Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сирид дайсны давуу хүчинд бүслэгдэн өөр дээрээ гал дуудсан орос цэрэгУншсан39,593

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, "ОХУ-ын Баатар цол"-оор ахлах дэслэгч Александр Александрович Прохоренког нэхэн шагнав.

Нийтлэлч дэд хурандаа Р.Энхболдын "Өөр дээрээ гал дуудах эр зориг" нийтлэлийг зохиогчийн зөвшөөрөлтэй хүргэж байна.

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, "ОХУ-ын Баатар цол"-оор ахлах дэслэгч Александр Александрович Прохоренког нэхэн шагнав. Тэрбээр 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Сири Улсын Хомс муж дахь Тадмор суурингийн орчимд байлдааны ажиллагаанд оролцож тусгай үүрэг гүйцэтгэж яваад дайсны давуу хүчинд бүслэгдэн улмаар "өөр дээрээ гал дуудаж" баатарлагаар амь үрэгдсэн юм.

2015 оны 9 дүгээр сарын 30-нд Сирийн Арабын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын хүсэлтээр тус улсад ОХУ-ын Агаар-сансарын цэргийн ажиллагаа эхэлж "Исламын Улс" террорист бүлэглэлд хүчтэй цохилт өгч, тулааны талбарт эрс эргэлт гаргасныг бид мэднэ. Оросын цэргийн агаарын дайралт нь АНУ-ын тэргүүлсэн улс орнуудаас нэг жил 3 сараар хоцорч эхэлсэн ч богино хугацаанд тэдэнтэй харьцуулбал хамаагүй илүү үр дүнтэй, идэвхитэй явагдсан. Сирид үүрэг гүйцэтгэж буй оросын нисэх хүчний бүлэглэл нийтдээ 9000 гаруй байлдааны нислэг үйлдэж, дайсны 2000 гаруй амьд хүч, бусад байлдааны техник, зэвсэг хэрэгсэл устгасан. Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд дайсанд эзлэгдсэн 400 гаруй суурин газар бүхий 10000 км/кв талбайг чөлөөлсөн нь тус улсын нутаг дэвсгэрийн 5 хувьтай тэнцэх хэмжээний газар нутаг болсон юм.

 

Нисэх хүчний цохилтыг ингэж үр дүнтэй явуулахад маш өндөр хэмжээнд бэлтгэгдэж, тусгай радиостанцаар хангагдсан "Бай заагч/тагнуулчид" газар дээр ажиллаж байгаа тухай миний бие өмнө нь бичиж байсан. Тэдний үүрэг нь дайсны амьд хүч, хуягт техник, удирдлагын байр зэргийг илрүүлээд байгаа газрынх нь солбилцлыг өөрийн удирдлагын төв рүүгээ дамжуулах, зарим тохиолдолд байлдааны нисэх онгоцны нисгэгчтэй шууд холбоонд орж, "бай"-г зааж өгөх явдал юм. Харин тухайн үед ахлах дэслэгч А.А.Прохоренко нь Сирийн Хомс мужид яг ийм "цель заагч"-аар ажиллаж, тусгай үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд түүний байрлалыг дайснууд ирүүлж бүслэхэд нь "өөрийн байрлал дээрээ гал дуудаж" дайснуудтай хамт амь үрэгдсэн юм. "Өөр дээрээ гал дуудах" гэдэг нь тухайн цэргийн алба хаагч дайсанд бүслэгдэж, гарах ямар ч гарцгүй болсон тохиолдолд өөрийн цэргийн их буу, нисэх онгоцны бөмбөгдөлт, пуужингийн цохилтыг радиостанцаар өөрийн байгаа байрлал дээрээ дуудаж дайсантайгаа хамт амь үрэгдэх явдлыг хэлдэг.

Аугаа эх орны дайны үед зөвлөлтийн цэргийн тагнуулчид, артиллерийн буудлага засварлагч/заагчид "өөр дээрээ гал дуудаж" баатарлагаар амь үрэгдэх тохиолдол гарч байсан. Харин орчин үед ийм тохиолдол гарсан нь орос офицерын эр зориг, баатарлаг үйлсийг олон улсын түвшинд харуулж чадсан онцгой тохиолдол гэж бодож байна.

