Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хоёрдугаар сард хамгийн их уншигдсан түүхэн нийтлэлүүдУншсан2,744

Хоёрдугаар сард түүх, танин мэдэххүйн вэбсайт Толгойлогч.мн-ээс уншигчдад хүргэсэн контентуудаас хамгийн ихээр сошиалд түгээгдэж, сэтгэгдэл бичигдэж, өндөр хандалт авсан арвыг нь сонгон авч дахин сануулж байна.

Хоёрдугаар сард түүх, танин мэдэххүйн вэбсайт Толгойлогч.мн-ээс уншигчдад хүргэсэн контентуудаас хамгийн ихээр сошиалд түгээгдэж, сэтгэгдэл бичигдэж, өндөр хандалт авсан арвыг нь сонгон авч дахин сануулж байна.


43 жилийн өмнөх гэрэл зургууд: Улаанбаатар хот, Гандангийн дэнж, нийслэлчүүд

 

Өдгөөгөөс 43 жилийн тэртээ 1976 оны хоёрдугаар сард БНМАУ-д Бельгийн Вант улсаас ЗХУ-д суух Элчин сайд, дипломатч Тьерри де Грубен айлчлан ирж байжээ. Зөвлөлтөд суух томилолтоо дуусгаж Их Британид улсаа төлөөлөн суух Элчингээр томилогдохын өмнөхөн дипломатч Тьерри де Грубен ЗХУ-ын хамгийн ойрын холбоотон, Азийн өндөрлөгт орших БНМАУ-ыг үзээд буцахаар шийдсэн нь энэ. Тэр үедээ гэрэл зургийн хальсандаа нэлээд тооны зураг буулгаж, хадгалсныг 2017 онд хүү нь болох Кристофер де Грубен фэйсбүүк хуудастаа оруулж байсан юм. Урт удаан хугацаанд хадгалагдсаар байсан, түүхийн гэрч болсон гайхалтай гэрэл зургуудыг дэлгэхдээ хүү де Грубен "Монгол Улс 1976 оны өвлөөс маш их өөрчлөгдсөн нь дамжиггүй. Би одоогийн Улаанбаатар хотыг харахыг маш их хүсч байна” хэмээн бичжээ. 1976 онд Монголчууд ямаршуухан аж төрж байсан талаархи түүхийн ховор зургуудыг сонирхоно уу. Доорхи гэрэл зургууд Тьерри де Грубений өмч болно.

Дэлгэрэнгүйг эндээс


Судлаач Д.Ганхуяг: Манжид эзлэгдэхээсээ өмнө
бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүй

 

Манайхан нэг их ичдэг юм?! Манжид эзлэгдсэн гэхээр. Энэ дэлхий дээр “эзлэгдээгүй” улс гэж ганц ч байхгүй. Харин үндэстэн хэвээрээ үлдсэн үү гэдэг л гол асуудал. Хятад Манжид эзлэгдээгүй хэрэг үү.

Манайх ганц зүйлийг бараг ярьдаггүй. Манжид эзлэгдэхээсээ өмнө бид ямар байснаа ярих жигтэйхэн дургүй. Энэ талаар олон юм ярьж болох боловч товчоор бол феодалын бутрал гэгч аймшигт үзэгдэл болж байсан. Бага Юань улсын үеэс эхлээд унатлаа үргэлжилсэн. Бараг 200 шахам жил бие биенээ алж хядсан даа, Монголчууд. Сүүлдээ язгуур угсаатнууд нуган хүүхэд төрснийг нуудаг байсан цөвүүн цаг байсан.

