлхийн хэмжээнд маш өндөрт тооцогддог. Швейцарь нь төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш нэг ч дайн, бүс нутгийн мөргөлдөөнүүдэд орж байгаагүй. Энд Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Дэлхийн Худалдааны байгууллага, НҮБ-ын Европ дахь хоёр ч төв байр байрладаг. Швейцарь 8.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, 548 тэрбум ам.долларын ДНБ-ий үзүүлэлттэй.

Европын төв хэсэгт байрлах далайд гарцгүй жижиг улс боловч стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой газарзүйн байрлал бүхий улс. Энэ байдлаараа манайхтай төстэй ч Монголын хувьд энэ улсаас хэдэн мянга дахин баян, бас том газар нутагтайг дурдах хэрэгтэй.

Швейцарийн латин нэр Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрнээс гаралтай гэж үздэг юм. Швейцарь улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Дэлхийд гайхагддаг бууны соёлтой ард түмэн

Швейцарьт бараг эр эмгүй буугаар буудаж чаддаг нь сонирхолтой. СР 514-Холбооны "Галт зэвсэг, сум, тоног төхөөрөмжийн тухай" гэх айхтар бодож боловсруулсан хууль бий. Энд галт зэвсэг олж авахтай холбогдсон хууль тогтоомжууд ихэнх улс орнуудаас илүү чөлөөтэй байдаг. Швейцарийн иргэд болон байнгын оршин суугаа гадаадын иргэд зөвшөөрөл авснаар хагас автомат, бүрэн автомат галт зэвсгийг олж авах ч боломж олгодог. Тиймээс Швейцарь эрчүүд бүгд цэргүүд гэж хэлж болно. Бараг сар бүр буудах дасгал хийдэг нь жам ёс болоод тогтчихсон. Ерөнхийдөө дэлхийн хамгийн гайхалтай бууны соёлтой ард түмэн. Тэр ч утгаараа бууны клубууд олон бий. Эдгээр клубуудыг үе үеийн Засгийн газраас нь бодлогоор дэмжсээр ирсэн түүхтэй. Швейцарийн бууны соёл нь Наполеоны аян дайны дараах сэргээн босголтын үндэсний өвөрмөц байдлыг бүрдүүлэх нэг элемент нь болсон байдаг. Швейцарийн цэрэг, цагдаагийн байгууллага бууны соёлын олон жилийн уламжлалаас гарч ирсэн бөгөөд маш их туршлага, байнгын бэлтгэлтэйд тооцогддог. Армийн цэргүүд өөрсдийн давшилтын автомат винтов буунуудаа гэртээ хадгалж болдог нэн өвөрмөц жишигтэй.

Бусад улс оронтой харьцуулахад Швейцарь улс нэг хүнд ногдох бууны тоогоор харьцангуй өндөр. Албан ёсны статистик мэдээлэл байдаггүй бөгөөд буу зэвсгийн талаар гаргасан тооцоонууд нь хоорондоо ихээхэн ялгаатай. Гар буу, винтов, хагас автомат, бүрэн автомат галт зэвсгийн судалгааны 2017 оны тайланд Швейцарь дахь иргэдийн гар дээр буй галт зэвсэг 2.332 сая гэсэн тооцоо гарсан. Нийт 8.5 сая хүн амын тухайд, 100 оршин суугч тутамд 27.6 буу ногдож байгаа юм. Түүнчлэн хувийн галт зэвсгийн тоог 3.400 саяд хүргэж, 100 хүнд 41.2 буу ногддог гэсэн тооцоо гарсан байна. 2008 онд Шенгений орнуудын нээлттэй мэдээллийн системд элсэн орж галт зэвсгийн нийт бүртгэлийг сая л нэг нэвтрүүлсэн гэдэг. 2008 оноос өмнө энэ улсад галт зэвсгийн бүртгэл гэсэн ойлголт ард түмнийх нь ой тойнд байсангүй. Швейцарь улсад одоогоор мөрдөгдөж байгаа хуулинд 2008 оноос хойш олж авсан зэвсэг л бүртгэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн санд бүртгэлтэй галт зэвсгийн тоог 2017 оны 8-р сарын байдлаар албан ёсоор 876,000 гэж бүртгэсэн байна. Иргэд тэр дундаа Кантончууд (ялангуяа Грисон ба Валаисын уулын Кантонууд) ан агнуурын хэдэн үе дамжсан уламжлалтай байдаг тул олон тооны үл мэдэгдэх, төрөл бүрийн хувийн буунуудтай нь тодорхой юм. Хүнд, хөнгөн пулемётууд байхыг ч үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч 2019 онд өндөр хүчин чадал бүхий хагас автомат, бүрэн автомат галт зэвсгийг авахыг хязгаарлаж, галт зэвсгийн хуулиа Европын холбооны дүрэм журамд нийцүүлэх шийдвэр гаргажээ.