ОХУ-ын Баатар А.А.Прохоренко нь 1990 оны 6 дугаар сарын 22-нд Оренбург мужийн Тюльганскийд ажилчны гэр бүлд мэндэлжээ. Эцэг нь тракторчин, эх нь орон нутгийн захиргаанд ажилладаг байв. Тэрбээр 2007 онд дунд сургууль төгсөөд Оренбург дахь зенит-пуужингийн дээд сургуульд элсэн оржээ. Үүний дараа анги, салбарт ажиллаж байгаад Смоленск хот дахь "Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академи"-д суралцаж онц дүнтэй төгссөн мундаг мэдлэгтэй залуу байлаа. Оренбург хотын захиргаа, өөрийн хотоос төрж гарсан залуу баатрынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж тус хотын нэг гудамжийг А.А.Прохоренкогийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Мөн удахгүй түүний эхнэр Екатерина амаржиж хүүхэдтэй болох гэнэ.

Нийтлэлч дэд хурандаа Р.Энхболд
Сэтгэгдэл 36ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 4. 9:00
Зочин

Оросын цэрэг арми хүүгээ хүндэтгэж чаддаг юм байна.
Манайх ямар байгаа билээ???

10 сар 2. 16:53
Зочин

Чи лав хятад бх

10 сар 2. 17:12
Зочинaltangerel

Er STereg bajee

10 сар 2. 19:48
Зочин

zaochin gej mal min chi ooroo ovchindoo yhehdee ene cergiig bodooroi

10 сар 2. 7:19
Заочин

Путины пиар л байна. 100 жилийн өмнө эх орноо Хятадад алдчихаж мэдэх байсан цагт бүх монгол эрчүүд, би ч мөн адил эх орныхоо төлөө алтан амиа өргөхөд харамсахгүй байлаа. Харин, одоо бол дайн гэдэг шал утгагүй. Дайнд амь үрэгдэх бүр ч утгагүй. Түрэмгий Оросууд хүний нутагт байлдаан хийж явахад нэг нь л амь үрэгдсэн байна. Амьдаараа Исламын улсынханд олзлогдсон бол хүний санаанд багтамгүй байдлаар амьдаараа яргалуулан үхэх байсан тул өөр дээрээ гал дуудахаас өөр арга байхгүй. Үүнд нэг их Баатар цол өгөөд байх шаардлагагүй. Дараа дараагийн эгэл жирийн орос хүүхдийг ээж аавынх нь хулхин дээр цэцэг ургуулж байгаад дайнд авч явах гэсэн башир арга.

12 сар 3. 16:59
Зочин

deer ued baisan ch chi chadahgui.eejiinhee hormoi door l nuugdaj ungurnu biz

10 сар 2. 14:42
Хилэнц

Хөөрхийд өө, тархины тураалд орсон дамшиг юм даа, чи. Оросуудад эх орон гэдэг алтнаас үнэтэй байдаг юм. Тэдний амиа өгөх шалтгаан зөвхөн энэ. Тэд өөрийн хийгээд бусдын эх орон газар нутаг, эрх чөлөөний төлөө ингэж л тэмцдэг ясны дайчин эрс гэдгийг ойлгох хэрэгтэй. Чи лав өөрөө дээрээ гал дуудаж зүрхлэхгүй. Олзлогдоод л үхлийн муухайгаар дуусна.

10 сар 2. 11:35
Зочин

Чам шиг гожиг л лав чадахгүй..аливаа шал шал гэж хуцаж бдаг новшууд дандаа л урвагчид бдаг юм..урвагчаа

10 сар 2. 10:32
Зочин

чи бол тэгэж чадахгүй новш байж юун их юм хуцдаг юм

2018, 7 сар 17. 18:29
Зочин

Тэнэг орос lol

8 сар 26. 4:09
mgl m

Мулгуу сармис

2018, 3 сар 23. 19:42
Зочин

baatarch bai ugui ch bai irgenii zorig gargaad jagsaj chadhgui baij neeh medemhiirsen tsetserhsen garuud baina a xaaya olnii dund iimerhuu sugnuud baidii shuumjileed baiga nohoduuded helii

2018, 3 сар 16. 1:05

er hun tsagaa tulhaar chadn

2018, 3 сар 16. 1:00
emegtei

emegtei

2018, 2 сар 1. 14:10
Зочин

Ийм эр зоригийг хүндэтгэх л хэрэгтэй. Бүх юмыг шүүмжилж өөрөө мундаг юм шиг цэцэрдэгээ ядаж багасгамаар юм аа.