Ингэж байж л ялагдахгүй юу, өөр яадгийм ?! Энэ талаар манай түүхийн бараг бүх сурах бичигт буй, ялангуяа Ч.Далай багшийн сурах бичигт илүү ойлгомжтой өгүүлсэн гэж санана. Жигшмээр, зугтмаар энэ үеийг сайн судалж хойч үедээ үүрдийн санамж болговол бидэнд л хэрэгтэй байх. Өөр нэг юм нь тэр үеийн феодалын бутралыг өнөө үежүүлэх тэнэглэл юм. Манай “онолчид” их дээр үеэс эхэлнэ ээ. Хувилай, Аригбөх хоёроос эхлээд үзэж тарна, Өндөр гэгээн Занабазар Галдан бошгот хоёроор заамдалцах бол энүүхэнд.

Дэлгэрэнгүйг эндээс


Мандухай Сэцэн хатны бодит түүх

 

Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсжээ. Ааваараа Монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг болжээ. Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас гарсан хойноо 17 настай Мандухайг 1465 онд бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ. Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ.

Дэлгэрэнгүйг эндээс


Цогт хунтайжийн гашуун түүх

 

Улс төрийн хувьд Монголын их хаан Лигдэний бодлогыг дэмжигч байжээ. 1620-иод оны сүүл үед Лигдэн хааны цэргийн хүчээр Монгол улсыг дахин нэгтгэх бодлогыг эсэргүүцсэн олон ӨвөрМонголын ноёд говийг туулан Халхад хүрч очжээ.

Гэтэл энэ үед 1632 оны 4 дүгээр сард Манжийн хаан Абахай өөрийн биеэр цэрэг удирдан Хорчин, Харчин, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн Монгол цэрэгтэй зам зуур нэгдэж Хянганы давааг давжээ. Лигдэн хааныг гэнэдүүлэн цохих гэсэн оролдлого нь бүтэлгүй болж Лигдэн хаан хүч сэлбэхээр Хөх нуурыг чиглэн буруулж. Лигдэн хаантай хамт зугтсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт тэдний тэн хагасаас илүү нь үлдэж хоцорчээ. Лигдэн хаан Төвдөд улааны шашны бүлэглэлтэй нэгдэж шарын шашны эсрэг Манжийн хааны эсрэг тэмцэхээр шийдсэн байсан боловч 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.

Дэлгэрэнгүйг эндээс


Төмөр хааны догшин шарил

 

Зүүн хөлөө багадаа гэмтээсэн тэрбээр 1362 онд болсон тулалдаанд баруун гар, хөлдөө хүнд шарх авснаас хойш “Доголон” нэрээр Дундад Азид алдарших болжээ. Бага, Дундад Ази, Кавказын улсуудыг байлдан дагуулж, Алтан ордны улс, Моголистан, Энэтхэг тийш түрэмгийлэн довтолж 1370 он гэхэд Төмөрийн эзэнт гүрэн бүрэлджээ. Цэргийн эрдэмд гайхалтай боловсорсон Төмөр шилдэг 313 баатрынхаа 10-ыг аравт, 100-г зуут, сүүлчийн зуун хүнийг мянгатын даргаар томилж, үлдсэнийг нь шадар жанжнаа болгожээ. “Ташуур бороохойноос илүү захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээ ч байдал тун чухал” гэсэн алдарт үгээ тэдэнд ойлгуулжээ. Аравт, зуут мянгат нь морины өнгө зүс, дуулга, туг хиураар цэрэг, дарга хэнийг ч болов ялгахгүйгээр цалин хөлсийг нэмэх, үнэт бэлэг, зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, цол чимэг олгох зэргээр урамшуулна. Алдаа гаргавал хатуу шийтгэл онооно. Темөр хааны морин цэргийг хөнгөн, хүнд гэж хуваана. Хөнгөн морьтнууд нь нум сум, сүх, хөрөө, шөвөг, бугуйл, ундны усны дашмагтай байх бөгөөд хүнд морьтнууд нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна.

Дэлгэрэнгүйг эндээс


Хаадын хаан Чингис

 

Чингис хаан улсаа байгуулаад хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорив. Гэвч түүний санасанаар болсонгүй улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж, доромжилсон учир асуудлыг  хүчээр шийдэхээс аргагүйд хүрчээ.

