Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зэв жанжны цэрэг амилсан тухай итгэмээргүй яриаУншсан57,855

Түүх солигдсон гайхалтай агшин

Энэ түүх 1942 оны Эх орны дайны үед Орос Белорусын хилийн зурваст болсон гэдэг. Энэ талаар хожим нь ЗХУ-ын баатар, корпус командлагч хурандаа С.В.Довженко дуртатгалдаа бичиж үлдээсэн боловч Коммунист намын төв хорооны дурдатгал хянах редакцаас хэтэрхий үнэмшилгүй буюу үлгэр домгийн сэдэвтэй болчихож хэмээн хасч орхисон байна. Хачирхалтай нь тэр үйл явдлыг Довженкогийн отрядтай тулалдаж байсан Германы 24-р моторжуулсан дивизийн цэргүүд хүртэл олж харсан бөгөөд хошууч Герхард Зайдель гэгч нацист эр тухайн үед Минск дэх 4-р армийн штабт болсон үйл явдлын талаар бичиж явуулсан рапорт дайны дараа архиваас олджээ. Түүнээс үзэхэд Черномец хэмээх тосгоны хажуу дахь хусан ойд болсон тулалдааны үеэр Германы танкийн бригад, дээр үеийн морьтон баатруудтай гэнэтхэн тулчихсан аж. Тэд эхлээд Оросын Халимаг Татаруудаас бүрдсэн морьт хороотой таарчихлаа гэж бодсон байна. Гэвч хачирхалтай нь морьтон баатрууд намхан жижиг морин дээрээсээ бамбайгаараа халхлан нум сумаар харваж байхыг үзээд немцүүдийн элэг нь хөшөөд уначих шахаж. Гэвч алсын зайнаас хүчтэй харвасан нумны суманд оногдсон хэд хэдэн бага дарга хүзүү хоолойгоороо нэвт харвуулан унасны дараа танкийн хошуугаа тэдний зүт эргүүлж их буу пулемётоор нэгэн зэрэг галлажээ.

 

Гэвч үслэг арьсан хувцастай тэдгээр морьтон дайчид пулемёт болон их бууны суманд оногдсон хэдий ч үхэхгүй, харин ч сэлмээ сугалан урагш дайрч орж иржээ. Тэднийг ийнхүү атаклан орж ирж байхад нь хэн ч юм бэ хэд хэдэн кадр дарж амжсан байна. Хожим нь 1958 онд уг ховор зургуудыг олж үзсэн Английн түүхч С.Кристофер морьт цэргүүдийн нэгний барьсан хар сүлд, өмссөн хуяг дуулга, унасан хүлэг зэргийг харахад 13-р зууны үеийн Татар-Монголын цэргүүдийг санагдуулж байгаа тухай тайлбар бичиж хэвлүүлсэн нь ихээхэн шуугиан тарьжээ. Тэр үед Германы танкийн өөдөөс уулгалан дайрсан үхэшгүй морьтууд үл мэдэгдэх шатамхай бодисоор танкуудыг нь шатаан хагас суман орчим цэргийг цавчин хороосон тул айж балмагдсан цэргүүд ойн төглийг орхин зугтацгаасан юмсанж. Харин үхэшгуй мөнхийн морин цэргуүд гарч ирсэн тухай үнэмшмээргүй яриаг сонссон бригадын захирагч маш их хилэгнэн немцүүдийг ойн зүг буцааж хөөсөн бөгөөд харин тэр үед нэг ч морьт цэрэг тааралдаагүй ажээ. Үл танигдах морин цэргүүдэд хөөгдсөн немцүүд эзэлсэн зурвасаа гэнэт орхин ухармагц юунаас болоод ухарсныг тандахаар тухайн үед батальон захирч байсан ахмад Довженкогийн удирдсан цэргүүд Оросын талаас ойн зурвас руу цөмрөн оржээ.