Хүн амын боловсрол соёл, IQ-ын түвшин өндөр, либерал ардчилсан улс хэрнээ ард түмэн нь зангидсан гар шиг байж чаддаг, маш үндсэрхэг үзэлтэй. Ер нь яаж хүмүүжүүлэхээрээ хүүхдүүд нь үеэс үед өсөн өндийхдөө ийм айхтар болчихдог нь маш сонирхолтой.

Атгасан гар шиг байж чаддаг ард түмэн

Дэлхийн 2-р дайны эхэн болон дундуур Германы арми Швейцарийг эзлэж чадаагүй нь маш энгийн зүйлээс шалтгаалсан байдаг. Швейцарь улс хүчирхэг армигүй, цэрэг зэвсэг гэж сүйд болоод байх зүйлгүй мөртлөө Дэлхийн 1 болон 2-р дайнуудад бусдад эзлэгдэж байсангүй. Тэд яаж ингэж чадаад байгаа нь маш сонирхолтой сэдэв.

Дэлхийн 2-р дайны үед Германы арми Швейцарийн эргэн тойронд орших Австри, Франц зэрэг улсуудыг эзлэн авсан ч гэсэн Вермахтын арми Швейцарийн хилд нэг ч алхам ойртоогүй. Польш, Бельги, Люксембург, Франц, Дани, Норвеги, Голланд зэрэг улсуудыг германчууд дор нь хүчээр буулган авлаа. Швейцарь эдгээр улсуудаас илүү хүчирхэг биш. Тэгсэн атлаа Гитлер Швейцарийг эзэлсэнгүй.

Германы армийн удирдлага 1940 оны эхээр Швейцарийг эзлэх төлөвлөгөө боловсруулчихсан байв. Германы армийн хувьд энэ нь их амархан санагдаж байлаа. Швейцарьт Германы 1000 орчим тагнуулууд байсан бөгөөд тэд Швейцариас гадна тэнд буй АНУ, Их Британи, ЗХУ зэрэг улсуудын Элчин сайдын яамдаар дамжуулан тус улсуудыг тагнаж байв. Швейцарийн төвийг сахисан статус, эзлэгдээгүй байгаа байдал нь Германд ашигтай гэдгийг тэд удахгүй ойлгож эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл Швейцариар дамжуулан бусад улсуудыг тагнах боломжтой ажээ. Нэг сул тал нь Швейцарийн энэхүү байдлыг ашиглан бусад улс орнууд ч Германыг тагнах боломжтой болсон юм. Германы эсрэг тагнуулын олон бүлэг Швейцарьт үйл ажиллагаа явуулж оросуудыг, британичуудыг Германы армийн талаархи мэдээллээр хангаж байв. Тухайлбал Курскийн цүлхэнд хийх гэж буй танкийн довтолгоо, цэргийн тоо, довтолгооны цаг, өдөр, бүрэлдэхүүнийг Швейцарьт байрлаж байсан Оросын тагнуулууд Москвад мэдээлж байсан түүхтэй. 1941 оны 7-р сард Германы арми Швейцарьт довтлох асуудлыг дахин ярилцсан байна. Учир нь Баруун Европ тэр чигээрээ Германы хяналтад орсон учраас Швейцарийн тагнуулын бүсийн ач холбогдол алдагджээ.