1207 онд Найманы Таян хааны хүү Хүчүлүгийн булаан эзэлсэн Хар Киданы ард түмнийг чөлөөлж, 1211 онд Зүрчидийн Алтан улстай дайтаж 65000 морьт цэрэгтэйгээр дайсныхаа бараг 1 сая гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй асар том армийг хялбархан ялжээ. Зүрчидийн олон иргэн Чингис хаанд дагаар орж техникийн чадвар, цайз бэхлэлт байгуулах арга ухаан зэргийг Монгол цэргүүдэд зааж өгсөн байдаг. 1214 онд Цинь улсын нийслэл Жүндүг довтолж, эргэж босохын аргагүй болгон бэхлэлт цайзыг нурааж, Хатаны  голоос хойшхи Алтан улсын бүх нутгийг эзлэн авчээ.

Дэлгэрэнгүйг эндээс


Жанждын жанжин Сүбээдэй баатрын ялгуусан түүх

 

Үүний дараа Сүбээдэй, Бат нар Европт нэвтрэн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рыцариуд бүхий маш том армийг бут ниргэсэн бол удалгүй Сайо голын дэргэд Мохигийн хэмээн алдаршсан тулаанд Бела вангийн 65000 цэргийг мөн л бут ниргэсэн юм. Энэ тулаан эхэндээ Монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбээдэй баатрын эрэлхэг зан чанар энэ тулааны хувь заяаг шийдсэн гэдэг. Учир нь энэ тулааны эхний тулгаралтад их гарз амссаны дараа Бат хаан тулалдахаас татгалзаж, нэмэлт хүчээ хүлээхийг санал болгосонд Сүбээдэй баатар “Хаан эзэн минь би таныг тулалдуулах эрхгүй ч та миний тулалдах эрхийг хорих ёсгүй” хэмээсэнд Бат хаан зөвшөөрч Бела вангийн 65000 цэргийг өөрсдийн 30000 хүрэхгүй цэргээрээ бут цохижээ.

Энэ тулаанаас 7 жилийн өмнө Сүбээдэй баатар Алтан улсыг Тулуйн хамт байлдан дагуулж байсан гэдгийг бид өмнө нь дурдсан. Энэ үеэр Алтан улсын жанжин Хада, Ваньяан нар ялагдал хүлээн олзлогдсоныхоо дараа Монголд дагаар орохгүй, харин Сүбээдэй баатартай заавал уулзуулж өгөхийг шаардсан гэдэг. Цэргүүд ёсоор болгож Сүбээдэй баатартай уулзуулахад тэрбээр "Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг нэгэнт харсан болохоор одоо сэтгэл шулуудаж цаазлагднам" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ бол Сүбээдэй жанжны алдар нэр тухайн цаг үедээ хэрхэн цууд гарсныг илтгэж байгаа юм!!!

Дэлгэрэнгүйг эндээс


Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар

 

Хятадууд Хөх нуурт нэг л бэхэжсэн бол баруун талаа алс бэхэлж чаддаг нь геополитикийн хувьд нотлогдсон билээ. Тан гүрний үеийн гайхамшигт яруу найрагч Ли Байн их алдаршсан “Хөх нуурын эрэгт сар харан гиюүрч, дайнд явсан эргэж ирэхгүй нөхрөө хүлээсэн бүсгүйн тухай” уянгын шүлэг бий.

Өрөмчөөс 120 орчим километр зайтай Турфаны хөндийд байдаг одоо Жаохэ гэж нэрлэсэн жижиг голын шар шавраар бүтсэн аралд байсан 3500 цэрэг гаргах чадалтай Гүши хэмээх жижигхэн улсыг эрхшээлдээ авахын тулд Хан гүрэн, Хүннү гүрэнтэй хоёр зуун жил өрсөлдсөн юм. Хятадын арми давшихад Хүнчүүд цөл дундуур усгүй газар руу дагуулан ухраад бүслэн хяддаг байжээ. Хүнчүүд гардан тулаанд оролгүй алсуур бүслэн давхих зуур хол тусгалтай нумаар харван цөөрүүлсээр туйлдуулан ялдаг байв. Хан гүрний цэрэг хүнс, усаа бараад Хүнчүүдийн харвасан сумыг эргүүлэн харвах ба морьд эзэнгүй хулжин одох нь олон ч эцэстээ Хятадууд үхэж дуусдаг байв.

