Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мафийг мэхэлж, Эйфелийн цамхгийг зарсан эрУншсан12,126

Мафийг залилсан эр - Виктор Люстиг (Victor Lustig 1890-1947)-ийг дэлхийд дуулиан тарьсан луйварчдын нэг гэж үздэг.

Мафийг залилсан эр - Виктор Люстиг (Victor Lustig 1890-1947)-ийг дэлхийд дуулиан тарьсан луйварчдын нэг гэж үздэг. 1890 одоогийн Чех улсад төрсөн тэрбээр багаасаа л гадаад хэл сурж түүнийгээ овжноор ашиглан нэг бус удаа бусдыг төөрөгдүүлэх авъяастай гэдгээ мэдэрсэн байна. Хорин настайдаа тэрээр нэг хоёрхон хүнийг залилаж байсан бол гучин настайдаа бүхэл бүтэн Европ тивийг, Америк улсын хамгийн аймшигтай гэмт хэрэгтэнтэй юутай хээтэй залилсан түүхтэй. 

Тухайн үед Аль Капоне Америкийн Чикаго хот байтугай дэлхийн аймшигтай гэмт хэрэгтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож, цагдаагийн бүхэл бүтэн хэлтэс, тасгаараа түүнтэй тэмцээд дийлэхгүй болсон үе байлаа. Люстиг Капонегоос тэр үеийн 50000 доллар салгаж, хамраар газар хатгуулж чадсан нэгэн. Түүнийг Эйфэлийн цамхагийг хөнгөн хийсвэр бизнесмэнүүдэд зарсан гэдэг гуншигаар нь мэдэхээс бус цуутай гэмт хэрэгтнээс айлгүй мөнгө залилаж чадсан гэдгийг нь харин хүмүүс нэг их мэддэггүй юм. Люстиг Америкт Ал Капонегийн ид мандан бадарч явсан үед иржээ. Тэрбээр Капоне болон түүний гэмт үйл хэргийн талаар мэддэг, чамгүй төсөөлөлтэй байлаа. Улмаар Люстиг Капоне дээр очихоосоо өмнө хэдэн бэлтгэл ажлыг сурсан, дадсан аргаараа хийж гүйцэтгэв. 

 

Капонед өөрийгөө Чикагогийн офшор банкны итгэмжлэгдсэн менежер хэмээн танилцуулаад хамтарч ажиллахыг санал болгосон байна. Түүнтэй ажиллах санал нь тухайн банкийг дээрэмдэх явдал байсан бөгөөд энэхүү ажиллагаанд бүхий л хэлбэрээр хамтран оролцож дээрэмдэх ая, таатай нөхцөлийг бий болгож цагдаагийнхныг төөрөгдүүлж чадна хэмээн ярьжээ. 

Капоне зүгээр нэг мөнгөө өгөөд хууртах тэнэг хүн байсангүй бүхэл бүтэн синдикатыг атгаж байгаа хүн хэнд төөрөгдөхгүй нь мэдээж. Капонегийн гар хөлүүд Люстигийг хэдэн өдөр дагаж явж, биечлэн шалгасан байна. Тэр үед банкны бүх ажилчид Люстигт найр тавьж эгээ л ахлах ажилтан шиг хартажэ хүндэлж хэлсэн үгээр нь байсанд мафийнхан бүрэн итгэсэн байна. Улмаар урьдчилан ярьж тохирсоны дагуу банк дээрэмдэхээс хоёр хоногийн өмнө Люстиг Капонегоос 50 мянган доллар бэлнээр урьдчилгаанд авч дээрмийн хэрэг амжилттай дууссаны дараа нийт орлогын 10 хувийг авахаар болж бүх юм жин тан тэр өдөр ямар ч хамгаалалтын ажилтан, цагдаа тэнд байхгүй мөнгөн гүйлгээ хийх өдөр байна хэмээн товолжээ. 

Гангстерүүд ярьж тохирсон өдрөө дээрмийн ажиллагаагаа эхлүүлж хэд хэдэн машинтай Томсоны автоматаар зэвсэглэн орсон боловч тэнд цагдаа байдгаараа байж, улмаар нэмэлт хүч хүрэлцэн ирсэнээр бага шиг мөргөлдөөн гарч гудамжинд буудалцаан болжээ. Капоне өөрийн гангстеpуудаасаа 10 гаруйг алдаж ихээхэн хохирол амссан байна. Чухамхүү энэ үеэс л цагдаагийн Капонег илүү чамбай мөшгих болсон гэдэг. Багтарч үхэхээ дөхсөн Капоне залилагч эрийг олж өөрийн гараар тамлан ална хэмээн тангараглаж энд тэндгүй эрж хайсан боловч Люстиг усанд хаясан чулуу шиг алга болжээ. Чухам тэнд Капоне бужигнаж байх үеэр Люстиг Европт Эйфэлийн цамхагийг зарж, мөнгө цацсан шигээ явж байв.Сүүлд мөрдөн шалгалтын явцад Чикагогийн офшор банкинд Төв Европын банкнаас явна хэмээн нэгэн эрхэм ирсэн бөгөөд их хэмээний томоохон харилцагчдыг зуучилж өгнө, тиймээс урьдчилан банкны үйл ажиллагаатай танилцаж найдвартай бол хамтран ажиллана хэмээсэн аж. 

Тиймээс банкны ажилчид хөл хугалах шахам гүйлдэж түүнд бүхий л үйл ажиллагаагаа шалгуулан танилцуулж байсан байна. Тэрбээр Капонег шороо үмхүүлсэн шигээ банкнаас тшинэ харилцагчийн хадгаламжийн баталгаа хэмээн данс нээлгэж 30 мянган долларыг аван оджээ. Хоёр талд ажиллаж хоёуланг нь зэрэг мэхэлдэг түүний нэрийн хуудас байлаа. Түүнийг 1935 онд Интерполийнхон Эйфэлийн цамхагийг худалдан авч хохирсон анхны хохирогчийн мэдээллээр баривчилжээ. Энэ үед Интерпол үүсээд удаагүй байв. Магадгүй хамгийн анхны томоохон “халим”-нуудын нэг байсан тул дуулиан шуугиан болж шүүх хурлыг явуулж удаан хугцаагаар хорих ял ногдуулан Алкатрасын шоронд хүргэжээ.

 

Хувь заяны тохиолоор Люстиг нь хуулийнхан Капонег татвараас зайлсхийсэн хэргээр шоронд суулгаж чадсан байх үетэй зэрэгцэж хоригдсон бөгөөд шоронд түүний амь насанд халдаж магадгүй хэмээн нэмэлт хамгаалалт гаргаж байсан гэдэг. Тэрбээр Капонег залилсан хэрэгтээ огт ял шийтгэгдээгүй бөгөөд хэн ч гомдол гаргаагүй болохоор энэ хэргийг нарийн сайн мэддэггүй юм. 

Дашрамд дурдахад залилуулсан Капонег гангсteрууд “онигоо”-нд оруулж түүнээс шалтгаалан 2,3 бүлгийн толгойлогчийг цааш харуулсан баримт байдаг. Люстиг 1947 онд шорондоо уушигны өвчний улмаас /уушигны сүрье/ нас нөгчсөн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]