Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хоосорсон гудамж талбай, үзэгчгүй спортын тоглолтуудУншсан2,354

Ингэснээр анх удаа халдварын голомт БНХАУ-д гадаадаас гаралтай халдварын тоо нь дотоодод халдварласан тооноос давсан үзүүлэлт болоод байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Хятадын эх газарт коронавирусын халдварын 11 тохиолдол илэрсэн ба онцлог нь эдгээр 11 тохиолдлын дөрөв нь дотоодод дамжсан халдвар бол бусад долоо нь гадны орнуудаас Хятадад ирэгсдээс илэрсэн байна. Ингэснээр анх удаа халдварын голомт БНХАУ-д гадаадаас гаралтай халдварын тоо нь дотоодод халдварласан тооноос давсан үзүүлэлт болоод байна. Ази тив дэх Covid-19 вирусын халдвар дэгдэлтийн хоёр дахь том төв Өмнөд Солонгос улсад өчигдөр халдварын 107 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 110 тохиолдлоос буурсан үзүүлэлт. Харин Иран болон Европын орнуудад байдал хүнд байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зүгээс коронавирусийн дэгдэлтийн төв Ази тивээс Европд шилжсэнийг мэдэгдээд байгаа. Европ гэлтгүй АНУ-д ч 50 мужийнх нь 49-д халдвар илэрч, Ерөнхийлөгч Доналд Трамп онц байдал зарлаад байна. Ингээд цаг үеийн мэдээллийг түр орхиж, коронавирусын халдварын улмаас эзгүйрсэн дэлхий дахины хотууд болон, спортын тоглолтууд, гудамж талбайн гэрэл зургуудыг тайлбартайгаар сонирхуулья.

Исламын шашинтнуудын хамгийн ариун газруудын нэг болох Саудын Арабын Мекка хотын Их сүм. Энд жил бүр сая саяар тоологдох мөргөлчид ирж, зураг дээрх талбайг дүүргэн мөргөл үйлддэг юм.
Норвегид өвлийн спортын тэмцээн хойшлогдоогүй хэдий ч  үзэгчгүй.
Австралийн нэгэн супермаркет.
Италийн Милан хотын нэгэн сүм. Энд ч мөн адил сүсэгтнүүд дүүрэн байдаг аж.
Тайландын Паттаягийн эрэг орчим бол жуулчид бум бужигнадаг газар. Харин өдгөө наран шарлагын газарт ирэхийг хориглоогүй ч, хүмүүс ирэхээ байжээ
Америкт NCAA-гийн тоглолтууд явагдаж байгаа ч үзэгчгүй болж. Одоо онц байдал зарласнаар энэ тоглолтууд цуцлагдсан юм.
Италийн Венец дэх Сан Маркогийн ресторан жирийн цагт жуулчид амтархан пицца иддэг газар. Одоо үйлчлүүлэгчгүй болжээ.
Японы мэргэжлийн сүмогийн 3 дугаар сарын башё үзэгчгүй, хаалттай ордонд эхэлсэн.
Сингапурын хятад хороолол дахь хоолны гудамж.
Тайландын Бангкокын нисэх буудлын ойролцоох жуулчдад үйлчилдэг автобус бааз.
Японд сүмогийн мөн адил тус улсын хамгийн олон үзэгчтэй спорт болох бэйсбол ч хаалттай ордонд, үзэгчгүйгээр тоглолтоо хийж онлайнаар сонирхогчдодоо хүрч байгаа аж.
Венец хотын усан гудамжууд ойрын хэдэн жилд ийм эл хуль, нам гүм байсангүй.
Итали даяар хөл хорьсноос тус улсын алдартай пицца, гоймонгийн газрууд үйлчлүүлэгчгүй болж хувирчээ.
Европын хөлбөмбөгийн холбооны Европа лигийн тоглолт үзэгчгүй.
Мянга мянган шопахоликууд бужигнаж байдаг Токиогийн худалдааны Гинза дүүрэг.
Эрдэмтэн, багш нар лекцийн танхимдаа сошиал лайваар хичээлээ зааж байна.
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 22. 0:05
Зочин

ginza zugeer l bituu l bnshdeeee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]