Энэ тактик бүр 1455 онд Түмогийн хөндийд Мин улсын Инзун хааныг олзлоход хүртэл үр дүнтэй хэрэгжиж байсан. Хаан Монгол эхнэр авч, тав гэзэг тавьж, хонь хариулдаг байв.

Дэлгэрэнгүйг эндээс


Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

 

Ер нь Монгол хүмүүс хаа яваа газраа, яаж ядарч зүдэрч байсан ч, хятад түвдүүдтэй харьцуулшгүй эрхэмсэг шүү гэх яриа хөөрөө ӨвөрМонголд явахад олонтаа чих шүргэсэн ч цагийн эрхээр хайлж буй үндэстнүүдийн өөрсдийгөө дөвийлгөдөг хийтэй үгс төдийд бодон тоогоогүй сэн. Тэгтэл хэл усаа алдчихсан Хэнаны Монголчуудын бургасан тоонотой Монгол гэрт сарлагийн сүүгээр сүлсэн аагтай шаргал цайг амтархан оочлох зуураа өвөг Монгол ухаан өнгө зүсээ гээтлээ удахын учрыг танилаа.

Дэлхийг захирч явсан дээдсийн удам шүү дээ энэ чинь... Гэсэн хэдий ч... морьтны үр хойчис энд Монгол нутаг устайгаа хамт гээгдэж, эх хэлээ алдаж, эрэмгий түүхээ мартаж мориныхоо эмээлээс өөр тухтайхан суудалгүй, Монголынхоо сургаас өөр дэмнэх ханьгүй явган сууж нүцгэн жаргаж буйг үзээд “морь муутай” улс юм даа бид гэж хөндүүрлэлээ.

Дэлгэрэнгүйг эндээс


Түмэн баатрын түрүүч болсон Урианхай түмэн

 

Юань гүрэн мөхсөнөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багтаж, зарим нь Зүүн Монголын бүрэлдэхүүнд орж, хожим нь тэд Халх, ӨвөрМонголын дунд шингэжээ. Дөрвөн Ойрадын дотор багтсан урианхай цорос буюу өөлд аймагтай ихэд ойр дөт байсан тул тэднийг хамтад нь Өөлд урианхай гэж нэрлэдэг. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь 7-р зууны үеэс анхны Монгол аймгийг Хиад, Дарлиган аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.

Алтайн Урианхай аймгийн эзэн захирагч Зэлмэ жанжин бол Их Монгол Улсын Чингис хааны хамгийн алдартай цэргийн жанжин байсан ба Монголын зонхилох том аймгийн нэг байв. Урианхайчууд Алтайн нурууны 13 оргилын дагуу суурьшин амьдарч Монгол улсынхаа баруун хил хязгаарыг манан сахих үүрэгтэй, хагас цэрэгжсэн харуул аймаг байсан юм. Сүүлд Монголын бутралын үед 500 гаруй жил Урианхайчууд нь тэр үеийн Алтайн Урианхай аймаг, Тагна уулын Урианхай айг, Тэлэнгэд аймгийн хамт (одоогийн Уулын Алтай БНУ болон Тува БНУ, Хакас БНУ, Алтайн хязгаар) Монголын Халхын Засагт Хааны харьяанд байж байгаад хожим Зүүнгар улсын харьяанд орсон Хотгойд аймгийн ноёны харьяат газар нутаг, хүн ард түмэн нь байв.

Дэлгэрэнгүйг эндээс

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]