Швейцарийн хил дээр Германы 6 дивиз тушаал хүлээв. Тэдэнд Фюрер тушаал өгөхөд л хангалттай байлаа. Нөгөө талаас Италийг зэвсэг, хүнсээр хангах ажлыг германчууд хийж байсан ба Швейцарийг эзэлснээр энэ ажил илүү хөнгөрөх байв. Швейцаричууд ч энэ үед зүгээр суусангүй. Цэргээ засан бэлтгэж, хил орчмын газраа минажүүлэв. Улс орон тэр чигээрээ байлдааны бэлэн байдалд ганцхан цагийн дотор шилжлээ. Германы нацист намын гишүүд, баячууд бүгд Швейцарийн банкинд данстай бөгөөд Германы дайны санхүүжилт чухамхүү Швейцарийн банкуудаас ирдэг байв.

Гэхдээ Гитлерийг Швейцарь руу довтлохыг болиулахад дээрх шалтгаанууд хангалтгүй байв. Өөрөөр хэлбэл дээрх бүхнээс үл хамаараад Герман довтлоход бэлэн байжээ.

Германыг довтлохоор бэлдэх болгонд Швейцарийн хүн ам тэр чигээрээ зэвсэглэж байв. Тухайн үед Швейцарь улс 5 сая орчим хүнтэй байсан бөгөөд 1939 оны 7-р сард Германы дивизүүдийг хөдөлсөн мэдээ авмагцаа атгасан гар шиг байж чаддаг ард түмэн нь нэг цагийн дотор тэр чигээрээ байлдааны бэлэн байдалд орж байлаа. Мөн Германы тагнуулын мэдээгээр огт илэрч гарч ирээгүй танк, онгоцууд байлдааны бэлэн байдалд орж байсан нь Германы армийг гайхшруулжээ. Таван сая хүн амаас буу барин байлдах чадвартай 2-3 сая цэрэг өлхөн гарч Германы 6 дивизийн эсрэг 100 гаруй дивиз зогслоо.

1940 онд Герман Их Британи, Француудтай байлдаад завгүй байв. 1941 онд ЗХУ-руу дайрсан нь Гитлерийн армийн хүн хүчний хамаг нөөцийг шавхахад хүрэв. 1941 оны сүүлээр АНУ нь Германд дайн зарласнаар Швейцарийн асуудал хойшлогдсон бөгөөд 1943, 44 онуудад Германы арми дараалсан ялагдлуудыг амсаж байсан ч Швейцарийг эзлэх төлөвлөгөө хүчин төгөлдөр хэвээрээ байсан юм. Гагцхүү 1944 онд Нормандид Холбоотны цэрэг газардсанаар Герман энэ төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүрсэн байна. Дайны турш Германтай хил залгаж байсан Швейцарь улс төвийг сахисан байдлаа дайн дуустал хадгалж чаджээ.

Манай улс Германаас дутахааргүй хүчирхэг, түүн дээрээ нь ямар ч барьцгүй хоёр хөрштэй тул цаашдаа Швейцарь улсын замналаар явах хэрэгтэй гэж бодох юм. Энэ улсын хөгжлийн филисофийг Монгол хэл дээр орчуулан гаргаж танилцуулан, ард түмнээ оюуны баялагтай, бядтай болгож, үндэсний үзлээ сэргээх шаардлагатай санагддаг. Дунд сургуулийн хичээлийн програмд оруулсан ч буруудахгүй биз ээ.

Үлгэрлэвэл Швейцарь лугаа адил болох замаар хөгжинө.

