Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Монгол-Төвдийн гэрээ /1913 он/Уншсан5,192

Хоёр улсын харъяат нар харилцан мөнгө хүүлэх хэрэг буй аваас эрхбиш өөр өөрийн засгийн газраа мэдүүлж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв тэр ёсоор эс үйлдвээс аль ч албаны газар авч хэрэгсэхгүй.

Монголын Олноо өргөгдсөний хоёрдугаар он, арван хоёр сарын хорин еснөө Нийслэл Хүрээнээ хэлэлцсэн гэрээ бичиг.

Монгол, Төвд тус бүр Манж, Хятадын эрх мэдлээс ангижран, тусгаар байгуулсан бөгөөд язгуураас шашин шүтлэгийн хэлхээ холбоо нэгэн болох учир, үүнээс хоёр улс харилцан бие биесэд тус бололцох тухайг өөр өөрийн засгийн газрын заавраар найрамдлын гэрээ хэлэлцэх тухай. Богд хааны зарлигаар томилогдсон Гадаад яамны сайд нягт билигт да лам Равдан, эрхэлсэн түшмэл жанжин Манлайбаатар бэйс Дамдинсүрэн, Төвдийн хаан Далай ламын зарлигаар томилогдсон гүжир Луузан, Агваан, донир Агваанчойнзон, мөнгөн сангийн тэргүүлэгч Ишжамц, бичээч Гэндэггалсан нар хэлэлцэн тогтсон нь:

 

Нэг. Төвд улсын эзэн Далай ламаас Монгол улсын тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Монгол улс Жибзундамба ламыг монголын хаан болгон өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.

Хоёр. Монгол улсын эзэн Жибзундамба лам Төвдийн тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Төвд улсын хаанд Далай ламыг өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.

Гурав. Монгол, Төвд хоёр улс үүнээс буддын шашныг хэзээд бадран дэлгэрүүлсээр байхыг хичээх хэрэгтэй.
Дөрөв. Хоёр этгээд эдүгээгээс гадаад, дотоодын харшлах дайсан тохиолдох аваас хэзээд харилцан хамгаалан тусалмой.
Тав. Хоёр улсаас албан, амин ба шашин шүтлэгийн буюу ямарваа хэргээр явагчдийг харилцан туслалцмой.

Зургаа. Хоёр улс харилцан худалдаа нэвтрүүлэх зэрэгт үл саатуулахаас гадна мөн харилцан боловсруулах газар байгуулавч болно.

Долоо. Хоёр улсын харъяат нар харилцан мөнгө хүүлэх хэрэг буй аваас эрхбиш өөр өөрийн засгийн газраа мэдүүлж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв тэр ёсоор эс үйлдвээс аль ч албаны газар авч хэрэгсэхгүй. Хэрвээ үүнээс урьдаар гарсан хэрэг бөгөөд нэгэн этгээд хэтэрхий хохирсон зүйл буй аваас аль ч газар алба болгон авч хэлэлцмой. Бүх хошуу, шавийн дунд авсан нь бус болбаас зөвхөн авсан этгээдээс төлүүлбээс зохимой.
Найм. Эдгээр зүйлд нэмэн хэлэлцэх хэрэг буй аваас хоёр улсын засгийн газраас тусгай төлөөлөгч нарыг томилон гаргаж, хянан хэлэлцүүлж, нэмэн тогтоолговоос болмой.
Ес. Энэхүү гэрээг хоёр этгээд гар тавьсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болмой.

Монгол- Төвдийн гэрээ бичиг. 1913 он.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 5. 17:06
Зочин

энэ гэрээнээс хойш 2 улсад их өөрчлөлт болсон .Монгол хилээ нээлттэй болохын төлөө олон эх орончид тэмцэж амиа алдсан Харамсалтай эх орончидийн 70 хувь нь мөнхийн дайсан хятад биш улаан орост хядуулсан 1945 онд орос хятад хоёр Монгол улсыг хүлээн зөвшөөрч байхад Төвд хилээ хааж 40 жил жаргасан үе төгсгөл болж эхэлсэн Дэвшилт үзэл бодолтой төвдүүд улс орноо дэлхийд нээлттэй болгох гэж барууны стандарттай сургууль эмнэлэг байгуулах гэж оролдсон Гэвч далай ламын адисласан том цолтой лам нар хориглож тэд нарын нүдийг нь сохолж шийтгэсэн байдаг Том цолтой лам нараас болж 1959 онд хятадад эзлэгдсэн түүхтэй Нээлттэй бодлогын төлөө герман францад олон Монгол оюунтанууд сурч байсан Ихэнх нь Орост буудуулсан Үлдсэн цөөнх нь Монгол улсыг гэгээрүүлж дээрээс нь орост сурсан оюунтануудаар хүч сэлбэж том хувьсгал хийсэн байхад төвдөд гадаадад сурсан оюунтнууд хавчиж гадуурхсаар байгаад ашиглаагүй эсвэл эх орондоо юм бүтээх чадваргүй ноёдын эрх хүүхдүүд байсан

2016, 9 сар 5. 20:44
Зочин

хай яа хятадын үр сад чи монгол нутагт идээшин дасаж жирийн хүн шиг амьдарч яваадаа баярлаа. бид чамаас өр нэхээгүй байхад бидний өмнөөс бидний найзаас юу нэхнэ вэ чи.