2018, 3 сар 3. 6:51
Зочин

Яах вэ, ер нь бол зугтах газаргүй, баригдаад амьд үлдэх найдваргүй яргалал хүлээж байхад энэ байх л зүйл. Сонголтгүй баатарлал гэдэг бол зүгээр пи ар. Харин сонголт байхад, жишээ нь бусад цэрэгтэйгээ бүслэгдээд тэднийгээ гаргах гэж галаар хамгаалаад үлдсэн бол өөр хэрэг

10 сар 2. 11:34
Зочин

Чам шиг гожиг л лав ингэж нэр төртэй үхэж чадахгүй...дандаа чам шиг шал шал гэдэг эр эм нь мэдэгдэхгүй юмнууд сэтгэл зүйн хувьд тогтворгүй аливааг эсэргүүцэх чадваргүй урвагчид л бдаг..чи бол алиа алдаж сафирах биз..хэхэ

2018, 7 сар 22. 23:16
иргэн

Чам шиг юмнууд яг цагаа тулахад өмдөндөө шээс алдаад, үнхэлцэг нь хагарч үхэх байсан биз. Хүн үхэх болоогүй / хүсэхгүй байгаа ч өөрийгөө үхэлд тушаана гэдэг бол бас л эр зориг юм. Ийм юмтай тулж үзээгүй чи бид нар үүнийг ойлгохгүй биз ээ. Цэргийн тангараг, үүрэг, эр зориг, шийдвэр гэдэг энэ. Чи бид нар өөрөө өөртөө тарианы зүү ч хатгаж чадахгүй аймхайнууд шүү дээ яг үнэндээ.

10 сар 2. 10:35
Зочин

үнэн үнэтэй зөв

2018, 3 сар 2. 17:23
Зочин

МАНАЙ БАТҮҮЛ БААТАР БОЛ ӨӨР ДЭЭРЭЭ ХЭВЛЭЛИЙНХНИЙГ ДУУДААД Л ККККККККККККК

10 сар 2. 18:49
HutsaaЗочин

Bat uuliin buyanaar chuluutei bolood ingej hutsaj bgaagaa neg sain bodooroi. G giin moya gulguu

10 сар 2. 9:58
MN

5:0-ДООД ХАЯЧИХЛАА ДАА...

9 сар 22. 16:23
Зочин

ha ha ha shal hondlongoos nam avlaa daa. argagui l baatar hun shuu. eleg eleg.

2018, 2 сар 5. 13:09
монголмаа

худлаа цэцэрхээд байх хэрэггүй ээ. цагаа тулахаар чи цэрэгт яваад ийм зориг зүрх гаргаж чадах уу? гэж өөрөөсөө асуу. Оросын баатарлаг эрчүүдийн нэг байна даа.

2018, 3 сар 2. 20:35
Зочин

чадна

10 сар 2. 10:40
Зочин

алба хаагаагүй нусан таглаанууд юу мэдхэвдээ ээжиинхээ мөөмнөөс салаагүй салиан арилаагүй боривныхоо баас ч аригаж чадахгүй жорлонд зөв ч сариж чадахгүй юмнууд холхон очиж хуцаач

2018, 2 сар 1. 12:40
Зочин;

MANAI HEDEN HARANHUI BUDUULEG GICHII LALAR PZDAGAAS UUR UG MEDDEGGUI TSEREG HUVTSAS UMUSSUN GADAMJAAR ZUGAALAGCHIDIN HAJUUD CH JINHENE SAIN TSEREG BAIJEE,