Тэд ойн зурваст ормогцоо эгнэж зогссон морин цэргүүдийг олж харсан бөгөөд Будённыйн командалсан 2-р морьт армийн цэргүүд хүрч ирсэн юм байх гэж бодсон гэдэг. Харин морьт цэргүүдийн ар нуруунд байлдааны винтов автомат харагдахгүй харин нум саадаг агсаж жад сэлэм ёрдойлгосон байдал нь гайхал төрүүлсэн байна. Ахмад Довженко тэдэнтэй уулзаж ярилцахаар хоёр цэргийн хамт дөхөж очиход гэнэтхэн хар сүлд бүхий жад атгасан морьтны дэргэд байсан хүмүүс эргэж хараад нэгзн зэрэг нумаа онилон тэдэн рүү харвахаар зэхжээ. Энэ үед морьтонгуудын ард гэнэтхэн бөмбөг тэсрэх мэт нүргэлсэн их чимээ гарч утаан халхавч тавьсан юм шиг цагаан манан суунаглаад явчихсан байна.

Утаа замхарсны дараа дөнгөж саяхан л хэдэн мянгаараа ярайтал зогсож байсан өнөө морьтонгуудаас нэг ч хүн ойд үлдээгүй байж. Газар доогуур орчихсон юм шиг бүгд алга болжээ. Харин ойн дундах жалганд сэлмийн ирэнд тас цавчуулж үхсэн зуу гаруй герман цэргийн хүүр дутуу шатсан гурван танк үлдсэн байжээ. Илбэ зэрэглээ мэт алга болсон тэдгээр хий үзэгдлийн цэргүүд хаанаас гарч ирээд хаашаа алга болсныг хэн ч ойлгосонгүй. Довженко хошууч Карповт энэ тухай илтгэсэн боловч тэр дайны үеийн окопны өвчин тусч хий юм харлаа гэхээс өөр зүйл хэлээгуй аж.

Гэвч ойн дунд цавчуулж үхсэн немцүүдийг хэн устгасан байх вэ гэдэг асуулт гарч ирсэн байна. Дайны цаг үе байсан болохоор үүнд хариулт хайгаад сууж байх зав ч гарсангүй, Тэгээд ч үхэшгүй морин цэргүүдэд булаалгасан ойн чөлөөг буцааж авахаар германчууд давуу хүчээр уулгалан довтолсон тул тэр тухай бодож байх зав ч гараагүй аж. Оросууд немцүүдын довтолгоонд хоёр таслагдан бүслэгдэж цөөн хүн бүслэлтийг сэт татан амьд гарчээ.

1945 онд дайн дуусах үед Белорусын ширэнгэд болсон тэр нэгэн гайхалтай үзэгдлийг нүдээр харсаи хүмүүс хоёр талаас тун цөөхөн үлджээ. Гэвч 1950 оны суүлчээс эхлэн барууны хэвлэлүүдэд уг үйл явдлын талаар "Сталин хар домын аргаар татар Монголчуудын дайны сүнсийг дуудан дайнд ашиглажээ" гэсэн материалууд хэвлэгдэж эхэлсний дараа ЗХУ-ын хэсэг ахмад дайчин тэр тухай өөрсдийн сэтгэгдэлээ ярьж эхэлсэн гэдэг. Гэвч тэд яг юу болсныг үгүйсгэн дайны үед хоёр орны цэргүүдийн сэтгэл санаа өөрчлөгдсөнөөс тийм зүйл болсон мэт санагдсан гэж ярьсан бол зарим нь нэгдүгээр морьт армийн цэргүүд германууд руу атаклаж орсон бөгөөд немцүүд ялагдсанаа зөвтгөхийн тулд татар-Монголчуудын үл узэгдэх морьт цэргийн талаар санаанаасаа зохиосон гэж хэлсэн байв. Зөвхөн 1980-аад оны эхээр л Довженко мэтийн зарим ахмад дайчин яг тэр үед арван гуравдугаар зууны үеийн Монгол дайчид газар доороос ургасан юм шиг гарч ирээд баахан германуудыг хядчихаад алга болсон гухай ярьж эхэлсэн байна. Оросын түүхчид эдүгээ уг сонин явдлын талаар судалгаа хийж буй бөгөөд 13-р зууны үед тус тосгоны хажууд Зэв жанжин дайны тзнгэрээ тахисан гэдэг домогтой юм байна.