2016, 9 сар 6. 1:46
Зочин

оросыг муулсан юм байхгүй бодит байдлыг бичсэн оросоо

2016, 9 сар 7. 19:59
Зочин

би орос бишээ , монголчууд хэзээ ч орос болохгүй харин хятадад уусч болох талтай , иймээс үнэнийг бичлээ

2016, 9 сар 5. 19:24
хариу

гэхдээ бид хядуулсан хядсан олон хүний амь насаар тусгаар улс болсон нөгөө их хядсан ЗХУ эцсийн эцэст Хятадыг монголыг зөвшөөрөхгүй бол Японы эсрэг дайнд орохгүй гэж тулгасан үүнийг нь АНУ Британи 2 аргагүйн эрхэнд зөвшөөрсөн_ тэгээд Чойбалсан эрхэмлэж яваарай гэж эрх чөлөө тусгаар тогтнолыг үлдээв гэж гэрээслэсэн, цэдэнбал орост биш НҮБ-д элссэн, Хятадтай хилийн хэлэлцээр хийж маргаангүй гэж НҮБ-д бүртгүүлсэн , дараа нь монгол дахь хятадуудыг хөөж , Эрдэнэт үйлдвэр зэргийг барьж дээ, тэгээд хэнийх нь зөв байж , угаасаа 21-40 онд бусад улстай харьцах ямар ч түүхэн боломж байгаагүй , бид тусгаар улс болох цорын ганц боломжоо л ашигласан юм даа найз минь , үүний үр дүнд чи ингэж том том монголор ярьж бичиж байгаа шүү

2016, 9 сар 6. 1:46
Зочин

оросыг муулсан юм байхгүй бодит байдлыг бичсэн оросоо

2016, 9 сар 7. 20:03
Зочин

би орос биш , монголчууд хэзээ чорост уусч байгаагүй уусах ч үгүй харин хятадад бол магадгүй шүү иймд үнэнийг хэллээ, оросууд манай эх орныг халх голд хамгаалж 10000 цэрэг амиа өгсөн байдаг , халдварт өвчнөөс салгалаа бичиг үсэгтэн болголоо, үйлдвэржүүлж , европын дэлхийн соёлд суралцууллаа ,орост муу юм байвч яагаад ч хятадуудаас дээр л байсан ,хятад хэзээ ч манай анд нөхөр байгаагүй

2017, 11 сар 22. 20:12
Зочин

Оросууд халх голд Монголын төлөө ч байлдаагүй байхаа. Өмнөд хилээр эртнээс хамгаалахгүй бол Япончууд Европ талаар Германы арми зэрэг дайрна. Хүч хуваагдал нь ялагдалд хүргэнэ гэдгийг тооцож эхлээд Японыг н уу хаж авсан байлгүй.

2017, 8 сар 12. 14:42
post.guest

Буриадууд Орост амьдаараа уусчаад байгааг харахгvй байгаамуу эсвэл Оросуудын заадагчилан Буриад чинь Орос биш юм уу

2016, 9 сар 8. 18:32
тэмээ гээд ямаа гэх юм

10000 цэрэг чинь Монголын төлөө тулалдаагүй Оросын төлөө тулалдсан хамгаална гэж тангараг өргөсөн юм Халх голын дайн Орос Японы өөрсдөө геополитикийн үүднээс дэгдээсэн дайн Монгол улс дайныг хүсээгүй шүү Халдварт өвчнийг эмчилсэн эмийг чинь орос биш барууны эрдэмтэд бүтээсэн та нар олон жил орос ахын үзэл сурталд тархиа угаалгаж хонь шиг болсон хүмүүс та нарт өөрийн толгой байхгүй орос ахын толгой бий Хүний үгээр явдаг хүмүүс аймхай бөгөөд өөртөө болон өрөөлд итгэдэггүй нийгэмийн мөнхийн хууль Мань мэтийн мангар амьтад хужаатай тулалдана оросоо өмөөрдөг та нар орос руу зугтана үүнийг баталгаатай хэлэх байна

2016, 9 сар 12. 9:30
Зочин

гэхдээ энэ бүхнээс хэн хожсон бэ монгол хожсон , угаасаа ямар ч улс тодорхой эрх ашиг байж л хамгаална , халдварт өвчиний эмийг хэн гаргасан нь биш хэн эмчилсэн нь чухал даа, хамгийн гол нь юм үнэнээрээ байх л ёстой , чиний санааг ойлгохгүй байна өнгөрсөн 20-р зууны монгол дахь агуу түүх түүхээрээ л үлдэнэ

2017, 8 сар 12. 14:46
post.guest

Vндэсний сэхээтэнээ устгуулсан Монголчууд мехлийн замаар мелхсен. Аз болж Америкууд Оросыг зогсоогоогvй бол Монголчууд Буриад, Тувагын замаар орох байлаа. ИИймээс тэр vед Монголчууд хамаг юмаа алдсан тул хожсон биш, хохирсон. Хожсон гэдэг сурталыг Оросын бууны нохой байсан коммунистууд л явуулдаг

2016, 9 сар 5. 15:37
Зочин

2 талтай тусгаар тогтнолоо зарласан баталгаа нөгөө талаас ямарч үнэ цэнэгүй энэ үед дэлхий 2 улсыг хятадын хэсэг гэж үздэг байсан, харин бид тусгаар тогтнолоо албан ёсоор 1945 онд хятадаар асар их хүчин чармайлт нөр их тэмцлийн дүнд оросын тусламжтай зөвшөөрүүлсэн тэр цагаас хойш монголыг хятадын хэсэг биш гэж дэлхий үзэх болсон харин төвд тэгж чадаагүй учир 1959 онд хятадад эзлэгдсэн хэнч хамгаалж чадаагүй хамгаалах эрх зүйн акт байгаагүй , тэгэхээр бид эх орончиддоо баярлах хэрэгтэй үүн дотор муу нэртэй ч чойбалсан, цэдэнбал нарыг багтааж ойлгох ёстой шүү бид сүүлд 1961 онд НҮБ-д элсэж Хятадтай хилийн хэлэлцээр хиж чадсан , дараа нь монгол дахь бүх хятадыг нутаг буцаасан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]