2018, 2 сар 1. 12:37
Зочин

За даа, энэ ч нэг их эх оронч баатарлаг жишээ болж чадахгүй байх аа. Одоо ер нь ч тэгээд иймэрхүү үйлдэл баатарлаг эх орончийн жишээнд яриагдахаа больсон шүү дээ. Учир нь эх оронч байна гэдэг баатарлаг байна гэдэг нь явж явж хувийн жижигхэн эрх ашигтай давхцаад байдгаасаа болж эргэлзээтэй сэдэв рүү орсон. Эсвэл өөр зорилготой. 2-р дайны үед үрэгдсэн зөвлөлтийн цэрэг бүрийг баатар цолоор шагна гэвэл би л лав татгалзахгүй. Гэтэл Афганы дайнаас хойш хэрэг биш болсон. Цагтаа дэлхийг ёстой цээжээрээ хамгаалж асан Орос маань цагийн аясаар бусдынхаа л адил ялгарах юмгүй, ердийн л нэг милитарист гүрэн болж хувирав. Ялангуяа гадны улсын нутаг дэвсгэр дээр их гүрний зохицуулах төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэж яваад амь эрсэдсэн цэрэг хүн эх оронч байж огтхон ч таарахгүй юм. Түүнийг хөлсний цэргийн хэмжээнд авч үзвэл зохино. Ийм жишээ олон бий. Пиорл Харбор луу дайрч асан Японы эзлэн түрэмгийлэгчдийн цэрэг ийм л замаар дууссан. Үүргээ гүйцэтгэхгүй бол амьд эргэж ирэхгүй байх. Нэгэнт амьд буцахгүй юм чинь дайсны аль нэг том бай руу онгоцоо чиглүүлэх эсвэл "өөр дээрээ гал дуудах". "Аль ч тохиолдолд дуусах нь тодорхой юм чинь ядаж баатарлагаар дууссан нэр зүүе л дээ". Логик нэг иймэрхүү. Түүнчлэн террористуудын дайралт ч бас ийм хөлөтбөрөөр бэлтгэгдэнэ. Оросуудын хувьд иргэд нь Путины үнэнч боолууд. Засаг нь эргээд иргэдийнхээ "алсын зорилгын" том эрх ашигийг хамгаалж байдаг юм чинь. Тэхээр энд нэг их баатарлаг, эх орончийн тууль хайлж, бид нулимсаа унагах тийм коммунист шаардлага байна уу? Орин үеийн дэлхий аргагүй өөрчлөгдсөн шүү дээ, та минь. Мэдээллээс яасан их хоцорно вэ, ардууд минь.

9 сар 24. 5:53
Д. Болдбаатар

ЧАМТАЙ НЭГ ОКОПОНД БАЙЖ ДАЙСАНТАЙ ТУЛАЛДАЖ БОЛОХГУЙ ГОЛОГ БНА ДАА. ЧИ ХАМГИЙН ТУРУУНД ЗУГАТАХ НОВШИЙН ТУГЖИЛ БНА. ТИЙМ ХУЛЧИГАРУУД ХАМГИЙН ТУРУУНД НОХОЙ ШИГ УХДЭГ БОГООД ДАРАА НЬ ХЭН Ч ЧАМАЙГ ДУРСАХГУЙ САНАХ Ч УГУЙ. ЧАМД ЗОРИУЛАХ МУУ УГ ОЛОДХГУЙ БНА ДАА.

2018, 7 сар 22. 23:29
иргэн

Цэрэг хүн үүргээ л биелүүлдэг. Тэр үүргийг эх орон нь л өгдөг. Эх орноо хамгаалсан уу, харийн улсыг түрэмгийлсэн үү, ялгаагүй даргын тушаал, тухайн улс орны цэрэг армийн шийдвэр, эх орны даалгавар байдаг. Энд эх орноо хамгаалсан нь баатар, харьд түрэмгийлсэн нь алуурчин гэсэн үг огт биш. Тэр цэрэг эх орны өгсөн даалгаврыш л биелүүлсэн, эх орон нь шагнахаа ч мэдэг, /шийтгэхээ ч мэднэ/. Бидний магтаад байдаг Зэв, Сүбээдэй, Боорч... жанжидууд маань харийн нутагт буяны үйл хийж явсан гэж бодож байна уу. Цэрэг, арми гэдэг ийм л байдаг, байх ч болно. Чи тэнгэрээс бууж ирсэн хувилгаан л биш бол хоосон цэцэрхэхээ боль.

2018, 7 сар 16. 17:50
Зочин

solioroh yumaa

2018, 3 сар 2. 15:48
Зочин

юу бичээд байгаан бэ?

2018, 3 сар 2. 15:36
Зочин

uhaantan boloh gej yadsan baas

2018, 3 сар 2. 15:28
Зочин

iliiren har durak

2018, 2 сар 5. 11:58
Зочин

чи бол шууд бууж өгнө, дараа нь урвагч болно.

2018, 2 сар 1. 13:58
Зочин

та өөрөө ийм алхам хийж чадах болов уу . ийм байдалд орж болно шүү гэдгийг энэ залуу мэдэж байсанд л байгаа юм шүү дээ. түүнээс санамсаргүй дайснуудын бүслэлтэнд орчихсон юм биш юм шиг байна . Гайхалтай баатарлаг хүү юм даа .

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]