Сэтгэгдэл 22ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 1. 10:42
Зочин

balai 76 alaad uguusee

1 сар 5. 0:19
Зочин

Корпус командлагч юм бол яахаараа хурандаа цолтой байдаг билээ? Тэгээд ч зэв жанжин белорус хүртэл цөмрөн орсон гэж үү

3 сар 17. 20:47
Хөөрхий дөө

Сэтгэгдлүүдийг нь уншаад үнэхээр гутрав. Монголчууд ийм тэнэг мулгуу болчих гэждээ , чааваас.

1 сар 4. 23:12
Зочин

hahaha manaihan setgedel bichene gej balaigii ni avhiimaa

2018, 1 сар 3. 20:21
Зочин

Монголдоо ирээд энэ хэдэн гайнуудаас салгаад өгөөчээ.

2018, 2 сар 5. 20:51
Зочин

AH hujaa nariig bol tas tsavchin salgaj ogno Mongol Mongoloo ted chn dainii Burhad yum ch sain medne MAH bol MOGOLchuud shuudee

2018, 5 сар 2. 22:01
Зочин

МАНы новшнуудыг устгаад өгөөч

2017, 1 сар 20. 14:53
Зочин

Тэр цэргүүд чинь Дамбадаржаагийн автобусны буудлын хавьд ирчихсэн байналээ.

2016, 11 сар 19. 23:12
Зочин

erguu malaa...1942 ond bolson ter yavdliin gerch tserguud 1945 on gehed tun tsoohon uldjee gesen bna. / 2 talaas/ unshaad yum oilgdggui erguu maanag chini

2016, 7 сар 25. 13:21
Зочин

Ireed ene heden luivarchidaas mongoliin ard tumniig salgaad ogooch.

2016, 7 сар 19. 19:43
Зочин

Зохиохдоо алдхж дээ. 1942 лны өвөл Белорусс гэж байсанаа дор нв 1945 онд Белорусст болсон гээд алдсан байна. Үлгэр үлгэр

2016, 7 сар 18. 13:05
Зочин

Odii tom bolchood ulgert itgeed bgamuu

2016, 7 сар 16. 1:11
Зочин

Obog deedsvvd mini orshoo. Mongol ornoo ymagt harj hamgaalj bdagig bi mednee. Bi zvvdendee dandaa hardag.Gomdoj bayarlaj dgaa ni ch medegddeg ym shvv.

2016, 8 сар 20. 18:15
zochin

zsss, shaatsgaal daa

2016, 6 сар 6. 12:15
Зочин

uwug deedsin min svns ex nutagtaa irex bltugai

2017, 8 сар 8. 13:33
Зочин

Irehn todorhoi

2016, 6 сар 6. 9:34
зочин

үнэхээр гайхалтай, зайлшгүй үед эх нутгаа ч ингэж хамгаална байх

2018, 2 сар 5. 20:56
Зочин

yg unen et n Delhiin huvi tavilang ustgagdah munhaguud bish asar ouynlag gegeesen ouyn uhaan barij shiiddeg yum aa ted tsuuhun bidagiin uchir n ene bilee

2016, 6 сар 1. 11:52
Batjargal

undur uwugdin aldar badrag

2016, 5 сар 31. 7:32
өвөг дээдсийн минь ариун сүнс , сайн төрлөө олог,

од

2016, 6 сар 9. 23:42
tsemaa

Unen gaihaltai tvvh bailaa owog deedsiin mini aldar badarag

2017, 8 сар 8. 13:45
Зочин

Ene aguu ovog deedestei mongolchuud udahgui bosoh bolno.sohorch bolno uhej ul bolno

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]