Оффшор бүс

1921 оны Ардын хувьсгалын дараахан улаан оросууд улс төрийн тавцанд хоёр нүүр гарган тоглож байсан нь Монголчуудын нүдэнд илт болсон тул тэд дараагийн хутган үймүүлэх ажилдаа бэлтгэж байжээ. Энэ нь Гоминдан намаас тасарсан Хятадын коммунист намтай Коминтерн болон Зөвлөлт Орос улс найрамдлын гэрээ байгуулж, Ар Монголыг Хятадын нэгэн хэсэг гэж ам нийлсэн үе байв. Зургаан зуун сая хятадуудын дэргэд Монголчууд бол “хүн”-д тооцогддоггүй, улс нь улс гэж үнэлэгдэггүй байсан тийм л доромж цаг. Тэр “алтан цаг”-ийг далимдуулан Монголын баруунтнууд Швейцарь лугаа улс болно гэж үзэл санааны гол удирдагч Жамсрангийн Цэвээний номлолоор зүтгэж байжээ. Зөвхөн Орос гэхгүй Япон, Англи, АНУ, Хятад зэрэг дэлхийн улс гүрнүүдтэй ижил тэгш найрамдан, тэгш эрхтэй худалдааны гэрээ хэлцэл хийхийг оролдож байв. Үүнээс улбаалж тэр үед ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэн Франц болон Германд оюутан сурагчдаа явуулж эхэлсэн юм. Харамсалтай нь эдгээр оюутнуудыг улаан Орос тэргүүтэй зүүнтний бурангуй тушаалаар цөмийг нь дуудан авчирч цаазлахыг цаазалж, цөлөхийг нь цөлсөн. Нийт Монголчуудын оюуны удирдагч байж болохоор байсан Д.Нацагдорж агсны үхэл ч учир битүүлэг байдаг.

Ерөнхий сайд С.Данзан “Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй... Бидний улс үлгэрлэвэл Швейцарь лугаа адил болж, хөгжлийн замыг сонгоно” гэж хэлснийхээ төлөө Сталины саварт өртөж цаазлуулж байсан гашуун түүх бий.

Одоо цагт хэдэн явцуу худалч, хулгайч болон популист улс төрчдөөс болж оффшор дансыг бид хамгийн муу муухай бүхэнтэй хольж хутгаад тархи толгойдоо буулгаад авчихсан байгаа. Яг үнэндээ оффшор гэх үгийг насанд хүрсэн Монгол хүн бүр мэдэх боловч яг ямар учиртайг нь асуувал 99 хувь нь мэдэхгүй гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна. Үүнийг бичигч би өөрөө ч энэ талаар бүрэн гүйцэд нарийн ойлголт авч амжаагүй л явна. Швейцарьт ийм төрлийн данс бүхий олон банк бий. Яагаад манай улс өөрөө оффшор бүс болж болохгүй гэж бодох юм. Манайд Швейцарь улсаас их баялаг бий. Хүн амын тоо ч цөөн. Мөн бид бүгд бичиг үсэг тайлагдсан ард түмэн.

Бид Ерөнхий сайд асан Солийн Данзангийн хэлсэн дээрх даалгаврыг гүйцэтгэж биелүүлэх хэрэгцээ шаардлагатай нүүр тулж байна. Санасныг бодоход бусад улсын хэдэн зуун жилийн түүхийг бодвол, манай улс каптализмыг маш хурдтайгаар туулаад явж байна. Энэ бидний давуу тал болно. Монголчууд бүгдээр нэгдмэл байж оюундаа хөрөнгө оруулалт хийн, үндэсний үзлийг хөгжүүлэн явбал бид л хожино. Талцвал ОХУ, Хятад хоёр хожино. Энэ хоёр улс хэзээ ч Монголчуудын сайн сайхны төлөө явахгүй нь хэнд ч тодорхой. АНУ ч ялгаа байхгүй. Бидний улсыг бид өөрсдөө л хөгжүүлнэ.

Электроник, автоматикийн инженер, түүх сонирхогч Андромеда

https://www.facebook.com/KGB.Universe

Сэтгэгдэл 17ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 9. 9:59
Tugs

Санаа авахаар өгүүллэг бн. Бид бусад бага жижиг, амиа аваад явж чадаж байгаа үндэстэнтэй өөрийгөө харьцуулж, тэднээс суралцаж, ядаж суралцахыг хичээж байх нь зөв. Дургүй нэг нь явна л биз...

11 сар 10. 20:39
ЗочинS.pvreb

Маш зѳв санаа байна. Амэрикийн банкийг монголд нэг тѳрлѳѳр баталгаажуулахал л хангалттай. Тэр гадаадад байгаа доллар ороод л ирнэ. Хамгийн гол ни үндэсний баялаг дээр тулгуурласан баталгаа хэрэгтэй.

11 сар 8. 15:28
Зочин

Интэрнэтээр жаал сонирхлоо. Олон ч зураг байна. Бууны соёл, хууль нь АНУ-ынхаас тэс өөр гэж байна шүү. Яагаад энэ талаар нь хүмүүс нэг их мэддэггүй нь аргагүй. Ийм өндөр соёлтой ард түмэн юу гэж тийм юмаараа онгироод байх вэ дээ. Манайханд энэ улсаас сурмаар юм их байна. Манайд эсрэгээрээ бараг л бүх бууг нь хураагаад гэдэг биз дээ. Хэн нэгэн нь халдвал бүгд гар мухар. Ядаж их гарын яргай ташуур ч алга.

11 сар 5. 1:10
hotgoid

bayarlalaa ihiig bodogduullaa . mongol tumen min negdeh boltugai

11 сар 4. 21:17
Зочин

ЗӨВ САНАА ШҮҮ,, ДААНЧ ОДООХОНДОО ТЭНЭГҮҮД ДЭНДҮҮ ИХ БАЙНА

11 сар 4. 17:10
Зочизочинн

энэ улс үндсэн уугуул иргэдээ бүгдийг нь амьжиргааны баталгаатай болгочихсон албан ёсны 4 хэлээр ярьдаг ч 3 улстай хилээрээ холбогдсон болохоор Герман Итали Францтай холбоотой болохоор тус тусынхаа хэлээр албан үүрэгээ гүйцэтгэдэг 26 контанитай "монголоор аймаг " бүх контани нь өөрийн гэсэн хуультай. Хараар ажилладаг хүмүүс нь ихэвчлэн Женевд ажилладаг. даатгал татвар нь хувь хүндээ ашигтайгаар шийдвэрлэсэн бдг. Энэ дээр дурдагдсан шиг буу шийдэм энэ тэрээ гайхуулдаггүй Дэлхийн баячуудыг татаж тусад нэг бүхэл хот шахуу аймгийг бий болгож өгсөн ингээд нэрлээд бвал өчнөөн сайхан зүйлс бна даа.Англиар ярихаар маш дургүй

11 сар 8. 15:09
Зочин

Харин тийм. Ийм айхтар бууны соёлтой ард түмэн бас байдаг л юм байна.

11 сар 6. 12:48
Mgl zaluu

Tiimee. Bid uursdiiguu l hugjvvlj hamgaalahgvi ym bol uur hen hamgaalahaw de. Demjij bna

11 сар 4. 11:05
Зочин1

f

11 сар 4. 11:05
Зочин

dsf

11 сар 4. 10:36
Од

Хамгийн зөв гарц

11 сар 4. 8:19
Зочин

САНАЛ НЭГ БАЙНА

11 сар 4. 9:22
Зочинmongol

ingehiin tyld bid erunhiilugjiin zasaglaltai baih heregtei eswel hvchirheg zasgiin gazrtai ch vymyy

11 сар 4. 2:40
Зочин

Үхэр монголчууд swiss тэй өөрсдийгөө харьцуулах мөн дө

11 сар 4. 10:47
Зочин

ХАРИН ТИЙМ ЭЭ ЯГ БОДООД Л СУУЖ БАЙЛАА.

11 сар 4. 15:32
Зочин

Ene erliiz hurliizuud yamar ih olshroo ve, novsh gej. Tsever tsustai Mongol hunees iimerhuu nohoi ug gardaggui yum. Ta nar mandan badraad haa holdoh ve dee. Neg l udur uhliin muuhaigaar uhej, bulshlagdaj uurd martagdahaas hoish tsetserhej hudlaa ulitsgaagaad yu hiine.

11 сар 4. 13:36
Зочин

Хужаа нар амаа тат аа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]